Засаг огцорвол хэн ялах вэ?
Засаг огцроод л ард түмэн, нөүваарчид, мэргэжлийн жагсагч экстрэмистүүд тайвшраад бүх юм дуусчихна гэж үү? Үгүй дээ. Засаг унавал жагсагчид тайвшрахгүй, бүр ч урамшина, шинэ жил ч тэмдэглэхгүй. Цаашаа улайрсаар жагссаар жагссаар УИХ тарна, Хүүк ч унана, МАН-г ч тараана.. Тараадаггүй юмаа гэхэд яг АН шиг хоёр хуваагдаж учир олдохгүй завхарна. Бүгд огцроод шинээр сонгууль явуулсаны дараа ч "мэргэжлийн жагсагчид", нөүваарчид сонгуулийн үр дүнг эсэргүүцэж жагсана, сонгуулийн хар машин шатаана. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад ард түмэн нэг хэсэгтээ л бухимдал нь дуусахгүй, юуг ч бсан эсэргүүцэхээр байна.
Аятайхан органик явж бсан жагсаал нүүрсний нэг том акулыг баривчилсаны дараа /ЭТТ экс захирал чапаак биш акул шүү!/ гэнэт экстрэмист, зохион байгуулалттай болоод ирлээ. Удахгүй өлсгөлөн зарлаж, өөрийгөө шатааж ч магад. Баривчилгааны өмнө чимээгүй бсан нөүваарчид баривчилгааны дараа л гэнэт "гэр барьж тэмцэнэ" болоод явчихав. "Хулгайтай тэмц, бүгд огцор" гэж байснаа жагсаал шууд л сүрхий зохион байгуулалттай, креатив болоод, Засаг огцор гэсэн ганц лоозонтой болчихов.
Засаг унавал хэн ялах вэ? Лав өргөс авсан юм шиг юу ч шийдэгдэхгүй. Хэн ч гарсан нэг хэсэгтээ юмны үнэ өсдгөөрөө л өсөж, түгжирдгээрээ л түгжирнэ. Магад хэдэн нүүрсчид амьсгаа авч, баривчлагдсан хэд нь суллагдана биз. Лав ард түмэн нээх сүрхий ялахгүй, нам фракцууд ч нээх ялаад байх юмгүй.
Тэгвэл яг хэн яг ямар ялалтын төлөө ингээд улайраад байгаа вэ?
Зохион байгуулалттай мэргэжлийн жагсагчид, ЭТТ-г бөөстүүлсэн МОХ хорчид ялалт байгуулнаа. Нөүваарчид урт хугацааны акц нь биелж, ялалт байгуулнаа, тэд л CV дээрээ нэг ЗГ огцруулсан нэг том ажил нэмнэ. Ард түмэн яах нь цаашаа падлийгүй, ямар нэг зүйл эсэргүүцээд амжилтанд хүрч л байвал тэдний хувьд "just business". Сүүлийн хоёр жил тасралтгүй жагсаал зохион байгуулж, зөвхөн Оюукыг үзэн ядаж амьдарч байгаа хүмүүс яаж ажил амьдралаа зохицуулаад яваад бдаг ч юм бүү мэт.
Оюук юундаа айсан юм огцорчихно л биздээ?
Огцрохоос нэг их айгаагүй байх өө. Магадгүй одоо ч огцрох шийдвэрээ гаргачихсан хуралдаж байж магад. Одоо уналаа гэхэд нүүрсний хулгайтай тэмцэгчийн дүрээр буцаад л гараад ирнэ. Харин хамгийн хүнд үед ЕС хийж, хоёр ч том жагсаалд улаан нүүрээрээ тулсан, хатуужсан улс төрч бүр л хүчтэй эргэн ирэх болов уу. Өмнө дандаа тэмцэгч, шүүмжлэгчийн дүрээр явсан хүн өөрөө төв индэрт гараад жаахан алдаж оносон хийтэй юм бдаг л байх..
Тэгээд тэмцэхгүй жагсахгүй энэ чигээрээ л байцгаах юмуу?
Уг нь хэнд ч дийлдэхгүй томорчихсон акулуудын акул, боссуудын босс "сахал"-г номонд нь оруулж, Эрдэнэт, Хөтөл, Дарханы төмөрлөгийн луйврыг энэ Засаг л гаргаж ирсэн. Идэж ууж дуусгаад ард түмэнд өрийг нь үлдээгээд дампууруулах гэж бсан Хөгжлийн банкыг энэ засгийн үед л зарлаж, хамгийн акул луйварчдаар 800 тэрбумыг нь төлүүлж, Самурай бондын өр бүрэн дарахад бэлэн болсон. Яг жагсаалын энэ хэд хоногийн үед Чингис бонд төлөгдөөд дууссан мэдээг анзаарсан уу? Мэдээж бас нүүрсний хулгай. Уг нь нүүрсний хулгай тийм шинэ юм биш, аль арван жилийн өмнө Сайхансамбуу ах "Би ч эдний хажууд ТҮЦ ажиллуулдаг юм бна.." гэдэг алдарт үгээрээ анх нүүрсний хулгайг дэлгэж билээ. Бүгд мэддэг ч өмнө нь хэн ч шийдээгүй зүйл энэ засгийн үед л шийдэгдэхээр хөдөлж эхэллээ. Магадгүй энэ л буруудав уу даа. Хөгжлийн банкны хэрэг анх сөхөгдсөнөөс бүтэн жил өнгөрч, хамаг том акулуудтай жил үзэлцэж байж одооны үр дүнд хүрсэн, одоо ч бүрэн дуусаагүй л бна. Тэгвэл Хөгжлийн банкнаас ч том нүүрсний хулгайн хэрэг хэдэн нэр попорч зарлаад л шийдэгдчихгүй, нэлээд процесс явна. Харин ч жагсаалын ачаар нэлээд хурдалчих шиг харагдлаа. Тиймээ, энэ чигээрээ л байцгаая. Энэ чигээрээ л жагсая, шаардъя. Жилийн 365 хоног ч тайван жагсаж болно, тайван жагсах тийм хэцүү зүйл биш шүү дээ уг нь. Харин зохион байгуулалттай, экстрэмист юмнуудыг л бүү дэмж. Бүү даврааж хөөргө.
Эцэст нь хэлэхэд, Засаг огцроод л ард түмэн, нөүваарчид, мэргэжлийн жагсагч экстрэмистүүд тайвшраад бүх юм дуусчихна гэж үү? Үгүй дээ. Засаг унавал жагсагчид тайвшрахгүй, бүр ч урамшина, шинэ жил ч тэмдэглэхгүй. Цаашаа улайрсаар жагссаар жагссаар УИХ тарна, Хүүк ч унана, МАН-г ч тараана.. Тараадаггүй юмаа гэхэд яг АН шиг хоёр хуваагдаж учир олдохгүй завхарна. Бүгд огцроод шинээр сонгууль явуулсаны дараа ч "мэргэжлийн жагсагчид", нөүваарчид сонгуулийн үр дүнг эсэргүүцэж жагсана, сонгуулийн хар машин шатаана. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад ард түмэн нэг хэсэгтээ л бухимдал нь дуусахгүй, юуг ч бсан эсэргүүцэхээр байна. Тэр тоолонд "мэргэжлийн" жагсагчид CV-гээ нэмсээр, улам мэргэшсээр гадаадын ч санхүүжүүлэгчтэй /одоо ч байж магад/ болж, эцэстээ бид дараагийн Украйн болно доо. Зеленски нь ч тодорчихож. Харин тэр үед нүүрсний хулгайчид, хөгжлийн банкны луйварчид, сахал эд нар нь аль хэдийн далайн эрэг дээр тарвалзаж хэвтэнэ.. Украйн баатарлагаар тэмцэж, ард түмэн нь зовж буй ч бүх авлигачид нь гарч зугтаад америк европт жаргаж суугааг хэн ч ярьдаггүй юм..