Солонгос дахь манай ажил амьдралын явц
Өмнөд Солонгос улсад сарын цалин буухад Монголоос очсон 24000 гаруй иргэн хамгийн багадаа тус бүр сая гаран төгрөг авч таарна. Солонгос цалингаас хүртдэггүй гэр бүл манайд цөөхөн. Энэ талаарх тоо баримт гарган судлах юм бол бичээд баршгүй тул ингэсгээд орхиё.

Өнгөрөгч долоо хоногт сайд Л.Болд БНСУ-д гурав хоног ажиллаад ирлээ. Шинэчлэлийн Засгийн газар маш шахуу ажиллаж танхимын гишүүд нь онцын шаардлагагүй бол гадаад айлчлал нэрээр зугаалах завгүй болцгоосон. Тэгэхээр хамаг явж хөөцөлдөх ажлууд гадаад харилцааны салбар дээр овоорчоо юу даа. Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгост үндсэндээ манай 22 дахь аймаг нүүгээд оччихжээ. Хонь хургалах үеэр төр засаг болон нийтээрээ анхаарлаа хөдөө рүү хандуулдаг. Үүнээс дутахааргүй Солонгос руу байнга анхаарч энэ орон руу явахыг гадаадад айлчилсанд тооцдоггүй болгомоор юм.
“Очоод үзчихсэн” гэдэг шалтгаанаар сайдаасаа сэтгүүлч хүртэл том жижиггүй Эрээн, Инчион хоёр руу голоод явахаа больчихож. Монголын мянга мянган айлын орон сууцны үнэ, оюутны төлбөрийн мөнгө эндээс босч байна. Хулгай луйвраар, эсвэл албан тушаалд очиж авлигад орооцолдохгүй л бол авч чаддаггүй орлогыг зөвхөн Солонгост очоод юухан хээхэн хийхэд л шударгаар олддог. Ажил, мөнгө, ашгийг дагаад “нинжа” дагасан доншуур наймаачид шиг энд ТББ хүртэл яваад оччихсон бужигнуулж явна. Харин төр төлөөлсөн элчингийн газар нь бусад улсад байрладаг орон тооны жишгээр цомхон учраас ажил ихтэй суудаг бололтой харагдав.
Солонгос иргэдэд Монголд нэвтрэх виз олгодог ажилтан Д.Бат-Эрдэнэ “Ноднин бид 36000 хүнд виз гаргаж өгөв” гэсэн юм. Урьд нь Солонгосын өргөмжит консул гэгч кореа хүн Монгол руу нэвтрэх визийг бидний өмнөөс олгодог их л дураараа газар байж.
Одоо манай элчин сайдын яамны газар мэдэлдээ авч бага хэмжээний хураамж төлүүлэн орлогыг нь улсад тушаах, ер нь Монголд яг хаана, яах гэж очих гэж байгаа тухай асуулт нэмээд журманд нь оруулаадахсан чинь жуулчин нэрээр яваад байгаа хангуг нөхдүүд нэлээд дургүй янзтай байна гэнэ шүү. Тэгсэн мөртлөө бид Солонгос руу зорчих болохоор дэлхийд хаана ч байдаггүй олон мянган долларын батлан даалт гаргахыг нэхдэг тэгш бус байдлыг болиулах талаар Болд сайд нэлээд хатуухан үг хэлээд авав. Ирэх гуравдугаар сард Их хурлын дарга Солонгост айлчлах тов гараад байгаа юм байна.
Одоо манай төрийн гурван өндөрлөгийг айлчилсан орноосоо буцалтгүй тусламж гуйх, бензиний үнэ хямдруулах зэрэг эрх ашгийн сонирхолтой андуурмаар аж ахуйн асуудал яриад унавал гайхахаар болж цаг өөрчлөгджээ. Социализмын үед Монголын удирдагчдыг мал фермийн бригадын дарга гэж хүртэл доош нь хийдэг байсан. Солонгосын хойгт Монгол улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэх гэх мэт дэлхийн өмнө хүлээсэн том ажил үүрэг бий. Харин ард түмэнд тэр хамаагүй. Томцуул Солонгост айлчлаад биднийгээ визгүй зорчдог болгох нь уу, ажил олж өгөх нь үү гэдгийг л чих тавина. Тэгэхээр энэ “жижиг” асуудлыг том айлчлалын далбаан дор урьдчилаад тохироод авчихвал болох нь тэр. Гадаад харилцааны сайд өөрөө түрүүлж ирээд иймэрхүү асуудлуудыг холбогдох газруудад нь тавьж, сэтгэл гарган улаан цагаан хөөцөлдөөд байхаар үгүй гэлтэй биш. Ингээд интернэт ухаж, утсаар ярьж сууснаас яваад очсон нь ажил хамаагүй бүтэлтэй байдаг юм уу даа. Солонгос нь хөгжлөөрөө тэргүүлж байгаа орнуудын нэг болохоос их гүрний дээрэнгүй авир гаргагч биш. Хэтийн санаа нь бол хоёр улсаа нэгтгэх, гадаадад байгаа үндэстэн нэгтнүүдээ татаж 100 саяулаа олуулаа болж аван Хятад, Японы урд гишгэх агуу мөрөөдөлтэй. Тэр цаг нь хараахан ирээгүй тул маньтайгаа өнөөдөр үе тэнгийн харьцаатай явах нь дамжиггүй. Өөдөлж яваа энэ айлыг бараадаж аль болох олон хүнээ илгээж хэтэвчээ зузаалаад авбал хэрэгтэй л юмсан. Визгүй зорчдог болгочихъё гэхээр монгол хүнээсээ болдог тухай хангалттай сонслоо. Хорвоод бас ийм муухай хүн байдаг аа гэж гайхаш тасармаар булай хэргүүдийг манайхан мөн ч их үйлджээ. Солонгос дахь консул Дулаанжаргал гээд хуучин цагдаад ажиллаж байсан эрхэм “Энэ хорь гаран мянган монголчуудаас 2000 гаран нь эндхийн хуулийг зөрчиж их бага хэмжээгээр хэрэг төвөг тариад байна” гэж мэдэгдсэн юм. 200 гаруй мянган цагаач хятад иргэд байгаа үгүй нь мэдэгдэхгүй томоотой ажиллаад байхад манай арван хүн тутмын нэг нь албан ёсны мэдээнд бүртгэлтэй ял сонсчихсон тууж явдаг. Цаана нь далдуур юу ч хийж яваа юм билээ. Баригдаагүй цаана нь өчнөөн зөрчилтэйгээ нийлбэл үнэн найгүй аж төрдөг мэт. Ерээд оны үеийн гэрээгээр ажиллагсад дотор цагдаагаас гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн хуурамч бичиг хийлгүүлээд гараад явчихсан олон балмад нөхдийн балаг ингэж дараа үедээ гай болж байна.
Энд суралцангаа хуулийн чиглэлээр ажиллаж байгаа С.Отгонбаяраас Болд сайдад нэгэн саналыг Боловсролынхоо сайдад дамжуулж өгөөчээ хэмээн хүссэн юм. Утга нь гэвэл солонгосчууд хүүхдүүддээ хууль ёс, гэмт хэрэг гэж юу байдгийг бүрэн мэдрүүлэхийн тулд сургуулиудыг анги ангиараа нь шүүх хуралд авчирч суулгадаг. Тэнд ял сонсож арга хэмжээ авагдаж байгаа процессийг нүдээр харсан хүүхдийн ой тойнд мартагдахгүй санамж үлдэж, хуулийн хуурай онол хичээл зааснаас илүү үр дүнд хүрч байна. Манай Ерөнхий боловсролын хичээлийн программд ийм хөтөлбөр оруулбал яасан юм бэ? гэж хэлээд байна л даа. Хүүхдэд үзүүлэх шүүх хурал нь голдуу монголчууд хэрхэн хулгай хийгээд яаж баригдсан дараа нь ямар ял авч байгааг харуулдаг. Өмнөөс нь мөн ч их ичих юм даа гэж Отгонбаяр ярьж байв. Сайн мэдээ гэвэл харлаад сураг алдарсан нөхдүүд жил ирэх тусам нутаг буцах нь нэмэгдсээр байгаа гэнэ. Одоо бид монгол хүний тухай сайн имижийг даруй бүрдүүлэх талаар Болд сайд Солонгост үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болоод төрийн бус байгууллагын, хувийн хэвшлийнхэнтэй уулзах үеэр олон зөвлөгөө заавар өглөө. Мөн Солонгос улс дахь элчин сайд Б.Ганболд ч иргэдтэйгээ улам ойртож олон талт ажил зохиохоо мэдэгдсэн юм. Эх орондоо бол төрөөс хувийн хэвшлийнхний ажилд хэт оролцох нь садаа болдог бол гадаад оронд урвуу байдаг. Харийн нутагт амьдрагсдадаа өмөөрөх төр засаг хажууд чинь байгаа шүү гэдгийг мэдрүүлэх шиг сайхан үйлс хаа байхав. Болд ба Ганболд сайдууд “Бид элчингийн газрыг төрөөсөө илүү иргэдийнхээ төлөө хэр ажилласнаар нь дүгнэдэг тогтолцоонд шилжсэн” гэхэд олон хүн баяр хүргэж алга ташиж байв.
Манайхыг зорих солонгосчууд гэж дандаа хүний хайлан очоод байдаггүйг ч бас мэдэж авцгаалаа. Сүүлийн тоо баримтаас харахад 2400 хүүхэн Солонгосын иргэн болж хангуг өвгөдийн тогооны хүн болцгоожээ. Тэд манайх руу авгай хүүхэн хайх, зочид буудал гуанз нээх гэж ирцгээдэг. Түүнээс эдний брэнд том компаниуд хөрөнгө оруулалт хийн дорвитой хөдөлж өгөхгүй байна. Одоо гадаадынхныг үргээсэн хуулиндаа ухаалаг өөрчлөлт оруулж байгаа тул “Хьюндэй”,”Самсунг” зэрэг томцуул нь салбараа нээх тухай ч яригдаад эхэлчихэж. Гадаад харилцааны сайд Л.Болд “Манай шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн жил гэхэд л 60 жилийн турш барьсантай тэнцэх зам тавилаа. Арван жил хийх ажлыг нэг жилд амжуулах хурдаар ажиллаж их яарч байна. Танай орон Азийн бар болсон шиг бид ч бас тийм зорилготой яваа. Том том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтууд Монголоор дүүрэн эзнээ хүлээгээд байж байна. Харилцан ашигтай энэ их үйлсэд татагдан оролцохыг уриалж байна” гэж Инчион дахь эдийн засгийн чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзах үеэр мэдэгдэхэд тэд бас хариу урамтай үгийг хэлж байв. Нийслэлээсээ манай Хөшигтийн хөндийгөөс ч хол зайд орших Инчион хот дахь нисэх буудал орчимд далай дээр шороо хог асган хиймэл газар байгуулаад дээр нь 68 давхар байшин барьж олон улсын худалдаа эрхлэх, аялал жуулчлал хийх, банк санхүү эрхлэх татваргүй, визгүй зорчих чөлөөт бүс байгуулан хиймэл газраа гадаадын том компаниудад зараад эхэлжээ. Энд Монголын бизнесмэнүүд даруй ирж үүдээ нээвэл хожим маш ашигтай шүү гэж зөвлөж байна. Чөлөөт бүсийн тухай хууль гээд төө зузаан баримтыг өгч байна билээ. Энд гурван хэсэг том байгууламжийг 2020 онд багтааж барьж дуусгах аж. Эхний ээлжээ энэ намар ашиглалтанд оруулах ялдамдаа Азийн спортын их наадам зохион явуулахаар төлөвлөж. Азийн тоглолтын дараа тэнд баригдсан стадион, заал зочид буудал энэ тэр нь чөлөөт бүсэд очигсдод зарагдан казино, банк, бирж, зах болох юм уу даа. Бас спортын наадам нь ирээдүйн чөлөөт бүсийн үнэгүй том сурталчилгаа болчихно. Ухаалаг хийгүй тооцоотой төрийн бодлогыг хэн нь ингэж бодоод олчихдог юм бол. Солонгосчуудыг ажиглаад байхад ардчилал эрх чөлөө гэгч хоолны зөвхөн давсыг нь тааруулснаараа амттай болгосон мэт. Их энгийн зарчмыг яс мөрдсөн харагдана. Тасраад явчихсан үндэсний тэрбумтны тоо хэмжээг оросууд шиг хутга түрийлсэн, уурхай ухсан болгондоо олгоогүй. Хойд Солонгос лугаа ганцхан бандгар хүү хамаг баялгийн эзэн болж монополь байдал тогтоогүй. Долоо найм орчим том группууд улс орон даяарх зах зээлийг хуу хаман салбараа нээсэн тул төр засаг нь үнэ ханш цалин яанаа гэж санаа зовохгүй юм. Иргэддээ сайн цалин өгч яхийтал нь ажиллуулах эрхийг хувийн эздэд олгосон. Ард түмэн нь төрийн хууль ба компанийн эзнээсээ сүнсээ гартал айна. Үе үе Ерөнхийлөгчөө хүртэл шүүхэд дуудан шударга ёс хатуу гэдгийг сануулна. Отгонбаярын олж харсанчлан хүүхдүүдийг шүүх хурал үзүүлж байна гэдэг чинь энийг л хэлээд байгаа хэрэг юм. Онигор нүдтэй майга хөлтэй энэ үндэстнүүд тун удахгүй дэлхийн үлгэр жишээ орон болно шүү. Охид нь гоо сайхны мэс засалд орж хөгшид нь өвчин хуучнаасаа салж, нийтээрээ жаргах биш хөгжихийн төлөө сэтээ сэвээгүй суралцах юм. Сөүлийн их сургууль дэлхийн шилдэг 100 их сургуулийн тоонд ороод иржээ.
Энд гэрээгээр ирж ажиллагсдыг төлөөлж Д.Чинбат тун хэрэгтэй санал хэлсэн юм. Тэрээр “Одоо нутагтаа очоод Оюутолгойд ажилд ороход эндээс дутахгүй цалин авахаар болчихжээ. Ганц Оюутолгойгоор тогтохгүй ажил гарсан тул хүмүүс буцах боллоо. Бид энд ажиллаж байсан хуучин багаж хэрэгсэл технологио аваад нутагтаа очмоор байна. Гэтэл үүнийг хуучин автомашинтай адилтган үзээд татвар хураамж өндөр гараад байх юм. Монголчилсон хэрэглээд дасчихсан ухагч хөрөөдөгч, хусагч хуучин агрегатууд энд хямдхан манайд хэрэгтэй эд. Жижиг дунд үйлдвэрлэлд энэн шиг хэрэгтэй юм байхгүй. Үүнийг төрөөс хөнгөвчилж дэмжээч. Шинэ технологийн үнийг бид дийлэхгүй, дийллээ ч ашгаа олох гээд бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөнө. Хуучин багажнаас хуучин бүтээгдэхүүн гарна гэж байх биш” гэсэн юм.
Өөр хэн гэлээ дээ нэг залуу визний талаар ярьж байх зуур “Энэ солонгос эзэдтэй ярьж байгаад болзол гарган найдвартай гэсэн залуусын гэр бүлийг нааш татдаг эрхтэй болгомоор байна. Тэгвэл бид ар талдаа санаа зовохгүй болцгоохоос гадна гэр бүлээрээ ажиллаж байрны мөнгөө хурдан олж нутаг буцах хугацаа маань түргэснэ” гэсэн юм. Солонгос явж хэдэн төгрөг олох гэснээсээ эсэн юм залуу гэр бүлд аюулын хэмжээнд хүрчихээд байгаа. Нийгмийн хөдөлмөрийн чиглэлийн яамдууд тэнд салбараа нээн элчинтэй зэрэгцээд ажилладаг юм билээ. Тэдний төлөөгчид зөндөө их ажил хийсэн гээд манийг хангуг хэл мэдэхгүйгээс гадна ерөөсөө бичиг ч тайлагдаагүй нөхөр гэж бодсон бололтой. Компьютер дээр кирилл үсгээр монголоор бичсэн ажлаасаа тод дуугаар уншиж өгсөн юм. Түүний дуудсанаар бол эд тэнд хэд хэдэн наадам зохиосон, 147 хөдөлмөрчидтэй уулзсан, солонгост төлдөг шимтгэлүүдийг нь буцааж авах талаар хөөцөлдсөн юм аа даа.
Даавуу хайчилж хувцас хийлцэж өглөө гэж сардаа хоёр сая төгрөг өгдөг газар манайд л лав байхгүй. Тэр их мөнгийг нь авч байгаа юм чинь эргүүлээд 90 мянгыг нь шимтгэлд өгөхөд юундаа горойдог байна аа. Харин тэр элдэв шимтгэлүүд нь эзэн биегүй газар явж байснаас тусгай санд орж Монголын ард түмнээс гэсэн хаягтай байвал зохимжтой.