Бусад 9,029 нийтлэл байна

ЦАГИЙН ГАРЗ

Ийм их хүчийг нь хүн төрөлхтөн эзэмшиж байсангүй. Хойшид ч эзэмших аргагүй юм. Толгойгоо маажсанаас хойч үеэ бэлдсэн нь дээр дээ. Тэд мэдэг.

Зөнөхөөрөө яадгийг дамжуулъя*

Бичсэнээ сайтад тавихаар уншсан хүн намайг буруу зөнөлөө гэж элдвээр доромжлох болжээ. Зөнөхийн хувьд зөнөх нас минь аль эрт өнгөрсөн. Урт насалсан маань буруу болоод байна. Бичсэнээ уншихаар зөнөөгүй хүн шиг өөрт санагддаг нь миний буруу өтлөлтийг дэвэргэж буй чөтгөрийн дохуу юмсанж.

Цагаан будааны дизайн

Хүнсийг шим тэжээлээс гадна таашаал гэж үзэх болсон орчин цагийн концепцид түүний савлагаа, дизайн ч бас хамаарах чухал хүчин зүйл билээ.

Монгол бахархал

Арван гуравдугаар зууны үеийн Монголын эзэнт гүрнийг одоо үеийн дэлхийн хүн ам зүй, газрын зураг дээр дүрсэлбэл гурван тэрбум хүн ам бүхий гучин гурван улсыг захирч буйтай дүйцэж байгаа юм. Бараг л дэлхийн хүн амын тал нь гэсэн үг. Ихэнх түүхчид тухайн үед буюу Чингис хааны удирдлаган дор Монголын эзэнт гүрэн дөнгөж нэг сая орчим л Монгол туургатан байсан гэж үзэх агаад энэ нь одоогийн зарим нэг дэлхийн аварга корпорациудын ажилчдын тоотой бараг дөхөж очно.
#чингис хаан #монгол бахархал #эзэн гүрэн

Түүвэр онигоо-55


Олон хоньт

Хурц нар цагаан хужирт гялбасандаа Чойён өтөлж шуугдсан ядруу хүрэн нүүрнийхээ суларсан арьсыг сархиа цацруулан сорви төдий хоёр нүд болох хоёр цэгт хуньжээ. Түүний аниатай хоёр нүдийг юм үзэхгүй байна гэвэл том эндүүрэл.

Гудамж биднээс хариугаа авдаг

Иргэний оролцооны тухай
#иргэний оролцоо

ХОШОЙ ЧИН ВАН ЧАГДАРЖАВ

Ингээд Цэдэнбал Улаанбаатарт буцаж ирээд Чингисийн ой тэмдэглэх санаачлага анхлан гаргасан Төмөр-Очирыг ажлаас нь халж Баянхонгорт цөлжээ. ​Марк, ил захидал зэргийг хурааж устгасан, энэ талаар шүлэг зохиол гарсан байсныг хориглосон. Дадалд баригдсан Чингисийн хөшөөг нураах даалгавар хэд хэдэн удаа өгсөн боловч доод гүйцэтгэгч нар нь янз бүрийн шалтаг тоочоод гар хүрээгүй юм. Эрхбиш Монгол хүмүүс болохоор үндэстнийг нь буй болгосон тэр аугаа хүний хөшөөг нураавал нэр устайгаа түүхийн хараал болно гэдгээ сайн мэдэж байлаа. Цэдэнбал нэгэн цагт явна, Чингис хаан энэ нутагтаа үүрд үлдэнэ.

Цайны түүх

Цайны ургамал долоо найман сая жилийн тэртээ үүссэн бөгөөд хүн төрөлхтөн таван мянган жилийн тэртээгээс хэрэглэж эхэлжээ. Цайны мод нь модлог, хагас модлог, бутлаг гэсэн гурван төрөлтэй.

Түүвэр онигоо-54

Түүвэр онигоо-54

ГАНЦААР ЗАХИРАХ ДЭГЛЭМИЙН ОРЧИН ҮЕИЙН ХУВИЛБАР

Эрх баригч олигархи бүлэглээс сугаран ганцаар захирагч болдог орчин үеийн үзэгдэл хэдийнээ аргачлал болон өөрийн дүрэм журам, логик, дэс дараатай болжээ. Нийгмийг бужигнуулж цочирдуулсан үйл явдлыг далдаас санаатайгаар зохион байгуулж үймээн самуун үүсгэчихээд араас нь өчигдрийн нууц холбоотнуудаа шийтгэх, шоронд хийх, алж хядах арга хэмжээ аван энх амгалан тогтоогчийн дүр эсгэж олон түмнээс дэмжлэг аван манддаг нь ганцаар захирагч болох замаа засах хамгийн шалгарсан арга юм.

Будда буюу Бурхан

Буддын шашныг Бурханы шашин гэх нь зөв үү, буруу юу? Хэзээнээс Буддаг Бурхан гэх болов?

ГАЛИГ (II)

Галиглахад маш том төөрөгдөл үүсгэдэг үсэг бол “Н” тэмдэгт юм. Бидний одоо “хамрын Н”, “хэлний Н” гэж ялгаад байгаа авиа нь уйгаржин монголоор тусдаа тэмдэгттэй ба нэгийг нь “энхлэгтэй Н” гэж нэрэлдэг. Лав л европ зүгийн хэлэнд үүнийг “ng” гэж тэмдэглэх ба оросоор ч “нг” гэж бичнэ. Үүнийг ялгахын тулд бага ангийн орос хэлний багш маань “он” буюу “тэр эр” гэсэн орос үгийг “үүнийг он сарын он биш, ооно шаргачингийн ооно-оор дуудана” гэж зааж өгч байж билээ. Монгол хэлний кирил бичлэгт үгийн бөгсөнд дуудагдах хамрийн “Н”-ийн ард “нууц” “Г” авиа байдаг нь дагавар авахаар тодордог. Жишээ нь хун гэсэн үг дагавар авахаар “хунГийн” болно. Гэтэл хүн гэсэн үг “хүний” болдог (баруун монголчууд “күнь”, ”онь” гэж хэлээд байдаг нь зөв байгаа биз?).

Твиттерийн төв оффист зочилсон тэмдэглэл

Өөрийн хамгийн дуртай, их хэрэглэдэг сошиал медиа болох твиттер дээр зочлон, стратеги, төрийн удирдлага, шинэ бүтээгдэхүүн, хамгаалалт, аюулгүй байдал хариуцсан захирлуудтай нь чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж, төв оффисоор нь аялах завшаан гарлаа. Тэмдэглэлээ товч сийрүүлэхийг хичээе.
#твиттер #сошиал медиа

Ирээдүй өчигдрөөс эхэлчихжээ

Яг нэг жилийн өмнөх бичвэрийг нүүр ном өнөөдөр сануулав. Уг бичвэрээ энд чирээд ирлээ. Singularity University гэх энэ институтийн тухай саяхан сонсож мэдээд өөрөөсөө ихэд ичив. Бид дэлхий ертөнцийг хоёр, гуравхан хэмжээсээр харж мэдэрч байхад эдний кампус дотор эрдэмтэн судлаачид түүнээс олон хэмжээсээр харж ирээдүйг удирдахаар оролдож байна. Амьд яваа насандаа заавал очиж үзэх ёстой газруудын нэг. Харь гарагт очсон мэт, эсвэл ирээдүйд очсон мэт мэдрэмж танд төрөх болно. Зарим хэлж ярьж буй зүйлсийг нь сонсоод сайхан үлээдэг, шал худлаа наадаг гарууд байна даа гэж бодогдох байх танд бас:)
#шашин #шинжлэх ухаан #технологи #цахиурын хөндий

УСНЫ АДУУ

“Хиппопотамус” буюу “усны адуу” хэмээх түнтгэр том, ланжгар хүнд амьтаны хөрөг буулгах гэж Танзанид хэдэн өдөр ноцолдсон юм.

ХҮН ХҮНДЭЭ ЧОНО БОЛСОН НИЙГЭМ

Нийтийн эрх ашгийг өмнөө тавин сурталдах нь хүний цаад мөн чанартай зөрчилдөнө. Иймээс чингэхийг албаддаг нийгмийн гишүүд хар аяндаа хоёр нүүртэй амьдралаар амьдрана. Аяндаа тэд нийтийн эрх ашгийг тунхаглах хэмжээгээрээ бусдын эрх чөлөө, эд мөнгөнд халдагсад болдог. “Надад ямар ч ашиг байхгүй, тэр байтугай хохиролтой, гагцхүү ард түмэн эх орноо л бодож...” гэх нялуун үг үнэмшилгүй, тэрбайтугай цаад санаа нь нэвт гялалзаж байдаг учраас ой гутмаар байдаг боловч заавал ингэж худлаа ярихыг манай нийгмийн гишүүд нэгнээсээ албатай юм шиг шаарддаг. “Надад ч ашигтай, олонд ч ашигтай” гэсэн хамгийн ойлгомжтой үгийг сонсох ч дургүй. Бид нийтээрээ худлаа ярьж хулгай хийхийг дэмжин хөхиүлдэг. Иймээс бид хар амиа бодсон, өөрийн өчүүхэн шуналдаа бусдыг золихдоо юман чинээ боддоггүй, худалч, хулгайч нарын хүн сүрэг юм.

Дүрсхийдэг авир

Ухамсаргүй үедээ хүн зах хүрээнд оршдог. Ухамсарлаг үедээ дотоод төвдөө оршдог. Төвдөө оршсон цагт зах хүрээнд юу ч тохиолдсон тайван амгалан тольдох зай чөлөө үүснэ.

Жагар улсад зорчсон тэмдэглэл 2

Бид Энэтхэгийн агаарын тээврийн ​онцгой үүргийн нислэгээр Гаяа хотыг зүглэн нисэж явлаа.

ЦАГДАА ТУШААЛ БИЕЛҮҮЛЭГЧ ҮҮ, ХУУЛЬ САХИУЛАГЧ УУ?

Хуучин тогтоцоогоо авч хоцрох гэсэн, хуучин руугаа тэмүүлэх гэсэн улс төрийн хүчинд өнөөгийн энэ тогтоц тун зүгээр зүйл. Дургүй хүргэсэн хүн дээрээ спирт миспирт ч гэх шиг дуртай хэргээ үүсгээд л хөөрхий гэмгүй цагдааг тухиран олны өмнө махчин шулам болгож харуулна. Араар нь “Би тэр үед гадаадынхантай ууланд зугаалж явсан”, “Завханд явж байсан”, "Манайх зурагтгүй болохоор би огт мэдсэнгүй" гэх мэт.

Жагар улсад зорчсон тэмдэглэл

Энэтхэг улсыг эртний сударт Жагар улс хэмээн тэмдэглэсэн байдаг нь “Их цагаан” гэсэн утгатай үг бөлгөө. 1947 онд Энэтхэг тусгаар тогтносны дараа Бангалор нь Майсор мужийн нийслэл болж, 1956 онд Энэтхэгийн Карнатака муж шинээр байгуулагдсанаар тэр мужийн нийслэл хэвээр үлджээ.

ДЭЛХИЙН ДАЙН 80 ЖИЛИЙН ӨМНӨ ЭХЭЛСЭН

БНМАУ 1945 оны 8-р сарын 10-нд милитарист Японд дайн заралснаар бас Холбоотны нэг боллоо. Монгол ардын хувьсгалт цэргийн 21 мянган байлдагч Зүүн хойд Хятадыг чөлөөлөх дайнд оролцсоноор эргэлзээгүйгээр ялагч гүрнүүдийн тал болсон юм. 1945 оны 9-р сарын 2-нд дэлхийн дайн дууссаныг тохиолдуулан Улаанбаатарын тэнгэрт Их Британи, СССР, АНУ-ын үндэсний туг БНМАУ-ын төрийн далбаатай зэрэгцэн намирч байсан билээ. Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд энэхүү ялагч гүрнүүдийн холбоотон болсон явдал голлох үүрэг гүйцэтгэсэн. Чухам монголчууд холбоотон болсон учраас 1945 оны 8-р сарын 15-нд хоёр хөрш Хятад, СССР нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн. 1946 оны 1-р сарын 6-нд Бүгд найрамдах Хятад улс, 1946 оны 2-р сарын 28-нд Зөвлөлт холбоот улс тус тус Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм.

БААСНЫ ФИЛОСОФИ

Хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд ягааны гудам байгуулдаг болохоос хүчирхийлэгчид цаазын ял оноогоод нэмэргүй. Архидалттай тэмцэхийн тулд архи уух соёл заасан нь дээр болохоос архи зарахыг хориод нэмэргүй. Манай асуудал архи ууж буй хэмжээндээ биш ууж буй соёлдоо л байдаг юм.

ХЭДЭН ЖУУЛЧИН ДАГАЖ ЯВСАН ТЭМДЭГЛЭЛ

Бидэнд сайн муу зөндөө л зүйл байна.

МӨНХИЙН ДАЙСАН-ЯПОН

Монголын шинэ үеийнхэн Японыг үзэн ядах хүмүүжлээр өсч бойжсон юм. Ерөөс алив дарангуйллын нийгэм өөрийн сонгосон дайсантай, түүнийхээ эсрэг хүчтэй суртал нэвтрүүлэг тогтмол явуулж байх нь тогтолцоогоо бат авч явах нэг арга нь байдаг.