Чи оролцсоноор ганц хоногийн дотор бүх юм сайнаар эргэж цэнгэлийн манлайд хүрнэ гэсэн үг биш. Гэхдээ ерөнхий хандлагыг өөрчлөх, сайн ирээдүй рүү чиглүүлэх бололцоо чамд байна. Энэ сонгуульд чамайг саналаа өгөх тухай л ярьж буй болохоос хэний төлөө, аль нам эвслийг дэмжих нь чиний хэрэг. Энэ удаагийн сонгуулийн дүнд тэртэй тэргүй Монгол ардын нам үнэмлэхүй олноор төрийн эрхийг дангаар барих болно. Өнгөрсөн туршлагаас харахад монголчууд аль нэг тал руу хэт даваадуулан сонголтоо хийдэг. Бүр дандаа тэгнэ. Алив юмыг нэг тал руу нь хэтрүүлэхээр ашигтай гэхээсээ хортой тусдаг. Иймээс саналаа нэг талд нь овоолох биш тарааж өгвөл зүгээр санагдаж байгаа нь миний л бодол шүү.
Эрх нь ч чинийх, сонголт нь ч чинийх, хандлага ч чинийх. Гэхдээ чиний оролцоо л хамгийн чухал нь.