Мөн энэ хамгаалалттай бүсийн 93.5 хувь буюу 96,000 гаруй га талбай нь ой модоор бүрхэгдсэн. Судалгаагаар энэ ой жил бүр 5.1 сая тонн хүчилтөрөгч ялгаруулж, ойролцоогоор 665,000 хүний жилийн хүчилтөрөгчийн хэрэгцээг хангадаг. Биологийн олон янз байдал - дахин сэргэхгүй баялаг. Энд 22 зүйл хөхтөн, 260 зүйл ургамал, 28 зүйл загас, 362 зүйл шавж бүртгэгдсэн, ховор, нэн ховор зүйлсийн өлгий нутаг ажээ. Жишээ нь, дэлхийн хэмжээнд ховордсон Амарын хилим загас Онон голд амьдардаг. Мөн тул загас, шивэр хандгай, халиун буга, улаан живэрт зэрэг зүйлийн амьдрах орчин энд бий. Байгальд нэг төрөл зүйл устах бүрд экосистем дотоодын зохицлоо алдаж эхэлдэг бөгөөд үүний уршиг хэдэн арван жилийн дараа бидний амьдралд шууд тусах эрсдэлтэй.