нийгэм 2,293 нийтлэл байна

Тойв гуай

Баянхонгор аймагт Монголын дипломат алба маш ээлтэй гэж үзэхээр юм. Учир нь энэ аймгийн харьяат, аймгийн угшилтай тавын таван сайд төрүүлнэ гэдэг бусад аймгуудтай харьцуулахад тэр бүр давтагддаг үзэгдэл биш.
#нийгэм #нийтлэл

Р.Нямдорж: Төрсөн сумаа гэдэггүй хүн Монголоо сэтгэлдээ тээнэ гэж байхгүй

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой ярилцлаа.
#нийгэм #нийтлэл

Бид дээрэмчдийн өлгий юу, гадны тоглоом уу?!

“Сауз Гоби” хэмээх гадаадын хөрөнгө оруулагч компаний гурван ажилтныг Монголын шүүхээр экспресс журмаар оруулан шоронд хийчихлээ. Шалтгаан нь татвар нуун дарагдуулсан. Нэг нь АНУ-ын иргэн, нөгөө хоёр нь Филиппиний харъяалалтай.
#нийгэм #нийтлэл

Ямар уужим юм бэ, наран хүний сэтгэл

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дууны шүлгийн нэрт мастер Загдын Түмэнжаргал ахын маань ”Монголын тал нутаг” дууны шүлэгт ”Ямар уудам юм бэ, Монголын тал нутаг, Ямар уужим юм бэ, монгол хүний сэтгэл” гэсэн сайхан мөрүүд бий.
#нийгэм #нийтлэл

Бодоо Данзангаас Сүхбаатар юугаараа агуу вэ?

Өнгөрсөн зууны харанхуй бүдүүлэг Монголын балчир хүү Сүх улс төрийн туршлагагүйдээ гэнэдэж Бодоог хөнөөх улаан оросын хуйвалдаанд санамсаргүй урхидуулсан бүдэг ул мөр буйг зарим түүхчид шивэгнэх болов. Феодализмын үед байтугай социализмын үед ч манай удирдагчид хууртаж байлаа.
#нийгэм #нийтлэл

Монгол наадам дээр монгол уяач өвгөний уйлахыг хараад...

Өнгөрсөн зуны наадмаар Хүй долоо худагийн дэнжид Сүхбаатар аймгаас нэгэн аатай хүрэн даага ирсэн юмаа. Зүүн талд гүйцэгдээгүй сөөнгө даага. Сөөнгө гэдэг нь эхийгээ хөхдөггүй, төрмөл хурдаараа гэсэн үг шүү дээ. Наадмын өмнөх Хүй мандалын дунд, их сунгаанд энэ даага үргэлж өнгөнд байлаа.
#нийгэм #нийтлэл

О.Банзрагч: Арван хувийн урьдчилгаа төлөөд 8 хувийн зээлд хамрагдах боломжтой, гэхдээ…

Улаанбаатар хотын банкны тэргүүн дэд захирал О.Банзрагчтай ярилцлаа.
#эдийн засаг #нийгэм #нийтлэл

“Арева”-гийн санхүүжүүлэх мал эрүүлжүүлэх төсөл олон асуултад хариулт авчирна гэдэгт хүмүүс итгэж байна

Дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг ”Арева” компани Монголд орж ирээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэд 1996 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэхээр 18 жил өнгөрч байна. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээрээ дэлхийд хамгийн томд тооцогдох энэ компани байгаль дээрх ураны хүдрийг олборлож, цөмийн реакторт ашиглах хүртэл боловсруулдаг компани гэдгийг нь хүмүүс мэднэ.
#нийгэм #нийтлэл

Ядаж байхад ирэх жил “Болор цом ” болох гээд байдаг…

Ардчилалд шилжээд ч гэхүү, тусгаар тогтнолоо өөрсдөө мэддэг болоод ч гэхүү өнгөрүүлсэн 25 жилийг хархад зарим юмс огт танигдахгүй болтлоо өөрчлөгджээ. “Түц”ээр эхлээд тохиролцооны мухлаг болоод, одоо хэдийнээ сүпер маркет болсон хамгийн ойрхон дэлгүүрээр жишээ авахад л ойлгомжтой... Үзсэн харсан, хэссэн тэнэсэн, өмссөн зүүсэн, баяжсан, хөлжсөн гээд тоочвол эцэсгүй яриа болно.
#улстөр #нийгэм #нийтлэл

Монголын поп одод

Дампуурч өгчийнэ. Ерөнхий сайдын таналтын эхлэл гомдмоор хүнийрхүү л байсан болохоос халамж бол ард түмнийг удаан үхүүлдэг хор мөн. Малыг л алж идэтлээ тэжээдэг. Тэжээлгэдэг болохоор мал малаараа л байдаг.
#нийгэм #нийтлэл

Олон нийтийн радио, телевизийн улс төрийн зөвлөл

Санаа амар болжээ. Жүжиг тавихаа ч байж.
#нийгэм #нийтлэл

Дүүжлүүрийн эзэн

Зарим улс төрийнхөө сүлдэнд арслан, шонхор, далдуу модны навч тахидаг. Харин нэг улс онцгой учир сүлдэндээ дүүжлүүрийн дүрс сонгожээ. Өөрсдийнх нь амгалан тайван, эрх чөлөө, хангалуун амьдрал – энэ бүхэн дүүжлүүрийн л гавъяа, шидэт дүүжлүүр.
#нийгэм #нийтлэл

Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй ээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
#улстөр #нийгэм #нийтлэл

Төрийн наадмаас хүчтэй ямар алтан гулдмай гараад ирэв

Саяхан “Жем Интер­нэйшнл” компанийн нэрэмжит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Түрүүлсэн бөх нь 5 000 000, үзүүр бөх нь 2 500 000, шөвгөрснүүд нь 1 000 000 төгрөгийн “бай” шагнал авсан бололтой. Онцлог нь энэ барилдаанд аварга, арслангууд олноороо ирж зодоглов.
#нийгэм #нийтлэл

Монголын ужиг өвчин “ксенофобие” үгдэрчээ

Аливаа нийгэм өөрчлөлтийн үедээ “нялхсын өвчин” тусдаг ажээ.
#нийгэм #нийтлэл

Жаргалсайхан гуай

Дал наяад оны дунд сургуулийн төгсөх ангийхны хувьд байж болох хамгийн том мөрөөдөл нь Москвагийн Олон улсын харилцааны сургууль (Оросоор МГИМО гэж товчлоно) байлаа. Энэ сургууль байгуулагдсаныхаа 70 жилийн ойг саяхан тэмдэглэсэн. Энэ хооронд тэнд Монголоос 500 гаруй хүн суралцжээ. Төгсөгчдөөс Засгийн газрын тэргүүн нэг төрсөн нь Сү. Батболд. Анхны төгсөгчдөөс энх тунх байгаа нь академич Бира гуай.
#нийгэм #нийтлэл

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа, Монголын үе үеийн хөлбөмбөгчдөөс

Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчийн сонгууль ирэх хоёрдугаар сарын 27-ны өдөр болно. Энэ сонгууль монголын хөлбөмбөгийн түүхэнд чухал олон үйл явдал дагуулж байгаагаараа онцлог юм.
#нийгэм #нийтлэл

Б.Энхжаргал: Би ирээдүй рүүгээ гүйхийг хүсч байна

Б.Энхжаргал надад гуниг харуусал гэхээсээ илүү эрч хүч, гэрэл гэгээ өгөв. Тэр бол тэрсэлж дэгдсэн тэмүүлэл, тэртээгээс нааш цайвалзсан гэгээ. Тэр бол дусал нулимс, дууны бүлээн мөр .... Бүгдээрээ түүнд ирээдүй рүүгээ гүйхэд нь тусалъя. Дэмжээрэй, манайхаан....
#нийгэм #нийтлэл

Ухаантай харагдах гэж УИХ-ын гишүүн бүр үг хэлэх албагүй

Эх орон маань мөнгөний гачаалд оржээ. Хасаж танаж, хэмнэж болдог л бол мөнгө босгох нүх сүв бүрийг Засгийн газар анаж хайж буй. Зөв өө, зөв. Нийгмийн хавтгайрсан халамж, төрийн албан хаагч нэртэй үй түмэн багш эмч, төрийн захиргааны данхар бүтэц, ер нь өөлөөд байвал олон буй. Гэхдээ мөнгөний гол эрлэг маань эд биш юм аа.
#нийгэм #нийтлэл

Даварсаар даварсаар ...

Хүн юмыг амархан мартдаг. Арав, хорь байтугай хэдхэн жилийн өмнөхийг сануулахад мэл гайхаж, 2004, 2008, тэр ч бүү хэл 2012 оны сонгуулийн сурталчилгааны материалыг эргэж үзсэн хүмүүс “пөөх”, “арай ч дээ”, “үгүй байлгүй дээ” хэмээн дуу алдаж байна.
#нийгэм #нийтлэл

Тэндэр авах аргууд

Энэ интэрнэт сошл ертөнцийн буянаар энэ нүгэлт чих нүд хоёр эсэн бусын юм харж явхын. Та нар яасан порно гээл тас гээл тархинд чинь буужээн уу. Хүн өөрийхөөрөө л ойлгох юм даа. Гэтэл би айхтар том асуудалууд сонсосноо бичих гэж байна шүү дээ.
#улстөр #нийгэм #нийтлэл

Гүтгэлэг, шүүмжлэл хоёр ялгаатай

Сайд асан Ц.Оюунгэрэл Шүүмжлэгчийг хамгаалах тухай хууль санаачилжээ. Тэр хуулиа өөрийн дүү Ц.Батдаа зориулсан гэнэ. За тэгэхээр сайд асангийн дүү яасан байх вэ. Тэр нөхөр МИАТ компанид ажилладаг. 2012 онд АН ялж эгч нь сайд болонгуут МИАТ-ийн дарга болохыг хүсчээ. Хүсэлтээ эгчдээ, салбарын сайддаа уламжилж.
#улстөр #нийгэм #нийтлэл

Давхар иргэншил хийгээд полигамийн тухай

Манай улсын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь хүн амынхаа тоог өсгөх явдал билээ.Одоо л бид 3 сая дахь иргэнээ хүлээж байгаа ч хойд хөрш 200 саяуулаа, өмнөх хөрш бүр тэрбум 300 саяуулаа өнөр өтгөн айлуудын дунд хэдүүлхнээ байж “хэрүүлтэй” байдаг цөөхүүлээ айл шүү дээ бид.
#нийгэм #нийтлэл

“Хог”-ийн улс төр-1

Зай байз уу, “Хог бол манай улс төрийн үндсийн үндэс мөн” гэдгээр эхэлсэн нь дээр үү! Бидний мөн чанарыг тодорхойлсон үлгэрээс эхэлсэн нь дээр ч юм уу?
#улстөр #нийгэм #нийтлэл

Дарга нарын эргэн тойронд

Тэр чуулганы индэрт зогсож байхдаа бол царайгаараа өмнөх Ерөнхий сайдаасаа аргагүй өөр харагдаж байсан. Улс орны байдлыг ярихдаа хөмсгөө зангидсан. Яагаад ийм болсныг ярихдаа бухимдсан. Шийдвэрлэхэд шийдвэр төгс байгаагаа хэлэхдээ бүр хөмхийгөө зууж байв. Популист новшнуудаас айхааргүй, тэр битий гартаа бүлтэй цочир ууртай хүн шиг санагдаж байлаа.
#нийгэм #нийтлэл

Араншин нь хувь заяа болдог

Дээрхийн гэгээнтэн XIV далай ламтай хориод хоногийн өмнө Энэтхэгийн Дели хотноо уулзаж, тусгайлан ярилцлага авсан тэмдэглэлээ эвлүүлэн гурван нийтлэл болгосны сүүлчийнхийг нь уншигчдадаа толилуулж байна.
#нийгэм #нийтлэл

Энэ онд дажгүй ээ, бид

Ерөнхий сайдаар ажиллаж байсан, манай толгой эдийн засагчдын нэг, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал он солигдохын өмнө нийгмийн сүлжээ болох твиттерт жиргэхдээ ”52 сая малтай, 450 мянган тн үр тариатай, 20 орчим сая нүүрс, 1,5 сая тн зэс экспортолно. Гурав дахь сая хүнээ өлгийдөнө. Ирэх онд дажгүй ээ” хэмээжээ.
#улстөр #нийгэм #нийтлэл

Мөнхийн хоёр хөрш минь мөн ч холуур даялж байна даа

Манай улсад хоёр хөршийн төрийн тэргүүн ойр ойрхон айлчилж сүйд болсон. Үүний дараа бид зунжингаа “Талын зам”, хурдны замын төсөл ярьж хөөрцөглөв. Хойд урд хоёр хөрш маань манай нутгаар транзит бүх урсгалаа явуулж бид нэг болж авах нь хэмээн итгэж баярласаар явлаа.
#нийгэм #нийтлэл #эдийн засаг

Дэлгэцнээ “амилсан” их хядлага

2014 он. Улаанбаатар хот. Дунд сургуулийн сурагч хүү түүхийн хичээлээр асуугдаж байна. Тэрээр “Монголчууд 1911 онд улсынхаа тусгаар тогтнолыг эргүүлэн тунхаглаж чадсан ч удалгүй 1919 онд Хятадын Гоминданыханд түүнийгээ алджээ” хэмээн хэвлүүхэн нь аргагүй хүүрнэлээ...
#нийгэм #нийтлэл

Түүх гуйвуулсан аймаархи үлгэр

Ардчилсан хувьсгал Монголд өрнөөд 25 жил болж байна. Үе гэсэн ойлголт бий. 25 жил нь хүний нэг үе болох юм. Өөрөөр хэлбэл манайд ардчилалын бүхэл бүтэн нэг үе солигдож байна. Гэвч хараахан түүх болоогүй. Алив түүхэн факт түүх болохын тулд хэдэн үе дамжсан байх шаардлагатай. Ойроос бол үйл явдлын жинхэнэ үр дүн, олон тал, нөлөө, үүрэг тодорч амжаагүй байдаг.
#нийгэм #нийтлэл