Нийгэм, улс төр 8,123 нийтлэл байна

Н.Мандуул: Торгуулийг урьтал болгохгүй. Төрийн халтай шийдвэрийг хазаарлах нь ч бидний үүрэг

Торгууль тавьдаг санкц нь зөвхөн нэг хэрэгсэл нь. Зорилго нь биш. Бизнес, зах зээл, эдийн засгийн холбоо, харилцааг илүү өрсөлдөөнтэй, чөлөөтэй байлгах нь гол зорилго нь.

Сонголтын золиос

2024 оны УИХ-н сонгуульд сонгогч та бид тархиныхаа аль хэсгийг идэвхижүүлэн сонголтоо хийх ёстой юм бол оо? Хийх сонголтынхоо үр дүнг бид харж, тооцоолж, төсөөлж чадах уу? Эсвэл сэтгэл хөдлөл дээрээ суурилан хайрлан, өрөвдөж, эсвэл үзэн ядах сэтгэлээр төрийн эрх барих дээд байгууллагын төлөөллөө сонгож өөрсдөө сонголтынхоо золиос болох уу?
#сонголт

Эвлэрлийн бамбай руу чинь эвдэрлийн сум шидээд байна, АН-ынхаан

Гарман дээр морио сольдоггүй гэсэн чинь яалаа даа.

Тэнгэрт сүү өргөхөөр...

... Тэртээ 2006 оны эцсээр би АН-ын нарийн бичгийн дарга байхдаа энд нэг удаа ирсэн юм. Намын дарга Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүдээс Ламбаа, Батбаатар тэргүүтэй 15 хүн Хятадын Ардын Улстөрөөр зөвлөлдөх зөвлөлийн дарга У Бан Гуогийн урилгаар БНХАУ-д айлчилсан юм. АН сөрөг хүчин байсан үе ээ...

Л.Гантөмөртэй, эсвэл Л.Гантөмөргүй АН

Эрх баригч намаас сөрөг хүчнийхээ удирдлага руу хийж байгаа дайралт, зорилтот пиарт итгэж үнэмшээд, итгэсэн дүр эсгэн сэвж дэвээд, “АН баларлаа, АН-ын дарга намаа баллачихлаа” гэх нь эсрэг намд л ашигтай, амттай тусна л даа.

Илон Маскаар дамжуулсан Монголын шинэ УРИЛГА

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд хэд хэдэн томоохон айлчлалыг дотооддоо хүлээж авахын хажуугаар Ерөнхий сайдынхаа түвшинд технологийн салбарын тэргүүлэгчидтэй холбоо тогтоож эхэлсэн нь маргаангүй зөв шийдэл, том агуулга болох нь.

Хүмүүнлэгийн хувьсгал

Хөгшрөхөөр хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй болдог. 1,3 тэрбум хөгжлийн бэрхшээлтэй хүн манай дэлхий дээр бий. Эдгээр хүмүүсийн асран хамгаалагчдийг оруулж тооцвол 2,6 тэрбум хүний асуудал болдог. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээл хүн төрөлхтний талтай нь шууд холбоотой том асуудал юм. Хэдхэн хоногийн дараа Берлины Тусгай Олимпын зуны наадамд оролцохоор явах баг тамирчиддаа зориулан 72 дахь дугаараа бэлтгэлээ. Зочдоор Тусгай Олимпын хүндэт төлөөлөгч, ноён элчин сайд Луис Галлегос, Олон Улсын Тусгай Олимпын төр, засгийн газрын харилцаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Шон Фергусон, Тусгай Олимпын Зүүн Азийн бүсийн Ерөнхийлөгч хатагтай Фреда Фанг, Монголын Тусгай Олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг нар уригдлаа.
#оюуны ялгаатай хөгжил #тусгай олимп #хүний эрх

ПАРЛАМЕНТ, СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ УЯЛДААНЫ АСУУДАЛД

Миний бодлоор Монгол Улсын Үндсэн Хуулийн энэ удаагийн өөрчлөлт төгс шийдэл биш бөгөөд Үндсэн Хуулийг боловсронгуй болгох асуудал цаашид ч яригдсаар байх нь дамжиггүй. Тиймээс парламентат ёс, сонгуулийн тогтолцооны талаар олон талын судалгаа шинжилгээ хийж, уг асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандсаар байх учиртай.

Хувиргалт уу, “Хувьсгал” уу?

-ҮХНӨ-д хэн дургүй байгаагийн төлөөлөл нь Д.Сарангэрэл, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар уу?-
##үхнө

Тэнцвэр

Нэгэнт Үндсэн хуульдаа “гар хүрч” бодлогын шинэчлэлт хийж байгаа бол проблемыг углуургаар нь шийдвэрлэх ёстой гэсэн үзэл санааг иргэд, сонгогчид илэрхийлсээр байна. Пропорциональ тогтолцоог “Үндсэн хуульжуулж” байгаа бол бодитой хүчин болж, УИХ-д байр суурь эзлэх, жалга довны биш улс орны, ард олны эрх ашгийг төлөөлж чадах хэмжээнд шийдвэрлэх нь шинэчлэлтийг утга учиртай болгоно.

Үндсэн хууль агтлагч шигшмэл гавлууд

Хэт олон сонгогчдын төлөөлөл-ачаа нь хүнддэж зүдэрсэн гишүүнээ би гамнадаггүй төгцөг аж. Ер нь эрхэм гишүүн, сонгогч намайг юугаар гялайлгах үүрэгтэй юм бэ? Намайг төрд 30 жил хэрхэн төлөөлснийг санадаггүй шүү зөнөг чинь. Гишүүнээсээ хоол эм гуйх учиргүйг сонгогч би мэднэ. Тэтгэврийг маань миний төлөөлөл өөрөөсөө хайрлаагүй, татвар төлөгчдийн мөнгөнөөс ч хумслаагүй, би насан турш суутгуулсан шимтгэлээсээ цувуулан хүртдэг.

Хөгжлийн ТӨМӨР СУДАС буюу Ервазийг холбох шинэ гарц

Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтыг холбосон төмөр замыг 2008 оноос ТЭЗҮ-ийг иж бүрэн хийж, хувийн хэвшил нь бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхээр төлөвлөсөн ч “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийг УИХ-аас баталснаар гацаанд орж, 15 жил таг зогссон түүхтэй. Төмөр замаар танк орж ирнэ гэх нарийн царигт дөрөөлсөн улс төр, “айдсын менежмент”-ийг бүтнээр нь хэрэгжүүлснээс бусдаар төслийг бүхэлд нь “нураасан”.

Дэнжээ эгч

Дэнжээ эгч маань Сэлэнгэ аймгийн нэрийн хуудас болж олон ч жил явсан даа. Аймгийн Ардын депутатуудын хурлын депутатаар, аймгийн Намын Хорооны гишүүнээр олон ч удаа сонгогдсон. БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, МАХН-ын их хурлын төлөөлөгчөөр сонгогдон нийслэлд ирэх бүртээ манайд буудаг, өргөмөл охиндоо эмээ минь, аав ээж минь хайртай, тийм л дурсамж надад үлдэж дээ. Ээжтэй маань авахуулсан цэл залуугийн зургийг би нандигнан хадгалдаг.

126 бол зүгээр л тоо. Одоо зарчмаа ярья

126 гэдэг тоо, 60:40 гэдэг харьцааг олонхиороо дэмжсэн учраас гурав дахь хэлэлцүүлгийн үеэр тоо болон харьцаа өөрчлөгдөхгүй байх. Харин иргэдийн төлөөлөх эрх, сонгогчийн тооны асуудал маргаан дагуулж магадгүй.
##126

Өрөлт тавилт нь буруу байршчихаар

Манай улсад ажил яагаад жигдрэхгүй, ард иргэд нь байнга орлогогүй, мөнгөгүй, ядуу зүдүү, тэгээд нөгөө шударга ёс нь дутаад байдгийг шалтгааныг л хайгаад бичээд байна. Ганцхан жишээг Гачууртын тэр хашааны түүх бэлхнээ илтгэнэ. Түмэн жишээг би болон уншигчид гаргаад ирж чадна.

СҮБЭЭДЭЙ БААТАРЫН ЦАЛАМ

Их Монголын морьт цэрэг орос, кипчакийн нэгдсэн армийг Калк гол дээр ялсны 800 жилийн ойд зориулав.

Д.Чойжамц: X Богд бол Бурханы шашны ертөнцөд агуу үйл бүтээх гэгээнтэн юм

Ажлын хэсгээс явуулсан судалгааны хүрээнд олон арван мянган хүүхдийн нэрс бүхий мэдээллийг цуглуулсан. Газар байршил, төрсөн цаг хугацаа гээд асар нарийн шүүлтүүрээр нарийвчлан судалсаны дүнд 11 хүүхэд шалгарч үлдсэн. Хуучин цагт Богд дээдсийг тодруулдаг номын ёсны дагуу 11 хүүхдээс есөн хүүхэд дээр нарийвчилсан шинжилгээ хийгдсэн.

Иргэдийн боломжийг бага, дунд боловсролоос нь эхэлж хулгайлдаг шүү!

Боловсролын систем маань өөрөө ийм том ялгаварлал бий болгочихоод байхад Боловсролын зээлийн сан дээр гарч байгаа хулгай юу юм бэ? Утаа хаашаа хийсч байгааг биш, салхи хаанаас үлээж байгааг хар гэдэг байх аа.

ТАМГАТАЙ ТҮШЭЭД

Төрийн сан идэгч гэдэг шошготой болгоныг ширхэгчлэн тамгална. Ардчиллын алтан зарчим ийм байна. Дураа цааш нь, духаа нааш нь. Хиншүү ханхалтал тамгалъя. Эрх ямбыг чинь иргэн бид өгдөг юм. Төр нь тамгагүй боллоо ч түшээд нь тамгатай үлдэг.

Э.Макрон Монголд саатсан ЕСӨН ЦАГ

ОХУ-аас эрчим хүч, БНХАУ-аас хүнсний хараат байдлыг аажимдаа халахад "Гуравдагч хөрш" тэр дундаа Францын оролцоо жин дарж мэдэх дипломат саналыг тэрбээр бидэнд тавилаа.

Л.Гантөмөрийн охиныг оруулж ирснээрээ МАН-ын пиар жинхэнээсээ "цөмөрлөө"

Улс төрийг ингэж хийхгүй ээ.  Хүний нялх хүүхдийг ийм бохир заваан юмандаа хутгахгүй ээ, МАНчид аа! Үйлийн үр нь үр хүүхэд дээр чинь ирнэ шүү! 

Лех Валенса

Лех Валенса гуайг одоо хүртэл амьд байдаг юм уу гэж олон хүмүүс асуудаг. Амьдаар барах уу даа, энэ эрхэмтэй ажлын өргөөнд нь уулзаж ярилцах завшаан тохиов.
#польш #эв санааны нэгдэл

Улс төр-Эдийн засгийн идеологиуд, тэдгээрийн ялгаа

Социал демократуудынхаар хүний эрх гэдэг нь төрөөс олгогдох үнэгүй зүйлс. Тэд аливаа хүн нийтийн эдэлж, хэрэглэж буй зүйлийг хэрэглэж чадахгүй аваас түүнийг эрх чөлөөгүй гэж тооцно. Төр татвараар санхүүждэг тул хэн нэгний позитив эрхийг хангахын тулд бусдынх нь өмчийн эрхэнд халдах ёстой.

Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй!

Монгол-Францын харилцааны өнөө цагийн түүх 4 үе шат дамжин энэхүү түүхэн айлчлал хүргэсэн ба 5 дахь үе шат нь Монгол Улс, БНФУ-ын Хамтарсан тунхаглалаар гараагаа эхэлсэн хэмээн үзэж байна.

Н.Мандуулд хаяглах ЗАХИАС

Ерөөсөө л өмнөх дарга нараасаа давсан поп мэдэгдэл хийх хамгийн том тайз нь ШӨХТГ өөрөө болсон түүхтэй. Гагцхүү тамга, тэмдгээ хүлээж аваад удаагүй байгаа Н.Мандуул энэ буруу жишгийг үргэлжлүүлэх үү? эс бөгөөс байгууллагадаа засаглалын реформ хийх замаар ардаа ямар нэгэн айдас, дарамт, шахалтгүйгээр чөлөөт зах зээлийнхээ зарчмаар өрсөлдөх боломжийг хувийн хэвшлийнхэнд олгох уу? гэдэг нь түүнд хаяглах эхний АСУУЛТ.

АН 60:40, МАН 50:50-ийн учир

Ямар ч байсан гишүүдийн тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх нь нэг хүний шийдвэр дангаар хүчтэй байдгийг саармагжуулах сайн талтай. Төлөөллийн ардчиллын гол элемент нь парламент. Парламентаа илүү чадавхжуулах шаардлагаар тоог нэмэх гэсэн Амарбаясгалангийн тайлбар ч бас бодох л зүйл. Харин МАН-ын 50:50 гэсэн хувилбар уу, АН-ын 60:40 гэсэн хувилбар уу.

Монгол-Франц: Түүхэн айлчлал гэдгийн учгийг тайлахуй

Түүхэн ач холбогдол нь нэг айлчлал, айлчлалын үеийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээгээр хэмжигдэшгүй. Цааш цаашдаа айлчлалын үр дүн урт хугацааны туршид тогтвортой хэрэгжих болтугай хэмээн ерөөе. Гол нь манай талаас, монголчууд биднээс их зүйл шалтгаалдаг.

Тэд “Монголын ардчиллыг хэвээр үлдээхийн төлөө” хичээж байна гэв

Цөмийн гүрний удирдагч Монголд ирснээр эрчим хүчний хараат бус байдлыг бэлэглэж чадах уу
##айлчлал

Эммануэл Макроны айлчлалыг тольдохуй

Өчигдөрхөн Монгол Улсыг уул уурхайн баялгаар нь гадаад тавцанд төсөөлдөг байсан бол өнөөдөр Монголд хэн айлчлах, түүгээрээ дамжуулж ямар байр суурь илэрхийлэх вэ? гэдэг нь бидэнд биш тэдэнд хүлээлт үүсгэдэг болсон нь НҮБ-ын "ногоон индэр" Монголд шилжсэнийг харуулав.

Үндсэн хуулийн өөрчлөлт: Нөөцөнд үлдсэн 126

Мажоритари тойргоос сонгогддог 76 мандатыг хэвээр үлдээнэ гэж үзвэл үүнийг нийт мандатын 60 хувь гэж тооцоод, үлдсэн 40 хувь буюу 50 гишүүнийг пропорциональ буюу намын жагсаалтаар сонгох хоёр дахь хувилбар байна. Тэгвэл гишүүдийн тоо одоо байгаагаасаа 40 хувиар нэмэгдэнэ.