Эх оронч олигархи
Баян, ядуугийн ялгааг их, багаар нь хэмждэг олон улсын нэгж бий.Жини коэффицент гэж.Ер нь бол баялгийн, нийгэм дэх орлогын тэгш бус байдлын итгэлцүүр л дээ.Итали эрдэмтний анх нээсэн энэ итгэлцүүр 0-1 хувьд хэлбэлзэнэ.Нэг рүү ойртох нь баялгийн, орлогын хуваарилалт тэгш бус, шог байгааг илтгэнэ.
Баян, ядуугийн ялгааг их, багаар нь хэмждэг олон улсын нэгж бий.Жини коэффицент гэж.Ер нь бол баялгийн, нийгэм дэх орлогын тэгш бус байдлын итгэлцүүр л дээ.Итали эрдэмтний анх нээсэн энэ итгэлцүүр 0-1 хувьд хэлбэлзэнэ.Нэг рүү ойртох нь баялгийн, орлогын хуваарилалт тэгш бус, шог байгааг илтгэнэ.Хүн амын тоо, нягтаршилаараа манайтай төстэй, бас урантай Африкийн Намиби улсад энэ үзүүлэлт 0.70 хувьд хүрч байжээ. Хэрвээ жини коэффицент 0 (тэг)-тэй л ойр байвал орлогын хуваарилалт ерөнхийдөө жигд шударга байж, баян ядуугийн ялгаа багасч, нийгэмд дундаж давхарга нь давамгайлдаг байна.Япон, Швед энэ үзүүлэлтээр тэргүүлдэг.
Сүүлийн үед манай зарим улстөрч, жини коэффицент өсч 0.47 хувьд хүрэхэд хувьсгал гардаг тухай батлан ярих болов. Худлаа гэвэл Орост 0.53 хүрэхэд Октябрын хувьсгал гарч, 0.60 болсон учраас Ливид Каддафын дэглэмийг унагасан гэж баримт жишээлэх. Бодвол уншиж судлаа л байлгүй. Ганц хоёрхон жилийн өмнө Уолл стрийтийг эзлэх “1-ийн эсрэг 99-ийн хөдөлгөөн” АНУ даяар эхэлж, 60 гаруй оронд тархав. Тэр үед АНУ-ын жини коэффицент 0.43 хувьд хүрсэн байж. Энэ үеэс эхлүүлсэн баячуудаасаа өндөр татвар авах Обамагийн санаачилгын цаана 99-ийн хөдөлгөөний эрчийг сааруулах, 0.43 хувийг буулгах, одоогийн хэмжээнд нь барих давхар бодлогууд байлаа.
Манайд жини коэффицент одоо хэд байгаа талаар эцсийн нарийн тоо алга.Эдийн засгийн цаасан дээрх өсөлт 10 хувиас давсан он жилүүдэд 0.34 гэсэн.Удалгүй нэмэгдлээ гэсэн.0.40 хувь хүрлээ гэж гишүүд мэдээлсэн.Гэхдээ наанаа нарийн тоо хэлэхгүй ч, жини коэффицент тойрсон аюулыг төр, засгийн удирдлагууд цаагуураа сануулсаар байгаа.Хамгийн сүүлд гэхэд хаврын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тодорхой хэлж, холбогдох хууль дүрмээ яаравчлахыг үүрэгдлээ.МАХН эхэлж, МАН нь дагаж гарахад хүргэсэн Ерөнхийлөгчийн үгэнд улстөрийн PR, ирэх сонгууль угтсан уянгын халил байсан байж магадгүй ээ.Яаж хүлээж авах нь улстөрчид, улс төрийн ажилтнуудын л эрх.Бас ажил нь байх. Сэтгүүлчийн хувьд тоймлоход зарим томоохон компанийг тодорхой хувьдаа хувьцаа гаргаж олон нийтийн эзэмшилтэй болгох замаар баян ядуугийн ялгааг ойртуулах санаа нь Ерөнхийлөгчийн үгийн оргил байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол гол санаагаа олж ч хэлдэг, гоё ч ярьдаг.Харин ажил болох, болгохдоо тааруу.Ярих, хийх хоёр ялгаатай гэдэг энэ биз ээ.
Энэ удаа харин нийгмийн баялгийг нийтийн хүртээл болгох Ерөнхийлөгчийн уриалгыг сонгуулийн шоу болгоод орхиж боломгүй. Улс төр болгоод өнгөрөөсөн урьдын жишээ бидэнд бий. Уг нь энэ санааг Ерөнхийлөгчөөс өмнө, 2012 оны эхээр Ерөнхий сайд Сү.Батболд гаргаж намынхаа Бага хурал дээр “компаниудыг олигархийн засаглалаас олон нийтийн засаглалд шилжүүлье” гэж уриалсан юм. Тэр үед Тавантолгойгоос 536 хувьцаа эзмших болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх засгийн бодлогын нөлөөгөөр хувьцааны талаархи хүмүүсийн ойлголт арай шинэ сэргэг, идэвхтэй ч байлаа. Сү.Батболдын дээрх уриалгыг нэг хэсэг нь “Хүн бүр баяжигтун” гэх Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн үгтэй адилгаж байхад хоёр дахь хэсэг нь түүнийг олигархиар нь дуудан цоллов. Улс төрийн сонгууль хаяанд тулчихсан учраас хоёр дахь хэсгийнхний санаа бодол давамгайлснаар Ерөнхий сайдын санаачилга МАН-ын Тусгаар тогтнолын ордноос цааш яваагүй юм. Манай өдөр тутмын нэгэн томоохон сонин хүртэл “Сү.Батболд олигархи гэдгээ хүлээн зөвшөөрлөө” гэж бичиж байв. Тэр үедээ уриалгаа өөрөө үлгэрлээгүй, Ерөнхий сайд байж бизнесийнхнээр санаачилга гаргуулж бодит ажил эхлүүлээгүй, цөөнхийн засаглалыг олигархи гэж “муухай үг”-ээр орлуулсан зэрэг нь Сү.Батболдын алдаа байв. Одоо уг санааг арай өөр төвшний албан тушаалтан, арай өөр газар, арай өөр хүмүүст дахин дэвшүүллээ.Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд нь намын даргын хувиар намынхандаа уриалсан бол, сая улсын Ерөнхийлөгч Төрийн ордонд төрийн түшээдэд хэллээ.Иргэд энэ удаа цаасан дээрхээс цаашгүй Тавантолгойн 536 ширхэг хувьцаа шиг ахин хулхидуулахгүй, цонхны цаанаас дахин чихэр долоохгүй гэдэгт найднам.
Төрийн, хэдхэн хүн, цөөн гэр бүлийн мэдлийн томоохон компаниудаас олон нийтэд хувьцаа эзэмшүүлэх Ерөнхийлөгчийн санаа бол өөрийнх нь хэлснээр шинээр зохион бүтээх “шинэ дугуй” ерөөсөө биш. Дэлхийн жишиг, бусдын амжилтад хүрдэг зам.Тухайн компани нийгэмд том чигээрээ явъя л гэвэл нээлттэй, олон нийтийн өмчлөлтэй, хувьцаа нь хөрөнгийн биржээр арилжаалагдаж байж амь бөхтэй амьдардаг нь хүн төрөлхтөний түүхээр батлагдсан зүйл.Жишээ нь, бидний сайн мэдэх, электроникийн салбарт дэлхийд тэргүүлэгч Солонгосын “Самсунг” бол анх гэр бүлийн хүрээнд үүссэн компани.Одоо энэ компанийн 10-аадхан хувийг үүсгэн байгуулсан гэр бүлийнхэн, үлдсэнийг нь Солонгосын ард түмэн эзэмшдэг.Ийм жишээ дэлхийд олон.Монголд бараг байхгүй. Байхгүйг нь судалгаагаар тогтоожээ. Дэлхийн нийт баялгийн 95 хувийг олон нийтийн өмчлөлтэй компаниуд бүтээдэг, харин манай нийт баялгийн 95 хувь нь цөөхөн гэр бүл+төрийн мэдэлд буйг Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцолсон нь үүнийг нотолно.
Хувьцаа гаргах, олон нийтийн өмчлөлтэй болох нь хувийн өмчийг хураах, хүчээр задлах, халамжийн бодлого шиг хувь тэнцүүлэн үнэгүй тараахаас огт өөр. Томоохон компаниуд тодорхой хувьдаа хувьцаа гаргаж Хөрөнгийн биржээр худалдана. Хувьцааг олон нийт зах зээлийн ханш, эрэлтэд таарсан үнээр нь худалдаж авна.Шийдвэр гаргахад шууд нөлөөлж чадахгүй байж болох ч, тухайн компанийнхаа хувьцаа эзэмшигч болно.Хувьцаандаа таарсан ногдол ашиг авна.Компани ч олон жижиг хувьцаа эзэмшигчтэй болсноор өмчөө хамгаалж бизнесээ өргөжүүлэхийн тулд улс төрд халаасны хүнээ чихэж, хэвлэлтэй хаалтын гэрээ хийх шаардлагагүй болно.Хувьцаа эзэмшигч олон нийт нь амьдаараа улс төрийн болон хэвлэлийн хүчтэй дэмжлэг болж явна. Жишээ нь, МИАТ олон нийтийн өмчлөлтэй, хяналттай байсан бол хэдэн жилийн турш ингэж дайны эрсдэл дунд явах байсан уу, үгүй юү. Хүн бүр 536 ширхэг хувьцаандаа эзэн байх эрхзүйн орчинтой, хувьцаа эзэмшигчдээ татах эдийн засгийн ашигтай байсан бол том Тавантолгой дампуурах байсан уу, үгүй юү. Бодох л асуудал.Эдийн засагт нэмэртэй, иргэд хаялгыг нь хүртдэг хэрнээ л бараг үргэлжийн гэмээр муу нэртэй том компаниуд Монголд нэлээд бий.Тэд цаашдаа энэ замаараа явах уу, тодорхой хувьдаа хувьцаа гаргаж олон нийтийн дэмжлэгийг авах уу.Сонголтын л асуудал.Оюутолгойн гэрээ, гэрээний хэрэгжилтээс үүдэлтэй муу нэр нийгмийн нэлээд хэсэгт бий.Тэднийг сэнхрүүлэх, монголчуудтай хамтдаа явах хамгийн сайн аргын нэг бол Оюутолгойн тодорхой хувьд хувьцаа гаргаж Хөрөнгийн биржээр Монголын ард түмэнд арилжаалж болох юм. Ялангуяа нүүрсэн дээр үүнийг заавал жишиг болгомоор. Хэрвээ газрын доорхи баялаг Монголын нийт ард түмний өмч нь үнэн л юм бол түүгээр хөрөнгө босгон хөлжиж байгаа гадна, дотны компаниуд тодорхой хувьдаа хувьцаа гаргаж олон нийтэд худалдаж яагаад болдоггүй юм.Их бага нь хамаагүй, хувьцаа худалдаж авах чадалтай хэсэг нь баялгийнхаа эзэн байх Үндсэн хуулийн эрхээ эдлэг.Нийгмийн ихэнх хэсэг хувьцаа худалдаж авах мөнгөгүй л байх.Гэтэл хэзээ ч ашгийг нь хүртдэггүй мөртлөө сар бүр төлдөг олон төрлийн даатгал татвараасаа сан бүрдүүлж, тэрхүү хуримтлалаасаа хувьцаа худалдаж авч болдог бусдын жишээ байна.Энэ сайн жишгийг Монголдоо нутагшуулах нь хөрөнгийн зах зээл хөгжих, компаниуд олон нийтийн засаглалтай болох эрхзүйн орчны эхлэл юм болов уу.
Өөрийнх нь өмч л учраас төр, тухайн гэр бүл компанийнхаа нэг ч хувьд хувьцаа гаргахгүй байж болно. Тэдний эрх. Хэрвээ тэгвэл ардчилсан төр маань социалист нийгэм рүүгээ л ухарна. Хувьцаа гаргаагүй компаниуд бол өнөөдрийн хуучин замаараа дэлхийг сөрж, сайн жишээтэй зөрж явнаа л гэсэн үг. Хэр удаан, хол явахыг хэн ч мэдэхгүй. Хэрвээ жини коэффицент 1 рүү ойртоод л байвал хувьсгал гардаггүй юмаа гэхэд баян, ядуугийн ялгаа улам бүр холдож, ядуус нь олшрох тусмаа тэдний тэвчээр тэсрэлтээр солигдохыг үгүйсгэхгүй. Тэр цагт өмчөө хамгаалах олон нийтгүй хөрөнгийн эзэд бол дэр биш, гар буу дэрлэж унтаад ч бүтэн нойртой хонож чаддаггүйг бид олон киноноос мэдэх юм. Энэ нь зөвхөн уран сайхны хэтрүүлэг ердөө биш бололтой.Монголд ирсэн Тайванийн эрдэмтэн “гэр бүлийн бизнесийн 80 хувь нь гурав дахь үе дээрээ дампуурдаг” гэж лекц уншсан. Үүнийг нь манай эдийн засагчид “Эцгийнхээ өмчийг хүү нь өвлөж, ач хүүд шилжихийн цагт Тамирын мөсийг долоох шахам байж цуглуулсан өвөөгийнхөө өв хөрөнгийн үнэ цэнийг торгонд хөлбөрч өссөн шинэ үеийнхэн мэддэггүй” гэж тайлж байна лээ. Үнэн байж мэдэх л юм.
Хэрвээ “Н.Энхбаяр газрыг хувьчилж эдийн засгийн эргэлтэд оруулбал түүнд алтаар хөшөө босгож ч болох юм” гэж Баабар бичиж байв.Н.Энхбаяр амласандаа хүрч газар хувьчлалыг эхлүүлсэн.Харин эдийн засгийн эргэлтэд орохдоо бас л олигархийн засаглалаар явчихсан учраас хөшөөний сураг алдарсан байх. Үүнтэй адил өмч хөрөнгө, хөлс хүчээрээ босгосон компанийнхаа тодорхой хувьд хувьцаа гарган олон нийтэд зарж олигархи засаглалаа задлагсадыг жинхэнээсээ “эх оронч-бизнемэн”-ээр алдаршуулж яагаад болохгүй гэж. Харин дан ганц Монголын баялгаар хөлжиж буй цөөн эзэмшигчтэй компаниудыг бол олон нийтэд заавал хувьцаа гаргахыг болзол болгомоор.

Зочин
ABCD-korea-gaas
zochin
Зочин
Зочин
irgen
Зочин
Sanaa onoo
Батнэрэн
VI
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Хариу
д тэмүүжин
д тэмүүжин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
eh
zochin
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ.
zev
kk
zochin
эээ