Е.Төгстөмөр: Би одоо Каспаров шиг биш Магнус Карлсен шиг болохыг хүсч байна
“Ярилцъя” булан та бүхэнтэйгээ шинэхэн зочны хамт мэндчилж байна. Тэр бол долоохон настай жаалхүү. Гэхдээ Дэлхийн аварга “том хүн”. Есөнтөмөрийн Төгстөмөр гэх энэ хүү шатрын тэмцээнд 7 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Дэлхийн аварга болж, алтан медаль авчирсан азтай хүү юм.
“Ярилцъя” булан та бүхэнтэйгээ шинэхэн зочны хамт мэндчилж байна. Тэр бол долоохон настай жаалхүү. Гэхдээ Дэлхийн аварга “том хүн”. Есөнтөмөрийн Төгстөмөр гэх энэ хүү шатрын тэмцээнд 7 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Дэлхийн аварга болж, алтан медаль авчирсан азтай хүү юм. Урьд нь ийм “том хүн”-тэй ярилцлага хийж байгаагүй болохоор хэл нэвтрэлцэхгүй жаахан бэрхшээл байсныг эс тооцвол сайхан байлаа. Төгстөмөр долоохон настай ч өөрийнхөөрөө, шударга, өөртөө “эзэн” болдог чадварыг аль хэдийнэ эзэмшжээ. Ингээд миний зочинтой уулз даа.
-Сайн байна уу. Юун түрүүн дэлхийн аваргадаа баяр хүргэе.
-Баярлалаа.
-Эгчийнх нь хөтөлдөг энэ буланд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, урлаг соёлын одод гээд дандаа мундаг улсууд уригддаг юм. Чи ч гэсэн тэдний нэг.
-Ерөнхийлөгч үү?
-Тийм. Чи бас урьд нь ярилцлага зөндөө өгч байсан уу?
-Тийм.
-Энэ хоёр медаль чинь ямар медалиуд вэ. Эгчдээ тайлбарлаж өгч болох уу?
-Нэг нь “Стандарт” гэдэг тэмцээний 1.30 минутын хүрэл медаль. Иранаас авсан юм. Нөгөөх нь 15 минутынх, мөнгөн медаль. Бас иранаас авсан.
-Сая дэлхийн аваргын алтаа Грекээс авсан билүү?
-Тийм.
-Ер нь хэдэн оронд очиж олон улсын тэмцээнд орж байв даа?
-Орос, Хятад, Хойд Солонгос, Монгол, Славян, Шри-Ланка, Австри, Грек, Иранд тэмцээнүүдэд оролцсон.
-Чамд аль орон нь илүү их таалагдсан?
-Надад Грек илүү таалагдсан.
-Грек гоё байгаа биз?
-Ёстой гоё.
-Афинд очсон уу?
-Үгүй Порто-Каррост. Дажгүй л хот байлээ.
-Чи бол аймаар том буудалд л буудаг биз дээ?
-Тийм. Далайн эрэг дээрх буудал муудалд буудаг.
-Тэмцээнд явахдаа очсон газруудаараа зугаалж амждаг уу?
-Тэмцээнээ дуусгачихаад гадуур явж юм үздэг.
-Тэмцээнээ дуусгаагүй үед бол болохгүй юу?
-Болохгүй. Тэмцээнээ л боддог.
-Очсон хот болгондоо чиний заавал очихыг хүсдэг ямар газар байдаг вэ?
-Бассейнд орно. Тэгээд л янз бүрийн тоглоом тоглоод явчихна.
-Чи сэлж чаддаг юм уу?
-Чадалгүй яахав.
-Мундаг юм аа. Би чамайг шатарт л мундаг юм байх гэж бодсон?
-Сэлнэ. Гэхдээ нэг их сайн биш ээ.
-Танайхан чинь гэрээрээ шатарчин юм билээ шүү дээ. Одоо хэдэн шатарчин байна, нийтдээ?
-Аав, ээж, би. Одоо миний хоёр дүү сурч байгаа. Өвөө, Зоригоо ах, Баярцэцэг, Чимээ ажаа.
-Т.Батчимэг үү?
-Тийм.
-Хамгийн мундаг нь чи юу. Өөр дэлхийн аварга болсон хүн бий юу?
-Одоогоор байхгүй.
-Чи Батчимэг эгчтэйгээ тоглож байсан уу?
-Тоглож байсан.
-Хожиж байв уу?
-Хожиж байгаагүй. Хожигдож л байсан. Батчимэг эгч одоо тэмцээнд оролцож байгаа.
-Бас ээж чинь шатрын ОУМ цолтой биз дээ. Ээжтэйгээ шатар тоглодог уу?
-Хааяа тоглодог.
-Чи хамгийн анхны нүүдлээ өвөөгөөрөө заалгаж байсан гэсэн. Тэр нүүдэл чинь ямар нүүдэл байсан юм бэ?
-Тийм. Гэхдээ яг тэр нүүдлээ мартчихаж.
-Чиний багш украйн хүн гэсэн. Монгол багш нараасаа нэрлэж болох уу?
-Цэрэнчимэд, Түмэндэмбрэл, Үржиндорж.
-Украйн багштайгаа яаж хичээллэдэг юм?
-Одоо би Леонид Роговой багшийн удирдлаган дор тоглож байгаа. Багш Германд байдаг. Надад интернэтээр заадаг юм. Бас монголд ирдэг.
-Танай багш тань Василий Иванчук гэдэг супер их мастерын багш юм байна лээ. Чи мэдэх үү?
-Мэднэ.
-Интернетээр хичээллэх нь тийм ч амар биш байх, тийм үү?
-Хэцүү. Би хааяа компьютертэй тоглохоор нүд өвдөөд байдаг юм.
-Чи одоо нийтдээ хэдэн медальтай болсон бэ?
-19.
-Өнгөрсөн жил бас өсвөр үеийн Азийн аварга болсон байх аа?
-Тийм ээ. Шри-Ланкад болсон тэмцээнд зургаан насанд түрүүлсэн. Нийт 10 тоглож, найм хожиж, нэг тэнцэж, бас нэг хожигдсон. Стандарт, блиц төрөлд аварга болсон.
-Ер нь чиний хувьд тоглоход хамгийн гоё шатар ямар шатар вэ. Би хийц, хэлбэр маягийг нь асууж байгаа юм?
-Бүх шатар гоё. Тоглож л байвал шатар болгон адилхан.
-Танай өвөөд Кубын удирдагч Фидель Кастрогоос бэлгэнд авсан шатар байдаг гэсэн. Чи тэр тухай мэдэх үү?
-Аан, тийм. Байдаг.
-Тэр нь ямар шатар юм бэ?
-Модон шатар.
-Чи Гарри Каспоров шиг шатарчин болохыг хүсдэг гэж нэг ярилцлагандаа хэлсэн байсан. Гарри Каспаров чамд хамгийн агуу санагддаг юм уу?
-Ноднин би Гарри Каспаров шиг шатарчин болъё гэж бодож байсан юм л даа. Одоо больчихсон.
-Больчихсоон. Яагаад тэр вэ?
-Одоо Би Магнус Карлсен шиг л болохыг хүсч байна.
-Тийм үү. Хэдэн настай шатарчин юм?
-Хорин хэдтэй.
-Гарри Каспоровыг шүтэхээ больчихдог. Чи уйдамхай юм уу даа ?
-Үгүй ээ, тэр Магнус Карлсен нь дэлхийн номер нэг шатарчин болчихсон байхгүй юү.
-Аан, тийм учиртай юм уу. Тэгвэл дараа жил Магнус Карлсен номер нэг байхаа больчихвол, шинээр номер нэг болж гарч ирсэн шатарчин шиг л болохыг хүсэх үү?
-Тэгнэ.
-Анх хэдтэйдээ анхны тэмцээндээ оролцож байсан бэ?
-Дөрвөн настайдаа Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн багшийн нэрэмжит тэмцээнд оролцож байсан.
-Анхны медалиа ямар тэмцээнээс авч байв?
-Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн насны аварга шалгаруулах тэмцээнд анхны алтан медалиа авсан.
-Чи өнгөрсөн онд Шри-Ланкад болсон Азийн өсвөр үеийн аваргын тэмцээнд нэг ч хожигдолгүй түрүүлсэн юм билээ. Нийтдээ хэдэн хүүхэдтэй тоглох уу?
-Тэгсэн. Тэгэхэд чинь есөн өрөг л тоглож байсан.
-Грект аварга болохдоо хэдэн өрөг тоглосон бэ?
- Нийт есөн өрөг тоглохдоо долоо хожиж, хоёр тэнцээд, алтан медаль хүртсэн.
-Бас зургаан настай байхдаа нэг олон улсын тэмцээнд орж байхад чинь чамтай тоглосон нэг жаал уйлаад байсан гэсэн. Тэр аль орны хүүхэд байсан юм бэ?
-Аан, тийм. Макаогоос ирсэн хүүхэд байсан. 1 цаг 30 минут уйлсан.
-Ямар удаан уйлдаг юм бэ?
-Уйлаад л байсан ш дээ.
-Чи тэгэхээр нь өрөвдсөн үү?
-Хэлийг нь мэдэхгүй.
-Тэр тэгээд зүгээр л уйлаад байх уу. Чамд дургүй нь хүрсэн шинжтэй уйлах уу?
-Мэдэхгүй. Би яагаад уйлсныг нь мэдээгүй ш дээ.
-Чи тэгээд Монголынхоо далбаатай тэмдэгийг өгч аргадсан юм уу?
-Тэгсэн.
-Тэгээд ч тайвширдаггүй ээ?
-Үргэлжлүүлээд л уйлаад байсан.
-Хүүхдүүдийг хожигдчихоод уйлаад байхаар чи ч гэсэн дагаад уйлмаар санагддаггүй юу?
-Үгүй.
-Бэлтгэл муутай хүүхдүүд уйлдаг юм байх даа. Чамд тэд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
-Инээд хүргэдэг. Гэхдээ би дэргэд нь биш буудалдаа орж ирчихээд инээдэг.
-Дэргэд нь инээвэл гомдчих байх л даа, тийм ээ?
-Тэгнэ.
-Чи хип хоп сонирхдог байсан гэсэн. Одоо хэвээрээ юу?
-Үгүй.
-Бас л сонирхол чинь өөрчлөгдчихсөн үү?
-Тэгсэн. Би оппа ганнам стайлд дуртай болчихсон.
-Psy-г шүтдэг юм уу?
-Хоёр дахид нь илүү дуртай.
-Ганнам бүжиг хийж чадах уу?
-Чадна. Гэхдээ ямар утгатай үг хэлж байгааг нь мэдэхгүй юм.
-Том болоод шатарчин болно гэдэг чинь арай өөрчлөгдсөн юм биш биз дээ?
-Үгүй. Тэр бол өөрчлөгдөхгүй.
-Шатар тийм гоё юм уу?
-Анх өвөө л зааж өгсөн болохоор.
-Одоо танай хоёр дүү чинь шатар бас сурч байгаа гэсэн үү. Тэд чинь их жаахан биз дээ?
-Бага нь нэг настай. Хотулан гэдэг. Тэр шатрын морийг мэддэг. Морь аль нь вэ гэхээр олж чаддаг. Том нь Сорхугтан гурван настай. Одоо нэг нүүдлийн мад сурчихсан.
-Чи ингээд олон газарт очиж тэмцээнд ордог. Тэгэхээр зардлаа яаж олдог юм бэ?
-“М Ойл” ХХК-ны Батбаяр ах тусалдаг. Батбаяр ахдаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Чамайг аварга болоод ирэхэд Боловсролын сайд хүлээж авч уулзсан байсан. Чамайг яагаад аав ээжийнхээ үгэнд сайн ороорой гэсэн юм бол?
-Мэдэхгүй.
-Чи ээж аавынхаа үгнээс зөрдөг үү. Заримдаа дургүй хүрээд байвал зөрчих үү?
-Тийм. Компьютер тоглохгүй шүү гэхээр нь би хааяа тоглочихдог юм. Аав ээжийг ажилдаа явсан хойгуур. Чи тэг, чи ингэ гээд байхаар нь хааяа би биелүүлэх дургүй.
-Чи шатраас өөр юу сонирхох уу. Улс төр мөр сонирхоно биз дээ?
-Би шатартаа л дуртай. Улс төр гэхээр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэж л мэднэ.
-Ерөнхийлөгчийг бас мэднээ?
-Мэдэлгүй яахав.
-Одоо дараагийн тэмцээн хэзээ вэ?
-12 сард дэлхийн аваргатай.
-Тийм үү. Бэлтгэлдээ хэзээнээс орох уу?
-Одоо ороод эхлэчихсэн явж байна.
-Чи онц сурдаг уу?
-Шатартаа юу?
-Үгүй ээ, хичээлдээ?
-Би математиктаа л сайн.
-Бусад хичээл чиний сонирхлыг татдаггүй юм уу?
-Үгүй. Би хоёр настайгаасаа матемитик сурч эхлэсэн болохоор математикт л дуртай.
-Математиктаа бол онц л авах уу?
-Тийм.
-Бусад хичээлдээ?
-Муу.
-Хамгийн дургүй хичээл чинь ?
-Монгол хэл.
-Одоо чамайг сургуулийнхан тань хүндэтгэж байгаа байх даа, тийм үү?
-Тийм. Хүүхдүүд надад зөндөө баяр хүргэсэн.
-Чи 33 дугаар сургуульд сурдаг гэл үү?
-Тийм.
-Нээрээ, чи найз охинтой юу?
-Охинтой.
-Хэн гэдэг юм?
-Нэрийг нь хэлмээргүй байна л даа.
-Аан, тийм байх л даа. Нууц юм чинь нээрээ. Уучлаарай.
-За, одоо би явлаа.
-Баярлалаа. Ахиад дэлхийн аварга болоод ирээрэй. Тэр үед уулзнаа?
-За. Танд баярлалаа.
Грекийн Порто-Каррос хотод болсон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн “Урамтай шатар” клубийн долоон настай тамирчин Е.Төгстөмөртэй уулзаж ийнхүү хөөрөлдлөө. Тэр бол удамт шатарчин. Ээж Т.Батцэцэг нь шатрын ОУМ цолтой бол ээжийнх нь төрсөн дүү, Төгстөмөрийн нагац эгч нь их мастер Т.Батчимэг юм. Мөн өвөө Ц.Төвшинтөгсийнх нь дүү нар бүгд шатрын спортын мастер, цол зэрэгтэй тамирчид. Е.Төгстөмөр сурагчдын дэлхийн аварга болсноор Дэлхийн шатрын холбооны дэд мастерын болзлыг биелүүлжээ.