Хууртах гашуун, хууртснаа мэдэх түүнээс ч гашуун
(Хотын төв талбайн нэрийг шинэчилсэнтэй холбоотой маргаан гарч байна. Маргааны цаад учир шалтгаан нь Чингис, Сүхбаатар хоёрт ч байгаа юм биш болтой.
Оршил
(Хотын төв талбайн нэрийг шинэчилсэнтэй холбоотой маргаан гарч байна. Маргааны цаад учир шалтгаан нь Чингис, Сүхбаатар хоёрт ч байгаа юм биш болтой. Түүхийг гуйвуулах гээд байна уу, харин ч эсрэгээрээ гуйвсан түүхэнд дассан нэгэн үеийн итгэл үнэмшил тэгширч зүгширч өгөхгүйд байна уу, гэдгийг хамтдаа тунгаах үүднээс 2011 оны эхээр бичсэн нэгэн өгүүллээ дахин толилуулж байна.
Хор шар нь буцалсан хуучин үеийг ч яая гэхэв гэхэд, шинэ үеийн олон залуу “Д.Сүхбаатар хувьсгал санаачлан, удирдаж хийгээд, Бодоо Данзан нар урваад...” гэсэн ойлголттой явдаг нь баяр, наадам болгоноор цэнхэр дэлгэцийг эзэлдэг “Өглөө”, “Тэмцэл” киноны сурган хүмүүжүүлэх нөлөө бололтой.
Өдгөө “Түүхийг үгүйсгэх” гэдэг нэр томьёо их моод болж байна. Гачлантай нь монголын мянга мянганы түүхийг зориуд мартуулж, Чингис хааныг магтсан, ойг тэмдэглэсэн сэхээтнүүдийг ажилгүй болгож, цөлж, улмаар үхүүлж байсан тэр намынхан ингэж хэлж байх юм. Ард түмний нэрийн өмнөөс ард түмнээ буудаж болж байсан хорвоо болохоор юу ч гэлтэй билээ?
Монгол улс 1921 оноос өмнө бараг малтайгаа хамт бэлчиж байгаад ардын хувьсгал ялуут л хомосапиенс болсон гэж сурталдаж явсан тэр бүлэглэлийн төлөөлөл өнөөдөр Монголын түүхийг тоолох хугацааг жаахан сунгаадахсан чинь дундуураа тас үсэрч байгаа аятай (эрзээнэн бохь шиг юм болох нь) гаслан гангинаж харагдана
Түүхээ хичнээн холоос тоолно, төдийн чинээн урт зузаан түүхтэй болмоор юм, уг нь. Гэтэл мань нөхөд түүхээ дундаас нь нааш тоолоогүй болохоор манай түүх үгүйсгэгдлээ хэмээн орилолдож байх аж. Үлгэрлэвээс өөрийнхээ насыг төрсөн цагаасаа бус намд элссэн цагаасаа хойш тоолдог хэнхэг аятай. Тавин настай атлаа “Та хэд хүрч байна” гэхээр “намд элсснээсээ хойш 25 наслаад байна” гэж хариулах хүн ямар байх вэ? Өөдөөс нь “Таны 50 насны ойг тохиолдуулан баяр хүргэе” гэхээр царай нь хувьсхийгээд “Таминь ээ. Миний 25 насыг үгүйсгэлээ. Чи муутай үзэж тарна” гэж сагсагнаад байгаа “ах” ямар харагдах вэ, ийм л юм болж байна.
Асуудлын гол нь тэд Сүхбаатартаа хайртайдаа ингэж байгаа юм биш. Нарийн ярих юм бол Сүхбаатар өөрөө нас бараагүй бол улаан хувьсгалчид түүнийг зүгээр үлдээх байсан болов уу? Улс төрийн тогтоц, системийнх нь логик үүнийг төвөггүй хэлээд өгнө. Харин цоо шинэ бурхан зохиогоод, өөрсдөө түүний цор ганц элч хэмээн сурталдахад л тэр хэрэгтэй байсан юм. Д.Сүхбаатарын цэргийн эрдэм, хоёр хувьсгал дараалан тусгаар тогтнолынхоо төлөө зүтгэсэн гавъяаг тэд үнэлсэн юм биш. Харин ардын дайсан болгож амжаагүй байтал бурхан болчихсон түүний богино цэвэр намтар л хэрэг болсон хэрэг.
Бод доо, “Ертөнцийн эзнээс өөр бурхан үгүй”, “Аллахаас өөр бурхан үгүй”, “Сүхбаатараас өөр хувьсгалын удирдагч үгүй” , “Магомет бол аллахын элч”, “Иусус Христ бол ертөнцийн эзэний хүү”, “Чойбалсан бол Сүхбаатарын залгамжлагч” гэхчлэнгийн хэллэгт логикийн ялгаа нэг их байна уу?
Коммунистууд ерөөсөө шашинд итгэдэггүй учраас сүм хийдийг түймэрдэн, лам нарыг хядсан юм биш. Өөрснөө цоо шинэ шашин зохиосон учраас бусдыгаа гадуурхсан ажгуу.
Улс орныхоо зүрх болсон талбайг Чингэс хаанаараа нэрлэсэнд тэд дургүй байгаа ч юм биш. Харин “Чингэс хаан бол манай иргэн” гэж үздэг хятадууд үүнд таагүй байгаа. Бас “Чингэс хаан бол оросын ард түмнийг эзлэн түрэмгийлэгч” гэж боддог Оросууд дуртай биш байгаа. Гэхдээ тэдний аль нь ч дургүйцлээ илэрхийлэхгүй.
Бараг бүтэн зууны турш эрх барин ноёлж болоод байсан үзэл суртал өөрийн эрхгүй үжрэн нурж байгаад бачимдсан гомдол л өнөөдөр өрнөж байна. Нэгэнт унаж байгаа аварга юмыг түших, тулах гэж оролдох нь өөрөө дарагдаж үхэх аюул дагуулдаг гэж гүн ухаантнууд сургасан юм гэсэн. За, даа монгол ухаан гэж тусдаа ухаантай бидэнд, өрнөдийн хүний ухаан ямар хэрэг болов гэж, тиймээ
Бас улс орныхоо төв талбайг үндэстнийхээ эцгээр нэрлэхээс дутахгүй ач холбогдолтой өөр зүйл энд бий. Тэр бол хуурамч, ёстой жинхэнээсээ үгүйсгэгдсэн түүхээсээ хагацан холдож байгаа явц юм аа. Үнэн ирээдүйтэй байхын тулд үнэн түүхтэй байх учиртай.
Түүх давтагддаггүй боловч санаархал давтагддаг аж. Төв талбайг Чингис хаанаар овоглох санал гаргасан, дэмжсэн төлөөлөгчийн нэрийг тодруулах зарлах ажил интернэт дүүрэн өрнөж байна. Нэг хэсэг нь яахав мэдээлэл хайсан гэж ойлгогдож боловч нэлээдээс нь зохион байгуулалт ханхлаад байх аж. 1962 онд яг ийм жагсаалт гаргаж, Чингис хааныг магтсан үг яриа гаргасан сэхээтнүүдээ хомроголон хэлмэгдүүлж билээ.
Ингээд гурван жилийн өмнө хуваалцсан эргэцүүллээ дахин таны өмнө толилуулъя. Зохиогч
Хууртах гашуун. Хууртснаа мэдэх түүнээс ч гашуун.
Бид цөмөөрөө үнэнд дуртайгаа тунхагладаг. Бид “Үнэн хаана байна” гэж үргэлж нэхдэг. Бид бусдыг үнэний гэрэлд шарахыг хүсдэг, шаарддаг атлаа өөрөө түүнтэй нүүр тулбал яахыгаа тэр бүр боддоггүй.
Үнэн бол үнэнээ дагуулж ирдгээс биш аз жаргал дагуулж ирдэггүй, ялангуяа хууртагдаж явсан ард түмэнд. Хууртагдах гашуун, хууртснаа мэдэх түүнээс ч гашуун.
Үнэнтэй нүүр тулсан худал хуурмагийн хана хэрэм нурж унадаг. Гэтэл тэр хэрмэнд үүр, оромжоо зассан хууртагдагсдын итгэл найдвар, оршин тогтнуулж байсан үнэт зүйл хамт нуран унана. Үнэнтэй учрах нь сайн бөгөөд гарцаагүй боловч өсөхөөс өдий хүртэл чамтай хамт үүсч бэхжсэн итгэл үнэмшлийнхээ баганыг хугаран унахтай эвлэрэх шаардлага заавал гарна.
Монголын ардчиллын хамгийн хүнд нь улс төрийн системийг шинэчлэх, чөлөөт зах зээлд шилжих явдал байгаагүй. Харин хууртагдаж явснаа мэдрэх, худлаа юманд үнэмшиж явснаа хүлээн зөвшөөрөх л хамгийн хүнд нь бөгөөд одоо ч шийдэгдэж дуусаагүй асуудал хэвээр байна.
Хамгийн тод жишээ бол МАХН. Өнөөдөр үнэн түүх, жинхэнэ нэрээ сэргээж буй МАН, жинхэнэ үүсгэн байгуулагч ба үүсгэн байгуулсэн мэтээр нэрлүүлэгчийн эргэн тойронл ямар их дарамт, эсэргүүцэл өрнөж байна?? МАН-ыг жинхэнэ байгуулсан эзэн, анхлан удирдсан улс төрчийн үнэн түүхийг хүлээн авахад яасан хүнд байна вэ? Нэг талаас У.Хүрэлсүх, С.Батболд эд нар МАХН гэдэг үгнээс жигшээд, нөгөө талаас Энх ба Шинэ баярууд МАХН гэдэг үгэнд дурлаад ч байгаа юм биш. Бас хэсэг хүн хөшөө байвал нураая гэж дүвчигнээд, эсрэг талд нь хөшөө болгоныг хамгаалах санаатан тодроод ч байгаа юм биш.
Харин нэг хэсэг нь үнэнтэй айлгүй нүүр тулах гэж үзээд нөгөө хэсэг нь хууртагдаж явснаа хүлээн зөвшөөрч тэвчихгүйд л байгаа юм. Бас бидний мэдэх “Өглөө” кинон дээр “авч өгч сурсан самбай янчаан хоёр оо” гэдэг шиг олон жил хуурч, хууртагдах замаар болоод л ирсэн улс төрийг энэ хэвээр нь аваад явбал хялбар гэсэн итгэл үнэмшил ч бас байгаа.
Өнөөдөр мөн Сүхбаатарын зохиомол ба бодит түүх, түүний хөшөөг сэргээх, солихтой холбоотой бүхий л маргаан ч мөн л хууртагдаж явснаа мэдэхийн зовлонтой холбоотой. Хуучин Халхын Сэцэн Хан ба Түшээт хан аймгуудын нутгаас таслан Сүхбаатар нэртэй аймаг байгуулсан нь 60 –аадхан жилийн өмнөх л явдал аж. Гэтэл өнөөдөр ямархуу хэмжээнд өөр ойлголттой болчихсон нь мөнөөх л хууртагдаж явсны зовлон, хууртагдаж явснаа мэдэхийн гашуунаар тайлбарлагдана.
Тэдний зарим нь түүхийг мушгилаа гэж эсэргүүцээд байгаа хэрэг биш. Харин мушгиастай байдлаараа дассан түүхийн эрчлээсийг задласанд хямраад байгаа юм аа. Үнэн гэдэг бол гарцаагүй оршин тогнох арга болохоос биш учрах бүрийд баяр хөөр бэлэглэгч огт биш. Үнэн үргэлж хамт байхад таатай болохоос биш салаад эргэж уулзахад гоё зүйл бас биш. Гэхдээ түүнээс зайлах аргагүй.
Чухам эндээс л нэгэнт нурж байгаа барилгыг дэмий додомсон, тэртэй тэргүй тэлж буй ан цавыг утгагүй бөглөсөн, урт удаан зовлон эхэлдэг юм. Ингэснээрээ тэр барилгын суурин дээр сүндэрлэх шинэ цагийн ордны үүдээ нээх хугацааг улам цаашлуулж, өөрөө ч шинэ сайн орчинд амьдрах бололцоогоо холдуулсаар байдаг.
Миний багад нэг ийм явдал болсон юм. Аргамжаатай номхон морио хөтөлж авчраад байх хэмжээний болчихсон байж. Нэг өглөө ямар эз нь хатгасан юм, бүү мэд. Морио зүгээр хөтлөөд харихын оронд унаад явахаар шийдлээ. Тэгээд нэг цохионы дунд аваачаад том чулуун дээр гарч байгаад мордов. Мордонгуут морь маань тонгойжээ.... ер нь мориноос унах технологи сонирхуулах гэж байгаа биш болье. Унаад тохойгоороо бэртсэн, тэгээд нэг бариач ирсэн. Тэр чавганц “булчин тасарч” гээд илээд байсан. Гэтэл миний гар өвчин нь намдан бороолж эхэлсэн боловч хэд хоногоос тохойгоороо тэнийхгүй, алга дээшээ харахгүй болчихлоо. Манайхан ч сандарч нэлээд холоос Довчинбат гуай гэдэг өвгөнийг авчирлаа. Тэр ачтан миний бороолж байсан тохойг дахин задалж, мултарсан хэсгийг эвэнд оруулсан юм. Ээ бурхан минь, яасан их өвдсөн гэж санана. Наркозгүй мэс засал л юм уу даа. Хэрвээ би өвдөхгүй гэвэл үүрд татанхай болж үлдэх, үүрд татанхай болохгүй гэвэл өвдөлтийг давж гарах, ийм л сонголт байжээ.
Үнэн худал хоёрын халалцах мөч ч ийм. Хүний итгэл үнэмшил дотор буруу эвлэж бороолсон хэсгийг задалж, үнэн хэвд оруулахад үнэхээр сэтгэл үнэхээр хямран өвдөнө. Сэтгэл өвдөхгүй гэвэл буруу эвлэсэн худал хуурмагтайгаа оюуны санааны хувьд тахир татуу үлдэнэ. Өвдөхгүй нь сайхан боловч нийтээрээ үнэнтэй хөл нийлж, даяаршин байгаа энэ хорвоод чи улам муухай, улам эрэмдэг харагдана, гадуурхагдана. Үнэнтэй нүүр тулах мөчийн хямралыг хэдийчинээн зоригтойгоор давна, хэвийн эрүүл орчинд, бусдын нэгэн адил, үнэнтэй айх юмгүй нүүр тулж амьдрах боломж бүрдэнэ.
2011 оны 3 сарын 2
ali ni deer ve?
tsegii
tsegii
Goyo kheljee
Зочин
зориг
Zochin
Baagii
Зочин
зочин
Gogo
Очко
Amraa
Amaraa
засссс
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bb
Nambusard
Nambusard
Зочин
Бумаа
TSENDDOO ALIALAGCHID
Zuitei
Warta
Warta
Warta
Danigai guai ni bain oo
mongol
USA
Оргил
Батнэрэн
Зочин
Оргил
Оргил
сүхбат
Mn
уншигч
Зочин
Tumen
Зочин
Зочин
Зочин
иргэн
sahal
Үзэгч
Зочин
Zochin
zochin
9999
bat
Оргил
Зочин
Зочин
muugii
1 mongol
mm
Зочин
zochin
өөдгүй эр
suh
1
Зочин
Зочин
Зочин
Про про
Сайхан бичиж
(202.179.14.33) гэдэг нөхөрт
Зочин
Зочин
Зочин
mgldash
Зочин
Алтанхүү
Алтанхүү
Зочин
Баатар
Тэрслүү
зочин
Батаа
МАН-д
Зочин
baagii
Зочин
МАН sorry боловоо хөөрхийс
Зочин
Зочин
МАН-д
salhi khaashaa hamhuul tiishee
долдоок
Зочин
Mongol
Mongol
sda sda
...
hi
Зочин
bi
Зочин
mgl
Bat
Болдоо
Болдоо
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Sar
Sar
Sar
Kk
Зочин
Зочин
terkan
зочин
saruul
Зочин
754545645664
zochin
zochin
temuujin
мэргэн
ыыыы
Зочин
Гонза
чиний бодол үнэн, ард түмний бодол худлаа байх уу
зочин
zochin
Зочин
Зочин
Др
Зочин
бооко
tiimee
he he he
зочин
he he he
Зочин
Зочин
Зочин
ээээээжэжэжэжэжэ
гадас
Цэнддоо гуайгаас асууя
Зочин
Агуу
bi
1