Алтан төрийг хатуужиж дагавал ариун нэр өөрөө ирнэ. Ариун нэрийг бэхэлж чадваас авсан эр ангид үл одно.
##аким
XXIX Хамба Номун Хан, Ардын Их Хурлын Депутат асан Чойжамцын Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын дурсгалыг хүндэтгэн хэлсэн үг
Нүүрсний хулгай тойрсон дээрх асуудлууд бол өнөөгийн эрх баригчидтай хамгийн их холбогдох асуудал юм. Нүүрсний худалдаа, экспорттой холбоотой эдгээр шийдвэрүүдийн заримыг нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын шийдвэрээр хэрэгжүүлсэн байдаг. Үүнийг хуулийн дагуу шалгаж тогтооё гэвэл эдгээр шийдвэр гаргаж байсан төрийн өндөр албан тушаалтнуудыг эхлээд огцруулах хэрэгтэй. Гэхдээ төрийн эрхийг өөрийн хяналтанд бүрэн авахыг санаархсан хэнд ч нүүрсний хулгайг улс төрийн өрсөлдөгчөөө намнах зэвсэг болгон ашиглах боломж олгож болохгүй.
Ардчиллын эсрэг, хүний эрхийн үзэл санааны эсрэг зогссон бол андаа ч, намынхнаа ч шүүмжилж чаддаг, ардчиллын манаанд бат зогсож байгаа бол хэнийг ч магтан сайшааж, хүчээ нэгтгэж чаддаг Бат-Үүл чуулганы танхимд сууж гэмээ нь эрх баригчдын аархал хумигдаж, иргэн хүний эрх сэргэнэ.
Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Их хэлмэгдүүлэлт гэж нэрлэгддэг, та бидний өвөг дээдсийн туулсан хар он жилүүдээс бид ойлгож үлдэх ёстой зүйлс, та бидний хойч үе мартаж болохгүй шалтгааныг эргэн сануулах үүднээс дөрвөн зүйлийг онцольё.
Хэрэв өнөөгийн намын удирдлагууд шууд намын даргын сонгууль зарлавал тэд л өөрсдийн тоглоомын дүрмээрээ дараагийн намын дарга хэн байхыг шийдэх болно. Дүрэмгүй улс төр, дураар авирлах явдал хэвээр үргэлжлэх болно. Тэдний дүрмээр тэдэнтэй өрсөлдвөл тэд л ялна, юу ч өөрчлөгдөхгүй. Тэдний эсрэг АН-ын эгэл жирийн гишүүд, залуус нэгдэн зогсох хэрэгтэй. Дүрэм журмаа өөрчлөн баталж байж бусармаг явдлыг таслан зогсоож чадна.
##ардчилал
##ардчилсаннам
##эрхчөлөө
##эвнэгдэл
##эвэе
##шинэчлэл
##иххурал