Япон оронд очих болгонд надад сайхан санагддаг. Яагаад ч юм үйлчилгээ, хүнийг гэсэн сэтгэл, ёсорхуу тахимдуу байдал бүлээн, дулаан сэтгэл төрүүлдэг юм. Одоогоос яг арван жилийн өмнө Японы Гадаад хэвлэлийн төв байгууллагын шугамаар Киодо ньюс агентлаг дээр мэргэжлийн дадлага хийхээр очиж сар гаруй хугацаанд тэнд байсан сэтгэгдэл одоо хэр хүчтэй хэвээр.
#нийгэм
#нийтлэл