Чингисийн сюпэр ген
Микрофон барьсан сурвалжлагч өнөөгийн шинжлэх ухааны хамгийн нарийн салбар болох генийн инжинер зүйн асуудлаар мэргэжлийн хүмүүстэй маргалдан бараг ялангаа алдаж буй нь манай орны боловсролын төвшин ихэд дээшээ гарсны нэгээхэн илрэл юм.
Микрофон барьсан сурвалжлагч өнөөгийн шинжлэх ухааны хамгийн нарийн салбар болох генийн инжинер зүйн асуудлаар мэргэжлийн хүмүүстэй маргалдан бараг ялангаа алдаж буй нь манай орны боловсролын төвшин ихэд дээшээ гарсны нэгээхэн илрэл юм. Юу гэвэл “Чингисийн икрэг хромосом дахь сюпэр ген” гэсэн дэлхийн хүн амд нэлээд тархсан ДНХ-ийн хэсэг инвэрс молекулын тухай яриа. Үүнийг Оксфордын Их сургуулийн хэсэг эрдэмтэд судлан тархацыг нь тодорхойлсонтой холбоотой маргаан. Төв Азийн нүүдэлчдээс гаралтай, зөвхөн икрэг хромосомоор дамжсан энэ факторт судлаачид “Чингисийн сүпэр ген” гэж нэр өгчээ. Энэ нь мөнөөх микрофонтой сурвалжлагчийг ихэд бахдуулан омогшуулсан бололтой. Сурвалжлагч бичихдээ энэхүү нээлт нь Монгол хүн болж төрсний нэгэн бахархал, хүн төрлөхтний соёл иргэншилд монголчуудын оруулсан чухал нэмэр хэмээн дүгнэжээ.
У (“y” биш шүү, икрэг) хромосом зөвхөн эрэгтэй хүнд байдаг. Хүн нийт 46 хромосомтой байдагийн 44 нь биеийн, хоёр нь бэлгийн гэж нэрлэгдэнэ. Эмэгтэй хүн ХХ (“хэ, хэ” биш шүү, “икс, икс”) гэсэн хос хромосомтой, эрэгтэй хүн ХҮ гэсэн хослолтой. Бэлгийн хромосом эмэгтэйгийнх мейоз хуваагдлаар “Х” ба “Х”, эрэгтэйгийнх “Х” ба “У” гэж салан хуваагдах аж. Өндгөн эсэд зөвхөн “Х” төрлийн хромосом хүлээж байна, эрэгтэйгийн “Х” хромосом очвол “ХХ” гэсэн эмэгтэй хүүхэд, “Ү” хромосом уулзвал “ХҮ” гэсэн эрэгтэй хүүхэд төрнө. Юутай ч ямар хүйстэй хүүхэд гарах нь зөвхөн эцгээс хамаардаг учир “надад чи хүү төрүүлж өгсөнгүй” гэх мэтийн гомдол нь эзнээ олоогүй буруутгал юм.
Хромосом нь дизоксирибонуклэйний хүчил буюу ДНХ гэж товчлогддог хос спирал бүтэцтэй аварга молекулыг агуулна. ДНХ хоорондоо ялгагдах дөрвөн янз нуклэйтидээс тогтоно. Гурван нуклэйтид болгон нэг амин хүчлийг томъёолно. Амин хүчлүүд нийлж байж уураг болно. Ингэхээр ДНХ нь тухайн организмын бүхий л томъёог агуулж байдаг. Тодорхой шинж тэмдгийн томъёог агуулж байгаа ДНХ-ийн нэгжийг ген гэнэ. Хүн 46 хромосомдоо ойролцоогоор 25 мянга орчим ген агуулна. Хүн хэдэн мянган тэрбум эсээс тогтоно. Эс болгон бөөмтэй, бөөм болгон дотор мөнөөх 46 хромосом бий, хромосом болгон ДНХ агуулна, ДНХ болгонд тухайн хүний бүх генийн код байгаа. Хорвоо дээр одоогоор байгаа амьтан ургамлын зүйл сая таван зуун мянга гэгддэг. Зүйлүүд генийн кодоороо ялгагдана. Дэлхий дээр байгаа 7 тэрбум хүмүүсийн генийн бүтэц бараг яг адилхан, 99,99 хувиар хүмүүс биентэйгээ адил гентэй. Нэг өндгөн эсийн ихрүүд харин 100 хувь адил гентэй.
Хүний генүүдийг тоолж тухай бүр нь юу кодолдогийг тогтоосон нүсэр ажил саяхан дуусав. Нийт 7 тэрбум доллар зарцуулж, арваад жил үргэлжилсэн энэ аварга төсөлд олон арван их сургууль, хүрээлэнгийн хэдэн мянган мэргэжилтэн хамрагджээ. Эх эцгээс ирсэн ДНХ-ийн молекулаас бид бүрэлдэх учир хүмүүс эцэг эхтэйгээ адилхан байдаг. Гэхдээ хүн бүрд янз бүрээр холилдох учир хүмүүс хоорондоо ялгардаг. Хэрэв 25 мянган гентэй, 99,99 хувь нь яг адилхан гэж үзвэл ердөө хэдхэн ген л 7 тэрбум хүмүүсийг хооронд нь ялгачиж буй хэрэг. ДНХ дахь генээс гадна өөр ялгагдах хүчин зүйлүүд ч бий л дээ. Хэт их ялгаа гарах юм бол тэр нь өөр зүйл үүсгэх ба ер нь ихэнхдээ том алдаа организмыг үхэлд хүргэдэг. Гэхдээ энэ асуудал нь эволюцийн генетик гэх өөр судлалд хамаарна. Икрэг ген нь зөвхөн эрэгтэй хүнд байдаг ба тэнд түрэмгий ааш, халзрах, эр бэлгийн бойжилт гээд олон ген кодлогдсон байгаа. Тиймээс жишээ нь эмэгтэй хүн хожгорч болно, харин хэзээ ч халзардаггүй. Икрэг хромосом нь давхцсан, өөрөөр хэлбэл ХҮҮ хромосомтой хүн байдгийг Кинөфильтэрийн өвчин гэнэ. Ийм хүн хэт эрэгтэйлэг шинжтэй, түрэмгий нь дэндсэн алуурчин хөнөөлчин байдаг. Учир нь түрэмгий шинж бүр давхардлаа гэсэн үг л дээ.
Ген, генийн аллелийн давтамжийн хуваарилалт, өөрчлөлтийг судалдаг ухааныг популяцийн генетик гэнэ. Энэ нь тухай газар зүйн байрлал дахь болон тухай үндэстэн ястны дунд тархсан шинж тэмдэг түүний тархац явцыг судалдаг. Шинжлэх ухааны бус нэр нь “монгол тамга” гэдэг нялх хүүхдийн бөгсөн дээрх хөх толбо бол популяцийн генетикийн судлах нэг судалхуун мөн. Манай нэг улс төрч сонгуульд өрсөлдтөл түүнийг нэг суманд хужаа хувхайгаар нь баахан дууджээ. Уур нь хүрсэн улс төрч маань тайзан дээр өмдөө тайлж бөгсөө олонд харуулж өөрийнхөө монголыг баталсан гэдэг. Будаг түрхчихээгүй л юм бол насанд хүрсэн хүнд “цэнхэр хошного” байхгүй л дээ. Энэхүү хөх толбын мутацыг 20 орчим мянган жилийн өмнө төв болон дорнод Азид үүссэн гэж үздэг. Монголчуудад бараг бүгдэд нь, Манжуур, Солонгосын хойгийнхонд ихэнхид нь, Дунд Азид 20 орчим хувь, Европод 5 хувь, тэрбайтугай Номхон далайн арлуудад 3 хүртэл хувьд тархсан байдаг. Судалгааны ач холбогдол нь сүүлийн 20 мянган жилд Дорнод Азиас хүний нүүдэл хэрхэн явагдсаныг мэдэх талтай.
Дээр өгүүлсэн “Чингисийн Сүпэр ген” гэдэг нь У хромосомд байрлалтай генийн асуудал юм. Энэ генийн тархац Чингис болон түүний удмынхны эзэлсэн нутаг оронд нэлээд тархсан аж. У хромосомд байдаг болохоор зөвхөн эр хүнээр дамжиж тархана гэсэн үг. Чингис ямар гентэй байсныг мэдэх аргагүй. Ядахнаа туг үс үлдсэн бол судлах боломж бий. Харин энэ У хромосомын ген нь өвөр монголчуудын 25 хувьд, Өвөр Монголд амьдардаг хятадуудын 30 хувьд, манай монголчуудын 15 хувьд нь илэрчээ. Хазарчуудад бараг 40 хувьд хүрсэн байна. Чингисийн эзэлсэн нутагт буй хүн амын 5 хувиас доошгүй нь ийм гентэй. Судалгаанд дээрх орнуудын эрдэмтэд оролцож материал цуглуулсны дотор Монголоос Т.Гэрэлсайхан, Б.Дашням нарын генетикчид хамрагдсан. Энэ бүлэг ген нь Монголын нутагт мянга орчим жилийн өмнө үүсчээ гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл Чингис хаанаас хавьгүй өмнө гэсэн үг. Эндээс юу харагдах вэ? Дайнд зөвхөн эрчүүд явна. Тэд орон нутгийн хүүхнүүдтэй их холилцоон солилцоонд орсон байна. Дайн байлдаанд ганц биеэрээ яваа дан эрчүүд юу эсийг хийх билээ дээ. Иймээс бараг тоглоом шоглоомоор “Чингисийн сүпэр ген” гээд нэр өгчихжээ. Энэ генд хортой болон давуутай ямар ч шинж ажиглагдаагүй. Судалгаа зөвхөн популяцийн генетикт хамааралтай. Хүний нүүдэл тархацыг судлахад хэрэгтэй.
Эл нэрийн хувьд бол миний бодоход жаахан доромж утгатай санагдана. Гэхдээ энэ бол албан ёсны нэр нь биш л дээ. Энд “хүчиндэгч”, “эзэрхэгч” гэсэн давхар санаа яваад байгаа юм. Ер нь Европ, лалын орнуудад “Чингис”, “монгол” гэсэн нэр нь зэрлэг, бүдүүлэг, хүчирхийлэгч, эвдлэн сүйтгэгч, тэнэг, догшин гэсэн далд санаа агуулж байдаг. Тухайлбал 21-р хромосом нь гурвалсан, өөрөөр хэлбэл нийтдээ 47 хромосом бүхий гаж хүн төрдөгийг шинжлэх ухааны нэрээр нь Дауны хам шинж гэдэг. Гэтэл үүнийг энд тэндгүй “монголизм” хэмээн доромж нэрээр дуудах нь их бий. Амихандаа монгол хүнтэй төстэй гэсэн санаа юмуу даа. Антропологийн хуваарилалтаар дэлхийн хүмүүсийг гадаад төрхөөр нь 35 ангилдаг авч голлон 3 үүлдэрт (уг нь race гэсэн үг нь үүлдэр гэсэн утгатай боловч монголоор “арьстан” гээд хэвшижээ) хуваадгийг негериод, монголоид, европоид гэж нэрлэдэг. Англи саксонууд европоидыг кавказоид гэнэ. Гурван үүлдрийг цааш нь 35 дэд үүлдэр буюу галбирт хуваадаг боловч дээд ангилалд нь монголоид, европоид, негероид гэсэн нэршил орсон болохоор доошхи ангилалд энэ нэршлийг давталгүйгээр тунгус, төвд, өмнөд хятад, хойд хятад, нордик, балкан, араб гэх мэтээр нэрлэнэ. Шинжлэх ухааны нэршил голдуу анхлан зохиосон, олсон, ангилсан эрдэмтний саналаар тогтдог.
Монголоид гэсэн нэршил үүссэн нь судлаачдын дунд тухайн үедээ япон, хятад, вьетнам, солонгос гэхээсээ монгол хүн илүү танил байсантай холбоотой байх. Ер нь дэлхийн талыг эзэлсний хувьд монголчууд бусад үндэстэнд маш их танигдсан. Европын ихэнх хэлнээ монгол хүнийг “монгол” гэж хэлдэг. Тэгсэн мөртөө жишээ нь англиар “чайниз”, “жапаниз”, оросоор “китаец”, “японец” гэх жишээтэй. Англи хэлнээ “монгол” гэсэн үг нь бас л нэг муу далд утга агуулдаг учир өнөөгийнхөн илүүтэй “монголиан” гэж арай эерүүлэх аж. Ханз бичгээр “мон-гу” гэж байгаа нь шууд утгаараа “бас л нэг зэрлэг” гэсэн санаа илэрхийлэх аж. Иймээс япончууд 1972 онд Монголтой дипломат харилцаа тогтоонгуутаа энэ ханзаа хэрэглэхээ болин “монгориа” гэсэн шинэ үг катаганагаар оруулсан ба “монгуринжин” хэмээн монгол хүнийг нэрлэх болжээ.
Түүхээр тогтсон ийм давхар муу агуулгатай ойлголт, нэршилийг өөрчлөхөд тун хэцүү. Филиппиний зурагтаар “Монгол” хэмээх цуврал хошин нэвтрүүлэг олон жил явж байна. Тэр нь хэсэг тэнэг хүмүүсийн тухай юм шүү дээ. Оросын онигоочид чукчаг сүүлийн үед “монгол”-оор орлуулах нь их болж. Монгол төгрөг сүүлийн 20 гаруй жилд 300 дахин унасан бол орос рубль 10 мянга дахин унасан. Тэгсэн мөртөө л орос онигоочид зурагтаар муу юмны жишээнд монгол төгрөгийг дурдахад үзэгчид нь савж унаж байгаа гэж жигтэйхэн. Монгол, түрэг үндэстэн магадгүй нэг гарал үүсэлтэй ч лалын орнуудад “түрэг” нь эрэлхэг дайчин гэсэн утгатай бол “монгол” нь зэрлэг бүдүүлэг гэсэн санааг заавал хавчуулж явдаг. Дал наяад оны үед Германд “Чингис хаан” гэдэг рокпоп хамтлаг буй болж залуусыг байлдан дагуулж байсан. Тэд үс толгойгоо хачин марзан байдлаар засуулаад нүцгэн цээжин дээрээ арьс үс эгэлдэргэлэн “Бид ална тална, хүчиндээд өгнө, шатаагаад хаяна” хэмээн дуулдаг байсан. Этгээд зэрлэг бүдүүлэг имижээр зах зээлд гарч буй нь тэр. Өдгөө Германд байтугай төв Европод хамгийн зартай рокери залуусын толгойд “Монгол” гэсэн үг савхин цамцан дээрээ сийлсэн этгээд гарууд яваа. Энэ бол зодоон цохионы хамгийн том атамаан бүлэг. Сайтаар нэг эдний тухай байгаа. Энэ нэрээр тэд өөрсдийн зэрлэг догшин имижээ бататгаж буй хэрэг юм.
Чингисийн байлдан дагууллаас хойш монголчууд бид анх удаа дэлхийн тайзан дээр гарч ирлээ. Олон жилийн тусгаарлал арай гэж хөндөгдөн нурав. Монгол хүмүүс өнөөдөр таван тивд аялж ажиллаж, сурч байна. Монгол гэсэн нэрийг зөв сайхан утгатай дуурсагдахад өнөөгийн монголчууд бид онцгой үүрэгтэй. Хүн доромжлохоор түүгээр нь бахархаад явбал ямар олиг байх билээ. Одоогоос 100 гаруй жилийн өмнө “япон” гэсэн нэр хулхи, хямдхан, хуурамч, чанаргүй гэсэн давхар утгатай сонсогддог байжээ. Ажилсаг хөдөлмөрч, шудрага махруу шинэ үеийн япончууд энэ нэрийг “Чанар” гэсэн утгатай болгож чадсан юм. Бид ч бас чадна. Чадах ч ёстой.