Харьж яваа улстөрчдийг бөх болгоё
Уул нь танд ил захидал бичиж эхэлсэн юмсан. Гэтэл бичсэн юм маань хуудас гаран болчихоод тал нь ардаа гарсан тул яалт ч үгүй “хагас ил захидал” болчихлоо.
фельетон

Манай олон сайхан бөхчүүд зодгоо тайлан гонжоом өмсөж монгол улсын парламентад суух боллоо. Дан ч суугаад байгаа юм биш, коридороор алхалж, диван дээр сүүжилдэж, орон дээр бол хэвтэж байгаа гэсээн. Тэд зодгоо тайлаад гонжоом өмсснийг ч ойлгож байна. Төрийн ордонд зөвхөн гонжоомтой л оруулдаг болсон шүү дээ.
Бас зодгоо тайлж байгааг ч буруутгах юм алга. Зодгийг юу яалцахаас эхлээд олон юман дээр тайлахаас өөр аргагүй байдаг юм гэсэн. Юу яалцах гэдгийг та юу гэж бодож байна?... Хэхэ, тэр чинь биш ээ, усанд шумбалцахыг хэлж байгаа юм. Зодог шуудагтайгаар нохой самралцах, мэлхий тийрэлцэх зэрэг онцлог сэлэлтийг хийлцэхэд их хэцүү гэсэн. Бодвоос ч тийм.
Хамгийн гол нь би сонгогчийн хувьд тантай харилцан ашигтай хамтран ажиллах гэсэн юм. Манай улсын улс төрийн ум зандан дэвжээг орхин гонжоомоо тайлж байгаа олон арван шилдэг хүний цаашдын хувь заяаг энд хөндөж байна.
Одоогоор зүлэг ногоон дэвжээгээ орхиж байгаа бөхчүүдийг манай улс төрийн дэвжээ баяртайгаар хүлээн авсаар байх нь тодорхой боллоо. Зарим сонгогч үүнд дургүй байгаа ч гэсэн бодит байдал ийм л байна. Гэхдээ дургүйцэж байгаа мянга мянган сонгогчийн сэтгэлийг амирлуулан, бөхчин зоныхоо хүслийг давхар биелүүлэх сайхан хувилбар бас байна аа.
Улсын их хурлыг орхиж буй, харьж яваа улстөрчдийг танай монгол бөхийн торгон дэвжээ тосч авах тухай асуудлыг манай улстөрчдийн “Ум зандан дэвжээ” холбооноос танаар уламжлуулан гаргаж байна. Харилцан өгөөжтэй, ашигтай бизнес санал.
Харин манай “Ум зандан дэвжээ” холбоо ахмад бөхчүүдийг зүлэг ногоон дэвжээнээс нь шууд парламентын микрофоноор амлуулах ажлыг хариуцаж болж байна.
Бид бөхчүүдийг өөрийн зардлаар анхан шатны сургалтад хамруулаад парламентад шилжүүлнэ.
Сургалт дараахь хөтөлбөрөөр хичээллэх ба мэргэжлийн туршлагатай, эрдмийн зэрэг цолтой бөх-төрч нараар ном заалгана.
Үүнд:
-Бүлэг фракц хэрхэн магнайлах
-Тендэр амлах
-Санал суйлах
-Хаялга дэгээдэх
-Авилга сэгсрэх
-Амлалтаа тонгорох
-Санал самрах
-Төсөл мордох зэрэг үндсэн аргачлал орж байна.
Харин танай монгол бөхийн холбоо ба зүлэг ногоон дэвжээ фракцын зүгээс нэгэнт улс төрөөс хальж буй манай хүмүүсийг тодорхой сургалтад хамруулан зүгшрүүлээд улс зэрэг цолтой бөх болгох хэрэгтэй байна. Цолны хувьд гэвэл УИХ-д нэг удаа сонгогдсон хугацааг улсад түрүүлсэнтэй адилтган цол чимэг олгож болмоор санагдана.
Ингэхгүй бол улс орны биеийн ба оюуны хүчний баланс алдагдаж бөх ч үгүй, улстөр ч үгүй болох аюул нүүрлээд байгааг та бэлээхнээ харж байгаа биз ээ. Та нэг их дүрэм мүрэм урьдаас ярих л байх. Тэр ямар хамаа байна аа. Манай энд бөхийг улстөрч болгож болоод байхад танай тэнд улстөрчийг бөхболгож болохгүй л байв гэжүү?
Мэдээж амаргүй гэдгийг ойлгож л байна. Тухайлбал улстөрч бөхчүүд өрсөлдөгчөө барилдаж унагахын оронд үзэгчдийн саналыг худалдан авах замаар ялах гээд байж болох талтай. Үүний оронд найраа хийдэг, танай хэлээр бол “хор найруулах” гэсэн үг гээд хэлэхэд дорхон нь ойлгоод хөгжүүлээд явчихна. Бөхчүүд улстөрд дорхноо хөлөө олоод байхад манай улстөрчид наана чинь алзахгүй ээ. Гагцхүү та бидний ойлголцол хамтын ажиллагаа л хүлээгдэж байна.
Зохиогчоос: Дөрөв, таван жилийн өмнө гарсан энэ бүтээлийн инээд наргианы амт өнөөдөр ч хэвээрээ байгаа санагдан дахин нийтэлсэндээ хүлцэл өчье.
-Нямдорж (бөхийн) даргад илгээх хагас ил захидал-

Хуулбарыг: Сумо, Самбо, Жудо, Аякадо, Ушу, Курышийн холбоонд
Зохиогчоос: Дөрөв, таван жилийн өмнө гарсан энэ бүтээлийн инээд наргианы амт өнөөдөр ч хэвээрээ байгаа санагдан дахин нийтэлсэндээ хүлцэл өчье.
Lam
Зочин
Зочин
Зочин
Хулиганы
Хушиг
Зочин
Зочин
Bat
б
дооров
zochin
Зочин
Зочин
Baagii
Зочин
Бөх
123
Test test test test test test test test...........
Зочин
hoh tolbot
Haranhui eren
Gadaadad suugaa oyutan
Зочин
Зочин
maggy
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
бөх
бөх
МОНГОЛ
түүхийн судлаачдад
Зочин
Зочин
Зочин
kuujii
munkhuu
Зочин
Зочин
Батый
bayaraa
kuujii
Зочин
kuujii
Doo bayar hurgii
Зочин
tsenddoo
Талархан уншигч
Зочин
Зочин
Зочин
цэн дэ до
bb
хөдөө
Зочин
s
Зочин
Za tegehleer
Zochin
injmaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Батнэрэн
GOE
Зочин
Зочин
undsen khuuli
Зочин
hi
Гочоо
гочоо
Гочоо
ккк
мэнд мой
ммм
мөнхөө
Зочин
би
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
АЖИЛ БАЙНА
zochin
kkkk
Зочин
oogii
bukhuur tiiiruuulleeed baij dee
Зочин
Зочин
Зочин
.......
Нямдорж (Бөхийн)
uls turchiig uls turch bish laaz tuulgey
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Монгол хүү
салаавч өгөгч
Tsenddood
Зочин
bold
Зочин
Зочин
Зочин
Зочин
hi
хүмүн
XABTXACAP
Зочин
Зочин
Б.БАТ-ЭРДЭНЭ
zz
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
irgen