Шинжлэх ухааны философи түүх 2
Логик гаргалгааны зарчмаар шалгатал, ямар ч шинжлэх ухааны онол нь ”үндэслэлгүй уран фантаз” дээр тулгуурладаг болох нь илрэв.
Өмнөх – Шинжлэх ухааны философи түүх
5. Няцаах арга
Логик гаргалгааны зарчмаар шалгатал, ямар ч шинжлэх ухааны онол нь "үндэслэлгүй уран фантаз" дээр тулгуурладаг болох нь илрэв.
– Хүн төрөлхитөн хичнээн хичээгээд ч туйлын үнэн онол бүтээх боломжгүй
гэсэн цочмоор үр дүнд, тухайн үеийн шинжлэх ухааны ертөнц бас дахин гүн шоконд оров оо.
Гэсэн ч уулын цаанаас Karl Popper гарч ирэн Няцаах арга (Falsifiability) гэсэн цоо шинэ үзэл дэвшүүлсэн нь, шинжлэх ухааныг мухардлаас гаргах гэрэлт философи болов.
Зиа тэгэхээр.
Няцаах гэдэг бол ерөнхийдөө, туршилт судалгаа хийж үзээд "Хөөе, худлаа л байна шдээ" гээд хариу няцаалт өгч ам таглахыг хэлнэ. Энэхүү Няцаах гэдэг нь тун чиг хялбархан зүйл юм.
Жишээлбэл, байдгаараа чармайж чармайж хэдэн живаа хэрээ судлаад ч "Бүх хэрээ хар өнгөтэй" гэсэн дүгнэлт хийж болдоггүйг дээр өгүүлсэн боловч, ердөө ганцхан цагаан хэрээ олдох төдийд "Бүх хэрээ хар өнгөтэй гэсэн онол бол ХУДЛАА" гээд ам дүүрэн хэлчиж болдог. Ердөө ганц л хэрээ байхад хангалттай.
– Тэгэхээр Няцаах гэдэг бол тун чиг амарханы дээр, хөдлөшгүй найдвартай эд билээ.
Үүнийг анзаарсан Popper цааш нь ийнхүү бодов
– Хүн төрөлхитөн туршилт судалгаан дээр тулгуурлаад, шинжлэх ухааны үнэн бодит эсэхийг батлах боломж зарчмын хувьд байхгүй.
– Туршилт судалгаан дээр тулгуурлаж бидний хийж чадах зүйл гэвэл, тухайн онолын алдааг л илрүүлэх явдал юм.
Нэг ёсондоо хүн төрөлхитөн онолын талаар найдвартай хэлж чадаж магадгүй цорын ганц үг бол "Худлаа л байна шд!!!."
Тийм байлаа гээд Popper
– Шинжлэх ухаан бол Няцаалтанд тулгуурлаж тодорхойлогдох ёстой юм байна
гэж бодсонгүй. Тэгж бодох нь хэт амьдралгүй явдал болно. Шинжлэх ухаан маань "△ бол ◎ биш" гэсэн үгүйсгэл өгүүлбэрүүдийн олонлог болж хувирвал юутай марзан болох билээ.
Popper–ийн бодсон нь тийм бус, арай өөрөөр
– Онол гээчийг, нялцаалтын аргаар судалж шинжлэхээс өөрөөр үнэн худлыг нь магадлах аргагүй учир, зохистой шинжлэх ухааны онолын хангах ёстой үндсэн зарчим бол, няцаалтын аргаар судлагдах боломжтой байх явдал юм.
гэж үзжээ.
Жишээ нь, "Ертөнцийг бурхан бүтээсэн юм" гэдэг онол бол ерөөсөө няцаая гээд ч арга байхгүй зүйл.
Яаж ч баримт нотолгоо, логик яриад нэмэргүй. "Харин тийм шдээ, ертөнцийг тийм байхаар л бурхан бүтээсэн юм чинь" гээд байхад л гүйцээ. Яаж ч дэвхцээд барьж иднэ ээ гонж.
Үүнтэй адил, туршилт судалгаан дээр үндэслэж няцаалт өгөх боломжгүй онол, эсвэл яаж л бол яаж шалтаг тоочоод мултраад байдаг яршиг яриануудыг Няцаагдах чадваргүй онолууд гэх бөгөөд,
– Ийм няцаагдах чадваргүй онолуудыг туршилт судалгаан дээр үндэслэж магадлах боломжгүй тул, Шинжлэх ухааны онол биш юм
гэж Popper боджээ.
Энэхүү Няцаагдах чадвар гэдэг шинж маань шууд утгаараа "хэзээ нэгэн цагт няцаагдаж магадгүй байх боломж" -ийг хэлж байгаа бөгөөд Popper–ийн бодол ч "Няцаагдах чадвартайнууд нь шинжлэх ухаан, эсрэгээрээ няцаагдах чадваргүйнүүд нь хулхи шинжлэх ухаан" гэсэн санааг шууд илэрхийлж байгаа юм.
– Хэзээ нэгэн цагт туршилт судалгааны үндсэн дээр худлаа болох нь тогтоогдох магадлалтай, худлаа байвал худлаа гэдгээ хүлээн зөвшөөрч чаддаг
онол нь
– Худлаа гэж няцаах ямар ч боломж байхгүй, худлаа байсан ч худлаа гэдгээ хүлээн зөвшөөрч чаддаггүй
онолоос хамаагүй мундаг гэсэн үг. Тэгээд эхнийхийг нь Шинжлэх ухаан, нөгөөдөхийг нь шинжлэх ухаан биш гэж хуваая аа гэсэн санал дэвшүүлж.
Энэ бол туйлын ухаалаг шинжлэх ухааны зааг хязгаар мэт санагдана. Хүн төрөлхитөн ийнхүү арай гэж шинжлэх ухааны зааг хязгаарын талаар ерөнхий баримжаатай болж чадлаа.
Ердийн хүмүүсийн дунд шинжлэх ухааныг "найдвартай, илэрхий", "үнэн болох нь хөдлөшгүйгээр нотлогдсон" зүйл мэтээр төсөөлөх явдал байдаг боловч, үнэндээ тийм биш аж. Харин ч эсрэгээрээ шинжлэх ухааны онол маань "худлаа гэж няцаагдах тэр рискийг нуруун дээрээ үүрсэн, сэжиг бүхий этгээд" байдаг байх нь.
Гэвч нэг талаар хэлэхэд Popper–ийн энэхүү санал бол шинжлэх ухааны буулт гэдэг нь илэрхий юм. Няцаагдах чадвартай л бол шинжлэх ухаан мөн гээд хэлчхээр, байж боломгүй хачин жигтэй бүхэн шинжлэх ухаантай мөр зэрэгцээд ирэх боломжтой болж байгаа юм. Гутрангиар хэлбэл хүн төрөлхитөн үүнээс нарийвчлалтайгаар шинжлэх ухааны зааг хязгаарыг тогтоож чадаагүй л байна.
Popper ийн санааг ёжилж хэлбэл
– Хараахан няцаагдаагүй таамаглалыг Шинжлэх ухаан гэнэ
гэж мушгисан ч болно. Үүнийг шинжлэх ухааны ялагдалын цагаан туг гэхээс өөр юу гэх билээ.
Ингэхэд бидний 10 жилд заалгадаг бүхий л шинжлэх ухаанууд болбоос, ааль диван галавын үед худлаа болох нь тогтоогдсон алдаатай онолууд байдаг. Тийм ч учраас сонгодог шинжлэх ухаан гэж ангилдаг. Тэр сонгодогуудыг нь ээрч мууртлаа суралцаад, үхэн хатан арай чүү их сургуулийн босгыг давна уу үгүй юу, нөгөө лут профессор нь өөдөөс
- Sorry шүү!!. Та нарын үзсэн тэр онолууд чинь бүгд няцаагдсан юмнууд шүү. Эртний хүмүүсийн санаа дагуулж буудсан тааврууд, ккк. Одоо бүгдий нь март найзуудаа!!
гэж тавлаад, ахиад л бүхнийг нойлоос эхлэх болдог.
- Гээд яая гэх вэ, бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ улам шамдан суралцаад л байж дээ, найзуудаа!!!
6. Няцаах арга дахь асуудал
– Хүмүүс бид, ажиглалтаар онолыг зөв гэж батлах боломжгүй ч, худлаа гэдгийг бол батлах боломжтой.
гэсэн Няцаах аргын ачаар хүн төрөлхитөн арай гэж орги хулхи шинжлэх ухааны дундуур шугам татаж чадлаа.
...Гэж бодох гэтэл бас л биш байлаа.
Хэсэг хартал Няцаах арга маань ч өөрөө асуудалтай болох нь ажиглагдав.
Жишээ нь
– Ганц л цагаан хэрээ олчход "хэрээ бол хар" гэдэг онолыг няцаана биз дээ?
гэх боловч, бодит байдал дээр онол гэдэг маань тийм ч хялбар няцаагдах эд биш ажээ.
Онол гэдэг нь гол төлөв тоогүй олон нөхцлүүд бүрдэж байж, сая үнэн байдаг учиртай тул, туршилтын үр дүн онолтой зөрсөн төдийд няцаачихлаа гэж хэлж болдоггүй.
Үүнийг жишээгээр тайлбарлая л даа. Жишээлбэл байна шүү.
Би билльяардын ширээ бэлдэж байгаад, бөмбөгнүүд ашиглаж хөдөлгөөний туршилт хийлээ гэж бодъё.
Мэдээж бөмбөг маань орчин үеийн физикийн хуулиудад захирагдаж, тогтсон дүрмийн дагуу хөдөлгөөн хийх учиртай. Тэгээд шийдэгдсэн зүйл. Бөмбөг физикийн хуулиас гадуур хөдлөх ямар ч хувь тавьлангүй.
Тэгтэл, энэ удаад яагаад ч юм, миний хөндөө ч үгүй нэг бөмбөг харсаар байтал нүдний өмнө өгсүүр газар руу өөрөө өнхөрөөд уналаа шүү.
Бөмбөг нэгэнт орчин үеийн физикийн хуулиас гадуурх хөдөлгөөн хийсэн тул, энэ бол гарцаа байхгүй орчин үеийн физикийн хуулийн няцаалт болж, тэр хуулиудыг "худлаа" гэж хэлж чадна аа гэсэн үг (няцаагдсан нь үнэн тул).
– За даа бараг, миний энэ туршилтаас болж 10 жилийн сурах бичгүүд үндсээрээ өөрчлөгдөх шинжтэй болоод явчлаа шүү хө!!!
– Орчин үеийн физикийн ухааны ◎◎ онол худлаа болох нь тогтоогдлоо. Нобелийн шагнал надынх болохоос зайлахгүй...
– Ингэхэд тэр шинжлэх ухааны хүрээнийхэн миний энэ үр дүнг хүлээн зөвшөөрдөг л байгаа даа???
Даанч шинжлэх ухааны хүрээнийхэн ингэж л хэлэх вий.
– Хүү минь, хол очиж хуц. Чиний наад туршилтан дээр хэрэглэсэн ширээ чинь онолын суурь нөхцлүүдийг хангаж чадаагүйгээс зайлахгүй...
Үнэндээ, онол болгонд суурь нөхцөл гээч юм байж, түүн дээрээ суурилж биелж байдаг. Жишээ нь
Суурь нөхцөл 1: бөмбөгний гадаргуу мөлгөр байх.
Суурь нөхцөл 2: туршилтын ширээ нь өөрөө далий биш байх.
Суурь нөхцөл 3: туршилтын ширээн дээр талхны үртэс хөглөрөөгүй байх.
... гэх мэтээр төгсгөлгүй сунжруулсан ч болно.
Тийм учраас, туршилтын үр дүн онолтой зөрлөө гээд уг онол нь худлаа байх албагүй юм. Суурь нөхцлүүдийн аль нэг нь хангагдаагүйгээс болсон байж ч мэднэ.
Эндээс урган гарах хамгийн том асуудал бол
- Туршилтын үр дүн онолтой зөрсөн төдийд, уг онол нь алдаатай юу, эсвэл суурь нөхцлүүд нь хангагдаагүй юу гэдгийг ялгаж хэлэх боломжгүй
явдал юм.
Тийм учраас, туршилтын үр дүн онолтой зөрчилдсөн ч
- Суурь нөхцлүүд нь хангагдаагүйгээс болсон юм биш үү?
гээд гүрийгээд байхад л няцаалтаас мултрах боломжтой тул, ерөөс онол гээч нь няцаагдах чадвар ч байхгүй болж таарна.
Ийнхүү
- Туршилт ажиглалтаар онолыг няцааж чадах л юм бол, хэний ч олон таван үггүйгээр тэр онол худлаа болох нь тогтоогдоно
гэсэн Няцаах үзэл маань өөрөө худал болж таарав.
- Хүн төрөлхитөн, худал онолыг ч худал гээд няцаачих чадваргүй...
...Ингэхэд шинжлэх ухааны туршилт нь хэн хэзээ ч хийсэн ижил үр дүн гардаг бат нот эд гэсэн ойлголт хүмүүст байдаг боловч, бодит байдал дээр туршилт хийх болгонд өөр хариу гарах нь олонтаа байдаг. Үүнийг их сургуульд судалгаа хийж үзсэн оюутан бол сайн мэдэж байгаа.
Дан ялангуяа оюутнууд туршилтынхаа суурь нөхцлүүд болон зааврыг алдсанаас болж туршилт бүтэлгүйтэх нь тун ч элбэг. Тэгээд тэрийгээ анзааралгүй ухантаж бухимдсаар, туршилт нь ч олигтой урагшилсан юмгүй, явж явж өмнөх онолдоо эргэлзэж эхлэх нь ч бий.
Тийм ч учраас профессорууд муу сайн оюутнуудад итгэх нь тун ховор. Хэрэвзээ хэн нэг оюутан туршилтаар шинэ нээлт хийлээ гээд хүрээд ирвэл
- Чиний аргачилал чинь л алдаатай байсан байлгүй дээ?
гэсэн аясаар, шууд өөдөөс нь өөрийг нь хардаж харьцана. Үүнийг их сургуульд судалгаа хийж үзсэн оюутан бол сайн мэдэж байгаа.
Нэг ёсондоо, хэн нэг нь аливаа онолд алдаа байгааг хэлэхийн тулд, эрдэмтдийн ширүүн эсэргүйцэлд тэсч чадах тэвчээр гэдэг юм шаардлагатай бөгөөд, тийм ч учраас няцаах гэдэг маань санаан зоргоор бүтдэг амар эд биш юмаа гэсэн үг билээ.
...Няцаах аргын тухай энэ бүх асуудлуудыг ойлгож мэдсэн би, туршилтынхаа суурь нөхцлүүдийг нэг бүрчлэн чамбайлан шалгаж үзсэний үндсэн дээр, бөмбөгний хөдөлгөөний туршилтынхаа үр дүнг дахин мэдүүлж үзэв.
Тэгэвч шинжлэх ухааны хүрээлэн намайг учир зүггүй үгүйсгэсээр л байлаа.
- ТЭ-ГЭЭЭ-Д ЯА-ЧАА-ВЭЭЭЭ!!! Суурь нөхцлүүдийг бүгдийг нь шалгасан гээд хэлээд байна шдэээ!!
- Үгүй ээ юу л даа, нэг чухал суурь нөхцөл үлдчээд байна л даа.
- ЮУУ ВЭЭ тэгээд??
- Туршилтыг хийсэн хүн нь өөрөө эрүүл ухаантай байх. ккк...
"◎◎ онол худал байлаа!!" гэсэн сайтууд интернетээр нэг ярайх боловч, тэд хүмүүс ямар ч туршилт хийгээд, яаж ч онолдоод, ер яаж ч тийчлээд, шинжлэх ухааны хүрээнийхэн тэднийг хүлээн зөвшөөрнө өө гонж.
Дээрх суурь нөхцлийг биелүүлээгүй гэж хэлээд л буцаачихдаг учраас тэр.
- Арай ч дээ, нээрээ...
7. Popper-ийн зөвшилцөл
Хүн төрөлхитөний хувьд, няцаалт ч найдвартай арга биш.
Хэн нэг нь туршилт хийж, ямар нэгэн онолтой харш үр дүнд хүрсэн байлаа гээд, тухайн онолын суурь нөхцлийг хангаагүй байсан байж ч мэдэх тул, онолыг алдаатай эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй.
Тэндээс
- За тэгвэл, суурь нөхцлүүд хангагдсан эсэхийг туршилт хийгээд тогтоочхож болохгүй юу?
гэж санагдаж болох.
Гэвч байна шүү.
Жишээ нь туршилт А-г "зөв явагдсан" гэж хэлэхийн тулд, "Уг туршилтанд ашиглагдсан багажууд эвдрэлгүй хэвийн ажилласан" гэдгийг хэлэх зайлшгүй шаардлагатай байг гэж бодъё (дулаан хэмжигч, чийг хэмжигч ч байдаг юмуу).
Тэндээс багажаа эвдрээгүй эсэхийг шалгахаар туршилт В-г хийх учиртай боловч, тэрний өмнө туршилт В нь "зөв явагдах" эсэх нь бас л асуудал болно. Дулаан хэмжигч багаж зөв ажиллаж байгааг шалгадаг тэр багаж нь эвдэрхий байвал нээрээ юм яриад ч яах билээ.
Энэ мэтээр цааш нь, туршилт В-ийн суурь нөхцлийг шалгах туршилт С-г хийх хэрэгтэй болж, туршилт С-ийн суурь нөхцлийг шалгах туршилт D....
гэсээр эцэс төгсгөлгүй үргэлжлэх болно. Тэглээ гээд
- ОК, бүх юм жин тан
гэсэн тэр цэгт хэзээ ч хүрэх боломжгүй юм.
Нэг ёсондоо
- Туршилтын суурь нөхцлүүд хангагдаагүй ч байж болох бөгөөд, хангагдсан эсэхийг шалгах боломж зарчмын хувьд байхгүй
тул, ерөөс анхнаасаа туршилтаар алдаа олох нь зарчмын хувьд боломжгүй зүйл болж таарах юм.
Үүнээс гарах дүгнэлт болбоос
- Шинжлэх ухааны бүх онол зарчмын хувьд няцаагдах чадваргүй тул, бүгд хулхи шинжлэх ухаан.
Аягүй бол та бачуурсандаа
- Хаашаа юм бээ? Таталцлын хуулийг яаж эсэргүйцэх гээд байгаа юм?? Модноос алим унагах энгийн туршилтыг ч бас эргэлзээтэй гэх нь үү?
гэж агсрах вий.
- Хахаха, чиний наад хоёр гөлөн нүд чинь (мэдрэгч багаж) солир ч юм билүү, чиний наад хоосон тархи чинь (боловсруулах багаж) ямбий ч юм билүү. Наадуулаа эхлээд хэвийн ажилладаг эсэхээ батлаад аль. Алив яг одоо, хурдал!!!
гэхэд л танаас ширхэг үг унахгүй болох вий. Ер нь та гуай зүгээр л сэрүүн зүүдлээд байгаа ч юм билүү хэн мэдлээ.
Харин Popper энэ бүхнийг урьдчилж анзаарсан явдал нь түүний жинхэнэ агууг илтгэнэ.
Popper-ийн хэлснээр
- Явж явж иймэрхүү эргэлзээг даван гарч, түүний дээр аливаа шинжлэх ухааны онолыг цогцлоон босгохын тулд, үүнээс цааш эргэлзэхээ зогсооё гэсэн тийм цэгийг нийтээр зөвшилцөх хэрэгтэй.
Бид, бүхнийг туйлд нь хүртэл эргэлзэж болохгүй. Ямар нэгэн цэгээс цаашхийг "Үүнээс цааш найдвартай үнэн" гэж харанхуй итгэхээс өөр аргагүй.
Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан гэдэг маань
- Ядаргаатай муу хэрүүлч новш минь чи амаа татаад сонсож бай. Үүнээс цаашхи бүх зүйл үнэн... хэзээд үнэн... яаж ч мушгиад нэмэргүй... яаж ч чадахгүй за юу... үнэн л юм чинь... үнэн мэдэв үү...
гэсэн махан тархит хүний хоосон төөрөгдөл дээр суурилж, басхүү тэр хоосон төөрөгдлөөрөө л өөрийгөө зөвтгөдөг онцлогтой эд юм.
Энэ нь мөнхүү шашинд ч, философид ч, онолд ч, ер ямар ч битүү системийн хувьд хэлж болох нийтлэг шинж билээ.
Жич:
- Энэ чинь шинжлэх ухаанаар батлагдчихсан зүйл
гээд хэлчхэд л баргийн хүн дуугаа хураадаг.
Тэгсэн мөртлөө шинжлэх ухаанд итгэх цаад шалтгаан хүн бүрт янз бүр.
- Та шинжлэх ухаанд яагаад итгэдэг вэ?
- Ер нь л үнэн байх шиг санагддаг шд...
- Өөр тэгээд юунд итгэх юм? Шашинд уу?...
- Яагаад гэвэл шинжлэх ухаан бол зөвхөн туршилтаар батлагдсан хөдлөшгүй үнэнд тулгуурладаг..
гэх мэт.
Тэгснээ бас доорх афоризмыг хуйвалдсан юм шиг дуу нэгтэй зөвшөөрнө.
- Шинжлэх ухаанаас өөр юманд итгэх нь МУХАР СҮСЭГ мөн.
Тэгвэл тэдгээр хүмүүст хандаж анхааруулъя.
- Шинжлэх ухааны мөн чанарыг мэдэхгүйгээр итгэж байгаа бол та ч бас МУХАР СҮСЭГТЭН мөн.
тэнэглэл бнө
няцаах нь дараагийн шатны үнэний угтал
Зочин
togoo
Д.Ламжав
Зочин
Зочин
гэгээ
гэгээ
доорхи нөхөрт
enkhee
enkhee
Лал мөргөлт коментчинд
Зочин