Наадам ойртлоо. Нүүдэлчид зуны дэлгэр цагт цуглан найр наадам хийдэг байсан нь их л олон зуун, магадгүй хэдэн мянганаар хэмжигдэх уламжлал биз. Наадамд бөх барилдаж, сур харван, морь уралдуулах агаад үүнээ “Эрийн гурван наадам” гэж нэрлэдэг ажгуу. Юутай ч тэмдэглэгдэн үлдсэнээр Чингис хааны үед наадамд их ач холбогдол өгдөг байсан бололтой.
#нийгэм
#нийтлэл