Дарга нарын эргэн тойронд
Тэр чуулганы индэрт зогсож байхдаа бол царайгаараа өмнөх Ерөнхий сайдаасаа аргагүй өөр харагдаж байсан. Улс орны байдлыг ярихдаа хөмсгөө зангидсан. Яагаад ийм болсныг ярихдаа бухимдсан. Шийдвэрлэхэд шийдвэр төгс байгаагаа хэлэхдээ бүр хөмхийгөө зууж байв. Популист новшнуудаас айхааргүй, тэр битий гартаа бүлтэй цочир ууртай хүн шиг санагдаж байлаа.
ДЭМИЙ ГОНЗГОЙ
Тэр чуулганы индэрт зогсож байхдаа бол царайгаараа өмнөх Ерөнхий сайдаасаа аргагүй өөр харагдаж байсан. Улс орны байдлыг ярихдаа хөмсгөө зангидсан. Яагаад ийм болсныг ярихдаа бухимдсан. Шийдвэрлэхэд шийдвэр төгс байгаагаа хэлэхдээ бүр хөмхийгөө зууж байв. Популист новшнуудаас айхааргүй, тэр битий гартаа бүлтэй цочир ууртай хүн шиг санагдаж байлаа.
Өөрөөр хэлбэл 12 оны мөрийн хөтөлбөр ярьдаг Сайханбилэгээс өөр байлаа гэсэн үг. Талхны үнэ өсвөл зөрүүг нь өгчдөг Сайханбилэгийг марттал, Англи Хонконгийг шилэн кабэлиар холбочдог Сайханбилэгийг огоортол ярьсан гэсэн үг.
Тэрээр зардлаа танах замаар мөнгө хэмнэх горим санал болгоход нь иргэд алга ташин хүлээж авлаа. Гэтэл “Таная!” гэдэг үг нь шүлгийн гарчиг байжээ. Тэр нь бүр нууцлаг увидастай хайку байв. Тэгэд хайку нь ингэж үргэлжлэв:
Таная
Та нарын
Тавагнаас...
Ерөнхий сайдын “Шийдэл” хэмээх түүвэрт багтсан Таная хэмээх шүлэг.
Итгэл рүүгээ ус цацуулж, гайхаж гомдсон иргэд, “өөр танах юм зөндөө байгаашдээ” гэж хоолой нь зангирав. Танаж болох төдийгүй тав дараалан тануулсан ч анзаарахгүй төрийн үргүй шахам зардал зөндөөнөөрөө байгаа тул тэд ийнхүү нулимс цийлэгнүүлсэн шивнэж байна. Ариун цэвэр сахидаг хүн болох гэхдээ шивэртэй байнаа гээд хөлөө тайрахаар шийдсэн нь хүмүүсийн голыг гогджээ (Дарга нар заавал том машин унадаг, бензин их хийдэг, УИХ-ын гишүүн бүр жилд 90 саяыг авдаг, даже бүр цалин ч авдаг :), гадаадаар байнга хэснэ, маш олуулаа хэснэ, оюутнууд 70мянга авна, ажлаасаа халагдаад 3 жилийнхээ цалинг авна гэх мэт өчнөөн “сонирхолтой” зардал байсаар байхад даа).
Зөгий үзээгүй хэдэн хүнд зөгийний ашиг шимийг баахан сурталчилж байгаад аж ахуй нээтэл, “Өө чааваас ялаа л байх чив” гэсэн тухай Л.Түдэв гуайн өгүүллэг бий. Харин одоохи нөхцөл байдлаас үзэхүл мордохын хазгай болсон түүнийг ”дэмий гонзгой шив дээ” гэхэд хүргэж байна.
БҮХ ЮМНААСАА ЯМАР ХОЛ ЮМ БЭ?
Ерөнхийлөгч маань дэлхийн энгээр сэвэлзтэл алхаад байгаа. Сайхан хэрэг. Энд ч нэг том хурлын индрээс дэлхийн дулаарлыг шийдэх санаагаа дэвшүүлж, тэнд ч нэг чуулганы тайзнаас энхтайвнаар зэрэгцэн орших тухай тунхаглана. Тэр бүү хэл манай улсад дэлхийн улстөрч эмэгтэйчүүд чуулж, мөнөөх алдарт 104 орны Ерөнхий сайд ч ирээд л... Энэ бүхэн манай Ерөнхийлөгчийн нэр нүүр юм гэж сурталдаад л. Үнэхээр ч тийм юм шиг. Ерөнхийлөгч хоёр хөршийнхөө даргатай байн байн уулздаг болж, дунд нь зогсож зурагаа татуулдаг болсон. Тэр гурвыг харахаар эгээ л уулзангуутай “хээе цохиорой!” гээд гараа өргөдөг, эсвэл “wos up nigga!” гээд нударгаа нийлүүлдэг болуу гэмээр харагдана. Даналзаж байна даа гэж бахадмаар.
Гэтэл харах нэг өөр хазах тэрнээс өөр юм санж. Саяхнаас Орос Хятад гүрнүүд энд тэндэхтэй холбогдох зам харгуй, хоолой хошныхоо зургийг дэлгэлээ. Зургаас харвал бид нэг эболатай тосгон шиг л харагдаж байна чааваас. Хөл хорио тогтооцон Лигдэн хааны хүрээ шиг ч юм уу? Өөр цаашаа яах ч юм билээ. Ам бардам гуя шалдан гээд байдаг билүү.
Долоон уулын цаана аж төрдөг улсын хаан нэгэн өглөө ордноосоо гараад суниаж байснаа “Пязда бүх юмнаасаа ямар хол юм бэ!!!” гэж дуу алдсан гэдэг.
ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ!
Ер бусын явдал байнга л болдог л доо. Тиймдээ ч монголчууд хэр баргийн юманд гайхахаасаа илүү өөд өөдөөсөө харж “цаадуул чинь алнаа ална” гэж хэлээ гаргаа л зөрдөг онцлогтой ард түмэн билээ. Гэтэл энэ өвөл үнэхээр “гайхалтай!” гэж дуу алдмаар явдал боллоо.
Тэд цалингүй ажиллах гэнэ!
Болсон явдал нь өөрөө энгийн биш учир цааш өрнөх явдлууд хийгээд, эргэн тойрон дахь нөхцөл байдлыг нь энгийнээр таамаглах арга алга. Гэхдээ тэгэх гэж оролдлоо. Хамтдаа таамаглы:
- Бизнэсмэн хүн ажилладаг компани, бүлэглэлийнхээ “өмнөөс хариуцлага” хүлээн төрийн хүн болдог гэдгийг монголчууд бүгдээрээ мэддэг. Тиймдээ ч дарга болохын тулд мөнгө санга хаян уралддаг нь тодорхой тул тэдэнд угаасаа цалин гэх үг утга учиргүй сонсогддог гэх хүмүүс байна.
- Гү одоо тэгээд баригдах гэж байгаам шиг яах гэж тэгж хэлдийм бэ! гэж бүлэглэлийнхэн нь уурлаж байна гэж барин тавин цуурах улс ч бишгүй.
- Цалингүй ажиллачий л даа гэсэн орлогч нарт ард түмэн, “Та нар юундаа онгироод байгаан!” гэж нулимстай шаралхаж байна.
- Бүх юүгнүү? Орлогч нарыг цөөлье өө гэнгүүт зарим нь “цалингүй ч болох нээ ажиллая” гэсэн ба нөгөө зарим нь “бас цалин өгдөг байсиймүү” гэсэн ч гэх шиг. Амаа мэдээрэй та нар :)
- Тэд нарт хүн шаардлага тавингуут, “Цалин авахгүй ажиллаж бгаа шүү ай!” гэж гөжих болуу? гэж байгаа нөхөд ч мэр сэр байна.
- Үүл дарга өөрөө “та нарын ажил хийнэ гэж юу байдийн. Цалингүй ажиллацгаа!” гэж загнасан гэсэн, би үнэмшихгүй байгаа.
- Тэгээд тэдний авах цалинг Үүл дарга авахын байна лээшд гэнүү, энэ ч арай хэтэрнээ зүгээр.
- Улаанбаатар хотыг сайн дурынхан удирддаг гэснээс улбаалаад манай орлогч нарыг Годэм хотын Батмэнтэй адилсгаж болох юм.
- Орлогч нарт өдрийн хоолыг нь үнэгүй өгдөг болгоё гэсэн санал гарсанд Үүл дарга “хүүш болохгүй, Монголд боолын харилцаа байна гэж цаадуул чинь шуугиад эхэлнэ” гэж сандарсан гэсэн мэдээлэл ч байна.
Ингээд гацчаад байна. Энүүний учрыг олно гэдэг миний хувьд давагдашгүй хүчин зүйл болчоод байна.
УТГА УЧИРГҮЙ 70 САЯ
За яахав Аймаг, Дүүргийн өнцөг булан бүрт дуу авалцаад мэндэлж буй монгол жаалуудын ямар 30-ыг нь 3 сая дахь иргэнээр тооцох вэ гэдгийг маш ухаалгаар тогтооё гэж бодоё. Гэтэл хийсвэр хийлгэж гарсан хүүхдийг тооцохгүй гэсэн Эрүүл мэндийн сайдын тушаал гарлаа. Сайдын үг Үндсэн хуулиндаа “....гарал үүсэл, нас хүйс, шашин шүтлэг, хийсвэрээр төрсөн эсэхээс үл хамааран...” гэсэн мөр оруулмаар санагдтал туслаа.
Үүний учир бас бий. Гурван сая дахь гучин иргэнд 70 сая төгрөгний байр бэлэглэх шийдвэр гарсан юм. Тэгэнгүүт үүнд шунасан эхчүүд цаг мөчийг нь тааруулж байгаад төрөх болоогүй хүүхдээ гялс зүсүүлээд гаргачихна гэж Сайд бодож. Горьдлого тээсэн эцэг эхчүүд зэрэг зэрэг л мэс ажилбарт оочирлох аж.
Гэхдээ асуудал өөрөө утга учиргүй байна. Гурван сая дахь иргэнийг хэрхэн тогтоох юм. Цэцэрлэг хотын эмнэлэгт төрсөн охиныг Архангай аймгийн гурван сая дахь иргэнээр зарлатал Хашаат сумын Модот багт эмлэгийн тусламж авч амжилгүй гэртээ төрсөн эх зарга үүсгэвэл яах вэ? Ерөнхий эмч, Аймгийн дарга, эсвэл прокурор ч юм уу хэн нэгэн баталж тэр хүүхдийг тодруулах байх. Хүүхдээ тодруулчих гэсэн эцэг эхчүүд “дарга минь!” гээ л оочирлох болуу :)
Түүнчлэн яахын аргагүй кесеров хагалгаагаар төрсөн хүүхэд яахын аргагүй гурван сая дахь хүүхэд болох гээд төрөнгүүт Сайдын тушаалаар “хүүхдэд тооцохгүй” гэсэн пайз зүүх нь байна. Бүр билэггүй таамаг ч байж болох авч заавал бичээд яахав. Мөн хоёр сая 999 дэх нь яах юм? Гурван сая нэг дэх нярай нь яах юм? Хагас минутаар хоцорч хорвоо мэндэлснийхээ төлөө 70 сая төгрөггүй болох нь ээ. Яаж ч бодсон хүүхдийнхээ төрсөн цагийг бурханы зураг гэдэг, заяа буянаа тийн авч төрдөг гэж бэлэгшээн зөвшөөрдөг монгол айлуудыг утга учиргүй уралдаанд татан оруулснаараа энэ шийдвэр өөрөө туйлын тэнэглэл байна.
Хүүхдийн сүүний мөнгө танаж орхисон Тэтчэр авгайг эхчүүд цагтаа Төмөр гэж зэвүүцэн нэрлэж байсан нь хожим түүний улстөрийнх нь шинж төрхийг агуулсан сайхан хоч болсон. Хийсвэр хийлгэж төрсөн бол хүн биш гэх шиг болсон Удвал даргын тушаал өөрт нь ямар нэр зүүх вэ?
Тэрний оронд “монголчууд гурван сая дахь иргэнээ хүлээж байна”, “Монголчууд гурван саяуулаа боллоо” гэсэн өег мэдээ өөрөө бидэнд бэлэг болно. Тэр цаг хугацаанд буюу тэр хоногт төрсөн бүх* нялх иргэнд “Гурван сая дахь иргэн” гэсэн дурсгал үлдээх нь монгол айл бүрт дулаахан сайхан сонсогдоно. Мөнгөн шагнал ч араасаа их хэл ам дагуулах байх даа.
* Тэр хоногт төрсөн бүх хүүхдийн тоонд хийсвэр хийлгэсэн хүүхдийг мөн оруулаад :)
zochin
zochin
zochin
Гана
1111
Зочин
Зочин
Зочин
Иргэн
иргэн
Batsaikhan
Элдэв
zochin
батцэнгэл
zochin
zochin
Guest
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Энхбат
Зочин
Гана
зочин
зочин
chi
Иргэн
zochin
Ха ха
Ха ха
Хаха
yamar goy helevee
Зочин
Зочин
д тэмүүжин
д тэмүүжин
Zochoon
Зочин
Зочин
tuurai
tony fatout
asd
ha-ha
ha-ha
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Хэ хэ