Нийгэм, улс төр 8,376 нийтлэл байна

Увайгүйчүүдийн бах тавыг хангах нь нийгэмд асар хөнөөлтэй

Эдийн засгийг идэвхжүүлэх төслийн талаар ид ярьж байна. Тэр дундаа эдийн засгийг эрчимжүүлж, идэвхжүүлэх боломжуудын нэг бол эдийн засгийн өршөөлийн хуулийг яаралтай батлах явдал гэдэгт ам нийлцгээх. Цаг үеэ олсон энэ хуулийн төслийг эрх баригчид, сөрөг хүчин, хэн боловч нэг зүгт харж, нийтлэг эрх ашгаа бодолцон яаралтай батлах бидний хувьд чухал болжээ.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Эрх чөлөөний философи

Өнөөдөр хүссэн бүхнийг чинь өгөхөд бэлэн байгаа төр маргааш байгаа бүхнийг тань тонон дээрэмдэхэд бэлэн. Хүмүүс эрх чөлөөнийхөө зарчмаас алхам ухрахад төр засаг тэр орон зай руу алхам урагшилдаг.
#улстөр #нийтлэл

“Гуйж байна... ”

“Нэг өрөөний хаалгыг онгойлгоход дотор нь 48 охины цогцос байжээ. Тэд бүгд аврах ханзаатай байв”... “Онгоц живж байна. Та нар бүгдээрээ хөдлөхгүй байр байрандаа байх хэрэгтэй . Тэгвэл аварч чадна...” гэж хэн нэгэн хэлсэнээс хөөрхий хүүхдүүд онгоц живж хитэг рүү ус даван орж ирэхэд ч томчуудын үгэнд найдан зогссон газраасаа хөдлөхгүй байсаар гүн хар далайн ёроол руу оджээ.
#нийгэм #нийтлэл

Цахим Монгол Улс

Ашиглаж чадвал цахим ертөнц Монгол шиг цөөн хүн амтай, том нутагтай оронд аугаа хөгжлийн түүхэн боломжийг олгож байна. Нөгөө талаас монголчууд бид орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн давуу талыг яаралтай ашиглаж эхлэхгүй бол бусад улс орноос улам л хоцрох нь.
#нийтлэл #нийгэм

Дээд боловсролын доод утга

Жил бүр ойролцоогоор 30 мянга орчим дээд мэргэжилтэй боловсон хүчин хөдөлмөрийн фронтод нэмэгддэг. Хөдөлмөрийн судалгааны институтийн 2013 онд хийсэн Барометрийн судалгаагаар манай зах зээлд “менежер” илүүдэлтэй байгаа аж. БСШУЯ-ны сайдын 2010 оны 235 тоот тушаалын хавсралтад “менежмент” гэдэг тодотголтой 19 мэргэжлийн чиглэл багтжээ.
#нийгэм #нийтлэл

Лу.Болдоос азтай 300 айл

Лу.Болд Батлан хамгаалахын сайдаар томилогдсоноор энэ үйл явдал эхэлжээ. Хугацааны хувьд 2008-2012 оны хамтарсан засгийн үед. Батлан хамгаалах яамны 100 жилийн ой энэ жилүүдэд таарах байв. Ямарч байгууллага ойгоо угтаж, ойтойгоо тэнцэх тооны ажил өрнүүлдэг. Лу.Болд уламжлалт энэ сэтгэхүй дээр суурилж, өөрөө олон жил бизнес хийсэн болохоор арай өөрийг, илүүг сэтгэв.
#улстөр #нийтлэл

Х.Тэмүүжин: Би тэр эмэгтэйг мэднэ

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин олны анхаарал татаж, дуулиан дэгдээгээд буй асуултуудад хариулт өглөө.
#улстөр #нийтлэл

Баабар: Унаж үхэх нүхээ хэн нь хурдан ухах уралдаан шиг

“Open door” сонины анхны дугаарын зочноор нэрт нийтлэлч Бат-Эрдэнийн Батбаяр буюу Баабар уригдлаа.
#нийгэм #нийтлэл

Монголын нэрийг өндөрт өргөсөн нэгэн эрхэм Лхагважавын Зантав

Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо (товчилсон нэр нь МРТУХ) гэдэг их айлын албат явсан дунд, ахмад, хижээл насны бүх нөхдөд миний энэ фото-нийтлэл хүрээсэй!
#нийгэм #нийтлэл

Д.Болдбаатар: “Багад багын давуу тал бий. Томд томын бэрхшээл бий” гэсэн Хятадын зүйр үг байдаг

Одоо тэр манай урдаа барьдаг сайн орчуулагч нарын нэг болсон төдийгүй өөрийн залгамж халааг бэлдэх зорилгоор хувийн «Гэгээ» коллежийг үүсгэн байгуулаад амжилттай ажиллаж байна. Бид хоёр нэлээд өргөн сэдвээр сонирхолтой яриа өрнүүлснийг уншигч та бүхний таалалд өргөн барья.
#нийгэм #нийтлэл

Аймгуудын хонхорцог

Аймгуудаа зөвхөн хүчит бөх, хурдан морь, төр засгийн өндөр албан тушаалтан, ур­ лаг соёлын алдартнуудын тоогоор дүгнэх нь хангалтгүй болж байна. Газрын доорх баялгаа ухахаас илүү ямар үнэ цэнийг, ямар зардлаар өөрсдөө бүтээж байгааг, юугаараа бусдаас өрсөлдөх давуу талтай болохыг аймаг бүрээр нь хэмжиж, дүгнэх шаардлагатай.
#нийгэм #нийтлэл

Архангайн хоёр сарлаг

Архангайн хоёр сарлагаар сайд тавьчихсан аятай Н.Батбаяр, Д.Ганхуяг хоёрыг сонин хэвлэл үгүй мөн их доромжлох юм аа. Тэр хоёрыг огцруулбал гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар нэмэгдэхийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж олж харснаа мэдэгдээд байхад яагаад танк хүлдгийн угсаа хоёр эсэргүүнийг зайлуулахгүй байна аа гээд гайхацгааж байна.
#улстөр #нийтлэл

“MCS-ийн Оджаргал”-ыг илүү дэмжье

Манай гариг 220 гаруй улстай. Эдгээр улс хил хязгаараар тусгаарласан газар нутагтаа бүтээсэн хөгжлөөрөө уралдан хүн төрөлхтөний түүхийг бичиж явна. Тэдний нэг нь 2222 жилийн төрийн түүхтэй Монгол Улс. Дэлхийн улс орнуудыг хөгжлөөр нь өндөр хөгжилтэй, хөгжиж байгаа, ядуу буурай гэж ерөнхийд нь ангилна. Монгол Улс “хөгжиж байгаа” хэсэгт багтана. “Хөгжлийн гараа”-н дээрээ зогсч байгаа улс гэвэл илүү ононо.
#улстөр #нийтлэл

Чойном ба ард түмэн

Зурагт асаахад нэг шударга хүн, радиогоо нээхэд бас нэг шударга хүн, индүү залгахад ч зүрхшээмээр тийм олон шударга хүн. Эх орноо өөрөө хайрлаж, хайрынх нь нэгж зохих хэмжээндээ хүрэхгүй байгаа нэгнийгээ илчилж, төр засгаа зад шүүмжилж байна. Бахдах ч юм алга, халаглах ч юм алга. Тийм цаг үе болоод л тэр биз.
#улстөр #нийтлэл

Ардчилсан намд өгөх “зөвлөгөө”

Өнөөдөр түүнийг бараг Ардчилсан намд байгаа үгүйг ч ард олон сонирхохоо больжээ.Нийтлэлч, Непко гэх овогтой болоод уджээ.Өөрөө ч саяхан Нам, улстөрөөсбүрмөсөнхолдоод 15 жилболсон…гэж бичсэн байсан. Гэхдээ долоо хоног бүр л сануулж засаж суудаг шүү дээ.
#улстөр #нийтлэл

Өөрөө тогтсон Өгий нуур

Элсэн цөл ангамал тал зонхилсон Монгол орон ой хөвч ургамал ногоогоор хомс. Хойд хэсэгт хэдэн сайхан гол мөрөн заяасан боловч бүгд Орхон Сэлэнгийн бэлчрээр гадагшаа урсаад алга болдог тул нутгийн бидэнд өгөөж багатай. Малын бэлчээр, тариан талбай ус чийгээр ямагт гачигдаж, гандаж, хатаж байдаг билээ.
#нийгэм #нийтлэл

Тэмүүжингүй засаг давхар дээлтэй ч даарна

Сайд нарын “давхар дээл”-ийг ирэх долдугаар сарын 1-нээс тайлахыг УИХ-ын чуулганы эхний хэлэлцүүлгээр гишүүдийн олонхи дэмжлээ. Ингэснээр шинэчлэлийн Засгийн газраа аврах, танхимаар нь авч үлдэх дөрвөн боломж Ерөнхий сайд Н.Алтанхуягт үлдэв.
#улстөр #нийтлэл

Удирдлагын академийн түүхийг Ц.Лоохууз гуай ингэж сөхөв

Цогт-Очирын Лоохууз гэж амьдаараа домог болсон нэгэн буурал бий. Ахмад хижээл насныхан, ялангуяа улс төрчид бол андахгүй. Би тэднийд зочилж хуучиллаа. Гарын үсэг зурж номоо солилцлоо. Хожим дуурсагдахаа больсон, зарим нь бүр нийгмээс гадуурхагдсан улс төрч эрхмүүдийн шавь гэж ирээд л мань хүн түүх дэлгэлээ.
#нийгэм #нийтлэл

Хуруувч хийгээд дуулга

Өнгөрөгч долоо хоногт бас л барилгын кран уналаа. Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр одоо хэсэгтээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н сургалтын зар тасрахгүй. Гадаад хэлний сургалтын төв хүртэл ХАБЭА-н хөтөлбөртэй болчихжээ.
#нийгэм #нийтлэл

Кино үзэв

Өргөө-2 гэрт ойрхон болохоор хааяа кино ший үздийн. Өчигдөр Үргээлэг гэдэг монгол кино үзлээ. Үзэгчид дүүрэн, үзвэр ч күүл байлаа. Гэхдээ бяцхан хүүхдээ тэврээд ирдэг, тэр нь уйлдаг уламжлал хаа холдоху, байж л байна. Үзвэрийн дундуур ч урдуур хойгуур гарч орсоор л байна манай үзэгчид. Мөн л уламжлал ёсоор миний уртлын суудалд мангар өндөр+мангар том толгойтой хүн суулаа.
#нийгэм #нийтлэл

Б.Сарандаваа үгүй Засгийн газар

“Монгол Аура” энергийн төвийн тэргүүн Б.Сарандаваа гэж эмэгтэй бий. Тэрбээр 2500 хүний суудалтай Бөхийн өргөөг фэнүүдээрээ дүүргэж хэтэвчээр нь мөнгө даллан хишиг буяны даллага авахуулсан юм байх. Б.Сарандаваагийн лекцинд сууж хэтэвчээрээ мөнгө даллавал баяждаг гэх сургаар 3000 хүн тус бүртээ 22 мянган төгрөгийн тасалбарын үнийг төлөөд ирэх нь тэр.
#улстөр #нийтлэл

Түрэгүүдийн шинэ түрлэг

Турк улсын хөгжил, иргэдийнх амьдарч буй нөхцөл нь дайн дажинтай хөршүүд дотроосоо тод ялгарч байна. Хүн ам нь 76 сая, газар нутаг нь Монголын талтай тэнцэх юм. 2013 онд ДНБ нь 830 тэрбум ам.доллар болж дэлхийд 15, Европт долдугаар байр эзэлж, нэг хүнд 12.000 ам.доллар ногдож буй.
#нийгэм #нийтлэл

Ард түмэн дан дээлтэй даарч явахад тэд давхар дээлтэй халхалзаж байна

.....Юм их хачин хувьсаж өөрчлөгдөх юм. Байрь суурь гэх ойлголтыг хатуу ойлголт гэж үзэх бүтэн бололцоогүй ч сүүлийн үед энэ зүйл хаа хаанаа шингэн ундаа лугаа адил урсаж уусаж, хувирч өөрчлөгдөх нь үзэгдлийн хэмжээнд очжээ. Цахим мэдээлийн чөлөөт орон зай дахь хуйларсан их урсгалыг ажихуй дээрх сонин үзэгдлийн гайхшрам дүр төрхийг та төвөггүй олж харна.
#улстөр #нийтлэл

Шинэчлэлийн шийтгэл

Улс төр хэт улайрч хэм хэмжээ савнаасаа хальжээ. Эрүүл өрсөлдөөн үгүй болж өшөө хорсол, занал зүхлээр солигджээ. Түмний татварын мөнгөөр төрийн сайд хийж байгаа хүнд хэл ам, хэрүүл тэмцэл байдаг л юм. Гэтэл тэр бүхэн нь бүүр дэндэж өшөө хорсол, үзэн ядалт болоод явчихлаа. МАН уг нь төр барьж үзсэн тохитой бол тохитой хүлээцтэй бол хүлээцтэй байж болохоор томоохон улс төрийн хүчин мөн.
#улстөр #нийтлэл

Дахин төлөвлөлтийн зовлон арвин

Нийслэлийн засаг даргын орлогч С.Очирбат энэ жил гэр хорооллын 4 793 өрх орон сууцтай болно гэлээ. Харин Улаанбаатар хотын захирагч компаниудын иргэдтэй хийж буй хэлцэл зарим газар урагш муутай явааг дурдав. Тэрбээр УИХ-аас газар албадан чөлөөлөх хууль хүлээж суугаа бөгөөд эс бүтвэл НИТХ-аас журам гаргуулаад санасандаа хүрэх бодолтой аж.
#нийгэм #нийтлэл

Солонгос кино

Зурагт үзэгчид аль сувагт ямар нэвтрүүлэг үзэж буйг тодорхойлдог тоолуур хоёр жилийн өмнө Улаанбаатарт тавьсан. Английн нэг компани Максмоли хэмээх Монголын компанитай хамтарч энэ тоолуурыг ашиглалтад оруулжээ.
#нийгэм #нийтлэл

“Давхар дээл” хэмээх далан үг

УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын тухай болон Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийв. Санал хураалтад оролцсон 69 гишүүний 35 нь Засгийн газрыг огцруулахаар товчлуураа дарлаа.
#улстөр #нийтлэл

Танк хүлдэг Засгийн газар

Засгийн газарт УИХ дүн тавив. “Танхимыг бүрдүүлж байгаа 19 сайдаас 17 нь УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашиж байгаа учраас хэмжээгүй их эрх мэдэлд бялуурч ажлаа муу хийлээ. Тиймээс энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс больцгоо та нар....” гэв. Энэ бол сануулга. Бас энгийн үнэн байв. Харин энэ энгийн үнэнд Ерөнхий сайдаасаа эхлээд түүний кабинетийн гишүүд багтартлаа уурсах юм гэж санасангүй...
#улстөр #нийтлэл

Чинагийн Галсан: Гомдох ч юу байхав дээ. Намайг энэ улс огт ашигласангүй дээ…

ХБНГУ-ын Бундестагын дэд ерөнхийлөгч доктор Антье Фолльмер Ч.Галсанд Холбооны гавъяаны загалмайн одонг гардуулахдаа“Герман улс Монголын энэ сод зохиолчийг төрийнхөө дээд одонгоор шагнаж байгаа нь цаад утгаараа тэрээр өөрийгөө Чинагийн Галсангаар шагнаж байгаа хэрэг юм.
#нийгэм #нийтлэл