Баярцогтыг бодохоор...
Баярцогтыг бодохоор уур хүрээд байх юм.Мөнгөө гадаадад хадгалуулж л явдаг. Ард түмнээрээ хадгаламж зээлийн хоршоонд хамаг мөнгөө хийгээд болоод ирсэн байтал, үндэсний шилдэг зальтай хөвүүдэд тэрийгээ идүүлж уулгаад ажрахгүй ирсэн байтал хамаг мөнгө банкинд хадгалуулна гэнээ, чи.
Баярцогтыг бодохоор уур хүрээд байх юм.
Мөнгөө гадаадад хадгалуулж л явдаг. Ард түмнээрээ хадгаламж зээлийн хоршоонд хамаг мөнгөө хийгээд болоод ирсэн байтал, үндэсний шилдэг зальтай хөвүүдэд тэрийгээ идүүлж уулгаад ажрахгүй ирсэн байтал хамаг мөнгө банкинд хадгалуулна гэнээ, чи. Хүний үнэнч нохойноос, өөрийн хулгайч нохой дээр гэдгийг дуулсан уу, үгүй юу? Ард түмэндээ хайртай чинь хаа байна.
Банкинд хадгалуулдаг юм гэхэд, даанч дээ...Эх орныхоо мэдлийн Хадгаламжаас эхлээд найдваргүй банкуудад хамгаа хадгалуулж цөс ихтэй шилдэг луйварчиддаа идүүлээд, казино тоглуулаад болоод ирсэн байтал гадаадын банкинд, хүний мөнгө идэж уудаггүй, очиж очиж найдвартай газар мөнгөө хадгалуулна гэнэ ээ. Хүний найдвартай үйлчилгээнээс өөрийн найдваргүй луйварчид дээр гэх эх оронч зүрх чинь хаа байна.
Баярцогтыг бодохоор уур хүрээд байна. Үнэнээ хүлээж л байдаг.Мянга мянган хүний урмыг хугаллаа даа, чи.Нийтээрээ “Өө, энэ чинь ийм хүн байсан юм бий” гэлцэн гасаллаа.
Хэрвээ “Баярцогт чинь ийм мөнгөтэй, тэрийгээ гадаадад хадгалуулсан. Энэ бүхний нуусан учраас өөдгүй" мэтээр бодсон гэвэл алдас болно. Бүр эсрэгээрээ.Нуух яах вэ? Цөмөөрөө нууж байгаа. Баригдах нь яах вэ, хаа сайгүй баригдаж л байгаа. Гэтэл юу юуны туханд хүрэлгүй, нэг их үнэнээ хүлээж гэнэ.
Хамгийн түрүүнд үнэний эрэлд насаа барж байгаа “мэргэжлийн үнэнчин” олны урмыг улан дороо гишгэсэн. Тэд чиний тухай үнэнд хоног хоногоор, алхам алхмаар ойртож, ойртохын хэрээр алдар суу нь түгэх учиртай байлаа. Үнэнд алхам алхмаар л ойртож байх дуртай болохоос биш үнэнд хүрэх ямар ч бодол тэдэнд байхгүй . Үнэнд хүрчихвэл цаашаа явах, ард түмний анхаарлыг өдөр бүр соронздох боломж арилах учраас тэр. Ийм учраас үнэний эрэлчид “үнэнийг цагт ямагт тойрч, түүнээс зохих зайгаа барьж байдаг” номтой. Чи тэдний алдрын замыг богиносгосон гэм буруутай.
Үнэнээ шууд хүлээж байгаа чиньмаш олон хүний жигшлийг төрүүлж байна.Урьд өмнө иймэрхүү юмыг “Ингэж улс төржиж байгаа нь харамсалтай”,” Сөрөг хүчний ээлжит явуулга” гээд хэсэг аргалж болдог байсан. Худлаа гэхгүй биз дээ.Бүр улаан цайм илрээд ирлээ гэхэд “Яасан сонин юм бэ? Миний регистрийн дугаарыг нууцаар аваад данс нээгээд сая доллар хийчихсэн байна. Шударга үнэн ялна гэдэгт итгэлтэй”, “Манай тэр харшийг үнэгүй түрээслэдэг болохоос үнэтэй түрээслээ ард түмнээ хуурдаггүй” гэж ирээд, нүдээ цавчихгүй мэдэгдэл хийгээд, болоод ирсэн сайхан уламжлалыг нураах хэн юм бэ, чи!
Ард бидний урам үнэхээр хугарсан.Бид төрийн түшээдээ шударга ариун байдлаар нь бус, хэр зэрэг шударга царайлж чадаж байгаагаар нь үнэлсээр ирсэн. Гэтэл Чи гэдэг дурак “Би энэ мөнгөө хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй байсан нь буруу. Намайг яавал ч яаж болно” гэж тэнэгтээд урам хугалчихлаа.
Монголчууд хэзээ, хэзээнээс үнэнээ хүлээдэг хүнээс илүү, үнэнээ хүлээдэггүй хүнд дуртай. Есөн эрүү давсан шилийн сайн эр гэж дуулсан л байлгүй. Хэргээ хүлээгээгүй, үнэний өмнө өвдөг сөхрөөгүй гүргэр, гөлгөр, нүдээ чавчихгүй бүлтэрдэг гарын тухай яриа л шүү дээ. Ард түмэн бид чинь “Тэр жил Баярцогт гишүүн тэгж гүрийсээр байгаад даваад л гарсан жишээг бод” гэхчлэнгээр шинэ үеэ хатуужуулан зоригжуулах учиртай байлаа. Одоо тэгээд яах вэ? “Баярцогт шиг үнэнээ хүлээгээд хүний өөрийн хоёр сөрөг хүчиндээ барьж идүүлж бай” гэх үү, аан!
Чамайг хүний, өөрийн сөрөг хүчнийхэн чанга шийтгэхийн шаардах нь зөв. Чамайг гадаадад хадгаламжтай учраас уурласан юм биш. Тэд ч хадгаламжтай. Тэрийгээ “хөрөнгө орлогын мэдүүлэг”-тээ тэмдэглээгүйд гутаад байгаа юм биш, тэдний бишгүйд нь мартсан орлого байгаа. Дансаа олигтой нууж чадалгүй бүтэлгүйтсэнд чинь хорсож байгаа юм бүр биш. Тэд ч бас баригдана гэдгээ мэдэж байгаа.
Харин яаж ч баригдсан улайдаггүй “Миний мөнгө биш, “Миний бие бол би биш”, “Миний нэр дээр лиценз авчихаж, мөнгө хийчихэж, яасан хачин юм бэ”, “Энэ харш миний биш. Гэрийг маань манайх гэж андуураад байна” гэхчлэн гүрийгээд болоод ирсэн сайхан уламжлалыг нь тасдаж байгаа учраас чамд өширч байгаа юм. Үүнээс хойш ард түмэн, сонгогч олон үнэнийг хэлүүлдэг, үнэнийг нэхдэг болчихвол цаашаа яаж амьдрах юм гэж бачимдаж байгаа юм. Чамайг ч болгож тавина даа.. болж болж, Тэдний зөв, тэдний оронд байсан бол бич тэгэх л байсан. Өөрөө үнэнээ хүлээсэн хүүхэд уйлдаггүй юм.
Нэг эсвэл... (үгүй энэ эвсэл гэх гэхээр л эсвэл болчих гээд яасан сонин юм бэ)эвслийн зарим нөхөд чинь сөрөг талынхаас ч илүү чамд хорсож байгаа нь бас л тэдний зөв. Хүн арай гэж юм юмны бараа харж, нуух мөнгөний захыг имэрч, тэрэндээ данс хайдаг дээрээ явж байхад “нуусан дансныхаа тухай үнэнээ хүлээх хөдөлгөөн” санаачилдаг, чи хэн юм бэ? Хаан юмуу, заан юм уу?
Багадаа ном уншдаггүй байсан байхаа чи, нэг л их эвлэл пионерийн идэвхтэн царайлчихаад. Алдарт “Тунгалаг тамир”-ын Долгор яалаа. Итгэлтийнд хадгалуулсан мөнгө нь илрээд...(базарваань, юу руу хадуурчихваа). Итгэлттэй учирсан асуудал илрээд балдардаггүй юу. Нөхөр Эрдэнээ нь орж ирээд “Үнэн үү” гэхэд “Үнэн” гэж тэнэгтээд юу боллоо. Өөрөө ч зовсон. Эрдэнээ ч зовсон.
Долгор тэгж тэнэгтэхийн оронд “Наадах чинь Дулмаагийн хийж байгаа улс төр” гэчихээд жишимч үгүй намын “Үнэн” сонин гарчиглаад суучихсан бол хамаг юм сайхан өнгөрөх байсан.
Бүр орон дотроо, үйлдэл дээрээ гардуулдаг юмаа гэхэд “Би яг бишээ. Итгэлт мөнгөөр зодож, намайг колонийн аргаар хувилаад хэрэглэж байсан юм” гээд гүрийгээд суусан бол яах байсан гээч. Тэр хоёр салахгүй төдийгүй Долгороос олон хүүхэд гарах байсан юм, мэдэв үү. Харин эрин үеийн “Тунгалаг тамир” роман гарахгүй байсан байх. Энэ хэнд хамаатай юм бэ, ард түмэн алдагдсан хувь заяагаа хэзээ ч нэхдэггүй бөлгөө.
PS: За дурак минь, ухаарахад хязгаар байдаг боловч тэнэглэхэд хязгаар байдаггүй болохоор энийг хэлэх хэрэгтэй санагдлаа. Одоо их хурлын гишүүнээс нэрээ татаж тэнэгтэв ээ. Хэрвээ чи ийм зам гаргачихвал араас чинь явах улс оочерлоостой байгаа. Тэд чамд буян санахгүй нь лав юм шүү.

Зочин
Unshigch
Unshigch
хичээнгүй
Зочин
Sak
setgegdliin unshih bas. zugaatai yum aa.
bagi
Зочин
биш ээ
Инээдтэй
aaa
aaa
aaa
usan tolgoi
Энгүүн
oilgoj unsh l da bayrtsogtig bish uur ym bichij bn

tsenddood
tsenddood
tsenddood
tsenddood
Хэний хэн
Ulaanbaatar, Mongolia, China
Зочин
ZZ
batartsogtiin ulger urgeljilseer....
Зочин
АТГ
aaz
монгол
монгол
монгол
жагаанаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ганааТ
Түвшөө
Түвшөө
negen oor BI
Зочин
Comment-iin erhemuuded
Comment-iin erhemuuded
zochin
Ene uyu medhev dee
МОГОЙН ЭРЭЭН ГАДНАА ХҮНИЙ ЭРЭЭН ДОТРОО ГЭДЭГ
зочин
Зочин
Зочин
Zamiig ni zaana
Худалч долдой Цзян Даогийн хэвлэлийн эрх чөлөө нь
Зочин
би
би
Зочин
зоч
Зочин
zochin
unshigch
Zol
Zol
Zol
bayar
zoloo
Hu ovogt
Зочин
Bodood bsan chini
Medremjgui garuud be
Chih shig /urgeljlel/
gehdee l Bayartsogt muuhai
Chih shig
Зочин
зочин
Зочин
munk
Би
Зочин
эхлэлийн цэгийг хэн нэгэн тавих ёстой
hun
gonza
mgl
zochin
Зочин
zochin
Зочин
Зочин
Ok
Батнэрэн
Зочин
zochin
Зочин
иргэн
Зочин
Зочин
Зочин
hitse
kh
7897ew8rwe89r
Unshigch
Зочин
Зочин
Ганаа
saruul
Зочин
irge n
ff
bilgee
11
Баагий
Зочин
Jo
Зочин
medmeer
medmeer
ИРГЭН
unshigch
an
Зочин
Зочин
Зочин
Зочин
Арамис
Зочин
энэ удаа бол цэнддоо үнэхээр хол байна чи
goe goe
Зочин
хх
Будаач будаач гэхээр
hh
R
sta
Зочин
Зочин
Д.Ламжав
ХАХАХАХАХ
Ганзориг
Зочин
Зочин
би
Зочин
Mars
Зочин
д тэмүүжин
Mars
д тэмүүжин
Зочин
Зочин
Чааваас
УНШИГЧ
Unshigch
Tsenddoo ahad
Уншигч
зочин
Зочин
daldagnaj bna
reader
NB
Зочин
zochin
Зочин
rre
Зочин
munkhuu
Зочин
.........
Зочин
Зочин
zochin
zochin
Кэн юм бэ чи
Зочин
ГОМДООООЛ БАЙНА
Дугар
ye
Зочин
khishigee
Zochin
Зочин
Зочин
өө
Хэдэн хүн ?
зочин
Зочин
dorj
Зочин
би
Зочин
зочин
Зочин
bold
zochin
би
Зочин
VIC
VIC
Зочин
Зочин
Зочин
VIC
Зочин
Зочин
Архичин
bayar
Duu
Зочин
би
ch
Зочин
Зочин
иргэн
dog
Зочин
irgen
Зочин
ABCD-korea-gaas
хятад тохироо
Зочин
маш гоё
Зочин
Зочин
Nastan
Зочин
hahaha
Ah-d
zochin
Зочин
Зочин
Зочин
хаха
Зочин