технологи 11 нийтлэл байна

Венчур хөрөнгө оруулалт

Олон улсын зах зээлээс Series B хөрөнгө оруулалтыг анхны компани тун удахгүй татаж гэрээгээ эцэслэх гэж байна. Монгол компани хөрөнгө удирдлагын чиглэлээр Сингапурт оффисоо нээж, олон улсад гарснаас гадна АНУ-ын цахиурын хөндийд бас монгол компаниуд нийлээд өөрсдийн оффистой болжээ. СЭЗИС анхны эндовмент сан байгуулчихлаа. Монголд эхнээсээ нууцхан байдлаар анхны Family Office-ууд байгуулагдаж байна. Монгол Bootstrapping старт ап Японоос багагүй хэмжээнээс хөрөнгө оруулалт авч, дотоодын старт ап компаниудын түүхэнд бас нэгэн нэн шинэ түүх бичих гэж байна. Нэвтрүүлгийн зочдоор Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа, “Exponential Zaisan Partners” хөрөнгө оруулалтын сангийн захирал А.Азбаяр, “Synergy Fund Solution” хөрөнгө оруулалтын менежментийн компанийн захирал А.Анар, “Smart Mongol” апп-ыг үүсгэн байгуулагч болон ”Founders Club”-ын захирал З.Цоломонбаяр нар уригдлаа.
#инновац #старт ап #технологи #хөрөнгө оруулалт #эрсдэл #венчур сан

Хөгжлийн хүчний төв

Алдартай брэндийг урлах, дэлхийн олон сая хэрэглэгчдийг удирдах, үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүн хийх, хэрэглэгч төвтэй үйлчилгээг зах зээлд гаргах нь ямар чухал бас ямар бахархам гэдгийг хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын нийслэл Сеүл хотноо болсон Самсунгийн корпорацийн Galaxy Unpacked 2023 үйл ажиллагаанд оролцоод яс махаараа мэдэрлээ.
#гар утас #самсунг #технологи #ухаалаг төхөөрөмж

Технологи бол хүний эрх!

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийн оролцогч талуудын 15 дугаар бага хурал (COSP15) Нью Йорк хотноо НҮБ-ын төв байранд амжилттай болж өнгөрөв.
#технологи #хүний эрх #хөгжлийн бэрхшээл #ялгаатай хөгжил

Холыг ойртуулж, хоёрыг учруулах ину

Энэ том хүчийг та бидний зарим нь гартаа атгасан явдгаа одоо хүртэл мэддэггүй бас мэдэрдэггүй нь харамсалтай. Орчин цагт хэн том эсвэл хүчтэй нь бус харин энгийн хэрэглээгээ ухаалаг удирдаж байгаа нь урагшаа цойлох буй заа.
#технологи #ухаалаг гар утас #интернет #дата #4g #5g

Энгийн мөчийг эгэлгүй туршлага болгох гайхамшиг - Galaxy

Технологийн компаниудыг түүчээлэн жил бүрийн эхэнд хамгийн түрүүлж зохион байгуулагддаг Galaxy Unpacked арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар амжилттай болж өнгөрөв. Өнгөрсөн жил инновац гэдэг үгийг дэлхийд тамгалж байсан Самсунг Элекстроникс компани энэ жил экосистем гэдэг үгний учрыг утгаар нь ойлгууллаа.
#самсунг #технологи #ухаалаг гар утас #samsung #galaxy #инновац #экосистем

Блокчэйн

Манай нийгэмд үүссэн асуудлуудыг технологи өргөс авч буй мэт шийдэж чадах уу, хүний нийгмийн итгэлцэлийн хямралын шийдэл нь блокчэйн технологи мөн үү, компани, бизнесүүд дундын экосистем, үндэсний блокчэйн сүлжээг бий болгож чадвал нийгэм, эдийн засгийн асуудлаа багасгах боломж үүсэх үү гэдэг асуултуудын хариу олох зорилгоор 64 дэх дугаараа бэлтгэлээ. Зочдоор “Мобинет” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзориг, “Амар” даатгалын компанийн бизнес хөгжлийн захирал Т.Тэлмэн, хууль Г.Уянгахишиг, “Корекс” компанийн гүйцэтгэх захирал М.Золжаргал нар оролцлоо.
#блокчэйн #метаверс #технологи #корекс #үндэсний сүлжээ #үндэсний блокчэйн

Анд Глобал 2024 онд олон улсын бирж дээр гарна

Технологийн дэвшлийг ашиглан хэдэн 100 сая ам.долларын үнэлгээтэй компанийн эзэд болж, хэдэн арван сая долларыг гадаад, дотоодоос босгон монгол залуусын эрдэм мэдлэг, ур чадварыг тамгалж буй шижигнэсэн залуусын 4 дэх цувралыг танилцуулж байна.
#emongolia #enation #аж үйлдвэрийн дөрөв дүгээр хувьсгал #технологи #финтек

TomYo Казакстан, Шри-Ланкийн зах зээл рүү гарна

Технологийн дэвшлийг ашиглан хэдэн 100 сая ам.долларын үнэлгээтэй компанийн эзэд болж, хэдэн арван сая долларыг гадаад, дотоодоос босгон монгол залуусын эрдэм мэдлэг, ур чадварыг тамгалж буй шижигнэсэн залуусын 3 дахь цувралыг танилцуулж байна.
#боловсрол #технологи #эдтек #edtech #enation #emongolia

Даяаршил бидэнд эерэг нөлөө үзүүлж буй. Гэхдээ...

Mining ба Mongolia гэдэг үгсийг нийлүүлэн Монголыг MINEGOLIA гэж хочлон цоллож нэг хэсэг дэлхийн медиагаар “бужигнуулсан” Parag Khanna-гийн ярилцлагыг нь өөрийнх нь зөвшөөрөлтэйгээр орчуулж та бүхэнд хүргэж байна. Манлайлагч гэж хэн бэ? 21-р зуунд бусдыг хэрхэн манлайлах ёстой вэ? Манлайлах зорилго нь ер нь юу вэ гэх зэрэг чухал асуултуудад сонирхолтой хариултуудыг өгчээ.
#манлайлал #технологи #даяаршил #айлсал #ижилсэл

Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал

Синдикат ярилцлагын баг 42 дахь удаагийн дугаарын зочноор АНУ-ын цахиурын хөндий дэх Google компанийн төв оффист програм хангамжийн инженерээр ажиллаж буй Б.Баттулгыг урьж, “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал” сэдвээр ярилцлаа. Хэдий цаг бага байсан ч бид ярилцлагаараа математик, боловсрол, блокчэйн, хиймэл оюун ухаан, робот, машин сургах технологи, шинжлэх ухаан, квантум компьютер гээд олон сэдвийг хөндөхийг зорьлоо.
#боловсрол #технологи #цахиурын хөндий #аж үйлдвэрийн дөрөв дүгээр хувьсгал #хиймэл оюун ухаан #математик #блокчэйн

Ирээдүй өчигдрөөс эхэлчихжээ

Яг нэг жилийн өмнөх бичвэрийг нүүр ном өнөөдөр сануулав. Уг бичвэрээ энд чирээд ирлээ. Singularity University гэх энэ институтийн тухай саяхан сонсож мэдээд өөрөөсөө ихэд ичив. Бид дэлхий ертөнцийг хоёр, гуравхан хэмжээсээр харж мэдэрч байхад эдний кампус дотор эрдэмтэн судлаачид түүнээс олон хэмжээсээр харж ирээдүйг удирдахаар оролдож байна. Амьд яваа насандаа заавал очиж үзэх ёстой газруудын нэг. Харь гарагт очсон мэт, эсвэл ирээдүйд очсон мэт мэдрэмж танд төрөх болно. Зарим хэлж ярьж буй зүйлсийг нь сонсоод сайхан үлээдэг, шал худлаа наадаг гарууд байна даа гэж бодогдох байх танд бас:)
#шашин #шинжлэх ухаан #технологи #цахиурын хөндий