улстөр 2709 нийтлэл байна

“Хөлбөмбөг” тайлбарлах уу?

Улс төрийн талбайд сүүлийн жил орчим үргэлжилж байгаа “Улаан”, “Цэнхэр” багуудын тоглолт ойрын өдрүүдэд улам ширүүсч байна. Сөрөг хүчин болох “улаан”-уудын довтолгоо идэвхжиж буй нь тэдний өмнөө тавьсан зорилгоос үүдэлтэй юм.
#улстөр #нийтлэл

Хятад тохироо

МАН Ерөнхий сайдыг огц­руулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байх үеэр гэнэтийн завсарлага авсаныхаа маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 19-нөөр огноолон Н.Алтанхуягт нэгэн асуулга илгээжээ. Асуулгад УИХ-ын 2010 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолыг эргүүлэн сөхсөн байна.
#улстөр #нийтлэл

Баярцогтыг бодохоор...

Баярцогтыг бодохоор уур хүрээд байх юм.Мөнгөө гадаадад хадгалуулж л явдаг. Ард түмнээрээ хадгаламж зээлийн хоршоонд хамаг мөнгөө хийгээд болоод ирсэн байтал, үндэсний шилдэг зальтай хөвүүдэд тэрийгээ идүүлж уулгаад ажрахгүй ирсэн байтал хамаг мөнгө банкинд хадгалуулна гэнээ, чи.
#улстөр #нийтлэл

Твиттер & Политаймент

Твиттерийн “дайн” сүүлийн үед манайд эрчимжлээ. Намаараа талцаж хэрэлдэх, бие биенээ гутаах нэгэн том тайз болсон гэхэд хилсдэхгүй. Ихэвчлэн улс төр дагасан залуус хөгжилдөж байдаг талбар байсан бол сүүлдээ улстөрчид нэр хүндээ өсгөх гэж тоглодог сурталчилгааны талбай болон тэлж байна.
#улстөр #нийтлэл

Юун Баярцогт, цаана чинь ядаргаатай Якунин

УИХ-ын чуулганаар дэд дарга С.Баярцогтын өөрийнх нь гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж улс төрийн театрыг үзэх үзвэртэй болгов. Бараг Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас илүү энэ асуудалд гишүүд анхаарал хандуулж байх юм. Том утгаараа бол манай улстөрчдийн юунд илүү ач холбогдол өгдөг, юун дээр сүрхий улайран тоглодог зуршилтайг нь томруунаар харуулсан явдал юм.
#улстөр #нийтлэл

Сайн жишиг, сайхан жишээ-1

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын орой МАХН-ын гудамжинд битүү баяр болов. Урьдчилсан дүнгээр тус намаас нэр дэвшигч Н.Энхбаяр ялах нь тодорхой болсон учраас тэр.
#улстөр #нийтлэл

Сумын дүрэм

Засаг захиргааны нэгжүүд төс­вөөс гадна ”Сум хөгжүүлэх сан”-тай болоод байгаа. Түүгээр орон нутгийнхан хоорондоо ярилцаж байгаад юу дуртайгаа хийх эрхтэй. Сайнаар яривал сумаа хөгжүүлэх, саараар хэлбэл айл гэр болж тоглоцгоо гэсэн үг юм уу даа.
#улстөр #нийтлэл

Хулгай нь баригдахаар Засгийн газраа унагадаг хууч өвчин

Хуучнаар бол МАХН, өнөөгийнхөөр бол МАН ид ажлын цагаар Ерөнхий сайдыг огцруулах гэж бүтэн долоо хоног ноцолдов Тэд сонгуульд унасан хорслоо нуух гэж янз бүрийн мэх хэрэглэж байна. Аргаа ядсан хүүхэд аавынхаа толгойг маажна гэдгийн үлгэр гэдэг л энэ. Хэзээ ч ялагдаж үзээгүй МАН баахан гомдол тавин Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхий сайдыг унагах юм гэнээ.
#улстөр #нийтлэл

Инээж байна

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Авилгатай тэмцэх газарт хандан өргөдөл гаргажээ. АТГ гэсэн энэ гурван үсгийг хараад л хадны мангаа гэх нь халаг хардаг болсон, хаалга үүдийг нь татах нь байтугай хажуу хавиргаар нь өнгөрөхдөө жийрхдэг болчихсон өнөө үед өөрөө АТГ-т өргөдөл гаргадаг хүн байдаг ажээ.
#улстөр #нийтлэл

Харьж яваа улстөрчдийг бөх болгоё

Уул нь танд ил захидал бичиж эхэлсэн юмсан. Гэтэл бичсэн юм маань хуудас гаран болчихоод тал нь ардаа гарсан тул яалт ч үгүй “хагас ил захидал” болчихлоо.
#улстөр #нийтлэл

Тогтвортой байдал том харагдуулна

“Сурсан занг сураар боож болдоггүй” гэдэг үнэн үг юм даа. Эрх бариг­чаас сөрөг хүчин рүү шилж­сэн МАН-ынхан Зас­гийн газрыг унагахын тулд Ерөнхий сайдыг огц­руулах өргөдлийг өргөн бариад байна. Өөрсдөө голдуу эрх барьж, өнөөх хэд нь ердөө ганц бүрэн эрхийн хугацаанд төр барьж байсныг бид санахтайгаа.
#улстөр #нийтлэл

Дараагийн Ерөнхий сайд хэн бэ

Хэрвээ МАН-ын санаснаар Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүхлээрээ унана. Засгийн газраар зогсохгүй, АН-д, улстөрд хүчний дахин хуваарилалт мини төвшиндявагдана. Тэдгээрийг жагсаавал,
#улстөр #нийтлэл

Энхтүвшин даргын махны үнэ

Мах авах гээд хүнсний зах ортол хил нь 11 мянга гараа явчиж. Дандаа мах авсаар байгаад таньдаг болцон худалдагчаасаа суулаа.
#улстөр #нийтлэл

МАН-ын дарга нарыг жагсаж сургая

МАН-ын дарга нар цуглаан зохиогоод өрөөлийг гөвших синдромондоо халуурч “улам чанга гөвшөөд бай” гэж уухайлан гөвшиж гарсан чинь өөрийгөө зөнд нь гөвшиж орхижээ. Эмзэглэх мэдрэмжтэй хүмүүст бол эвгүй жагсаал болсон.
#улстөр #нийтлэл

Сонгуулийн өмнөх “жороо”

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль болоход хоёрхон сарын хугацаа үлдээд байна. Харин энэ хооронд улс төрийн намууд нэр дэвшигчээ аль хэдийнэ товлосон байх учиртай ч одоогоор Ардчилсан намын нэр дэвшигчээс өөр тодорсон, товлосон хүн алга.
#улстөр #нийтлэл

Баярласан хэрээнүүд бархирах болоогүй ээ

Ардчилсан намын лидерүүдийн нэг УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Баярцогт Швейцарийн банкинд гурван сая орчим төгрөгтэй нь илэрч улс амьтны нүд нь орой дээрээ гараад байна. Баярцогтын энэ ослоор далимдуулан горьдсон улс төрийн хэрээнүүд баярласандаа бахиралдана.
#улстөр #нийтлэл

Ерөнхий сайдын алдагдсан захидал буюу мэдээлэл түгээх эрх чөлөө

Төмөр замын асуудлаар ОХУ-аас ирсэн захидал зохих эзэндээ очихоос өмнө хэвлэлд нийтлэгдчихэв. Энэ нь “Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якуниний Ерөнхий сайд Н.Алтанхуягт хаягласан захидал байв.
#улстөр #нийтлэл

“Михайл”-ын санаа

Ч.Улаан өөрийгөө Михайлтай зүйрлэжээ. Яаж ч бодсон байж боломгүй зүйрлэл болсон шиг. Хүмүүс толгой сэгсрээд байхыг бодоход бүх амьдрал нь бидний алган дээр өрнөж ирсэн энэ улстөрчийг сэтгэлд хоногшсон киноныхоо нэгэн тод дүр Михайл хэмээх тэр хайрлам сайхан орос эртэй жишиж дүйх гэхээр дотоод мэдрэмж нь хүлээж авахгүй байгаа бололтой.
#улстөр #нийтлэл

О.Чулуунбат: Энэ бол монголчуудад өгсөн үнэлгээ

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ярилцлаа. Тэрээр Монголд анх удаа өнгөрөгч долоо хоногт НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас зохион байгуулсан Монгол Улсын 2013 оны Хөрөнгө оруулалтын тайлан хэлэлцүүлгийг удирдсан юм.
#улстөр #нийтлэл

Баяраа өөрөө л уначихсан юм биш үү

Ерөнхий сайдыг Бурхан халдунд төөрүүлсэн буруутны эрэлд гарчээ. Н.Алтанхуяг арай ч өөрөө үүрэгдээгүй байх. Наагуур нь, намынхан нь, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төвшинд “юмыг яаж мэдэхэв, хэрэг болбол” гэж буруутныг бэлэн байлгах нөөц төлөвлөгөөнд шилжсэн сурагтай. Зөвлөх нь ярилцлага өгч.
#улстөр #нийтлэл

Эх оронч олигархи

Баян, ядуугийн ялгааг их, багаар нь хэмждэг олон улсын нэгж бий.Жини коэффицент гэж.Ер нь бол баялгийн, нийгэм дэх орлогын тэгш бус байдлын итгэлцүүр л дээ.Итали эрдэмтний анх нээсэн энэ итгэлцүүр 0-1 хувьд хэлбэлзэнэ.Нэг рүү ойртох нь баялгийн, орлогын хуваарилалт тэгш бус, шог байгааг илтгэнэ.
#улстөр #нийтлэл

Миний Ерөнхий сайд төөрөх эрхтэй...

Ерөнхий сайд Бурхан Халдун ууланд төөрч нэг хоносонд дээр дооргүй шуугиж шаагиж байна. Улс орныхоо төлөө амралтгүй, нойр хоолгүй зүтгэж яваа Н.Алтанхуяг дарга маань тиймхэн эндэгдэл гаргалгүй дээ. Түүнийг шүүмжилж буй хүмүүс өөрсдийгөө оронд нь тавиад бодоод үз.
#улстөр #нийтлэл

Ерөнхий сайдыг сөрөг хүчний нисдэг тэрэгээр авч явсан уу

Сүүлийн үед улс төрийн болоод улс төрчдийн амьдрал хэтэрхий сонирхолтой байх шиг байна.
#улстөр #нийтлэл

Ерөнхий сайд алга болсон нь

Сураг тавих нь ээ, дал мал гэсэн тоо дуулдаад байхаар нь би ухвар мөчид хүн тул манай ерөнхий сайд оюутны далыг өгүүлж хайрла гэж мөргөхөөр явсан гэж бодов. Гэтэл нэг балай коонтрын донтон юу гэсэн гээ, “манай ерөнхий сайд дайснаа далаар нь шархдуулаад ууланд хориглолт хийгээд тулалдаж байгаа за” гэж омогдсийшд.
#улстөр #нийтлэл

Өнгөрсөн долоо хоногийн улс төр

Улс төр улайсч эхэллээ. Сөрөг хүчний “генератор”-ууд ажилдаа орцгоож байна. Анхан шатны төвшинд тодорхой алхмууд хийж эхлэсэн болохоор ингэж дүгнэхээс өөр аргагүй.
#улстөр #нийтлэл

Тэр яагаад 1200 гэж хэлэв?

Өчигдөрхөн Баярцогт гишүүний сая ногооныг илрүүлж тэрээр 20 байтугай мянган хувьсагчаар ч тайлахын аргагүй бүлтгэнэж суусан бол өнөөдөр Энхтүвшин дарга ....тар байтугай махны үнэ мянга хоёр зуу хүрч.... гэж хэллээ.
#улстөр #нийтлэл

Зочин ирэхэд дэггүй хүүхдүүд нь чулуудаад, зуудаг нохой нь барьчих гээд...

Юм дэндэнэ дэндэнэ гэхэд арай дэндэх гэж байх юм. Сүүлийн үед Монгол Улсад гадаад орнуудын төрийн тэргүүн, нэр хүндтэй улстөрчид, айлчин гийчин, зочин төлөөлөгч ирэлтгүй боллоо. Учир нь хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүд нь хөөж туугаад элдэв өнгийн үнэн, худлаа мэдээ цацна.
#улстөр #нийтлэл

Уулзалтаас төрсөн гайхшрал

Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдийг суулгаж байгаад илтгэдэг ээлжит уулзалтаа хийлээ. Болж бүтэж байгаа сайн сайхан мэдээ бараг байхгүйн хажуугаар гайхшрал төрүүлсэн өдий төдий дэл сул зүйлсийг хамаж “буу халсан” энэхүү уулзалт бүхэлдээ улс төр бизнесийн хүрээнийхнийг бие бие рүүгээ нүдээ томруулан харцгаахад хүргэв.
#улстөр #нийтлэл

УИХ-ын сэнтий ямар үнэ хүрсэн агаад хүн амд хэрхэн үйлчилж байна

УИХ-ын сэнтийг анх хэдийд дуудлага худалдаагаар үнийг нь нисгэсэн билээ? Анх хүүхдийн мөнгө нэртэй суудлын мөнгө болох 10 мянгаар УИХ-ын сэнтийг үнэлж эхэлсэн. Хүүхдэд хайртайдаа тэдэнд 10 мянгыг өгөх гэсэн нь юу л бол. Хүүхдэд 10 мянгыг өгч баярлуулснаар оронд нь сонгуулийн санал хумих гол зорилго АН-ыг хөтлөж байв.
#улстөр #нийтлэл

С.Баярын дуугаралт

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга асан С.Баяр удтал чимээгүй байсны эцэст дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Өнгөрсөн долоо хоногийн турш энэхүү ярилцлага улс төрийнхний дунд яригдсан гол сэдэв байв. Тэр ерөөс ямар ч цаг үед, ямар ч сэдвээр дуугарсан ийнхүү олон түмний анхаарлыг өөртөө татаж, өдий төдий салаа бодолд унагаж орхидог ид шидтэйгээрээ ялгардаг улстөрч юм.
#улстөр #нийтлэл