Хүмүүс шаагилдахдаа хүрвэл сая доллар, 1200 төгрөгийн хооронд ялгаа үгүй...
Артгаа

Өчигдөрхөн Баярцогт гишүүний сая ногооныг илрүүлж тэрээр 20 байтугай мянган хувьсагчаар ч тайлахын аргагүй бүлтгэнэж суусан бол өнөөдөр Энхтүвшин дарга ....тар байтугай махны үнэ мянга хоёр зуу хүрч.... гэж хэллээ. 

Хүмүүс янз янзаар л ярьж байна. “За дарга ёстой паакталлаа даа...” гэх нэгэн байхад “өө тэр муу малчид чинь дарга нарт махаа 1200-аар л өгдийн байшд...” гэх нөгөө нь байна.

Гэтэл, “энэ ер нь анхнаасаа Талх Ганхуяг гэж аль газраас ирсэн гайтай амийтан бэ!” ч гэж харааж байгаа шүтлэгтэн байхад  “цагтаа Брежнев даргаа олимпийн таван цагирагийг оо...оо... гээд уншаад байсансан хөөрхий, одоо манай дарга 12000-г 1200 гээд уншчлаа л даа...” гэж халаглах  өр зөөлөн нэгэн ч байна.

Үүнээс улбаалж “энэ цаасы нь хэн принтэлсийм бэ!” гэж ханцуй шамлах залуус гарлаа. Бас “АН-ыхан цаасыг нь сольчиж” гэж мэтгэх жигүүр ч гарч байна.

Бүр байчихаад “ер нь  тэтгэвэрт нь...” гэж шивнэх хүн гарч байхад, “юу ярьжаагаан, жинкэн өөрөөр сэтгэх оролдлого гарч байхад чинь, яахаараа мах 1200 байж болдгүй юм” гэж эсэргүүцэх нь ч мундахгүй байгаа гэнэ.

Өнөөдрийн жагсаал нэг иймэрхүү болж өнгөрлөө.

ДАРГА:
-Та бид амьдрах аргагүй боллоо!
АРД ТҮМЭН:
-Уухай......
ДАРГА:
-Махны үнэ 1200 төгрөгт хүрээд байна
АРД  ТҮМЭН:
-Хаана?
Гээд ард түмэн бүгдээрээ тийшээ нь уралдаад алга болсон гэнүү.

Х Х Х Х Х

Үүнтэй холбогдуулж МАН-аас дотоод дүрмэндээ яаралтай өөрчлөлт оруулж байгаа дуулдна.

-Хэлэх үгээ бэлдэхдээ ямагт тооноос зайлсхийнэ.
-Яах аргагүй тоо хэлэхээр болчуул заль хэрэглэнэ. “Тэр байтугай махны үнэ... (гээд нүдээ хоёр тийш нь гүйлгэж байгаад) ямар байгааг та нар бэлхнээ мэдэх билээ!” гэх зэрэг.

-Намын гишүүн нэг бүрээс сар болгон юмны үнийн талаар шалгалт авч байх....

 Мөн маргаашийн жагсаалын сэдэв нь: “Өөдрөг мөрөөдлөөр амьдарцгаая!”. Харин  уриа нь “Жагсаал ямар математикийн хичээл юм уу, ямар хамаа байна!” 

Харин Энхтүвшин дарга өөрөө төлөв байдлаар: “Ер нь бол тэг гэдэг чинь тоо биш. Тэхээр хэлэхгүй ч байсан болно. Махны үнэ арван хоёр гэчихэд л өлхөн ойлгоод явчих ухаант ард түмэн шүү дээ бид чинь. Харин ч би хоёрыг нь хэлж өглөө. Өөр яалгах гэсийм..” гэж загнасан дуулдана. Гэтэл өөр нэг эх сурвалж, “Үгүй ээ Энхтүвшин дарга маань зуун грамм махны үнэ хэлсийм шүү дээ” гэж зүтгээд салахгүй байгаа ч гэх шиг.

Яг үнэндээ дарга өөрөө, “хэн үхрийн мах гэчээв ер нь!” гээд байгаа гэнэ лээ. Тэр байтугай “ер нь махны тухай ярьсан хүн алга. Би намынхаа тухай ярьж байна. Манай намыг англиар уншаад үзкү юу МАН” гэж цаашаа ярьсан сурагтай.

Харин миний таамгаар бол, махны үнэ 1200... гээд араас нь хэлсэн “...-аас арав дахин өсчихөөд байна!” гэх момент дээр нь микрофон тасарцан байх гэж бодож байгаа. Ардчилсан намынхан таслаа биз.

За мэдкүэ мэдкү. Ямар ч байсан дарга маань хэвлэлийн хурал зарлаж зах дээр зарагджаагаа бүх махыг урдаа өрөөд үнийг нь тоочих юм дуулдсан.

Эцсийн эцэст, “энэ Энхтүвшин дарга чинь АН-ын тагнуул юм бишүү, хайран жагсаал. Хаийран ч жагсаалллл!!!” гэж журмынх нь нөхөд нь далдуур шогширч байгаа гэнэ.

Харин ард түмэн дарга нараа өрөвдөж ийн хэлэв: “Хөөрхийс минь жижиглэнгийн худалдаагаар л амьдарч байгаа нь үнэн шд. Зүсэм талх, хэрчим маххан.....”

Ямар ч өгүүлэл яаж эхэлсэн тэгж л дуусах ёстой. Мань Баярцогт дарга өнөөдөрөөс эхлээд: “Клинт Ийсдвүүд гэж мэднэ биз дээ, Миллион доллар бэйби” гэдэг кино хийдэг. Бид хоёр үй зайгүй шд” гэж онгирох болсон гэж ордон даяар шуугиж байна.