Уругвайн хувьд нийт эдийн засагт хөдөө аж ахуй, ойн ба загасны аж ахуй нийлээд 9-хөн хувь, аж үйлдвэр, барилга нийлээд 27 хувь, тэгтэл үйлчилгээний салбар (бирж, банк, аялал жуулчлал, худалдаа, тээвэр, холбоо гэх мэт) 64 хувийг бүрдүүлж байна. Тэгвэл манайд хөдөө аж ахуй 32, аж үйлдвэр, барилга 30, үйлчилгээ 38 хувьтай байна. Энэ 38-ыг нөгөө 64-тэй нь харьцуулаад үзэхээр манай хөгжлийн гарц зөв эсэх, буруу бол юундаа гэдгийн хариулт гарч ирэх учиртай.