Сонгуулийн өмнөх “жороо”
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль болоход хоёрхон сарын хугацаа үлдээд байна. Харин энэ хооронд улс төрийн намууд нэр дэвшигчээ аль хэдийнэ товлосон байх учиртай ч одоогоор Ардчилсан намын нэр дэвшигчээс өөр тодорсон, товлосон хүн алга.
Монгол
Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль болоход хоёрхон сарын
хугацаа үлдээд байна. Харин энэ хооронд улс төрийн намууд нэр
дэвшигчээ аль хэдийнэ товлосон байх учиртай ч одоогоор Ардчилсан намын
нэр дэвшигчээс өөр тодорсон, товлосон хүн алга. Тэр байтугай Ардчилсан
намтай хамтарч Засгийн газарт ажиллаж байгаа “Шударга ёс” эвслийнхэн ч
ирэх сонгуульд хамтдаа орох уу, дан дангаараа орох уу гэдэг нь
тодорхойгүй байна.
Уг нь хуульд заасанчлан УИХ-д суудалтай улс төрийн нам, эвсэл л Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам болоод “Шударга ёс” эвсэл, УИХ-д цөөнх суудалтай МАН болон хоёр суудалтай ИЗНН-аас тус бүр нэг, нийт дөрвөн нэр дэвшигч тодруулах боломжтой гэсэн үг. Гэвч “Шударга ёс” эвсэл болоод ИЗНН-ын хувьд өмнө нь Засгийн газарт орохдоо Ардчилсан намтай байгуулсан “Засгийн газрын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд болох Орон нутгийн сонгууль болоод Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцоно” гэсэн гэрээ бий. Нэг нэр дэвшигч гаргаж, бие биеэ дэмжиж ажиллана гэсэн үг.
Гэвч манай улс төрийнхөнд ямар аливаа гэрээг хүндэтгэх хэмжээний совесть байх биш дээ. Эсрэгээрээ хэн сайн мурина, тэр нь илүү улс төрийн сайн технологич, сайн стратегич болж үзэгдчих гээд байдаг тал бий. Дотооддоо хийсэн гэрээ байтугай гаднынхантай байгуулсан гэрээ хэлцлээ нурааж чаддаг хүмүүст энэ зэргийн зүйл юу ч биш л дээ. Тийм болохоор энэ гурван нам, эвслийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигчтэй орно гэж хүлээвэл ёстой “нар баруунаасаа навтсанд ороолттой мандах” хэрэг гарна. Түүний ч нэг илрэл нь сүүлийн үед МАН, МАХН-ын дунд бий болоод байгаа сүжрэл. Ерөнхийдөө энэ намаас нэг нэр дэвшигч гарах нь өнгөрөгч цагаан сараар хоёр намын дарга нарын хоорондоо хийсэн өндөр төвшний золголт, айлслаас хойш бараг л тодорхой болсон. Харин хэн бэ гэдэг л асуудал болоод байгаа юм.
Үндсэндээ энэ нам хоёр тусдаа болж, С.Баяр АНУ-д суурьшиж, Н.Энхбаяр шоронд сууснаас хойш л энэ асуулт эзэнгүй хэвээр байгаа. Хэдий зөрчилтэй ч гэсэн хувь хүн У.Хүрэлсүхийг нэрлэх хүн олон байсан ч тэр нь намаа сонгуульд ялагдуулсныхаа хариуцлагыг хүлээж генсекийн албан тушаалаа өгөөд зогсохгүй гишүүдийнхээ ил далд шахалтыг тэсвэрлэлгүй “Эхнэрээ эмчлүүлэх” нэрээр улс төрөөс зай барьсан билээ. Өмнө манай парламентын төвшинд ийм шалтгаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, сонгогчдоос өгсөн мандатыг эзэнгүй орхиж байсан түүх үгүй. Хэдий тэр намын жагсаалтаар гарч ирсэн ч гэлээ санал нэг бүрийн ард сонгогч байгаа. Тэдний дотор “У.Хүрэлсүх гэдэг хүн энэ жагсаалтад байгаа учраас” гэж саналаа өгсөн хүн ч бий л байх.
Ингээд эзэнгүй үлдсэн энэ намыг эзэнтэй болгох үүрэг хариуцлага намын шинэ дарга Ө.Энхтүвшинд үлдсэн ч одоогоор түүний хамгийн их хичээж байгаа зүйл нь тарж бутарсан МАН, МАХН хоёрыг нэгтгэх. Хяслантай нь С.Баярын дараачаас намынхаа удирдлагын үгийг үг гэж тоохоо больсон энэ олон хүний нэг санаан дор нэгтгэнэ гэдэг бэрхшээлтэй. “МАХН бол шалбааг, МАН бол далай юм. Далай тэнгис шалбаагтай нийлдэггүй” гэсэн үзэлтэй нөхдүүд одоо ч гэсэн байгаа учраас нэг удаагийн сонгуулийн төлөө нэгдэж нийлэхдээ тулахгүй гэж байгаа бололтой. Харин ирэх сонгуульд нэг нэр дэвшигчтэй оролцох тухайд бол бараг л шийдэгдчихсэн гэж болохоор зүйл. Яагаад гэвэл МАХН-д шоронд байгаа Н.Энхбаяраас өөр түшиг тулгуур байгаагүй, одоо хэр нь байхгүй учраас нэр дэвшигчээ МАН-аас тодруулж таарна. Тэр нь ч МАН-д хожоотой. Гэхдээ нэр дэвшигч нь хэн бэ?
МАН нэр дэвшигчгүй болсон тэр цагаас эхлэн олноо “гүндүүгүй Монгол эр хүн” гэж үнэлэгдсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн нэр намын дотор тодорхой хүрээнд яригдаж, өөрөө ч үүндээ бараг итгэчихсэн битүүхэн өөрийгөө сойгоод эхэлчихсэн гэдэг яриа бий. Гэвч энэ ямар Хэнтийн тойргийн нөхөн сонгууль биш, улс орон даяар явуулах сонгууль. Тиймээс улс төрийн ууган нам, боловсон хүчний чадавхийн хувьд өөр хаана ч байхгүй гэж өөрсдийгөө үнэлдэг энэ намын хувьд Монгол Улсын нүүр царай болж, дэлхий нийтийн төлөөлөх үүрэгтэй Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд жирийн нэг бөхийг дэвшүүлэх нь юу л бол. Тэгээд ч АНУ-д суугаа тус намын дарга асан С.Баярын саяхан хэвлэлээр дамжуулан улс төрийн хүрээнийхэн дунд шидсэн “мессеж” МАН-ынхныг төдийгүй олон хүнийг барьц алдахад хүргэсэн билээ. “Би гэдэг хүн байгаа шүү. Эрүүл саруул, эхнэр хүүхэдтэй ч боллоо. Надгүйгээр юу шийдэх гээд байна аа” гэсэн утга бүхий С.Баярын мессеж олон хүнд “Энэ хүн Монголын улс төрд дахин эргэж ирэхийг хүсч байна уу” гэсэн хардлага үүсгэж, зарим нэгэнд нь найдвар ч төрүүлж, өөр нэг хэсэг нь “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсч байна” гэсэн дүгнэлт хийж, улс төрийн “агуу стратегич”-ийг эргэн санагалзахад хүргэсэн билээ.
Гэвч С.Баяр үүнийг хүссэн, эс хүссэнээс үл хамаараад Ерөнхийлөгчид нэр дэвшигчид хуулиар тавигддаг хэд хэдэн шалгуур бий. Тэдний нэг нь “Сүүлийн таван жилийн дотор Монгол Улсад тогтмол оршин сууж байсан” гэдэг шалгуур. Тогтмол гэдэг үгийг хуулинд тайлбарлахдаа “Сүүлийн зургаан сарын турш тасралтгүйгээр гадаад улсад оршин суугаагүй” хэмээн тодотгосон байгаа. С.Баяр нэр дэвшигчид тавигдах бусад шаардлагыг хангасан байлаа гэхэд энэ шалгуурыг давж чадахгүй. Тэрээр сүүлд өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн зун намар Хөвсгөлөөр явж, загас үржүүлгийн ажилтай танилцсан” гэдэг өгүүлбэрийг санаандгүй юм шиг хэрнээ санаа зорилготойгоор хавчуулсан нь харагддаг. Би Монголоос бүрмөсөн явчихаагүй, ойр ойрхон эргэж байгаа шүү гэдгээ хэлэх гэж. Гэвч түүний хилээр гарсан бүртгэлийг үзвэл өнгөрөгч 2012 оны есдүгээр сард Монголоос гарч явснаас хойш дахиж эргэж ирээгүй байна. Хуульд заасан зургаан сарын хугацаанаас давсан хугацаагаар тэр гадаадад оршин сууж байгаа гэсэн үг. С.Баяр ч гэсэн үүнийг мэдэхгүйдээ биш, зүгээр л “Үхсэн буурын толгойноос амьд ат айх”-ыг үзэх гэсэн ээлжит тохуурхал байсан юм биш үү.
Ингээд үндсэндээ Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг МАН-аас тодруулах ажиллагаа дахиад л мухардалд орж, одоогийн намын дарга Ө.Энхтүвшингээс өөр зүслэх хүнгүй болоод байгаа юм. Мань хүн ч үүнийг мэдэж байгаа учраас МАН, МАХН-ыг нэг дээвэр дор нэгтгэх, ядахдаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэг субъект болгож оруулахын төлөөнөө ажиллаж байгаа хэрэг. Гэвч түүний өрсөлдөгч нь хэн билээ. Ардчилал ялснаас хойш 22 жилийн дараа ардчилсан хүчнээс гарсан анхны Ерөнхийлөгч. Монголын ардчиллыг дэлхийд тамгалж өгсөн, бүрэн эрх нь дуусаагүй байгаа төрийн тэргүүн. Үүнийг ч бас дутуу тооцоолж болохгүй билээ.

Зочин
Зочин
ÇÎ×ÈÍ
ÇÎ×ÈÍ
Зочин
зочин
зочин
basgaa
semuuchavgants
mn
,,,
zochin
zochn
batkhuleg
Bob
zochin
jirgee
jirgee
jirgee
çî÷èí
çî÷èí
MGL
bat
Mongolhuu
Zochin
Irgen
hm
mgl
...
иргэн
иргэн
tugsu
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Сүрэн
munkhuu
munkhuu
kk
kk
йы
Зочин