Нийгэм, улс төр 8,371 нийтлэл байна

Үүнийг л “Шинэ сэргэлт” гэхгүй бол юуг сэргэлт гэх вэ?

-Тяньжин дахь “түгжрэл”-ийг давж Хос төмөр замаар урагшлахуй…-
##убтз

Моргэж, инфляци ба та

Төв банк арилжааны банкуудад 0 хувийн хүүтэй мөнгө өгч, банкууд иргэдэд 6 хувьтай зээл болгон дамжуулж ирлээ. Жилд дунджаар ДНБ-ний 2 хувьтай тэнцэх буюу 600-800 тэрбум төгрөгийн моргэжийн хөнгөлөлтэй зээл гарч байна.

“Солиорсон цифр”-үүдээс “галзуу шийдвэр” гардаг

Төрийн бодлогын “түүхий эд”-ийг статистикчид үйлдвэрлэдэг
##эдийнзасаг

С.Баярцогт Х.Баттулгын захиалга уу? эсвэл Ц.Элбэгдоржийнх уу? Бүр хоёулангийнх нь уу?

Анхнаасаа С.Баярцогт С.Эрдэнийн "Шонхор" тауэр эсвэл Х.Баттулгын Баянгол зочид буудлыг зориогүй, прокурорыг сонгосон зорилго нь энэ ч байж мэдэх. Зүй нь, зүг чиг нь, АН-ын үнэт зарчим нь түүнд бага ч атугай үлдсэн л бол тэр эхлээд хоёр салж, хувийн компани болтлоо жижгэрсэн нам руугаа чиглэсэн акц өрнүүлэх байв.

Цөмийн эрчим хүч – Францын өнцгөөс (2)

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэе гэвэл хамгийн шалгарсан аргаа сонго, тэр бол цөмийн болон сэргээгдэх эрчим хүчийг хослуулан хөгжүүлэх явдал хэмээн зөвлөж байна. Тийм учраас эдийн засагтаа цөмийн эрчим хүчийг бүрдэл хэсэг болгож авч үзэх ба нэг талаас хүлэмжийн хийг багасгангаа нөгөө талдаа эрчим хүчний хязгааргүй эрэлтийг хангах боломжтой гэж үзэж байна.

Тэрбумын урамшуулал авах боломж Ц.Даваасүрэн, Б.Жавхлан нарт байна!

Ц.Даваасүрэн, Б.Жавхлан нарын харилцан өөр хоорондоо хаягласан мэдэгдэл тэднийг "Шүгэл үлээгч" болгоод зогсохгүй тэрбум төгрөгийн урамшуулал авах боломжийг ч бүрдүүлж мэдэх үнэ цэнтэй байхыг үгүйсгэхгүй. Гүйцэтгэх ажлын шугамаар л хууль хяналтын байгууллага олж мэдэх боломжтойгоос бусдаар "хөшиг"-ний, "хаалга"-ны" ард цөөхөн хүний хүрээлэлд хийдэг авлига, албан тушаалын гэмт хэргийг "шүгэл үлээгч"-ийн тусламжтайгаар илрүүлж, хариуцлага тооцуулах, урьдчилан сэргийлэх нь энэ хуулийн онцлог, зорилт нь.

Малыг “кэлээр” нь байна уу, хөлөөр нь байна уу, гаргах нь л чухал...

Малыг хөлөөр нь гаргаж зарахыг эсэргүүцээд байгаа хэсэг хүмүүс нь хот суурингийнхан бололтой харагдах юм. Малчид бол заръя л гээд байдаг. Хот суурингийнхны энэхүү эсэргүүцэл нь хотод махны үнэ өснө гэсэн өчүүхэн бодол. Малын үнэ өсч, кг-аар байна уу, хөлөөр нь байна уу гаргаад, гайгүй үнээр зараад эхэлчихвэл “Хөөе, та нарын хот доторх олон том асуудал чинь шийдэгдэнэ”.

АЛДАГДСАН МОНГОЛ ТУУРГАТАН

/ үргэлжлэл /

Ч.Хүрэлбаатар сайдын зарласан оффтэйк гэрээнүүд хулгай юм бол эзэн нь Засгийн газрын шийдвэрүүдээс олдоно

Холболтын цэгээр үнэлэгдсэн нүүрсээ 20 тэрбумын урьдчилгаанд хардаж балрав уу
##этт

АРДЧИЛАЛ БОЛ БОЛОМЖ БОЛОХООС БАТАЛГАА БИШ

Ардчилал гэдэг бол нийгмийн төлөв байдлыг толорхойлсон ухагдахуун. Түүнээс төгс ардчилал, хуурамч ардчилал, хяналттай ардчилал, хэтэрсэн, ардчилал, жаахан дутуудсан ардчилал гэсэн ойлголт үгүй. Нээлттэй нийгэмд хүмүүс бага багаар дасан зохицдог алгуур процесс болохоос, ардчилсан боллоо гээд маргаашаас нь хөлөөрөө толгой хийгээд явдаггүй. Ардчилсан нийгэм өөрөө иргэдээсээ ухамсарт төлөвшил шаарддаг. Энэ нь нийгмийн гишүүдээс урт удаан хугацааны тэсвэр тэвчээр шаарддаг. Ардчилсан тогтолцоо нийгмийн гишүүн болгонд өргөн бололцоо олгодог болохоос эмчилгээ тэжээлийн сувилалын газар биш. Ардчилал бол бололцоо болохоос баталгаа биш. Ардчилал бол духан дээрээ бичиг наагаад Вашингтон руумагтуулах гэж гүйдэг ухуулах хуудас биш, аажмаар төлөвшин тогтох процесс. Ардчилал нь мөнгө цаас гуйх эрхийн бичиг биш, нийгмийг төвөгтэй хэцүү ч бат бэх аз жаргал руу хөтлөх зам харгуй. Ардчилал бол хоол булаацалддаг газар орон биш, иргэн нэг бүрийн нийгмийн өмнө хүлээх ухамсартай хариуцлага.

Африкийн дулаан зүрх

Ерөнхийлөгчийн албыг хүлээлгэж өгөхөөс ердөө есхөн хоногийн өмнө. Ингэж Монгол төрийн түүх хуулиар цусгүй бичигдэх шинэ эрин эхэлсэн юм. Хүн алдаг төрийг хүлээж аваад, хүн алдаггүй төрийг би хүлээлгэж өгсөн.

Цөмийн эрчим хүч – Францын өнцгөөс (1)

Орос дэлхийн эрчим хүчний бага тоглогч болсонтой давхцаад Европт Оросоос хамааралгүй эрчим хүч буй болгох асуудал хурцаар босч ирсэн ба тэр зорилгодоо ч аажмаар, зовиур багатай хүрэх хөдөлгөөн өрнөжээ.

Ж.Энхбаяр Цагаан ордонд "айлчилсан" нь ямар шалтгаантай вэ?

Үндсэндээ АНУ-ын 2011 оноос гадаад тавцанд явуулсан нэгэн аравнаар хэмжигдэх бодлого, шийдвэрийн заримыг гаргалцаж явсан, хамгийн сайн гадарлах эрхэмтэй Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар жил гаруй ажиллаж буй Ж.Энхбаяр уулзсан нь анхаарал татах үйл явдал мөн үү гэвэл мэдээж мөн.
#улстөр

БЭТ томилсноос хойш “ЭТТ” компанид юу болов?

Тендергүй 69.8 тэрбумын гэрээний 30 орчим хувь болох 20.9 тэрбум төгрөгийн урьдчилгаа хэнд очих байв?
##этт

Үзэн ядалт бол Үзэл бодол биш

Монгол бол орос хятадын дундах “буфэр” улс гэж бүгд мэддэг ч ихэнх нь цаанаа ямар утгатайг ойлгодоггүй, зүгээр л жийрэг болж, хавчуулагдсан улс юмаа гэж бодоод өнгөрдөг. Харин Украйны дайнаар энэ буфэр улс, буфэр бүс гэдэг ойлголт нь яг ямархуу юм бэ гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгуулав.

“МИАТ” ТӨХК Хөгжлийн банкин дахь зээлээ дөнгөж төлж дуусаад дахин 40 гаруй тэрбум төгрөгийн зээл хүслээ!

-Хөгжлийн банк арайхийн цуглуулсан 777 тэрбум төгрөгөөс 20 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн дутагдалд орсон “МИАТ”-д 40 тэрбумыг өгөх үү?-
##хөгжлийнбанк

Л.Оюун-Эрдэнэ: Бяд чинь хүрвэл намайг огцруулаарай!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ кабинетынхаа 20 гишүүнд хандан ийм байр суурийг дайжээ. Засгийн газрын 362 тогтоолын хэрэгжилтийг хангах буюу валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" компанид зургаан сарын онцгой дэглэм тогтоох шийдвэрийг албажуулж, алх цохих үеэр. Байр суурь гэхээсээ боловсон сануулга юм. Үндсэндээ "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудал өнгөрсөн долоо хоногийн улс төрийн уур амьсгалд дэгдсэн гол шуурга байв.

Нүүрлээд ирсэн хөгжлөө үргээчдэг улс гэж байдаг аа, бас

Ухаахудаг-Гашуунсухайт” төмөр замын төслийг Энержи Ресурс тендерээр аваад 2012 онд ашиглалтад оруулахаар шамдтал зогсоочихсон. Хувийн компани 60 сая доллароор шатсан мэдээ хэвлэлд үзэгдээд нам дарагдсаныг хэн ч сөхөөгүй. Тоогоогүй. Ийнхүү олзны ам хаагдсанаар ардчиллын хийморь үхэж ядуурал нөмрөв. 2012 оноос өдгөөг хүртэл эрдсээ галт тэрэгний урт цуваагаар зөөсөн бол бид гурван саяул цулайсан.

Монголын улс төрийг ТҮГЖРЭЛ тодорхойлох цаг

Гарчгаа ингэж авахаас аргагүй. Өөр яалтай ч билээ. Түгжрэл шийдэж чадаагүй гэдгээр Ерөнхий сайдууд, Засгийн газрууд шил даран огцрох цаг үеийг мөд бид үзнэ. УИХ ч тарж магадгүй. Шалтгаан нь ганцхан ТҮГЖРЭЛ байх болно. Муу ёрлож байгаа юм биш шүү. Бодитой аюулыг нэрлэж байна. Аюулын хэмжээнд очих цаг айсуй!

Дайнд ялахгүй байгаагийн цаад шалтгаан

Улс орны хөгжил, зэвсгийн үйлдвэрлэлд хамгийн чухал зүйл бол “материал судлал”, “материал үйлдвэрлэл” юм. Бид бүгд пуужин яаж ажилладаг, онгоц яагаад нисдэгийг мэднэ. Гагцхүү тэдгээрийг хийхэд оролцдог материалыг хэрхэн хийдгийг мэдэхгүйд хамаг учир байдаг. Хойд Солонгос манайхаас онгоцны хөдөлгүүр авах гэж оролдсон хэрэг мандсан. Тэд тэр хуучин хөдөлгүүрийг өөрийн онгоцонд сэлбэг болгох ашиглахгүй харин өндөр градуст тэсвэртэй өнгөт металлаар хийсэн эд ангийг нь пуужингийн хөдөлгүүртэй ашиглах гэсэн хэрэг. Бид Японд үйлдвэрлэгдсэн машин бусад орнуудад хийгдсэн машинуудаас сайн чанартайг мэднэ. Учир нь японы эд анги хийдэг цаад материалыг бүтээдэг технологи бусдаасаа илүү байна.

АЛДАГДСАН МОНГОЛ ТУУРГАТАН

Эзэн Богд Чингис хаан, түүний ач хөвгүүн Хубилай нар болон алтан ургийн их хаад найман зууны тэртээ дэлхийн дөчин улсыг нэгтгэсэн, алс өрнөдийн Альпийн нуруу, Адриатын тэнгисээс алс дорны Солонгос, Хятад, Индонез хүртэлхи евроазийн 33 сая хавтгай дөрвөлжин км уудам газар нутагтай, Их Хурилдай, эрдэмтдийн чуулгантай,аравт, зуут, мянгат морьт цэрэгтэй, Их Засаг хуультай, шуудан өртөөтэй, олон шашныг адил тэгш хүндэтгэсэн, худалдаа арилжааг чөлөөтэй хөгжүүлсэн, торгоны замыг хамгаалсан, олон улсын харилцааг бэхжүүлсэн, одон орон, уран барилга бүтээсэн,тамга тэмдэг,босоо монгол бичиг үсэгтэй,төр шашныг хослуулсан дэлхийн хамгийн том хүчирхэг Их Монголын эзэнт гүрнийг байгуулж168 жил оршин тогтнож дэлхийн соёл иргэншилд үлэмжих үүрэг гүйцэтгэж тод мөрөө үлдээсэн билээ

А.Гансүх: Япон дахь “Суруга корпораци”-ийг нэг монгол хүн худалдаж аваад Монгол дахь төслийн газрыг хэсэгчлэн зарж дуусгасан юм шиг байгаа юм ...

“Суруга Монгол” компанитай холбоотой асуудлууд сүүлийн үе олны анхаарал татаж байна. Энэ компанийн талаархи асуудал мандах үед ажил алба хашиж байсан эрхмүүдийн нэр ч энд холбогдоод байгаа. Тэдгээрийн нэг А.Гансүхтэй ярилцлаа.

Хот "хаягжилт хариуцсан" сайдтай болов. Хотын даргад хийх ажил үлдсэн үү?

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өөрийн твиттер хуудсаар нэгэн сонирхолтой жиргээ хийснийг мэдээллийн бүх сайтууд онцлов. Тэр нийслэл хотын хаягжуулалтын ажлыг өөр дээрээ авсан байна.

Шүүхийн дээр ХУУЛЬ гарсныг одоо л харцгаая!

Хүчин төгөлдөр мөрдөж буй шинэтгэлийн "нэг нас"-ны ойн хүрээнд шүүх байгууллага зөвхөн ХУУЛЬ гэсэн ганцхан даргатай болсныг "Эрдэнэт"-ийн, Хөгжлийн банкны цаашлаад С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг хэрхэн шийдвэрлэж, алх цохиж мухарлахаас, үнэхээр нийгмийн хүлээлтэд хүрч, "Бай"-даа тусах уу? гэдгийг анхааралтай харцгаая!

Ерөнхий сайдын цаг ба Онон, Бооёо хоёрын "трагеди"

Ер нь бол манай төрийн томчууд тэр цаг байтугай үнэтэй зүйл эдэлж хэрэглэдэг. Тэрийг нь хэний ямар мөнгөөр авсан барьсан гэж асууж сурагладаг, тэр нь хашиж байгаа ажил, албан тушаалд нь зохимжтой эсэх талаар санаа тавьдаг соёл манайханд бараг байхгүй.

Д.САРАНГЭРЭЛ | Нэг амиар хоёр удаа баатар болдоггүй

Д.Сарангэрэл гишүүнд “Нэг амиар хоёр удаа баатар болдоггүй” гэдэг хуучны үгийг сануулах нь илүүц биз. Тэрэндээ тулбал “Ковидын үед нэг хүнийг найман саяар эмчилж байсан баримтаа шалгуул” гэдэг хүмүүс ч бас олон байгаа.

САНГИЙН САЙДЫН ӨМНӨӨС ТОО ӨӨРӨӨ ЯРИНА

Төсвийн орлого нь зарлагаа санхүүжүүлж чадаж байгаа эсэх нь Сангийн яамны хариуцах асуудал. Харин бодлого хамтынх байх ёстой. Одоо тойрог руу биш бодлого руу анхаарах цаг болжээ.

Ёс зүйн ДЕЛО №24. ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар Та “Эдийн засгийн алуурчин” юм уу?

-Сангийн сайд нь экспортын орлого хайгаад, Эдийн засгийн хөгжлийн сайд нь нүүрсний гэрээг яаман дээрээ хянах гээд байгааг огт ойлгохгүй байна, Ерөнхий сайд аа!-
##этт

Дэд сайдуудыг аймгийн засаг дарга болгоё

Аймгийг аймгийн хүнээр нь удирдуулдаг, аймаг орон нутгаа сайн мэддэг, малчдаа ойлгодог, малд нүдтэй тийм нутгийн ах, дарга нар бол ХХ зуунтайгаа өнгөрсөөн, одоо мэдтүгэй! Танай аймгийг англи хэлтэй баруунд төгссөн хотын сэхээтэн залуус удирдахаар очно. Ерөнхий сайд аль хэдийнэ шийдчихсэн. Бандан пад!

Сэхээнээс гарахаар хичээж буй АН-ын өнгөрсөн ба ирээдүй

Монголчууд уйдамхай ард түмэн. Дээр нь цөөхүүлээ. Бие биенийхээ сайн мууг андахгүй. Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэж ярьдаг нь худлаа шүү. Таньдаг байх тусмаа үл тоодог. Алдааг чинь мэддэг болохоор яаж ч уран донгодоод, яаж ч хичээсэн хүлээж авах нь юу л бол.