Үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян
Цагаан сарын баярыг муулж, магтаж янз бүр болдогч хэзээ ч хамгийн сайхан баяр хэвээрээ. Ер нь монголчууд зун бол наадам, өвөл бол цагаан сар гэж хоёр том баяр хийдэг. Энэ хоёр том баярыг монгол түмэн, хорьсон ч тэмдэглэж байдаг, хориогүй ч хийж л байдаг. Саяхан цагаан сар болж морь жил гарлаа. Өчнөөн жил тэмдэглээд ирсэн цагаан сар болдгоороо болж өнгөрөв.
Цагаан сарын баярыг муулж, магтаж янз бүр болдогч хэзээ ч хамгийн сайхан баяр хэвээрээ. Ер нь монголчууд зун бол наадам, өвөл бол цагаан сар гэж хоёр том баяр хийдэг. Энэ хоёр том баярыг монгол түмэн, хорьсон ч тэмдэглэж байдаг, хориогүй ч хийж л байдаг. Саяхан цагаан сар болж морь жил гарлаа. Өчнөөн жил тэмдэглээд ирсэн цагаан сар болдгоороо болж өнгөрөв. Жилдээ ямар явснаа шинэлэхдээ мэднэ. Айл гэр, ах дүү, нутаг хошуу чинь могой жилд ядуурсан уу, эсвэл баяжсан уу, сайн явсан уу үгүй бол доошоо орсон уу гэдгийг цагаалж байгаагаар нь мэд гэж хэлж байгаа юм. Энэ шалгуураар үзэх юм бол могой жилд улс орноороо, айл хотлоороо үнэхээр сайхан жил болж өнгөрчээ. Цагаан сарын хамгийн хүнд цэг бол сумын төв байдаг. Цагаан сарыг хорьсон үед хот аймгийнхан шинэлэхгүй, сумын төвд очиж золгон хөл нэмнэ. Сумын төвийн бүх хүн, хүүхдүүд таньдаг таньдаггүй үүдтэй, өрхтэй болгоноор хэснэ. Айл болгон аавдар авдараар архи, поошиг торхоор айраг, ваар хувингаар дүүрэн бараашиг, таргаар эсгэсэн хурдан цагаан, монгол архи бэлтгэнэ.
Шуудай гурилаар боов хийж, банш буузыг 2000-аас дээш бэлтгэнэ. Орсон гарсан хүүхдэд дэвтэр харандаа, томчуулд нь боов, оймс, тамхи өгнө. Үеэс үед манай суманд сар шинэ тун өргөн болдог байв. Битүүнээс эхлээд л залуу хөгшин, хүүхэд шуухадгүй согтуу хөвөрнө дөө. Томчууд нь спирт, цагаан архи, сургуулийн хүүхэд айраг, бараашиг, хурдан цагаан ууна. Ажлын хамт олноороо, сургуулийн хүүхдүүд анги ангиараа зориуд хэснэ. Тэгээд л сумын төв гэдэг чинь арав хорь хоног тэр аяараа хөлхөлдөж, хэлхэлдэж, найгаж байдаг сан. Манай сум бол архи уухаараа их алдартай. Хэрвээ архи уухаар нь байр эзлүүлбэл баталгаатай айргийн тавд орно гэж бодож явдаг юм. Тэгээд ч улсын хэмжээнд ганц байдаг архины эмчилгээний газар манай суманд байдаг юм даа. Гэтэл энэ жил маш сонин юм болж сумынхан маань их баярлаж байна. Цагаан сараар шинийн гурванд 4-5 айлаар ороход согтуу хүн таарсангүй. Онцлон хэлэхэд залуучууд орох ёстой л айлаараа орж архи, дарс уухгүй байна. Гудамжинд хүртэл найгасан, гуйвсан сугдуулсан, чирүүлсэн согтуу нөхдүүд үгүй болжээ. Энэ бол үнэхээр дэвшил байлаа. Улс орон маань ч гэсэн дэлхийн хамгийн их архи уудаг улсыг шалгаруулахад эхний 10-т багтаагүй байна. Энэ цагаан сараар согтуу хүн эрс багассан. Яагаад архидалт багассан талаар судлаачид нэг юм хэлэх байх. Архины хууль чангарах сургаар л лав биш.
Арван мянгыг харахаараа алгаа тосдог аавуудаа хөө...
Хөгшчүүддээ мөнгө барьж золгож байна. Яадаг юм, тэтгэвэр багатай өндөр настан буурлуудад хөрөнгө оруулалт болог. Болж өгвөл амьдралд, эм домонд нь хэрэг болохоор юм олвол боллоо шив дээ. Мөнгөний ханш унасан юмуу 1000 төгрөг 100 төгрөг шиг, 5000 төгрөг 1000 төгрөг шиг дамжина. Монгол мөнгө унасандаа ч биш би бол монголд амьдрал дээшилсэн юм шиг санагдана. Айлуудын тавьсан идээ өгсөн бэлэг чанаржжээ. Ерөөл , Хараа зэрэг цагаан архины оронд гадаад, дотоодын өндөр үнэтэй архи элбэгшсэн байна. Битүүнд задалсан нэг шил архи шинийн гурванд дуусаагүй гэх юм. Дотоодод үйлдвэрлэсэн гэрийн шаахай, эсгий ширмэл ширдэг зэрэг бүтээгдэхүүн бэлгэнд өгдөг болжээ. Өөрсдийхөө хийсэн боов, тоорт, тэр ч байтугай дээр үеийнх шигээ чанасан дал, хуйхалсан өвчүү, хувь мах гэж өгч байна. Хятад оймс, алтан навч тамхиар бөөнддөг үе өнгөрөө юу даа. Сумын төвийн бололцоотой айлын тухай яриад байна, ядуучуудаар нь орохгүй гэж бодох зэмлэх хүн гарна. Манай суманд ядарсан нэг эмгэн байдаг. Ээжтэй минь хамт сургуульд цэвэрлэгч хийж байсан. Хөгшин дээр орж гар зөрүүллээ. Ная гарсан гэхэд гялалзаж сайхан л цагаалж байна. Сумаас харж үздэг гэнэ. Сургуулийн хүүхдүүд ирээд буузыг нь хийгээд түлээг нь бэлдээд өгсөн байна. Дэлгүүрийн эзэн залуу бүсгүй хоёр хүнд өгөх бэлгийг нь бэлдээд өгчээ. Хүн бүрт дугтуйд хийсэн 1000 төгрөгийн бэлэг өгч байна. Нутгийн бууралтайгаа золголоо. Айхтар таньж байна. Би хэн байна гэхэд. Өө “Маацай маань байна” гэнэ. Намайг Маацай гэдэг багын нэрээр дууддаг хүн манай нутагт цөөхөн үлдсэн. Би хөгшнийг үеийн юм шиг цаашлуулна. Хоёр залуу гэр бүл золгох гэж орж ирж байна. Хоёулаа л 10 мянган төгрөг барьж золгов. Хоёр залууг мөнгө барьж золгоход хөгшин над руу хяламхийн харснаа ерөөж байна аа. Ерөөл нь “Үрээ танихгүй өнөр яваарай, үрээгээ танихгүй баян болоорой” гэсэн үг. Над руу инээмсэглэн харсныхаа учрыг орж ирсэн хоёр залууд тайлбарлав. Наад Маацай чинь намайг мөнгө хураагаад гэж шоолох гэж байгаа даа. Би мэдэж байна. Аав ээжийгээ, мань мэтийг дандаа цаашлуулж явдаг хүүхэд байсан юм. Одоо намайг шоолно гээд мөнгөө өвөртлөв. Би “Та одоо хүн золгож байхад гар руу нь мөнгө руу нь хараад сурчихаж, настай хүн чинь хацар нүүрийг нь харж үнсдэг дээ” гэв. Хөгшин өврөөрөө дүүрэн мөнгөтэй болжээ. Өөрийнх үгүй гэхэд нутаг усны хүүхдүүдийн буянд дутах юмгүй сайхан цагаалж байна гэнэ. Манай суманд ядуу хүн байхгүй болсон гэж сумын нэг хариуцлагатан ярилаа. Нэг өдөр хог цэвэрлээд 20 мянган төгрөг ав гэхэд хүн олддоггүй гэнэ. Чадалтай нь ядарснаа авч явдаг зүй тогтол дээр үед байжээ. Хөдөөнийхөн маань ядуурлаас ийм амархан гарах нь байна шүү. Цагаан сарын золголт болоход манай хүү аав ээж хоёроо явуулж “сэндэр охин” гэдэг дууг дуурайлган зохиожээ. 10 мянгыг харахаараа алгаан тосдог аав уу даа хө, 20 мянгыг харахаараа хошуугаа цорвойдог ээж үү дээ гэж. Хөөрхөн ёжилсон байгаа биз. Ер нь яадаг юм. Цагаан сар гэдгийг чинь хөгшчүүддээ хөрнгө оруулалт хийх бас нэг далим баяр болж болох юм даа.
Цагаан сараар морь уралдсангүй
Дээр үед цагаан сараар морь уралдаж, хүүхдийн хацар нүүр, уясан морио ч гэсэн хөлдөөдөггүй байсан. Харин цагаан сараар унах гэж барьсан мориороо тун ойрхон 2-5 км газар азаа үзэн ухасхийлгэдэг байсан аж. Цагаан сарын энэ аз үзэн, унасан мориороо ухасхийх уралдааныг “бууна хаалга” гэж нэрлэдэг. Мөрийд нь хурганы арьс юмуу, цай, арван төгрөг хамдаг байсан. Хөдөө хот айлын эрчүүд шинийн гурванд цуглаж айл хэсэх зуураа “бууна хаалга”-дана. Түрүүлсэн хүн бүгдийг хамна. Зарим газар хамаа хийх гэж ярьдаг юм билээ. Сүүлийн үед л өвөл зуныг ялгалгүй морь, хүүхэд хөлдөөх шахдаг болсон. Харин энэ жилийн цагаан сараар суманд, аймагт ч морь уралдсангүй. Зуны наадмыг бодвол өвлийн наадам морь хүүхдэд хортой байдаг. Морь хүүхэд хөлдөнө. Хальтиргаа ихтэй. Нэгэнт л наадам юм чинь морь унах хүүхдийг заавал хичээлийг нь таслуулж морины ажил хийлгэнэ. Хүүхдийг сургуулиас чөлөөлөх гэж багш захирлаас нь чөлөө авна. Өвлийн наадмыг больчихвол. Зун нь ч одоо дүүрчээ. Цагаан сарын хамгийн сайхан нь хөгшчүүдээсээ сонсох ерөөл байна. Энэ жилийн хамгийн сайхан ерөөлөөр нутгийн буурлын хэлсэн. Үрээ танихгүй өнөр яваарай , Үрээгээ танихгүй баян болоорой гэдэг үгээр уншигчиддаа сар шинийн ерөөл өргөе.
Зочин
Зочин
Зочин
99945545
Зочин
Arsun
Жинхэнэ нийтлэл
Ганаа
Толь
sain khun
Зочин
Зочин
Зочин
zaya
bat
Д.Найдан
VIC
ЗОЧИН ЖС ЖС
ЗОЧИН ЖС ЖС
Зочин
terbum.mn
Зочин
Bat
ard
Зочин
Зочин
tumur
zochin
болохгүй хөгшин
болж байна
ука
reader
Зочин
user
zochin
иргэн
Зочин
MONGOL
иргэн
Зочин
123
123