Хотонд дуугарах буутай болохгүй бол хойно урдаас чоно, нохой...
Туурга тусгаар Украйн улсын хамгийн сор болсон Крым гэдэг үзэсгэлэнт газрыг Оросын Ерөнхийлөгч Путин айлгаж байгаад булаагаад авчихав. Гартаа барих зэвсэг, хотондоо дуугарах буугаа хураалгачихсан Украйн улс яаж ч чадсангүй. Уг нь Украйн улс хотонд дуугаргах сайн буутай байсан.
Туурга тусгаар Украйн улсын хамгийн сор болсон Крым гэдэг үзэсгэлэнт газрыг Оросын Ерөнхийлөгч Путин айлгаж байгаад булаагаад авчихав. Гартаа барих зэвсэг, хотондоо дуугарах буугаа хураалгачихсан Украйн улс яаж ч чадсангүй. Уг нь Украйн улс хотонд дуугаргах сайн буутай байсан. Бүүр сайн буюу цөмийн зэвсэгтэй байсан юм. Оросын цөмийн физикийн том эрдэмтэд Украйн цустай байсан гэлцдэг. Украйн Оросын цөмийн физикийн эрдэмтэдтэй нийлж сайн зэвсэгтэй болсон. Украйн Оросоос хүн амаар цөөн ч цөмийн энерги ашиглахаараа илүү байлаа. 1994 онд Америк, Орос хоёр сайдаж, олон улс орон хүйтэн дайны аюул холдлоо гэж санасан даа. Америк, Орос хоёр том гүрэн ятгасааар байгаад Украйн орны өөрийгөө хамгаалж бусдыг айлгадаг буу буюу цөмийн зэвсгийг нь хураагаад авчихсан. Америк, Орос хоёр том гүрэн Украйн улсын цөмийн зэвсгийг хурааж авахдаа Украйн улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд аюул учирвал цөмийн зэвсгийг нь хурааж авсан Орос, Америк хоёр хамгаална гэж Будапештийн тунхаглалд гарын үсэг зурсан байгаа. Гэтэл хотонд дуугаргах ганц буугаа хураалгасан Украйн руу Путин дайраад Крымыг нь авчихлаа. Өнөө Америк нь ч Украйныг хамгаалсангүй, зэр зэвсгээр тусласангүй. Худлаа, амаараа хамгаалаад суучихсан. Ингээд ганц сайн зэвсгээ хураалгасан улсын хохь болоод үлдэх нь тэр. Хэрвээ Украйн зэвсгээ хураалгаагүй байсан бол Орос дайрч чадахгүй, газар нутгаас нь булааж чадахгүй байсан. Путин болон түүний ойр тойрныхон Украйнд “Су-30” гэдэг бөмбөгдөгч онгоцоор зочилно гэж томорч чадахгүй байсан. Хоосон буунаас хорин хүн айна гэж ямар үнэн үг вэ. Хойд Солонгосыг хардаа хоосон пуужингаас 200 улс орон айж, Ерөнхийлөгч нь гэж нэг коммунист бацаан пээдийж байна. Хойд Солонгос руу хойшид хэн ч дайрч, хэн ч элэг барьж чадахгүй. Орос Украйны нутгийг булааснаас хойш дэлхийн цагийн байдал эвгүй боллоо. Хойно урдаас нутаг ус, хот хороо руу маань чоно, нохой өнгийхгүй, хулгай дээрэм, элэг барихгүй гэсэн баталгаа байхгүй боллоо. Тусгаар орон л юм бол ганц сайн буутай болно байгаа. Ганц сайн цөмийн пуужинтай л болмоор байна. Хойно урдаас чоно, нохой өнгөлзөх нь байна шүү дээ. Төрийн томчууд нэрэлхээд л байгаа болохоос биш хойд, урд хоёр хөрш Монголын асуудлыг монголгүй шийдэж дээрлэхдэг XIX, XX зууныхаа үе руу эргэн орчихоод байгаа. Энэ бол сэтгүүлчийн л бодол. Гэтэл Монгол улсын ардчилсан төр засаг Монгол бол цөмийн зэвсэггүй бүс гэж харин ч нэг мундаг зарласан. Үүндээ ч үнэнч байгаа.
Монгол улс мориороо, хуучин түүхээрээ биш, технологи эзэмшсэн тоглгойгоороо гайхуулж улс орноо хамгаалж хөгжүүлж чадна. Дэлхийд гайхагдсан боловсрол, технологи эзэмшсэн залуус олон байна. Цөмийн энергийн түүхий эдийн асар их нөөц байна. Цөмийн физикийн салбарт ч Монгол бол дэлхийд гайгүй толгойд тооцогддог. Цөмийн физикийн 20-иод эрдэмтэн байдаг. МУИС гэхэд математик, цөмийн фицикчдийг төрүүлснээрээ хаанахын яма рч их сургуулиас дутахгүй ээ. МУИС-ын ректор, Дубна дахь цөмийн хүрээлэнгийн орлогч захирал хүртэл хийж явсан н.Содном агсны шийрийг хатаах залуус, цөмийн “физикийн гавал толгойнууд” монголд байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Цөмийн энергийн газрын даргаар Н.Тэгшбаяр гэдэг цөмийн физикч залууг тавьсан нь харин ч нэг нүдээ олсон томилгоо болсон юм. Ер нь бизнесийн салбарт “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргал шиг, Уул уурхайн салбарт “Рио Тинто”-гийн Зэсийн салбарын олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн ерөнхийлөгч Б.Болд шиг, Цөмийн энергийн салбарт Н.Тэгшбаяр шиг мэдлэгтэй залуус салбар бүрт тав арав байхад л монгол улс хөгжинө. Яагаад монголчууд цөмийн эрчим хүчийг морь шигээ эзэмшиж чадахгүй гэж... Тэгвэл нэгэнт л цөмийн зэвсэгтэй болж болохгүйгээс хойш Болж өгвөл цөмийн ганц пуужинтай болоход гэмгүй. Сайн буугүй айлыг чоно, нохой, хулгай дээрэм элэг бариад байдаг юм. Г.Д цөмийн физикийн мэргэжилтэй залуустаа итгэл өгч, хойд урд хил дээрээ цөмийн хоёр цахилгаан станц бариад Орос, Хятад гэдэг хоёр том зах зээлийг цөмийн эрчим хүчээр хангахад л монгол улс гарч өглөө. Сэтгүүл ч миний хувьд бизнесмэн Ж.Оджаргалтай уулзаж, ярилцаж байсан. Б.Болдтой ч хоёр гурван цаг санал солилцож үзсэн. Н.Тэгшбаяртай бол гурван удаа ч уулзсан. Тэр эх оронч залуу. Түүний удам судар, эцэг өвгийн түүх нь тун сонин юм билээ. Манжийн цэргийн хөлөөс овгийнхоо тугийг хамгаалж өдий хүргэж чадсан “Тугчин” гэдэг овгоор бахархдаг юм билээ. Цөмийн энергийн дарга Н.Тэгшбаярын талаар багш нь бичсэн байна. МУИС-ын Н.Тэгшбаярын ангийн оюутнуудаас цөмийн энергийн таван доктор төрсөн гэж. Цөмийн энергийн сайн мэргэжилтэн нь бэлтгэгдсэн байна. Цөмийн энергийн салбарт Н.Тэгшбаярын илтгэлийг дэлхий үнэлж байна. Монголд цөмийн энергийн асар их нөөц байна. Эрчим хүчний хомсдол болсон хоёр том зах зээл байна. Монголчууд цөмийн энергийг эмнэлгээс авахуулаад эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах цаг болсон. Болж өгвөл ганц сайн цөмийн пуужинтай болох юмсан. Энэ нь төр засгийн бодлого биш сэтгүүлч миний бодол шүү. Харин Монголчууд бие биендээ, эрдэм мэдлэгтэй залуустаа итгэх л дутаад байна.
Хойно урдаас чоно, нохой хот руу гэтэж айлгавал бидний цөөхөн монголчуудыг цөмийн технологи гаргуун эзэмшсэн эрдэмтэд аварна. Монголд ураны нөөц их байна гэхэд гадаадынхан үнэхээр атаархах юм. Шар нунтагийг гадаадынхан асар өндөр үнээр авъя гэж байна. Харин гадаадынхан Монголыг цөмийн энергийн салбарт ажил хийлгэхгүй байх талаар хорлонтой бодлого явуулж байна. Монголчуудыг хооронд нь хагаралдуулах бодлого явуулж байна. Иргэдийг нь төр засгийн эсрэг турхирч байна. Ер нь хойно урдаас чоно, нохой хот руу минь гэтвэл ганц сайн буу ч хэрэг болж л таараа. Гэнэ алдаад цөмийн зэвсэгээ хураалгасан Украйныг хардаа. Яаж байна. Монгол залуус цөмийн энергийг морь шигээ эзэмшиж, жолоодож чадна.