Махны үнэ   

    Мах авах гээд хүнсний зах ортол  хил нь 11 мянга гараа явчиж. Дандаа мах авсаар байгаад таньдаг болцон худалдагчаасаа суулаа.

-Хэзээ мах 11 мянга хүрчив?
-Хэн мэдэхэв, Энхтүвшин дарга бүр 12 гээ биз дээ...
Шанаадмаар бодогдож уу тэр даргыг. Балиар хорлонтойюм бэ? Яах гэж зүгээр мөрөөрөө байгаа махны үнийг тэгж хөөрөгдөв өө. Гэхдээ би тэгээ л тэр махыг авсан л даа, ямар шар буурцагны үртэс идэлтэй биш. 

Даргын хайр

     Нэг хилийнх нь үнэ 500 төгрөгөөр нэмэгдэхэд л хачин болох улсууд зөндөө байна шдээ энэ чинь. Тэгэнгүүт л олон юм бодогдлоо. Ерөөсөө улсаа хайрладаг хүн гэж алга (яг энэ үед гол аймар горойгоод нулимс цийлэгнэсээн). Эсрэг намаа л самарч байвал бусад нь падгүй. Тэр Дарь-эхийн Дорж, Хорооллын Гармаа эд нарт хэдэн цаасны гарз гарах нь хань хамаагүй! Энэ намынхныг л унагаачихвал болох нь тэр. Хүмүүсийг Засагт дургүй болгох сонгодог арга юу билээ, “ юмны үнэ өсч, амьдрах аргагүй боллоо” гэдэг үг. Манай үе үеийн тэмцэгчдийн сонгодог үг. Гэхдээ юмны үнэ өсөөгүй үе, өсөөгүй цаг хугацаа дэлхийн аль ч түүхэнд байхгүй. Бүр социализмын үед ч.

    За манай тэр самраач дарга одоо сонгууль ойртонгуут Доржоо би чамд хайртай, Гармаа чи миний амьдрал гээд цусаар уйлж эхэлнэ. Дөнгөж саяхан махны үнийг хөөрөгдөж гай тарьснаа харин хэзээ ч хэлэхгүй. Тэр битгий хэл, “би одоо махны үнийг буулгана” гэж шаана. Бодвол талбай дээр гарангуутаа “ махны үнэ таван мянган төгрөг болчоод байна!” гэнгүүт зах дээр бүгдээрээ тэр үнээр нь зараад эхэлнэ гэж бодох байлгүй дээ. Дарга ч маньд хайртай нь хайртай л юм шиг байна.

Гүй яахав Энхтүвшин дарга махаа 12 мянгаар авдаг байж болно л доо.

    Тэр юуны тэнд байдаг ...нөгөө сансараас уруудсан зам дагуу байдымаа нэг цайны газар. Тэнд таваг цуйван 4000 төгрөгөөр зардын. Би тэнд хааяа орж иднэ. Нэг удаа сонин уншингаа цуйвандаж байтал Нотр-Дамын хаана ч гэнүү нэг гар 340 евроны стэйкээр найзуудаа дайлав гэсэн мэдээ нүдэнд өргөс шиг тороод. Шууд утсаа гаргаа л тооны машин дээр нь тавингуутаа бодсон чинь  юу вэ... 600 мянган цаас гардаг байгаа. Найзуудыгаа дайлав байхдаа ч яахудээ... толгой эргээд шууд нүдээ аньж сандлаасаа зуурсан.

    Тэгээд гэртээ ирсэн хойноо судлав. Үхсэн баас, яахаараа тийм үнэтэй хоол байдийн гээд. Тэгсэн мань хүний тэр стэйк Италийн яасан яадаг үүлдрийн тугалын мах гэнүү. Кг нь 100-150 евро байдаг гэнэ. Би!.. тэгээд зүгээр номоо уншаад хэвтсэн л дээ. Тэгээ л энэ түүх дуусаа. Тэгээ л болоо. Бүх юм хэвэндээ.

    Би нэг Эрээнэнград  хэсэг байж үзлээ.  Махны дэлгүүрт ороод хугацаа нь долоо хоногийн дараа дуусах гэж байгаа үхрийн мах хоёр евро тавин цэнтээр бөөндөж аваад хөлдөөгчиндөө хийж саржингаа иддийн. Монгол хүний хувьд өтөж ногоорчоогүй л бол махны хугацаа дуусна гэх биш. Уг нь тэр мах шинээрээ дөрвөн евро дал. Элэг бол  хоёр евро. Харин цаашлангуут эсэн бусаар савлацан эсэн бусын мах хил нь 70 евро хүрнэ гэж мэд. Янз бүрийн хэсгийнх нь яанз бүрээр боловсруулсан мах л даа. Гэхдээ би нэг ч удаа гэр лүү гээ, “энд мах хил нь далан евро хүрчээд байна!” гэж бичээгүй юм. Санаа сэтгэлийг нь үймрүүлэхийн нэмэр шдээ хөөрхий. “Эвий тэр хүүхэд одоо яанаа, яаж амьдарнаа.. ингээд сүйрдийм байж” гээд дажин болох нь тодорхой. Харин манай дарга нар шааж өхийм дөө.

Хүний хайрыг татах сан гэсэндээ хүн алахаас буцахгүй шүү дээ дарга.

    Хээ тэд нар чинь манийг боддог гэж бодно уу. Нөү шүү дээ. Алтанхуягийг л унагаад,болдог сон бүр алаад хаяхын сан гэхээс нойр нь хүрэхгүй тарчилж байдаг улс. Тэглээ гээд ямар талбай дээр гараад “Бид нар засгийн эрх барихгүй байгаа нь ёстой хогийн байнаа, орлогын үүд хаагдаад жинкэн лалар байна, би... би! дарга баймаар байна!” гэж цагаан хоолойгоор ярилтай биш дээ. Тэрний оронд “Ард түмний амьдрал өдрөөс өдөрт хүндрээд байна. Жишээ нь талх гурван мянга боллоо...” гэх мэтээр амандаа орсноо бурсан нь илүү өлзийтэй. Харин маргааш нь талх гуай багаар бодоход 2000-г зооглосон байх вий. Гудамжинд гарсан улстөрч гэдэг чинь хортой мөөг шүү дээ.