Монгол хүн
Эх орондоо нүүрэлсэн таатай нөхцөлийг санаатай хааж, Төр Засгийнхаа удирдагчдыг хөрш гүрэндээ матдаг өөдгүй монгол араншин гутамшигтай.
Эх орондоо нүүрэлсэн таатай нөхцөлийг санаатай хааж, Төр Засгийнхаа удирдагчдыг хөрш гүрэндээ матдаг өөдгүй монгол араншин гутамшигтай. Сталинд П.Гэндэнг нууцаар матаж асан бол эдүгээ Н.Алтанхуягийг “Хоёр хөршийн уулзалт бидэнд ямар падлий байхав” гэх байдлаар асуудалд хандсан гэж Хүмүүлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, судлаач профессор Д.Уламбаяр ОХУ-ын сонорт зориуд хүргэх гэсэн аятай дэврүү ярилцлага өгчээ. Ерөнхий сайдынхаа амнаас унасан үгийг Монголд уршиг тарих тал руу нь ингэж түлхэх хэрэг юу байв. Н.Алтанхуяг “падлийгүй” гэх маягаар арай тэгж бүдүүлэг түс тас авирлаагүйг цэнхэр дэлгэцээр бид харсан. Н.Алтанхуягийн хэлснийг ОХУ өөнтөглөж, эвгүйцэх нь байтугай анзаараа ч үгүй, тоогоо ч үгүй байх. Тайван цагт харилцаа муутгах илүү үг хил давуулан чулуудах лав л сайныг авчрахгүй.
Д.Уламбаяр профессор бас Ерөнхий сайд Н.Алтанхуяг Орос ахын дургүйг хүргэснээр түүнийг өдий хүртэл Оросын тал хүлээж аваагүй гэж ярилцлагадаа дөвийлгөжээ. Д.Уламбаяр та Монголоо ч яахав хорлож дөнгөдөг юм байгаа биз. Харин Оросын тал манай Ерөнхий сайдыг хүлээж авахгүй гэх санаа огт өвөрлөөгүй бол та Орос ах нараа хилсдүүлжээ. Н.Алтанхуяг хоёр хөршийн удирдагчид тэндээ уулзаа л биз. Бид эндээ ажлаа яриад л сууж байна гэж үг өдсөн нэгний асуултад хариулсан. Би андуураагүй бол тиймэрхүү үг хэлсэн санагдана. Оновчгүй үг үү гэвэл оновчгүй үг. Гэхдээ үүнийг дэврээх гэж УИХ-ын чуулган дээр зарим гишүүд улайран зүтгэж байсан нь сөрөг хүчний нэр төрийг өргөх гэсэн тоглолт боловч цаагуураа бүгдэд уршигтай. Явцуу эрх ашгийн төлөө олонхийг дийлэх гэсэн биш эх орноо л хорлоно. АН-ын эрх баригчид орос ах-та нарыг гомдоогоод байна. Та нар харилцаагаа муутгаад өгөөч гэж гуйсантай бараг ижил. Хоёр орны худалдааг хар. ОХУ-аас манай улс 1,4 тэрбум ам. долларын нефть бүтээгдэхүүн импортолж байхад тэд манайхаас ердөө 250 сая ам. долларын бараа авдаг.
Хятадууд торгоны замаа өргөмжлөн Европтой Казакстанаар харилцдаг болсон. Үүнээс үүдэж Сибирийн трасс орхигдож, төмөр зам дагасан 5 сая орос иргэний амьдралд нөлөөлж буй. Байдал ийм болоод байхад Орос манай мах, махан бүтээгдхүүн, арьс шир, нэхий болон ноолууран эдлэл авахгүй биднийг боогоод байгаа нь манай туршлага дулимаг эрх баригчдаас шалтгаалаагүй байх. Оростой хийсэн худалдаа өнгөрсөн жил 2012 онд хийсэн худалдаанаас буурчээ. Манай эрх баригчид оросуудын дургүйг хүргэснээс бид хохироод байна гэж талцдагийг иргэн бүр үл тоо. Аль ч нам бүхний дээр улсынхаа эрх ашгийг тавь.
Одоо хийн хоолойн асуудлаар гэнэн ч юм шиг, тэнэг ч юм шиг монгол маягийн улс төржилт дэвэрнэ. Орос ахаа гомдоосноос болоод манайхаар хийн хоолойгоо тавьсангүй гэж нэг нам нь нөгөө намаа яллаж, хонжоо олох гэнэ. Монголоор хийн хоолой дамжуулах ямар ч ашиггүй замыг оросууд сонгохгүй нь мэдээж. Тэдэнд бэлээхэн тавьчихсан хоолойгоо уртасгаад Владивостокоор Япон Солонгос руу гаргах нь ашигтай байгаа. Мөн Хятадтай шууд хилэлдэг Манжуураар хоолой тавих Монголын нутгаар нэвт 55 тэрбум ам. доллараар хоолой тавьснаас ихээхэн хямд тусна. Улс бүр илүү зардал гаргахгүйг хичээдэг тул Оросын зөв. Хийн хоолойн талаар хязгаар нутгийн бөглүү жалгын харанхуй малчид шиг гэнэн юм ярихаа больж үз.
Саяын дээд хэмжээний хоёр уулзалтаар ОХУ эрчим хүч, шатахууныхаа нийлүүлэлтийг нэмж, хугацааг сунгаж дөнгөх шиг боллоо. Шатахууныхаа Монголд зориулсан өндөр үнийг үе үе өсгөдгөө цэглэхгүй бол асуудал үүснэ дээ. Харин бүтвэл төмөр замын транзит тээвэр гол үзүүлэлт болох магадлалтай. Энэ нь орхигдоод буй Сибирийн төмөр замын ачаа эргэлтийг нэмэх Оросын ашиг сонирхолд амин чухал. Манай сонирхол ч энд Оросын бөөрөнд наалдна. УБ төмөр замыг хойд хилээс өмнөд хил хүртэл хос болгох, цахилгаан шугам татах гээд Орос л дийдэг юм уу гэхээс Монголын хувьд бол олон жил ярих үлгэр болно биз ээ. Шанхайн уулзалт гэж хөөрцөглөөд байсан бидэнд таваглах төсөл байгаа юм уу. Энэ бол бидний жижигхний гай. Өөр хэний ч буруу биш.
МУИС-ийн олон улсын харилцааны сургуулийн багш С.Баясгалангийн ухаалаг ярилцлагыг уншвал энэ талаар бодиттой багцаа авна. Харин Д.Уламбаяр профессор “Оросууд хэзээнээс хийн хоолойг манайхаар дамжуулж тавихыг зөвшөөрдөг байсан ч Зянь Земинь даргын үед Хятад улс үүнийг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Энэ байр суурин дээрээ ч тэд хатуу байлаа” гэж галалсан нь хэнд хэрэгтэй юм. Юутай ч хоёр хөршийнхөө хийн хоолойн талаар хэрхэх эсэхийг удахгүй харах болж дээ.
Нэмэрт нэрмээс гэгчээр мэдээж юман дээр хий хоосон салхилдаг хөөрүү жулдар сэтгүүлчид бас хажууд нь юу вэ. Орос Украйн хоёр эвдрэлцсэн нь бидэнд ашигтай гэж баяр хөөртэй бичих юм. Ингэж сурталдаж болж байгаа юм уу. Орос Украйн хоёр ахан дүүс, адилхан сляванчууд. Тэнд цус урсаж байхад бид энд олз ашиг ярих нь ичгүүртэй.
Сурвалжлагч: Манай улсын хувьд гуравдагч орон гэж онцолж харилцаад оросуудаа гомдоосон талтай гэж хэлэх судлаач цөөнгүй байдаг. Хойд хөршийн бодлогын шийдвэрүүдэд энэ хандлага нөлөөлөөд байна уу?
С.Баясгалан: Харилцааны хувьд бидний буруу байхгүй. ЗХУ задарсны дараа Оросын бодлого анхаарал өндөр хөгжилтэй Европ, Америк руу хандсан. Тэдэнтэй л харилцаа тогтоохыг бодож байсан. Саяхныг хүртэл, бүр тодруулж хэлбэл Украйны хэрэг явдал хүртэл Оросын бодлого тийм байсан юм. Алс дорнод, Ази руу нэг их ач холбогдол өгдөггүй байсан. Харин Украйны дараа Америк, Оросын харилцаа эрс хүйтэрсэн. Ийм үед оросууд Ази гэж тив бийг санаж байна л даа.
С.Баясгалан багшийн хариултаас харахад бид орос ахтайгаа адилхан л гадаад бодлого явуулж. Орос ахынхаа толгой дээгүүр харайж, гурав дахь түншлэл гэж сэвснээс буруудсан хэмээн хуучинсаг нөхөд хэлээ одоо ч билүүдсээр байгаа. Ардчиллыг харлуулдаг хэдэн ноцтой алдааны нэг нь энэ.
Ерөнхий сайд хазгар Гэндэн согтчихоод Зөвлөлтийг улаан империалист, байлдах дуртайгаараа Орос Япон хоёр л байлдана биз, бидэнд ямар ч хамаагүй гэж лав л Улаанбаатар дахь Зөвлөлтийн элчин сайдад агсам тавиагүй. Өөрийнхөө дэргэдээс салдаггүй буутай орос сургагч нарт тэгж шаралхаж зүрхлэхгүй. Тэгээд хэн П.Гэндэнг энэ талаар Сталинд матаж байсан байна? Мэдээж П.Гэндэнгийн дэргэдэх монголчууд.
Сталин. (1935 оны 12-р сар) Манжуурын өртөөнд хэлэлцээр хийх үедээ Гэндэн та н.Самбууд, энэ хэлэлцээр болон хилийн мөргөлдөөнүүд нь Манж Го, БНМАУ-ын хоорондын хэрэг биш, ЗСБНХУ, Япон улс хоёрын хоорондын хэрэг, тийм учраас Манж Го, БНМАУ хоёр биш харин тэд буюу ЗСБНХУ, Япон улс хоёр хоорондоо ярих ёстой гэж хэлсэн гэж би дуулсан. Яагаад тэгж байгаа юм?
Гэндэн. Энэ бол худал үг бөгөөд өдөөн хатгалга, би тэгж хэлээгүй гэв.
Молотов. Бид нэг л санаатай байна. Та санаагаа бүү нуу, биеэ бүү өмөөр. Сая н.Сталины хэлсэн зүйлийн талаар бид тодорхой баттай мэдээлэлтэй байгаа. Гэндэн та согтуу байхдаа зөвлөлтийн эсрэг өдөөн хатгасан зүйл хэлж байсан явдал чинь үүнийг давхар нотлож байна. Та наашаа явахынхаа өмнө, надад Кремлийн эмнэлгээр дамжуулан “эрүүл мэндийн шалтгаанаар” удаан хугацааны чөлөө авч Крымд амраач гэх байх гэж ярьж байсан гэсэн. Бид тийм арга мэх сүвэгчилж тийм тоглоом тоглохгүй.
Гэндэн. Энэ бол мөн л худал үг гээд тэрээр тийм зүйл хэлээгүй, мэдэхгүй гэж хариулав. Өөрийнх нь тухай ийм гүжир гүтгэлгийг хэн хэлж байгаа нь маш сонин байна гээд өөрийг нь ийнхүү буруутгаж байхад ажлаа хийхэд хэцүү байна гэв.
Молотов. н.Сталин бид нар шулуун шударга, ний нуугүй хэлж байна. Гэндэн та согтуу байхдаа бидний эсрэг янз бүрийн үг олныг хэлснийг бид мэднэ. Та угаас Манжуурын хэлэлцээр болон хилийн зөрчлийг зохицуулах явдал нь танай Монголын хэрэг биш гэж үзээд түүнийг бусдад тохохыг хүсч байна.
П.Гэндэнг Хар далайн амралтанд хэсэг хугацаанд хориод, дараа нь баривчилж, Москвагийн шоронд эрүүдэн тамласаар эцэст нь цаазалсан. Мангар монголчууд манай Гэндэн Сталины гаансыг хуга алгадсан гэх домог зохиогоод, гэнэн домогтоо итгэчихсэн хөөр бах болгон хуучилж байжээ.
1990 онд ЗХУ бутарч Орос Монгол хоёр хоёул ядарсан. Худалдаа аргагүйн эрхэнд нойл заав. Орос шилжих рублиэр бус валютаар худалдаа хийнэ гэснээс болж 70 жилийн хөөрүү боол нь картын бараанд орсон. Оросын цэргийн асар том ангийг Монголд тэжээх аргагүйдэж, мөн үсрэнгүй хөгжиж эхэлсэн Хятадтай ЗХУ дуртай ч дургүй ч ойртох гэж Монголоос цэргээ татсан.
Тэгтэл оросууд монголчуудаас болж худалдаа буурсан юм шиг сурталдаж, мөн оросын цэргийг бид хөөж гаргасан юм шиг ярьж эхэлсэн. Хамгийн хачирхалтай нь үнэн байдал өөр байхад монголчууд оросын талд ороод, биднээс болж Орос Монголын харилцаа тасарсан гэж сурсан зуршлаараа долигнож, орос ахыгаа монголчууд гомдоосон хэмээн өөрсдийгөө хорлож эхэлсэн нь оросуудад биеэ цэвэрлэж, бурууг бидэнд тохоход сайхан далим болж билээ.
Монгол хүн яагаад ийм зан гаргадаг байна аа? Гайхмаар.

2014-05-26
иргэн
Зочин
Зочин
Зочин
Шинээ
Зочин
Зочин
bib
догсом
догсом
Зочин
Зочин
догсом
нано
zochin
1
Жу
1111
Гана
Зочин
Зочин
догсом
teneg
зочин
Зочин
Зочин
догсом
Зочин
Зочин
Зочин
АРД ДОРЖ
Зочин
Муухай Монгол хүн
Зочин
лодох
Зочин
Зочин
unen unen
TTT
Болд
зочин
mongolzuu
Mongolzuu
Зочин
Зочин
Зочин
Зочин
Өөрөө мангар
Уулын өвгөн
hhh