Хуучнаар бол МАХН, өнөөгийнхөөр бол МАН ид ажлын цагаар Ерөнхий сайдыг огцруулах гэж бүтэн долоо хоног ноцолдов Тэд сонгуульд унасан хорслоо нуух гэж янз бүрийн мэх хэрэглэж байна. Аргаа ядсан хүүхэд аавынхаа толгойг маажна гэдгийн үлгэр гэдэг л энэ. Хэзээ ч ялагдаж үзээгүй МАН баахан гомдол тавин Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхий сайдыг унагах юм гэнээ.
Хуучнаар бол МАХН, өнөөгийнхөөр бол МАН ид ажлын цагаар Ерөнхий сайдыг огцруулах гэж бүтэн долоо хоног ноцолдов Тэд сонгуульд унасан хорслоо нуух гэж янз бүрийн мэх хэрэглэж байна. Аргаа ядсан хүүхэд аавынхаа толгойг маажна гэдгийн үлгэр гэдэг л энэ. Хэзээ ч ялагдаж үзээгүй МАН баахан гомдол тавин Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхий сайдыг унагах юм гэнээ. Тэд эдийн засаг унаснаас эхлээд, гадаадын хөрөнгө оруулалт зугтаасан, өөрийн намын хулгайч төрийн өндөр албан тушаалтан, Засаг дарга нарыг ажлаас нь халсан, амралтын өдрөө ууланд зугаалсан зэрэг баахан ял асууж Ардчидсан намын Ерөнхий сайдад есөн эрүү тулгав. УИХ дахь МАН-ын бүлэг наанаа ажил ярьж харагдсан ч цаад тал нь хуучнаараа сонгуульд ялагдсан дундаршгүй өс хонзонгоо авч байна гэдгийг эрүүл ухаантай бүгдэд ойлгомжтой байлаа. Ялагдаж үзээгүй МАН, Н.Алтанхуягийн Засгийн газрыг байгуулагдсанаас нь хойш ажил хийх бололцоо олгоогүй юм. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн гэж хэн билээ. Тэдний 20 гаран хүн ядаж л сүүлийн арван жилд дандаа л сайд дарга явсан улс дугаарлана. Дэмбэрэл, Лүндээжанцан, Нямдорж гэх дарааллаар үүссэн тэд ядаж сайд даргаа хийхгүй ердөө ганцхан жил тэсч явж чаддаггүй бүүр үхэх нь ээ гэж харагдмаар... УИХ-ын саяын завсарлагааг эс тооцвол МАН-ын бүлэг Ардчилсан Н. Алтанхуягийн Засгийн газарт наад захын ажил хийх бололцоо огт олгоогүй юм. Улс орныг урагш хөтлөх бүх л хуулийг Х.Тэмүүжин боловсруулж парламентад оруулав. Хуулийг коммунистууд болон нэг л хүний төлөө парламентад суусан Баасанхүү, Баянсэлэнгэ нарын өмөөрөгчид чөдөрлөж байна. Энэ хоёр гишүүн хэний төлөө яваагаа мэдэхээс хууль гэдэг юм хэнд хэрэгтэйг мэдэх шаардлага даанч байхгүй. Ө.Энхтүвшингийн нам удирдагчаа дагаад хийсэн ажил нь гэвэл энэ оны төсвийг нэг юм хамтарч батлахчаа аялсан. Яг одоо бол нэг л их өш хонзон санасан гишүүд хөмхий зуун хөндөлсөнө. Энэ их хурал Ардчилсан намын Засгийн газрыг сонгууль ялснаас хойш бараг ажил хийлгээгүй дээ. Анх Их хурал Засгийн газрыг байгуулахгүй гэж баахан хөшилдсөн. Дараа нь бүлэггүй боллоо гэж зөндөө гоншигносон. Дараа нь Их хурал хуралдуулахгүй гэж Ордны хаалгыг хааж сандал, ширээ цуглуулан буйдандсан. Сая чуулган нээхэд гэнэт ууралдсандаа Засгийн газрыг унагана гэж уурлалдаад үхэх нь ээ. МАН-ын бүлэг уг нь Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон энэ үед Засгийн газраар оролдох завгүй намын хамт олонтойгоо ажиллаж байх ёстой бус уу. Гэтэл МАН-ынхан хөгшин хөвөөгүй, намаа хаячихаад л засагтай ноцолдох юм. МАН-ын гишүүн биш жирийн иргэд дэмжигчид үүнд дургүй байна. Үүнийг ч анзаарч байгаа юм алга. Засгаар орлдоод байгаагийн цаад учрыг улс төрийг олон жил ажигласан хүн бол мэднэ дээ. МАН Засгийн ажлыг сайжруулах гэж үнэндээ бодоогүй. Энэ Засгийн ажил муу байх тусмаа МАН-д түүний тэргүүн Ө.Энхтүвшинд сайн. Тэгвэл яах гэж засаг унагах гэж улангасаад байгаа юм гэдэг асуулт гарч ирнэ. Энэ бол МАХН, МАН-ын хууч өвчин нь хөдөлж байгаа нь тэр. МАН-ын харьяалалтай байсан том хулгайчууд нь баригдаад ирхээр л МАН ингэдэг юм. Одоо ч хөдөлж байгаа биш, олон жилийн өмнө авсан архаг хууч өвчин нь ингэж илэрдэг. 1996-2000 оны үеийг дурсахаа больё гэхэд 2006 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг МАН-ын яг энэ өвчин нь гэнэт хөдөлж унагасан юм. Тэгэхэд Ц.Элбэгдоржийн Засгийн газар “гаалийн хэрэг”-ийг гарцаагүй гардаад авлаа. Тэр үед хулгайчууд хүчтэй байв. Хүчтэй тулдаа Засгийн газрыг унагаж чадсан юм. Жишээ нь, гаалиар ногоон гэрлээр гардаг 23 компани байж зөвхөн хар төмрийн хэрэг гэхэд л 108 тэрбум төгрөг авлигачид халаасласан том гэмт хэрэг байсан юм. Ц.Элбэгдоржийн Засгийн газар гаалийн хэргийн халуун чихийг атгаад авсан. Гэтэл нэг л өдөр Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг МАХН-ын том хулгарууд унагасан. Гаалийн дарга байсан Х.Баатар хулгайчуудын өмнөөс ял үүрч бусад нь Хууль зүйн сайдынхаа хүчинд өршөөгдсөн. Энэ өнөөдөр танил технологи биш гэж үү. Лицензийн наймаачид таслагдав. Татварын дарга нарын хэрэг хэдэн арван тэрбум төгрөг давж татварын дарга нарын хувийн болон авгай хүүхнүүдийн дансанд байгаа мөнгө төрийн яамны данснаас илүү баян байсан нь илэрч байна. Иргэний нисэхийн мөнгө угаасан хэрэг хэдэн арав биш зуун тэрбумаар тоологдох болов. Эрүүл мэндийн яамны тендерийн хэрэг бас л тооны машинд багтахгүй тоо үргэлжлэв. Дараа нь Эрдэнэт, Таван толгойн шахааны бизнес бараг улсын төсөвтэй тэнцүү тоо гарна. Ер нь тэгээд МАН-ынхан толгойлж байсан яамдуудын мөнгө угаасан гэмт хэрэг байтугай нэг төрийн өмчийн сургуулийн захирлын хэрэг гэхэд л бидний мэдэхгүй тоо гарч байна. Байдал ийм болоод ирэхээр зэрэг л МАН Засгийн газраар оролдож байгаа болохоос ажил сайжруулах гэсэн оролдлогыг ингэж хийдэггүй юм даа.
Хулгайчуудын чихнээс хуулийн сайд Тэмүүжин атгаж чадсан
Томоохон хулгайчуудын мөрөөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин орж чадсан. Төрд дархлагдсан том хулгайчуудтай тэмцэж байгаа залуу сайдад дургүй хүн, дургүй улстөрчид, улс төрийн хүчин олон. Тэмүүжин сайд шүүх хийгээд хуулийхныг системээр нь өөрчилж байна. Янзалж байна. Хэрэг хийсэн л бол хэн ч байсан ял үүрдэг жишиг ирж байна. Тэмүүжин МАХН, МАН-ын томчуудын дургүйг зэрэг хүргэв. МАХН, МАН хоёр цаашид улс төрд хамтарч эвсэнэ гэвэл худлаа. Харин төрийн хулгайч нарын загалмайлсан эцгийн бодлого, дараагийн хулгайч нарт албан ёсоор өвлөгдөнө гэдэг дээр хамтарч ажиллана гэвэл үнэн. Гэвч Хууль зүйн сайдын шинэчлэлтийг УИХ-ын гишүүн Баасанхүү, УИХ-ын гишүүн Баянсэлэнгэ нар л хамгийн ихээр эсэргүүцэж байна. Энэ хоёр улс төрийн хос лидерийг улс төрийн ууган хүчин МАН ашиглахдаа тулсан нь даанч эмгэнэлтэй. Х.Тэмүүжин сайд ердөө өөрийгөө бодоогүй түүний бичсэнээр Тэмүүжин сайд байх эсэх нь хэнд хамаатай юм бэ. Гэхдээ л шүүхийн шинэчлэлтийн хүрээнд хийх хуулиуд Монголын иргэдэд хамаатай. МАН-ын лидер нь Ө.Энхтүвшин юм гэнээ. Тэр хүн Ерөнхийлөгчид санаатай бол нам дотроо ажилламаар юм. Ө.Энхтүвшин МАН-ын лидер гэгдэж УИХ-ыг долоо хоног гацаахаар бодоход МАН үнэхээр ядарчээ, тамирджээ. Оюу толгойн гэрээг хийж чадсан МАН, АН-ын хамтарсан Засгийн газрын Сү.Батболд, С.Баярцогт нарын хөшөөг хэзээ нэгэн цаг алтаар босгох цаг ирнэ. Энэ хоёрыг дүүжлээд, үүнээс өөрөөр Хятадын компанитай, үлэмж ашигтай гэрээ хийсэн жижиг намууд хийгээд, бие даагч мэтийн улстөрч байх юм бол Монгол Улс юутай сайхан. Монголын улс төр ил, далд гадаадын мөнгөөр тэжээгдсэн бөх тэх, бие даагч гишүүд, жижиг намууд гэсэн золбингуудаар дүүрчээ. Гэхдээ ийм золбингууд хоёр том намд байдаггүй л байхгүй юу. Үнэхээр төрийн эрхийг авсан нэгэндээ гоншигнолгүй дөрвөн жилийн хугацаанд суудлаа өгч, сурах сайхан. МАН хууль мууль гэж Засгийн газраар оролдож байгаа нь шал худлаа. Зүгээр л ялагдсан өш хорслоо тавьж өгөхгүй байгаа нь үг болгоноос нь харагдаж байна.
iaiaHwkGHBDisznXCp
dsf
Зочин
зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
tamir
bid
bid
goe goe
goe goe
отгоо
Зочин
gerel
Зочин
lknn
oogii
ганаа
Зочин
455
Зочин
нано
Зочин
f
f
IRGEN
Дэндэв
....
Зочин
Зочин
Зочин
Zovhin
МОНГОЛ
МОНГОЛ
МОНГОЛ
дашрэнцэн
Ganaa
Баяр
Баяр
Батнэрэн
Зочин
dopu
dopu
jambal
MAN-garuud
Ajaa taij
Ajaa taij
Irgen
Зочин
njut;
njut;
Зочин
zochin
zochin
зочин
Irgen
тэр Номуун гэх амьсгаад
Зочин
nomuunaas-irgend
цэдэв
Зочин
Зочин
Irgen
nomuunaas-pk-d
Зочин
emma
Irgen
nomuun
çî÷èí
Yag
íàñàí
зочин
pk
Зочин
Зочин
moon
Тийм шүү