улстөр 2709 нийтлэл байна

Ерөнхий сайдын амжуулсан ажлууд

Улсын төрийн түүхэнд дөрөвхөн сар ажиллаад асар ихийг бүтээж түүхэн хүн болсон зүтгэлтэн байхад дөрвөн жил ажиллаад, дөчин жил улираад юу ч хийж, юугаар ч гийгүүлж чадаагүй нэгэн бас байдаг.
#улстөр #нийтлэл

П.Очирбат: Манайд үүссэн дотоодын хүндрэл бол зохиомол зүйл

“Гадны өндөр хөгжилтэй ямар ч оронд цэлмэг хөх тэнгэр, тааваараа тайван амьдралыг харах боломжгүй. Ядуу атлаа ард түмэн нь жаргалтай амьдарч болдог дэлхий дээр ганцхан улс байдаг нь Монгол.
#улстөр #нийтлэл

Бэлгэдлийн үнэ цэнэ

Бэлгэдлийн үнэ цэнэ
#улстөр #нийтлэл

Тэр өөрийгөө бас ардчиллын үнэт зүйлсийг худалдчихлаа

АРДЧИЛАЛ гэдэг үгийн утга учир, мөн чанарыг би хувьдаа мэдэхээ байлаа. Энэ үгийн үнэ цэнэ гэж одоо ер нь байна уу. 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаас хойшхи хорин дөрвөн жилд монголчууд бидний айдас түгшүүр, өлсгөлөн, цуглаан тэмцлээр олж авсан тэр ардчилал хэчнээн агуу, юутай ч үл зүйрлэх эерэг боломжуудыг бидэнд уг нь авчирч өгөв дөө.
#улстөр #нийтлэл

Сэтгэх багтаамж

Ярилцах, хэлэлцэх, зөвшилцөх, дүйцэлдэх, цэц булаалдах, маргах, хэрэлдэх, тэмцэлдэх, хонзогнох, дайсагнах гэх монгол үгс утгын эрс ялгаатай. Амьдралаас ундардаг түмэн янзын нууцыг хамтын ухаанаар тайлах явцад энэ олон ойролцоо үг үүссэн биз ээ.
#улстөр #нийтлэл

Л.Болд гэх улстөрч “Бодь” хэмээх нэр ч үгүй үлдэх үү?!

Монголын улстөрчдийг жилийн орлогоороо тэргүүлсэн гэх УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдыг өнөөдөр хэн ч “бэлэн мөнгөний машин” гэж харахаар болоод явчихлаа.
#улстөр #нийтлэл

Хэт хээнцэрлэхийг хэмжээлэх шийдвэр эсэргүүцэлтэй тулгарсан нь

Аливаа улс орнууд хөгжлийнхөө явцад туулж үзээгүй зам мөр гэж үгүй. Улс төржилт, дайн самуун, үзэл бодлын хуваагдал, эдийн засгийн хямрал, хөрөнгө мөнгөний гачигдал гээд урт жагсаалтыг сийрүүлж болно. Манай улс эдгээр элдэв замыг тойрох бус дайрч байна.
#улстөр #нийтлэл

Лу.Гантөмөр: АН-ын цорын ганц лидер бол Ц.Элбэгдорж

Боловсролын сайдтай ярих сэдэв зөндөө байна. Гэхдээ би энэ удаа улс төрийн сэдвээр түүнтэй хөөрөлдөх хүсэлт тавьсан юм. Үргэлжлэл нь мэдээж салбарын сэдэв. Өнөөдөр улс төр хийгээд улстөрчдийг магадгүй бид өөр нүдээр харж, тэнд болж буй олон өөрчлөлтийг шинжиж, харах өнцөг, хийх дүгнэлтээ ч шинэчлэх цаг ирсэн байхыг үгүйсгэхгүй.
#улстөр #нийтлэл

Энэ Элбэгээ Ерөнхийлөгчид нэг газар олгочихооч

Яг одоо энэ гарчигийг уншиж байгаа арван монгол хүн тутмын тал нь хараал урсгахад бэлэн байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл өөдөө гарсан болгоныг үзэн ядаж, болж л өгвөл бяц дэвсэлж бахаа хангадаг нь бидний араншин. “Энэ одоо юу вэ, Элбэгээд газар өгнө ч гэх шиг хуцаад...”гэх мэт хамаг муу үгс хэнхдэг цээжнээс нь түрэн наашилж байгаа.
#улстөр #нийтлэл

“Женко” Х.Баттулга: Арай гайгүй нь С.Баяр байж

УИХ-ын гишүүн Х.Баттулгатай ярилцлаа.
#улстөр #нийтлэл

Агаарын тээврээсээ айдаггүй Засгийн газар хаа ч байхгүй

Уг нь тэнгэрт яваа унаа хөсөг онхолдох нь өдрийн од лугаа ховор үзэгдэл. Нисэх нь хүн төрөлхтний унаган мэргэжил бус болоод ч тэр үү шинжлэх ухаан талаасаа бүрэн төгс шийдэж амжаагүй олон асуудал бий гэлцдэг.
#улстөр #нийгэм #нийтлэл

Засаг төр ажилсаг болох нь сайны шинж биш

Уул нь, амь зуулгаа мэдэх гэдэгтэй агаар нэгэн боловч “Эдийн засагч” гэж ихээхэн нарийн мэргэжил бий. Тэд л улс орны хөгжлийн учрыг мэдэж, жолоодож, хүн ардыг аварч байдаг. Яаж гэдгийг жирийн хүн ойлгох аргагүй. Ойлгох аргагүй учраас тэдний буруу зөвийг шүүх аргагүй.
#улстөр #нийтлэл

УИХ-ын чуулганыг хаалттай хийвэл,..

“Өдрийн сонин”-ы №140-д Б.Нямаа УИХ-ын чуулганыг хаалттай хаалганы цаана хийдэг болох санал дэвшүүлжээ. Гишүүд цэнхэр дэлгэцээр нэг сая үзэгчийн өмнө хуурамч эх оронч дүрд жүжиглэдэг нь яах аргагүй үнэн. Санал нэг байна.
#улстөр #нийтлэл

Монгол Польшийн харилцаа

Монголчууд 1241 онд польшуудтай анх нүүр тулжээ. Алтан Ордын өрнө зүгт хийсэн аян дайны эхний золиос нь Польш байсан юм. Төв Европ дахь монголчуудын гол сонирхол нь өргөн уудам малын билчээр болох Унгарын тал байлаа. Ер нь эртний Пананы энэхүү уудам тал нь Азиас нүүдэллэн очих үе үеийн нүүдэлчин дайчдын шохоорхлыг илүүтэй татаж байв.
#улстөр #нийтлэл

Намгүй бол та улс төрд хэн ч биш

УИХ-д албан бус бүлэг байгуулагдах гэнэ. Бие даагч С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гурав дээр нэмэгдэж хэвлэлийн дайснаар тодорсон Ц.Оюунбаатар, МАХН-ын Л.Цог, О.Баасанхүү, мөн Д.Батцогт, АН-ын гишүүн Г.Баярсайхан, Ж.Батзандан... нарын хүмүүсийн нэр дуулдаж эхэллээ. Г.Баярсайхан нь тийм юм байхгүй гэсэн тайлбарыг өгч эхэлж байх шиг байна.
#улстөр #нийтлэл

Тоотой тоглоомын тоогүй тавилан

Шинэчлэлийн Засгийн газар шахаанаас түр амсхийх 100 хоногоо УИХ-аас авлаа. Хаврын чуулганы хугацааг парламент тэдэнд өгч байна. Ямартай ч Засгийн газар наадамтай золгоно. Энэ хугацаанд чухам юу хийх нь олны анхааралд хамгийн ихээр өртөж байгаа. Үр дүн нь тодорхойгүй, шалгуур байхгүй 23 ажлыг хийснээр эдийн засаг эрчимжинэ гэж сайд нар өөрсдөө ч тооцсон, УИХ ч тэдэнд итгэл үзүүлсэн.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Энэ хавар УИХ, Засгийн газар ард түмнийхээ төлөө юу хийж бүтээв

Одоо УИХ, Засгийн газрын зүгээс анхаарлаа хандуулах ганц ажил бол долларын ханшийн өсөлт байна. Яг энэ цаг дор 1828 төгрөг болж дээш өгссөөр бай­гаа ам.долларын ханшийг хэрхэн барих, буулгах дээр онцгой төвлөрөх цаг нэгэнт болжээ. Үнэндээ ам.долларын ханшийн өсөлт энэ төр засгийн бүх ажлыг үгүй хийж, үнэ цэнгүй болгож байна.
#улстөр #нийтлэл

Монгол Улс, БНХАУ-ын харилцааны өөрчлөлт, хөгжил

Монгол Улс эдүгээ 157 улстай дипломат харилцаатайгаас 10 улстай түншлэл тогтоогоод байгаа ба 3 нь стратегийн түнш улс юм. Хятад, ОХУ, Япон улстай стратегийн түншлэл тогтоосон ба АНУ, БНСУ, Герман, Энэтхэг, Түрэг гэсэн таван улстай иж бүрэн түншлэл, Аюстрали, Канад улстай өргөтгөсөн түншлэл тогтоон хөгжүүлж байгаа нь манай гуравдагч хөршийн бодлогын хүрээнд багтаж буй орнуудтай байна.
#улстөр #нийтлэл

С.Молор-Эрдэнэ: Хөрөнгө оруулагчид чинь итгэлтэй улстай ажилладаг юм ш дээ. Итгэлгүй, барьцгүй ийм нөхдүүдтэй яаж ярих юм бэ?

Манай “Open door “ сонины VIPerson зочноор доктор С.Молор-Эрдэнэ уригдлаа. Бидний ярилцлага илэн далангүй, ямар нэгэн хаалт халхавчгүй болсон гэж найднам. Ингээд уншигч таныг зочинтойгоо үлдээе.
#улстөр #нийтлэл

Согтууруулах ундаа ба улс төр

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн оройлон зүтгүүлж буй Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг энэ хавраас дүүргүүдээр явагдаж эхэлжээ. Эрх ашиг нь шууд хөндөгдөх “найман нэрийн дэлгүүр”-ийнхэн үүнд идэвхтэй оролцож байна.
#улстөр #нийтлэл

Л.Болд: Хуучны НАХЯ шиг газар бий болчихлоо

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
#улстөр #нийтлэл

Хуурамч ардчилал

Ардчилал бол засаглалын муу хэлбэр, гэхдээ хүн төрөлхтний байгуулж үзсэн бусад бүх загвараас хамгийн дээр нь гэж Английн Ерөнхий сайд асан Уинстон Черчиль нэгэнтээ хэлжээ.
#улстөр #нийтлэл

Г.Эрдэнэбат: Тэгвэл бүгдээрээ зодолдоод л амьдаръя

Шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд Гэмт хэргийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байгаа билээ. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбаттай ярилцлаа.
#улстөр #нийтлэл

Улс төр банкийг даргалах гэж оролдох вий дээ

Манай УИХ Засгийн газраас эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх талаар ирэх 100 хоногт авах арга хэмжээг дэмжиж тогтоол гаргалаа. Эдийн засгийн гацаанаас гарах зорилготой чухал программ юм байх. Уг нь энд тусгагдсан ажлууд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бараг л багтсан байсан ч барьж авахгүй явсаар өнөөдрийг хүрчихлээ.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

“Намын суртлыг бузарлагч”

“Сониноор сайдыг, ялааг ч алж болдог” гэдэг үг зууны тэртээ хэрэгжиж байсан түүх цөөнгүй. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Бодоог Ардын засгийн анхны Ерөнхий сайдын албыг хашаад хагас жил болоогүй байхад коминтерний алуурчид тэдний сургагч нар янз бүрээр оролдож эхэлжээ.
#улстөр #нийтлэл

С.Баярцогтын бас нэгэн сенсаац

УИХ-ын ээлжит чуулган эхлээд 44 хонов. Энэ хугацаанд эдийн засгийг эрчимжүүлэх ганц хөтөлбөр л баталжээ. Бусад өдөрт нь Х.Баттулгыг сайдаас чөлөөлж, сайд нарын давхар дээлийг дан болгох, Х.Тэмүүжинг огцруулах эсэхээр талцан маргаж өдий хүрэв. Үүнээс өөр дүнгүй яваа хаврын чуулган завсарлахад одоо 30 гаруй хоног үлджээ. Чуулах ёстой хугацааныхаа 50-иас илүү хоногт ганцхан тогтоолын төсөлтэй!
#улстөр #нийтлэл

О.Баасанхүү: Би Н.Энхбаярыг хаан байхад нь уулзаагүй ээ

“VIPerson” энэ удаагийн зочин УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Одоо тал талаасаа боорлуулан зогсч буй энэ хүн уншигч танд хамгийн сонин зочин ч байж мэдэх юм. Ингээд түүний ертөнцөөр аялсан миний аялалд тавтай морил.
#улстөр #нийтлэл

Ирмэг дээрх АН

“Давхар дээл”-ийг тайлуулах тухай хуулийн төслүүд зүгээр л Ерөнхийлөгчийн түншүүр байсан гэж дүгнэх нь өрөөсгөл. Эрх мэдлийн давхардлыг арилгах нь түүний “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын амин чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Нэрийн хуудас болсон санаачилгыг нь нураахыг тэр зүгээр хараад суух хүн яавч биш. Тэгэхээр хуулийн төсөл унаснаар асуудал дууслаа гэж бодвол бүр ч төөрөгдөл болно.
#улстөр #нийтлэл

Намуудын нууц эзэд хэн бэ

Монголд хамгийн их нөлөөтэй хүн хэн бэ? Эрх баригчид шийдвэрээ яг хэний төлөө гаргадаг вэ? Энэ асуултад бүрэн, зөв хариулахын тулд энгийн иргэд бид наад зах нь төр засгийн удирдлагуудыг төрүүлдэг улс төрийн намуудыг хаанаас, хэн санхүүжүүлээд байгааг үнэн мөнөөр нь мэдэх ёстой.
#улстөр #нийтлэл

Х.Баттулга: Надад Ерөнхий сайд болох санаа байхгүй

Манай “VIPerson” хоёр дахь зочноор дөнгөж саяхан сайдын сэнтийнээс татгалзах өргөдлөө өгөөд байгаа, Засгийн газрын гишүүн, ноён Х.Баттулга уригдлаа.
#улстөр #нийтлэл