Газар зоддог
Гүйж яваад ойчсон жаал “бай чи бай чи..” гэж газар зоддог шиг мухардсан асуудал, бухимдсан уур бүхэндээ заавал хэн нэгнийг, тэр дундаа төр засгийг буруутгадаг Монгол араншин мину зэ хө.
Хөлд орж буй хүү газар бүдрээд уначихаж, “яадаг муу газар вэ, бай бай бай...” гэж ээж нь газар зодож хүүгээ тайвшруулна. Жаал хүү ч ээжтэйгээ хамт бүдэрч унасан газраа хэд сайд “зодож” сэтгэлээ тайвшруулаад “нулимсаа арчина”. Хүү газар унасанд хэн нэгэн, үгүй юмаа гэхэд тэр муу газар буруутай.
Хоёр сартай хүүгээ машиндаа орхиод явсан хойгуур машиныг нь ачаад явчихсан тохиолдол саяхан гарч ээж аавыг нь сандаргасан гэнэ. Ээж аав нь машин ачсан хүмүүсийг буруутгана, ихэнхи нь хоёрхон сартай хүүгээ машинд орхиод явдаг ээж аавыг буруутгана. Гэхдээ л эцсийн дүндээ машин тавих зай ч үлдээгээгүй адгийн муу төр засаг буруутай болно. Улмаар хүүхдээ хүртэл санд мэнд орхитол нь “дарамталж” буй төрийн буруу бодлогыг нэг сайхан муулж авсанаар бүгдийнх нь сэтгэл тайвширч “нулимсаа арчина”.
Монгол улс маань 45 сая малтай, хаа сайгүй л бэлчиж явна. Эрх чөлөөт иргэд бид хэрвээ хүсвэл найзуудаараа нийлж нэг портэр хөлсөлж хөдөөнөөс дуртай газраасаа дуртай малаа авч болно. Малчид үнэ өсгөөд дургүй хүргээд байвал өөрсдөө малчин болоод бүр үнэгүй мах идэж ч болно. Ер нь хэн ч хэний ч аманд хямдхан чанартай мах авчирч өгөх албагүй, төр засаг бол бүр ч албагүй.
Хөдөөгөөр дүүрэн мал байхад мах 10 мянга давж, хуурай сүү ууна. Улсаар дүүрэн нүүрс байхад хотод шуудай нүүрс 3000 төгрөг давна. Хамгийн урт өвөл болдог мөртлөө өвлийн олимпод сүүл мушгина... Асуудал малдаа, нүүрсдээ, өвөлдөө биш технологидоо, хөгжилдөө бий. Байгаа байдалдаа гутрах бүртээ бид төр засгаа буруутгаж “нулимсаа арчина”, ядаж тайвширна.
Ер нь орцонд хүн шээхэд хүртэл орцны жижүүр биш, төр засгийг буруутгах нь сэтгэлд илүү амар. Учир нь төр засаг ойр хавьд нийтийн 00 барьж өгсөнгүй, хөөрхий орцны жижүүр байнга бүгдийг хянаад байж чадахгүй, ер нь хөөрхий “шээгч” эр тэгж ядруухан явж буйд нь ч төр засаг буруутай.
Бүгдэд төр засгийг буруутгаж, хувьсгалт тэмцэл ялсан жишээг бид Сири, Ливи, Египэт сүүлд Украйнаас харж байх. Украйнд хэдэн жилийн өмнө бас л хувьсгал дэгдсэн, бас л ард түмэн ялсан шиг л санагдах юм. Одоогийн ерөнхийлөгч нь огцорлоо гэхэд хэдэн жилийн дараа дахиад л хувьсгал өрнөх вий дээ, харж л байгаарай. Манай улсад рэформ хэрэгтэй юу гэвэл тийм, хувьсгал хэрэгтэй юу гэвэл үгүй. Бид хэрэгтэй хувьсгалаа 90 онд хийчихсэн, одоо рэформ, өөрчлөлт шинэчлэлт хийх л үлдэж.
Гүйж яваад ойчсон жаал “бай чи бай чи..” гэж газар зоддог шиг мухардсан асуудал, бухимдсан уур бүхэндээ заавал хэн нэгнийг, тэр дундаа төр засгийг буруутгадаг Монгол араншин мину зэ хө.
Zochinmaa
хуулийн хариуцлага
Гана
Зочин
Зочин
Баги
Зочин
tumur
mmm
Батнэрэн
Ganaa.mn
Уншигч
Зочин
unen
tsomko
aanhaa
Зочин
...
ìîíãîë
ìîíãîë
"-₮"-₮-"₮"-₮
Зочин
mongol
Зочин
AANHAA MINI DEE
Baagii
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
zochin
Boldoo
good job
Almabek
Зочин
Munguu
Зочин
Зочин
unshigch
Баабарын проекц
Зочин
Mongol
zochin
Зочин
зайлах хэрэгтэй эрлийзүүд
Irgen
ehlel ni bi
Зочин
битий хуц чи муу хужаа