Эхнэр нь: 

-Чи миний араар тавьж байгаа гэж би мэдэж байна. Хэнтэй, хаана, хэзээ гэдгийг ч гадарлаж байна. Гол нь юугаараа гэдгийг яагаад ч ойлгохгүй байна!

***

АТГ:

-Бид жилдээ 3-4 авлигын хэрэг илрүүлж байна. Ингэснээр 1200 жилийн дараа авлигыг бүрэн устгах зорилгодоо хүрэх юм.

***

-Шинэ хүүдээ захирлын нэрийг өгсөн чинь намайг шагналд тодорхойлсон
-Харин би хүүхдээ захирлын нэрээр овоглоогүйн төлөө надад байр өгсөн

***

Жаалхүү унтахын өмнө: 

-Аав аа, бүх үлгэр яагаад “Эрт урьдын цагт нэгэн хаант улс” гэж эхлээд дуусахдаа яг адилхан “Х-р-р Х-р-р” гэж дуусдаг юм бэ?

***

-Та тамхи татахгүй эрүүл мэндээ гамнаж байгаа юм уу? 

-Үгүй архинд мөнгөө хэмнэж байна

***

Монголд сайн, муу юу ч тохиолдсон түүнийг нь дагаад үнэ өсдөг.

***

108 настай хүнийг амь насны даатгалд хамруулсан ажилтны тайлбар: “Гарын авлагад 108 хүрч нас барах магадлал тун бага гэсэн байсан шүү дээ.”

***

Эрхэм оршин суугчид аа! 7А, 7Б байруудын фундаментад цууралт гарсанд хүлцэл өчье. (хуучин 7р байр). СӨХ-А, СӨХ-Б удирдлагууд.

***

ФМ-ээр хөтлөгч:

Приусын жолооч нарт таатай мэдээ. Багшийн дээдийн уулзвар дээр Bentley Lexus хоёр ямби мөргөлджээ. Хажуугаар нь гарч таашаал аваарай.

***

Урд шөнө нойр хүрэхгүй унтаж чаддаггүй. Тэгэхээр нь: “За одоо 10 минут хэвтээд унтаж чадахгүй бол босоод шалаа угаая” гээд бодсон чинь нам унтчихдаг байна шүү.

***

Тамынхан диваажинд ирж хөлбөмбөгийн тэмцээнд урив. Диваажингийнхан: 

-Бүх сайн тоглогч нар манайд байгаа шүү дээ 

Тамынхан:

-Бүх шүүгч манайд шүү дээ

***

Эхнэрээ хашгичиж байгаа үед амаа ангайж сонсож байгаарай. Ингэснээр хэнгэрэг дээр ирэх даралт хоёр талаасаа тэнцүү байх болно.

***

Байгууллагын дотоод журам: Амралтаа угаагаагүй бол ажил тасалсанд тооцно

***

Энэ жил их түүхт жил: Монгол улс авилгатай тэмцэж эхэлсний 820 жилийн ой.

***

Оюутны хоолны жор:

1. Хоолны сав хулгайлаад...

***

Аливаа журамт иргэн татвараа бүрэн төлөхийн зэрэгцээ, төлөөгүй хоёр найзыгаа барьж өгөх ёстой.

***

Залуу нь найз охиндоо: 

-Би чамаас саллаа. Чамтай хамт сайхан байсан ч би илүү хямдыг олсон...

***

Бүсгүй:

-Нөхөр цэцэг бэлэглэлээ. Нэг бол БИ их сайн байсан, үгүй бол ТЭР их муу юм хийсэн байх.

***

Бүсгүй: 

-Нэг залуутай танилцаад, удалгүй хамт амьдрах болж түрээсийн мөнгөө 50-50% хуваагаад дундаа байр хөлсөлсөн юм... Жилийн дараа л байр тэр залуугийнх байсан гэдгийг мэдсэн...

***

Гайгүй тип өгдөг байнгын үйлчлүүлэгч ресторанд иртэл танихгүй зөөгч үйлчлэв: 

-Надад үйлчилдэг зөөгч яасан юм?
-Покердоод таныг алдчихсан

***

Замын цагдаа их халтар дунд оврын машиныг зогсоов: 

-Жийп уначихаад машинаа угаалгахгүй яасан юм?
-Жийп бишээ Приус...

***

-Алим хазтал дотор нь өт байсан, аймар байгаа биз?
-Наадах чинь гайгүй, тал өт байсан бол жинхэнэ аймар.

***

-Цалин энд олгож байна уу? Миний нэр НийтДүн
-Үгүй ээ, татвар хурааж байна, хэн гэсэн бэ нэр чинь?

***

Нэг гартаа чинийхээ зургийг бариад нөгөө гараараа чамайгаа дурсаад л байж байна даа.

***

Ялсан тэнэглэлийг үүнээс хойш ухаан гэмой!

***

Gillette компани бэлгэвч үйлдвэрлэжээ: та 1 хөдлөхөд gillette 3 хөдөлсөн байх болно.

***

Эхнэр нь: 

-Бид хоёрын энэ байнгын хэрүүл уруулаас үнэхээр залхаж байна!

Нөхөр нь: 

-Тэгээд яах юм, дуугүй л шууд цохих юм уу?

***

Сувилагч: 

-Өвчтөн сэрээрэй!
-Аан за, юу болсон?
-Би танд нойрны эм авчирлаа


***

Та таргалахаас айж байвал хоолны өмнө 100 татчихаж бай. Айхаа болино.

***

-Ааваа, таны гүзээ чинь пивоноос болж ийм том болсон юм уу?
-Пивоноос биш, пивонд зориулж!

***

-“УИХын гишүүн, биеэ үнэлэгч хоёр ялгаагүй” гэж хүн доромжилсон хэргээр таныг цагдаагаас дуудаж байна 

-Тэгээд тэр хоёрын яг хэн нь өөрийгөө доромжлууллаа гэж үзэж гомдол гаргасан юм?

***

Эмэгтэй хүнийг аз жаргалтай байлгах амархан. Даанч үнэтэй.

***

Энэхүү хиамыг үйлдвэрлэхэд нэг ч амьтны амь гарздаагүй болно.

***

2 найз пицца хувааж нэг нь томыг нь гялс гээч ньөөртөө авчихав. Нөгөөх нь зэмлэнгүй: 

-Би лав найзыгаа хүндлээд жижгийг нь авах байсан
-Тэгээд аваач

***

-Хайр аа, ёстой сайхан амталж шарсан мөөг байна, хаанаас ийм жор олов?
-Детектив зохиолоос

***

-УИХ гишүүдийн 80% нь олигархуудын гар хөл гэж үнэн үү?
-Үнэн, үлдсэн 20% олигархуудыг гар хөлөө болгодог юм.