Нийгэм, улс төр 8,291 нийтлэл байна

П.Сайнзориг: Иргэдэд үнэнийг хэлэх ёстой

Хоосон улстөржих, хэн нэгэн хүнийг буруутгах амархан. Гэхдээ тэр хүн хуулийн хүрээнд, хууль хэрэгжүүлэх үүрэгтэй албан тушаалтан. Х.Нямбаатар дарга гэсэн үг. Хуулиа хэрэгжүүлээд явж байхад нь түүнээс давсан УИХ-ын тогтоол гаргаад улс төр хийж байгаа нь харамсалтай.

С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмгөөлөл"

С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал, хувийн үзэл бодол, тодорхой асуудлуудаар илэрхийлсэн улс төрийн байр суурь зэрэг нь түүнийг тодорхойгүй нэг гэмт хэрэгт буруутгах, сэжиглэх үндэслэл биш. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн бол тэрийг нь хуулийн дагуу шалгаад нотлох ёстой. Түүнээс өмнө хувь хүнийх нь зөрчилтэй байдлыг олон нийтийн дунд хаяж өгөөд, нийгмийн сүлжээгээр "буллидэж", эчнээ ял оноох нь Үндсэн хуульт засаглал, ардчилсан нийгмийн мөн чанар биш юмаа л гэж. Зорилго нь аргаа зөвтгөхгүй.

Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламентын дархлаа мөн

УИХ-ын гишүүдийн дунд Ерөнхий сайдын суудал байхгүй. Зөвхөн Засгийн газрын оруулж ирсэн асуудлаар парламентад мэдээлэл өгөх гэж чуулганы хуралдаанд оролцдог, орж ирээд танхимын хойморт суудаг. Тэгээд өөрийнхөө оруулж ирсэн асуудлыг дэмжээд санал өгдөг. Яагаад гэвэл УИХ-ын гишүүний мандаттай учраас. Ийм хоёрдмол байдал үүсээд байгаа учраас Х.Тэмүүжин гишүүн Ерөнхий сайдын суудлыг индрээс буулгах санаачилга гаргасан хэрэг. Ерөнхий сайд Засгийн газрын танхим дотроо л дарга болохоос биш УИХ-ын чуулганы танхимд дарга биш шүү, жир гишүүн шүү гэдгийг илэрхийлж байгаа юм.

АРДАД АБСУРД У.ХҮРЭЛСҮХИЙН РЕАЛИЗМ

МАН-ын дотоод зөрчил нь гагц эрх мэдлийн төлөөх тэмцэл бус, намын ирээдүйн чиг хандлага, улс төрийн өв залгамжлалын төлөөх өрсөлдөөн билээ. У.Хүрэлсүхийн 1970-аад оныхныг бэхжүүлэх стратеги нь богино хугацаанд намын хяналтыг баталгаажуулж болох ч залуу үеийнхний тэмүүлэл, нийгмийн хүлээлтийг хангаж чадахгүй аваас алс хэтдээ МАН-ын эв нэгдэл, улс төрийн нөлөөг сулруулж болзошгүй.

Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зохицуулалт

Орчин үеийн Үндсэн хуулийн ухагдахуунд “нэр төр” буюу “дигнити” гэдэг ойлголтыг зөвхөн иргэнтэй холбож үздэг. Төр болон төрийн байгууллагад нэр төр, алдар хүнд гэдэг ойлголт байж болохгүй. Төр ганцхан тохиолдолд “хуулийн этгээд” болдог, энэ нь иргэний эрх зүйд...

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР

Монгол улсын Ерөнхий сайд бол Монголын Засгийн газрын тэргүүн юм. Энэ алба 1912 онд Богд хаант Монгол улсын үед анх бий болжээ. 1924-1992 он хүртэл Бүгд найрамдах Монгол ард улс гэж албан ёсоор нэрлэгдэж байхад Засгийн газрын тэргүүний албан тушаал хэдэн удаа солигдсон нь: Ардын сайд нарын зөвлөлийн дарга (1924–1939) Сайд нарын зөвлөлийн дарга (1939–1990) Ерөнхий сайд (1990–1992)

“Алт-3” аян ба Г.Дамдиннямын “даваа”

-Үндсэн 45 ордын нийт 129 тонн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар, жил бүр дунджаар 10 орчим тонн алтыг Монголбанканд тушаана-
##зг

Ерөнхий сайд халуун цэгээс нь, “аваараа асааж” ажлаа эхэллээ

-Дулааны станцуудад өндөржүүлсэн бэлэн байдал, “ДЦС-3”-т онцгой дэглэм тогтоож, БЭТ томилохоо мэдэгдэв-
##зг

Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц хэрэгтэй

Нэг грамм цэвэр элемент 10-20 мянган ам.долларт хүрдэг. Гэвч элемент тус бүрээр нь салгах нь нэлээд өндөр өртөгтэй, нарийн технологи шаарддаг учраас манайх хүдрээр нь тонныг нь 4000 ам.доллараар экспортолдог гэх. Гэтэл коксжих нүүрсний үнэ хамгийн оргил үедээ 220-230 ам долларт хүрч байв.

Хоёр Засгийн зааг дээр дуншсан төсвийн тодотголтой танилц!

-Алдагдалгүй төсвийг хэмнэлтийн төсөв рүү хэрхэн шилжүүлэх вэ-
##зг

Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот

Хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн ажлууд эцэслэгдэж, үр дүнгээ өгөх нь л чухал. Шинэ Ерөнхий сайд ч гэсэн “Хамтарсан Засгийн газрын ажлыг үргэлжлүүлнэ” гэдгээ зарласан учраас эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь хугацаа алдаж, битгий цалгардаасай. Зун, намрын зургаан сарыг зүгээр сууж, битгий алдаасай.

Шинэ Ерөнхий сайдад хуучин сайдуудын талаар шивнэж биш хашгирч хэлэх үг байна!

-14 мега төслийг баталснаа ч мартсан 30 гарын үсгээр хуучин сайдуудаа хөөвөл “Огцрох амархан!”-
##зг

ТРАМП НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ЧИНЭЭНД НЬ ТУЛГАЛАА

МУИС-ийн “Бодлогын мэдээ”- Policy News 2025.05 № 25 сэтгүүлд өгсөн анхны хувилбарыг уншигчиддаа толилуулъя.

Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр

Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд найман мянга гаруй илрэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс алтны нөөц 1.619 тонн гэж бүртгэгджээ. Гэтэл 2024 онд ОУВС-гаас мэдээлнээс манай Төв банкны алтны нөөц 6,03 тонн байгаа нь бүс нутагтаа Хонконгийн өмнө орсон байна. Манай өмнө орсон Өмнөд Солонгосын Төв банк 104,45 тонн алтны нөөцтэй гэж мэдээлэгджээ. Тэгэхээр бид энэ салбарт дэлхийн зах зээл дээр хаахна явааг таамаглахад хэцүү биш.

Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв

Улс төрд, парламентад дахиад ийм хэмжээний хүчний төвлөрөл үүсэх нь юу л бол. Ялангуяа МАН-ын Бага хурлын сүүлд гаргасан шийдвэрийн дараа. Тиймээс шинэ Ерөнхий сайдын хувьд хамтарсан Засгийн газрын боловсруулсан бодлого, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс нэг их хазайхгүй байх.

Ерөнхий сайдаа огцруулсан Засгийн газар яаж байгуулагддагийг харах анхны тохиолдол

-Яс яргитал үнэнийг хэлье. Энэ бол оргинал “Ордны хуйвалдаан” бол байсан шүү-
##зг

АРИУН ДЭЭД НОМ

Буддагийн сургаалийг хүмүүс ариун дээд ном, үнэний тухай сургаал, авралын сургаал хэмээн биширдэг. Бурхан багш хоёр мянга таван зууны тэртээ Цагаан мичин жилд эртний Энэтхэгийн Капилавасту улсын Шуддоходан хаан, Махамаяа хатны агь хүү болон мэндэлж, 29 насандаа Шар хулгана жилд хааны ордон, хан хүүгийн тансаг амьдралыг таягдан хаяж, Хамаг амьтны тусын тулд гэгээрлийн замд сэтгэл шулуудан орж, аглаг зэлүүд газар бясалгал хатуужил үйлдэж, гэрээс гарч сахил залсан тойн хувраг болсон. Сиддхаарт хан хүү зургаан жилийн турш нөр их хөдөлмөр, тэвчээр, хичээл зүтгэл, бясалгал, хатуужил гаргасны үр дүнд 35 насандаа Хөх морин жилийн Зуны тэргүүн сарын шинийн арван тавнаа Илт туулж төгс гэгээрсэн Будда болсон түүхтэй

ИХ НАРАН УЛСАД

Цаазын ялгүй дэлхий. Цөмийн зэвсэггүй дэлхий. Дахиад Хирошима, Нагасаки хэрэггүй. Дахиад Хакамада ч хэрэггүй. Японд атомын бөмбөг хэрэглэсний аюул гамшиг, зовлон зүдгүүрийг биеэр туулсан хүмүүсийг "Hibakusha" гэж нэрлэдэг. Тэдний нэг, ноднин жил Нобелийн энх тайвны шагнал хүртсэн өвгөн буурал Тошиюки Мимаки гуай "Чи бидний нэг боллоо, хибакуша боллоо" гэж энгэртээ олон жил зүүж явсан тэмдгээ тайлж надад зүүж өгсөн юм. Улаан зуйван дугуй дээр цагаан өнгийн цаасан тогорууны дүрстэй. Миний нандигнан хадгалах билэгдэл. Хөөрхий хад шиг хөх өвгөний сэтгэлийг миний хэлсэн цөөн үг ингэж хөдөлгөх чинээ бодоогүй юм. Харин дэлхийг цөмийн зэвсэггүй бас цаазгүй болгох үйлсэд амьдралаа зориулахад Японд хийсэн энэ удаагийн айлчлал надад улам ташуур өглөө.

БУЯН ҮЙЛДЭХ ҮҮ, ДАЙН ХИЙХ ҮҮ

Дэлхийн бүх шашин хайр энэрлийг номлодог. Энэрэл хайр байхгүй бол энэ дэлхий сөнөнө гэдгийг хүмүүс ойлгоосой. Хүмүүс минь. Амьд байгаа дээрээ хийх ёстой буянт үйлээ хий, хэлэх ёстой талархлын үгээ хэл. Дараа нь өнгөрсөн хойно нь бүү харамс. Цаг хугацаа дахин олдохгүй. Хүн төрөлхтөн хэзээ буу зэвсгээ хаяад “Бурханаа шүтэж, Буянаа хураадаг” болох юм бол доо. Дэлхий даяараа цөмийн зэвсэггүй болоосой.

ДОНАЛЬД ТРАМП " ПУТИН СОЛИОРЧЭЭ" ХЭМЭЭН МЭДЭГДЭВ

ОХУ сүүлийн саруудад Украин руу дрон, пуужин харвах байлдааны ажиллагаагаа улам өргөжүүлж байна. Энэ оны 5-р сарын 25-ны шөнө Оросын арми 297 дрон, 55 далавчит пуужин, 9 баллистик пуужин Украин руу харвав. Үүнэс болж 12 хүн амь үрэгдэж олон арван хүн шархдав. Энэ бүх байдлыг дүгнэж АНУ-ын ерөнхийлөгч Трамп “ Путин солиорчээ” хэмээн мэдэгдэв.

АН-ын гишүүдэд сануулах нь: Удсаныг хожсонд тооцдоггүй

Л.Оюун-Эрдэнийн зовлонг МАН-ын зовлон, МАН-ын зовлонг төрийн зовлон болгохгүйн тулд хамтарсан Засгийн газраас хөөгдсөн АН-ын 42 гишүүн гарын үсэг зураад Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д яаралтай оруулж ирэх хэрэгтэй. МАН гэрээгээ зөрчиж, АН-ыг засгаас хөөх шийдвэр гаргаснаар Хамтарсан Засгийн газрын потенциаль нэгэнт дууссан. Удсаныг хожсонд тооцдоггүй.

У.Хүрэлсүхийн найруулсан симфони АН-ыг чиглэсэн ч, хаврын ханиадыг Венийн вальсаар эмчлэхээр шийдэв үү

-Иргэд нь “Засгийн газраа хайж”, төв талбайд жагсаал цуглаан ч өрнөж, “Алдарт эхийн одон”-гийн баяр хөөрөөр ч бялхаж байхыг гаднын зочид харж байна-
##ерөнхийлөгч

Тахиа гурвантаа донгодов! Хэн урвахыг харах мөч ирлээ

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ямар сонголт хийх вэ-
##зг

ХЭН МОНГОЛД ОЛИГАРХИУДЫГ ДАРЖ УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ЮМ БЭ

Хэн Монголд олигархиуд, авилгачид, хулгайч нарыг дарж улс орноо хөгжүүлэх юм бэ? Эцэст нь хэлэхэд хэн, ямар засгийн газар Үндсэн хуулинд заасан “Монгол улсад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм”-ийг байгуулах юм бэ? Улс орны энэ бүх амин чухал асуудлууд одоо болтол шийдэгдээгүй 100 жил болсон нь хэний буруу вэ? Ардын намын буруу юу, ардын засгийн буруу юу, ард түмний буруу юу?

Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, парламент шийддэг юм

Хэрэв үнэхээр МАН Засгийн газарт хамтрахаа больё гэж байгаа бол Л.Оюун-Эрдэнийгээ огцруулчихаад энэ асуудлаа ярих ёстой. Намынхнаасаа зөрөн байж энэ хамтралыг бий болгосон хүн нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө шүү дээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “алтан хайрцаг”-ийг нээхэд арай эрт байна

-Хаалгаа гаднаас нь хаах арай болоогүй шүү, Оюук аа! Бууж өгснөөс ялагдсан нь дээр-
##зг

Л.Оюун-Эрдэнэ ба МАН

МАН-ын Бага хурлыг хуралдаж болно. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүй асуудал шийдэгдсэний дараа. АТГ-аар шалгуулаад, УИХ-ын 126 гишүүний өмнө тайлангаа тавьсны дараа. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ намын дарга байх эсэх, хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэх эсэх тухай МАН хэлэлцэх ёстой. Процесс нь ийм.

Ж.Энхбаярын эгдүүцэл Ерөнхийлөгчийн хориг руу хөтлөх нь!

Үндсэндээ Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрч Д.Амарбаясгалангийн талд зогсох уу эсвэл хориг тавих замаар Ж.Энхбаяр сайдад дахин улс төрийн дэмжлэг үзүүлэх үү гэдгийг харах л үлдлээ.

SOS: “ДЦС-3” дэлбэрч мэдэх нь

-Хэрэв “Эрчист Монгол” ХХК ч, ЗГХЭГ ч учраа олохгүй, нүд чихээ нээхгүй бол “ДЦС-3” дэлбэрэх нь-
##зг