Түүвэр онигоо-54
Түүвэр онигоо-54
-Зэс утсыг анх ямар хүн зохиосон юм бэ?
-2 шуналтай хүн газар хэвтэх 1 зэс зоосыг зэрэг хараад...
***
Архи ухаан нэмэх ч үгүй, хасах ч үгүй. Ер нь чамд ухаан байна уу л гэж шалгадаг юм.
***
Хятад ханзанд хараалын ханз байдаг юм болов уу? Байдаг бол ямархуу зураг байдаг юм бол?
***
Ах нь охин дүүгээсээ асууж байна:
-Чи юу хийв?
-Чимгээтэй хүүхэлдэйгээр тоглосон
-Тэгээд хэн нь хожсон?
***
Монгол хэлний хичээл дээр цээж бичиг хийх үед багш: "Манай ээж орой салхинд гарч Улаанбаатар зочид буудлын цэцэрлэгээр алхдаг." гэсэн өгүүлбэр бичүүлэхээр нь "Манай ээж тийм биш" гээд биччихсэн чинь “Муу” авчихсан.
***
Жорлонд нэг эр хүндэрч чадахгүй нэлээд дүлж суув. Хажуугийнх нь кабинд өөр нэг эр адилхан зовлонтой бололтой бас баахан дүлсний эцэст нэг юм пол хийтэл дуу гарав:
-Чи ч намайг бодвол азтай байна шүү, хөгшөөн!
-Нүдний шил уначихлаа...
***
-Байна уу? Амьтан хамгаалах нийгэмлэгийн утас мөн үү?
-Мөн. Муу гахай минь чамайг хэн нэг нь гомдоосон уу?
***
Сайн маникюр эмэгтэй хүний гарыг гоё харагдуулаад зогсохгүй эрэгтэй хүний хацрыг ч бас гоё болгож чадна.
***
-Би их гоё цагтай байсан юм. Ус, тоос нэвтрэхгүй, цохилт, уналтанд тэсвэртэй. Даанч одоо байхгүй
-Яачихсан юм?
-Галд шатчихсан
***
Ихэнх хүүхнүүд эелдэг энхрийхэн найз залуутай болохыг хүсдэг. Даанч тийм залуус аль хэдийнэ өөрсдөө найз залуутай болчихсон байдаг.
***
-Амьдрал гэж юу вэ?
-Сексийн л сөрөг үр дагавар нь юм шүү дээ
***
Хөдөө төрсөн негр эрлийз хүү ганган дээлээ өмсөн хот оржээ. Автобусанд:
-Чи хаанах вэ?
-Монгол
-Тэгэхээр би хаанах болж байна?
-Харваас хужаа л байна
***
-Багш аа, би том болоод эмч болж хүмүүсийн амийг аварна. Эмч болоод гаргацгүй бичдэг болох юм чинь одоо гоё бичиж сурч яах юм?
***
Яагаад ч юм, "Made in Solongos" гэсэн бичигтэй бараа нэг л сэжигтэй санагдаад байгаа юм.
***
Залуу нэгэн бүсгүйг гэртээ авч ирээд:
-Ундаа уух уу?
-Тэгье ямар ундаа байгаа юм?
-Улаанбуудайн.
***
"Виагра Lights" зөвхөн үнсэлдэх сэтгэл төрнө.
***
-Шинэ дарга ямар байна? Ажиллахад болмоор юм уу?
-Ёстой давгүй хүн. Ажил хийхгүй ч байж болно
***
Эхнэр нь нөхөртөө:
-Найз нар гоо сайхны юм их хийлгэж байна, би ч бас өөрийнхөө ганц нэг юмыг өөрчилмөөр байна
-Бүхэлд нь сольчихож болохгүй юу?
***
Хэл нь харлаж баахан зүсэгдсэн эр эмнэлэгт ирэв. Эмч:
-Яаж байгаад ийм болгочихсон юм?
-Ганц шил юм авч яваад асфальтан зам дээр алдаж унагаад...
***
Даландаа хутга шаалгуулсан залуу гэмтэлд хүргэгдэн ирэв. Эмч:
-Өвдөж байна уу?
-Инээхээр л...
***
Авто засварын газарын тооцооны хуудас:
1.Алхаар цохих – 3000төг
2.Алхаар хаана цохихоо оношлох – 97000төг
---------------------------------------- Нийт – 100000төг
***
Хуримын анхны шөнө нөхөр нь:
-Би чамд үнэнээ хэлье: чи миний анхны эмэгтэй биш
-Би ч гэсэн үнэнийг л хэлье: битгий худлаа ярь!
***
Хүний махаар хооллогч эр шөнө унтахгүй хөрвөөнө:
-Би ер нь хэн юм? Ингэж амьд явах хэрэг байна уу?
Эхнэр нь:
-Сэхээтэн хүнийг битгий ид гэж хэлээд байхад...
***
-Эхнэр надад нэг ч төгрөг үлдээлгүй хуу хамаад салаад явсан
-Тэр гайгүй, манай эхнэр нэг ч төграг үлдээлгүй хий үрчээд явахгүй хамт байгаад л байна
***
Сүйхээтэй ченжүүд түгжрэлд орсон машиныг түгжрэлээс дөнгөж гарсан машинаар зөрүүг нь тохирч сольж байна.