Хуурамч ардчилал
Ардчилал бол засаглалын муу хэлбэр, гэхдээ хүн төрөлхтний байгуулж үзсэн бусад бүх загвараас хамгийн дээр нь гэж Английн Ерөнхий сайд асан Уинстон Черчиль нэгэнтээ хэлжээ.
Монголчууд бид өөрсдийн элчээ томилж, амьдралд минь нөлөөлөх бүх шийдвэрийг бидний өмнөөс гаргахыг итгэн даалгадаг төлөөллийн ардчиллыг сонгосон билээ. Өнгөрсөн хориод жилд бүх шатны хурлын төлөөлөл болон Ерөнхийлөгчийн хэд хэдэн сонгуулийг харьцангуй тайван явуулж ирэв. Гэвч бидний сонгоод буй төлөөллүүдийн маань дотор хариуцлага, сахилга бат алдагдаж, авлига, хээл хахууль дэлгэрч, мэдлэг чадвар суларч, тэднийг хянаж засах, шийтгэх боломж багассаар нийгэм даяар эмх замбараагүй, хөдөлмөрч бус явдал газар авч, иргэд өөртөө бус, бөө төлөгт илүү итгэх боллоо. Ийнхүү Монголын ардчилал хуурамч болох аюултай тулгараад байна.
Энэ байдалд хүргэсэн гол шалтгаан нь төлөөллийн ардчиллын үндэс суурь болсон төр засгийг хянах ажлыг Монголын нийгэм өөрөө, тухайлбал монголчууд бид орхигдуулсан явдал юм. Төр засаг ч бүх түвшиндээ аль ч нам байх нь хамаагүй, иргэдийн хяналтын тухай аман дээрээ хэчнээн уран цэцэн ярьдаг ч, ажил дээр үргэлж бултаж, хойшлуулж сонгуулийн шоу болгохдоо мэргэшиж ирлээ.
Иргэд нь төр засгаа хянаж чадсан улс оронд жинхэнэ ардчилал бий болж, нийтийн засаглал бэхжиж, зах зээлийн зарчим хэрэгжин, хүн ард нь сайн ажиллах, тэр хэмжээгээр баяжих, оюун санааны хэрэгцээгээ хангах сонголт, боломж бий болдог. Төр засгаа хянаж чадахгүй ардчилсан улс оронд иргэд нь улстөрчид, улс төрийн намуудад итгэл алдарч, сонгуульд оролцох нь багасч, харьцангуй цөөхөн хүний сонголтоор улс төрийн эрх мэдэл шилждэг.
Ардчиллын чанарыг бүрдүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж чаддаг, чадах ч ёстой институц нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг боловч Монголын сонин, телевиз, радио, сайт улам эрч хүчээ авч буй нийгмийн мэдээллийн хэрэгсэл (twitter, facebook гэх мэт) ч нийтийн засаглалд нийгмийн хяналт тавих талаар хайнга ажиллаж, асуудлын үндэс сууринд биш, өнгө, хэлбэрт нь төвлөрч ирлээ.
Монгол Улсад холбогдох хууль журам байгаа ч биелэгддэггүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төрийн намууд, хуулийн этгээдүүд санаатай болон санамсаргүйгээр тойрч ирсэн нэг асуудал бол улс төрийн намуудын болон сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох явдал юм. Энэ нь нууцлаг, улс төрийн намд том хандив өгч бүх шатны хурлын гишүүн болох, улмаар төр засгийн өндөр албан тушаалд очих буюу улс төрийн албан тушаалыг худалдаж авах нь бараг л тэгэх ёстой юм шиг, хэвийн үзэгдэл боллоо. Төр засгийн эрх мэдлийг худалдан авч байгаа улс оронд авлига, хээл хахуулийн “намаг” ямар том байгаа нь ойлгомжтой.
Нэгэнт төр засгийн өндөр албан тушаалыг худалдан авч болдог, улс төрийн намуудын болон сонгуулийн зардлын тайлангаа гардаггүй улсад иргэд нь ардчилсан засаглалд эргэлзэх нь мэдээж.
Монгол Улсад намуудын санхүүжилтийг Намын тухай хуулиар, сонгуулийн зардлыг Сонгуулийн хуулиар тус тусад нь зохицуулж, намуудын нийт санхүүжилтийг нэгтгэн хянаж, үнэн зөв тайлан гаргуулж олон нийтэд мэдээлдэг хараат бус байгууллага алга байна. Улс төрийн нам эвслүүд, бие даан нэр дэвшигчид сонгууль дууссанаас нэг сарын дотор санхүүжилтийн тайландаа аудит хийлгэж, дүгнэлт гаргуулаад Сонгуулийн ерөнхий хороонд өгөх ёстой хуулийн заалтыг биелүүлсэн, эсэх тухай ямар ч мэдээлэл олон нийтэд хүрэхгүй байна. Сонгуулийн ерөнхий хороо нь зөвхөн бүх шатны сонгуулийг зохион байгуулдаг, гүйцэтгэгч болохоос намуудын болон сонгуулийн санхүүжилтийг хянаж, хариуцлага тооцдоггүй, тийм эрх мэдэл ч байхгүй ажээ.
Намуудын санхүүжилт нууц, төрийн албан тушаал наймаалцдаг байдлыг таслан зогсоох, иргэдийн хяналтыг дэмжсэн, зохицуулсан хууль журам нь үнэхээр ерөнхий хууль зөрчсөн явдлыг олон нийтэд шуурхай мэдээлж, түргэн арга хэмжээ авч зогсоож чадахгүй, тийм байлгахыг улс төрийн намууд ч цаагуураа “дэмжсээр” ирлээ.
Эдүгээ Монгол Улс хувь хүн болон хуулийн этгээдээс авч болох нэг удаагийн хандивт хязгаар тогтоож өгсөн ч улс төрийн намуудын гаргаж өгсөн тайланг үнэн зөв эсэхийг тогтоох, хууль зөрчсөн эсэхийг судалж тогтоодог механизм бий болгож чадахгүй олон жилийн нүүр үзлээ. Энэ механизмыг олон нийтийн талаас хүчтэй шахахгүйгээр улс төрийн намууд, тэдний томилсон төр засгийн ажилтнууд өөрсдөө байгуулахгүй нь нэгэнт тодорхой боллоо.
Нийтийн засаглал дахь авлигыг зогсоох, засаглалын үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд улс төрийн намуудын болон сонгуулийн санхүүжилтийн тайлан, мэдээг хоёуланг нь цуг авч хянадаг, ардчиллын тухай мэдлэгийг сайжруулж, итгэлийг нь дээшл үүлэх тогтолцоог Монгол Улсад бүрдүүлэх хэрэгтэй байна.
Байж болох нэг хувилбар бол одоогийн Сонгуулийн ерөнхий хороог Сонгогчдын комисс болгон өөрчлөх зам юм. Комиссын гишүүд нь одоогийнх шиг заавал улс төрийн гурван өндөрлөгөөс томилдог бус, улс төрийн хараат бус, сонгогчдоо түлхүү төлөөлсөн хувь хүнээс ихэнхдээ бүрдэх бөгөөд том, бага намуудын төлөөлөл оролцсон ч шийдвэрээ бие даан гаргах эрхтэй байхаар зохион байгуулж болно. Хорооны дэргэд гүйцэтгэх ажлын аппарат ажиллуулж сонгуулиудыг зохион байгуулах, улс төрийн намуудын хөрөнгийн тайланг авч, эх үүсвэрийг мөрдөн шалгах эрхтэйгээр ажиллуулж болох юм.
Сонгогчдын комисс Их хурлын даргад тайлагнадаг, гишүүд нь урт хугацаагаар томилогддог байж болно. Энэ комисс улс төрийн намуудыг бүртгэх, татан буулгах, эсвэл шаардлагатай баримт бичгүүдийг магадалж баталгаажуулна. Улс төрийн намуудын хандив, орлогын мэдээг улирал тутам хүлээн авч цахим хуудсаар мэдэгдэх, томоохон хандивлагчдын нэрсийг эрэмбэлэн жагсаах, ер нь иргэдийг нийтийн засаглалын тухай бүх төрлийн мэдлэг, мэдээлэлтэй болгох зэрэг ажлыг хийж болно. Улс төрийн намуудын хөрөнгөтэй байх эсэх, байвал түүнийг хэрхэн ашиглах, аж ахуйн үйл ажиллагаа явуулах зэрэг асуудлаар энэ хороо мэдээ судалгаа хийж, шийдэх санал дэвшүүлэх нь зохистой юм. Жишээ нь, улс төрийн намыг бүртгүүлэхэд шаардлагатай 801 хүний нэр, хаяг бүрдүүлсэн мөртлөө сонгуулиар энэ тоондоо ч хүрэхгүй санал авсан бол тухайн намыг татан буулгах зэрэг тодорхой санал гаргаж болох юм.
Их Хурлын гишүүн болсны дараа нь үүрэгт ажлаа хийх, өөрийн тойрогт ажиллахад гардаг унаа, байрны зардлыг төрөөс гаргаж юунд зарцуулж байгааг хянаж шалгадаг, сонгогчдын хүсэлтээр тайланг нь шуурхай гаргаж өгдөг хараат бус, парламентын стандартын газрыг байгуулж ажиллаж болно.
Монголд ардчилсан, чөлөөт сонгуулийг шударга, зөв зохион байгуулахаас гадна засаглалыг ил тод болгох, түүний дотор улс төрийн намуудын болон сонгуулийн санхүүжилтийн тайланг гаргуулж, чанд хянадаг нийгмийн тогтолцоог иргэд бид бүрдүүлж чадвал Монголын ардчиллын өнөөгийн хуурамч дүр нь өөрчлөгдөж, жинхэнэ дүр нь тодрох болно. Хэрхэх нь иргэд биднээс хамаарна.
догсом
догсом
Зочин
догсом
Зочин
Зочин
Зочин
unshigch
Зочин
хуурамч хулхи ардчиллын зомби манкууртуудад
хуурамч хулхи ардчиллын зомби манкууртуудад
mongol
mongolzuu
Гана
1111
Эдийн засагчийн хулхи дүр эсгэгч Жаргалсайханд
lol
Зочин
Иргэн
Jargalsaihan-d
Jargalsaihan-d
Jargalsaihan-d
Зочин
ҮНЭГЭН ЗАЛЬТ ЧЕРЧИЛЛИЙН ТОМ МОЛИГО ШҮҮ ДЭЭ
ардчилагч дарга
Зочин
angaa
angaa
NJUTY
WINSTON CHURCHILL, speech, Nov. 11, 1947.
WINSTON CHURCHILL, speech, Nov. 11, 1947.
zochin
Зочин
ABCD-korea-gaas
Ардчилал атигар,одой боллоо.
Өлзий
Энхболд
Зочин