боловсрол 22 нийтлэл байна

Боловсрол бол хүний эрх

Хүүхэд бүр сурч боловсрох тэгш нөхцлөөр хангагдаж чадвал ирээдүйд тэд нэг гараанаас эхэлж чадна. Энэ бүтэн боловсролыг өнөөдөр та бид хамтдаа бий болгох ёстой.
#боловсрол #хамтын үнэ цэн

Мартаж болохгүй 10 жил: БОЛОВСРОЛЫН САЙД НАР

Бид олон зууны өмнөх дайчин баатарлаг түүхээ нэг бүрчлэн мэдэж, бахархдаг хэрнээ ойрх цагийн түүхэнд тохиолдож өнгөрсөн үйл явдалд төдий л ач холбогдол өгөлгүй мартаж орхидог. Гэтэл бидний амьдрал, бидний ирээдүйд хамгаас чухал цаг хугацаа бол туулж өнгөрөөд үр дагавар нь ид үргэлжилж буй он жилүүд юм. "Мартаж болохгүй 10 жил" цуврал нийтлэлээ бид Боловсролын салбараас эхлүүлж байна. Өнгөрсөн 10 жилд Боловсролын салбарыг гардан удирдсан сайд нар ямар хүмүүс байв. Тэд ямар бодлогыг үргэлжлүүлж, ямар бодлогыг эхлүүлж, тэдгээр нь ямар үр дүнд хүрэв?
#боловсрол #сайд

Дэлхий ертөнцийг хэн өөрчилж байна вэ?

Дэлхий ертөнцийг хэн өөрчилж байна вэ? Энэ асуултад хариулахын тулд дэлхийн 144 орны төр, хувийн хэвшил, боловсролын салбарын 2000 гаруй төлөөлөл Дубай хотод болсон Дэлхийн Боловсролын Форумд оролцов.
#боловсрол

TomYo Казакстан, Шри-Ланкийн зах зээл рүү гарна

Технологийн дэвшлийг ашиглан хэдэн 100 сая ам.долларын үнэлгээтэй компанийн эзэд болж, хэдэн арван сая долларыг гадаад, дотоодоос босгон монгол залуусын эрдэм мэдлэг, ур чадварыг тамгалж буй шижигнэсэн залуусын 3 дахь цувралыг танилцуулж байна.
#боловсрол #технологи #эдтек #edtech #enation #emongolia

Дэлхийн шилдэг багш

Global Teacher Prize буюу 2020 оны дэлхийн шилдэг багшийн финалд Итали, Бразил, Вьетнам, Англи, Өмнөд Солонгос, Америк, Өмнөд Африк, Нигер, Энэтхэг, Малайзийн 10 багш тунаж үлдсэн юм. Эдгээрээс энэ жилийн дэлхийн шилдэг багшаар Ranjitsinh Disale хэмээх энэтхэг залуу шалгарч нэг сая ам.доллараар шагнууллаа.
#боловсрол #багш #дэлхийн шилдэг багш

Эдийн засгийн монгол доктор

Синдикат ярилцлага – Эксклюсив 13 дахь дугаараар орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухааныг Монголд нэвтрүүлэх, боловсролын тогтолцоонд тусгах, улсынхаа эдийн засгийн бодлогыг бие даан боловсруулж, хэрэгжүүлэх чадавхи, боломж бодитой байна уу, эдийн засгийн монгол доктор гэж хэн бэ, яаж тодорхойлох ёстой тухай сэдвийг хөндлөө. Нэвтрүүлгийн зочноор МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, профессор Б.Эрдэнэбат уригдлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу. ​​
#боловсрол #эдийн засаг #доктор

Боловсрол бүгдийг аварна

Африк гэхээр бидний ихэнх нь ядуу буурайгийн туйл болсон бүтэлгүй жишээ бүхий улсуудыг төсөөлдөг. Үнэхээр ч хэдэн зууны турш бусдын колони байж, арьс өнгөний үзлийн хохирогч болсон тивийн хувьд БОЛОВСРОЛ хамгийн чухал гэдгийг тивээрээ хүлээн зөвшөөрч стратегитай ажиллаж байна.
#боловсрол #африк

Тэгш оролцоо

Синдикат ярилцлага – Эксклюсив 10 дахь дугаараар нийгмийн тэгш оролцоог онцолж байна. Хөдөө орон нутаг, хүйс, хөгжлийн бэрхшээлээс үүдэлтэй боловсролын ялгаатай байдлыг багасгаж, хүртээмжтэй болгохоор АНУ-ын ЭСЯ-ны хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийн мэдээллийг хүргэж байна. Нэвтрүүлгийн зочин АНУ-ын ЭСЯ-ны олон нийттэй харилцах албаны ажилтан Г.Идэр-Ууган байлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу. ​​
#боловсрол #тэгш оролцоо #ану #америкт төгсөгчдийн холбоо #тэгш бус байдал

Ерөнхий боловсролын цонхтой цаг

Боловсролын байгууллага, ажил олгогчид хүний мэдлэг, хандлагыг бус ур чадвар, төлөвшлийг илүү үнэлдэг болсон нь зөв үү, багшийн мэргэжил ирээдүйд байх уу, альфа цахим эриний хүүхдүүдэд мэдлэг, мэдээллийг хэрхэн хүргэх вэ, мөн дэлхийн том зөвлөх компаниуд боловсролын үнэлгээн дээр зөвлөж чадахаа байсан тодорхойгүй эрин зуунд ямар сургалтын хөтөлбөрөөр чанартай боловсролыг олгох вэ?
#боловсрол #сургалтын хөтөлбөр #ерөнхий боловсрол

Боловсролын чанар

Боловсрол гэж юу вэ, түүний мөн чанар нь яаж хэмжигдэх вэ, дэлхийд бид хаана жагсаж буй, хүмүүжил боловсролын нэг хэсэг мөн үү, Монгол Улс боловсролтой нийгэмд тооцогдож чадах уу, боловсролын реформ хийх цаг болсон уу?
#боловсрол

Амаржаргал гэдэг хувь хүний асуудал бол үнэндээ 30 дугаар асуудал!

2014 онд буюу зургаан жилийн өмнө Монгол Улсын ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцаж байв. Тухайн үед мань эр УИХ-ын гишүүнээс татгалзах саналаа гаргаж нийгэмд багагүй шуугиан тариад байв. Яагаад ийм шийдвэр гаргаж байсан тухайг нь сонсвол улс төрийн тогтолцооны асуудлыг хөндөж байв. Тэр үеэс Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал сайжирсан уу, эсвэл улам муудсан уу? Уншигч та өөрөө дүгнэлт хийнэ биз ээ!
#боловсрол #улс төр #эдийн засаг #уул уурхай

Бид хөмөрсөн тогооноос гарах ёстой.

Синдикат ярилцлага – Эксклюсив ес дэх дугаараар ЭдТекийг онцолж байна. Технологи ашиглан боловсролын салбарт реформ хийж байгаа залуусыг та бүхэнд танилцуулъя. Нэвтрүүлгийн зочин TomYо-г үүсгэн байгуулагч В.Баярсайхан байлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу. ​​
#боловсрол #залуус #шинэ үе #эдтек

Хөгжлийн хамгийн том саад хүн та өөрөө!

Аливаа өөрчлөлтийг хийх хамгийн том саад хүн байдаг. Гэвч системийн буруу, тогтолцооны алдаа гэх зэрэг шалтгаар хүн хүнээсээ зайлуулахыг оролддог. Хүнтэй холбоотой саад ямар ч өөрчлөлтийг нийгмийн бүхий л түвшинд нам гацаадаг. Эдгээр хүнтэй холбоотой саадуудыг 100 тэрбум ам.долларын нөөц бүхий Сингапур улсын хөрөнгө оруулалтын санг удирддаг ноён Siong Guan Lim өөрийн бичсэн “The Leader, The Teacher and You” номондоо сайхан томъёолжээ.
#боловсрол #хөгжил #үнэ цэнэ #саад #эрх мэдэл #мэдлэг #итгэл #соёл

Дэлхийн Монгол мэргэжилтэн

Боловсрол ТВ, Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын Horizon лоунжтай хамтран бэлтгэдэг Синдикат ярилцлагын гурав дахь тусгай дугаарын хүндтэй зочноор Гааг хот дахь олон улсын эрүүгийн шүүхийн ахлах өмгөөлөгч Н.Орчлон уригдлаа. Бид Монгол залуус олон улсад карьер хийхийн ач холбогдол, хэрхэн дэлхийн шилдэг мэргэжилтэн болох талаар ярилцлаа. Ярилцлагыг видео болон текст форматаар хүлээн авч үзэн, уншина уу!
#боловсрол #монгол мэргэжилтэн #дэлхийн монгол #хуулийн шинэчлэл #эрүүгийн эрх зүй

Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал

Синдикат ярилцлагын баг 42 дахь удаагийн дугаарын зочноор АНУ-ын цахиурын хөндий дэх Google компанийн төв оффист програм хангамжийн инженерээр ажиллаж буй Б.Баттулгыг урьж, “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал” сэдвээр ярилцлаа. Хэдий цаг бага байсан ч бид ярилцлагаараа математик, боловсрол, блокчэйн, хиймэл оюун ухаан, робот, машин сургах технологи, шинжлэх ухаан, квантум компьютер гээд олон сэдвийг хөндөхийг зорьлоо.
#боловсрол #технологи #цахиурын хөндий #аж үйлдвэрийн дөрөв дүгээр хувьсгал #хиймэл оюун ухаан #математик #блокчэйн

Зорилгогүй, зориггүй хүн бусдад хэзээд үл үзэгдэгч байдаг

Колумб улсын ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Juan Manuel Santos-тай уулзах завшаан тохиов. Мань эрийг Time сэтгүүл дэлхийн хамгийн их нөлөө бүхий 100 хүний нэгээр тодруулж байсан бөгөөд Колумб улсын түүхэнд хамгийн олон хүний саналаар 2010 онд ерөнхийлөгчөөр сонгогдож, 2014 онд бас улиран сонгогдож байв.
#авилга #боловсрол #залуус #улс төр #өөрчлөлт

Шударга ёсны лекц

Филосифи гэнгүүт л юу юугүй “Хэцүү, уйтгартай” гэж битгий бодоорой. Философийг өдөр тутмын маш ойрын жишээнээс ургуулан тунгааж болдог. Энэ удаагийн 12 цуврал лекцийн маань сэдэв бол “Шударга ёс (JUSTICE)”. Цуврал тус бүр 2 хэсгээс бүрдэх ба, бүх лекцийн туршид “Шударга ёс гэж юу вэ?” гэдэг талаар өдөр тутам хэнд ч тохиолдож болох явдлууд дундаас хамтдаа тунгаан хэлэлцэх болно.
#боловсрол #танин мэдэхүй #шударга ёс

Багш нарын авилгал

90-ээд оны онигоо: Хүүхдүүд их тархины даралттай төрөөд байсан нь ямар учиртай вэ гэсэн. Эхний 3 сар намайг аборт хийгээд явчих болуу яах бол, дараагын 3 сар надад цэцэрлэг олдох болуу яах бол, дараагын гурван сар намайг сургуульд өгөх болуу яах бол гэж санаа зовсоор байгаад тархины даралттай төрөөд байна гэнээ.
#авилгал #боловсрол

Их хөлгөний буддизм (8р хэсэг)

“Аливаа шашныг ямар ч нөхцөлгүй, үг дуугүй, улайран шүтэхгүй л бол жинхэнэ утгаараа аврагдана гэж хэрхэвч байдаггүй юм”. Шашин шүтлэг гэдэг тийм л зүйл байдаг. Сугаавадийн сургаалд үнэн голоосоо итгээд бослого үймээнд амь үрэгдсэн хүмүүсийг өнөөгийн бид нар өрөвдөлтэй азгүй мэтээр төсөөлөх гээд байдаг ч, үнэндээ тухайн хүмүүс жаргалтай ч байсан юм билүү. Үхээд үнэхээр диваажинд очсон эсэхийг мэдэхгүй ч, үгүйдээ л “диваажин руу явж байгаа би жаргалтай” гэж бодоод үхэж одсон хүмүүс олон байсан болов уу.
#боловсрол #буддизм #шашин

Их хөлгөний буддизм (7р хэсэг)

Багш: Энэ удаа, их хөлгөний буддизм дотроо ч энэ хүртэл ярилцаж ирсэн судруудаас хамаагүй өөр сургаал номлодог судрын тухай ярилцана. Ингэхэд чамаас санаандгүй асуухад, чи өөрийгөө үхэхээр хаана очно гэж боддог вэ?
#боловсрол #буддизм #шашин

Их хөлгөний буддизм (6р хэсэг)

Цагаан лянхуа сударт “1 хөлгөний үзэл”-тэй зэрэгцээд өөр нэг чухал түлхүүр үг илэрхийлэгдсэн байдаг. Тэр бол судрын сүүл хагаст гарах “Үүрдийн будда” хэмээх сургаал. Үүрдийн будда гэдгийг ганц үгээр тайлбарлавал “Шагжамүни багш үүрдийн өнгөрснөөс гэгээрэлд хүрсэн буддагийн хувиар оршдог бөгөөд, үнэндээ үхэлгүй үүрд бидний эргэн тойронд оршин байдаг” гэсэн санаа юм.
#боловсрол #буддизм #шашин

Их хөлгөний буддизм (5р хэсэг)

Өнөөдрийн лекцээр Билиг барамидын судар төрснөөс хойш ойролцоогоор 50 – 150 жилийн дараа хойд Энэтхэгт бүтээгдсэн гэгддэг Цагаан лянхуа судрыг тайлбарлан ярилцъя.
#буддизм #шашин #боловсрол