нийгэм 2,293 нийтлэл байна

Гурав дахь хөрштэй учирсан дөрвөн удаагийн “11-ний өдөр”

Түүхч, дипломатич Равдангийн Болдын бичсэн энэ өгүүллийг илүү олон хүн уншихыг нь бодож өөрийн буланд тавьлаа. Шинэ баримт олсон, олсноо нэгтгэн сүрхий дүгнэлт хийсэн энэ өгүүлэл маш сонирхолтой санагдав. Р.Болд нь Тайваны, Конгрессийн номын сангийн зэрэг олон архив ухаж Монголын нэн шинэ түүхийн цагаан толбо болсон зөндөө материалыг эргэлтэнд оруулсан нэгэн.
#нийгэм #нийтлэл

Ихрүүд Ерөнхийлөгчийн үзгээр бичнэ

Сэтгүүлч миний бие “Үндэсний шуудан” сонинд ажиллаж байхдаа дөрөв төрөхдөө дандаа ихэрлэсэн ховорхон заяатай нэгэн гэр бүлд байр олгохыг хүссэн нийтлэлээ өнгөрсөн аравдугаар сарын 3-нд бичсэн юм.
#нийгэм #нийтлэл

Монгол технологи

ХХI зуунд хүн төрөлхтөний уураг тархи технологийн гайхам нээлтүүд гаргах нь хаа сайгүй хавтгайрчээ. “Хавтгайрчээ” гэсний учир Монгол бас мөчөө өгөхгүй нээлт гаргадаг болж.
#нийгэм #нийтлэл

Цэвэгмид гуай

Дондогийн Цэвэгмид – энэ нэр Монголын түүхнээ мөнхөд дуурсагдахаар үлдсэн нэгэн. Бидний өмнөх, бидний, бидний дараахи гурван үеийнхэн шинэ үеийн утга зохиолоор гэгээрч боловсрон, ертөнцийг таньсан бол түүнд энэ эрхмийн оруулсан оюуны их өв гэж зайлшгүй хүндтэй байрыг эзэлдэг билээ.
#нийгэм #нийтлэл

Чоно ба тотем

Нүүдэлчин монголчуудын өвөг дээдсийн онгон шүтээн нь чоно байлаа. Өөрсдийгээ чононоос гаралтай хэмээн сүсэлнэ. Алдарт “Монголын нууц товчоо” нь “Дээр тэнгэрээс заяат төрсөн бөртэ чоно...” хэмээн эхэлнэ. Гайхмаар ч юм биш, энэтхэгчүүд үхрийг шүтэн биширдэг лүгээ адил заншил. Ром, Римул хоёр чоно хөхөж өссөн домог, Шаалуу хүүгийн үлгэрээс эхлээд, иймэрхүү итгэл, зохиомжууд дэлхий дүүрэн.
#нийгэм #нийтлэл

Хэрэгтэй, хэрэггүй хууль баталж байснаас хүүхдүүдийнхээ амийг авраач ээ

Хөр цаснаар айлын нялх балчир хүүхдүүд зэрлэг адгуусны хөлд гишгэгдэн гэмтэж, гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдаж байхад үүнээс сэргийлэх хуулийн зохицуулалт хийгээгүй атлаа хэнд хэрэгтэй нь мэдэгдэхгүй, хэзээ хэрэгжиж амьдралд нийцэх нь мэдэгдэхгүй хуулийг үйлдвэрлэж байгаа эрхмүүд нэгийг бодмоор юм.
#нийгэм #нийтлэл

Морь, хүүхдээс үүдсэн гурван эмзэглэл

Өнөөдөр хэвлэл мэдээллийнхний төдийгүй олон нийтийн анхаарлыг татаж байгаа гол асуудал ХҮҮХЭД тойрсон сэдэв болоод байна. Яг одоо youtube ,зарим нэг вэб сайтуудаар ороод үзвэл баячуудын зэрлэг зугаа цэнгэлийн золиос гэсэн ерөнхий агуулгын дор хурдан морины уралдааны явцад мориноосоо унан орилж буй бяцхан хүүгийн өр зүсэм бичлэгийг олж харах болно.
#нийгэм #нийтлэл

Би монгол хүн тийм болхоор...

“Би эмэгтэй хүн тийм болхоор уурламаар байна”. Ийм нэг хэлц байх. Эмэгтэй хүн уурлахад шалтаг шалтгаан хэрэггүй эмэгтэй болхоороо л уурлаж байгаан гэсэн хошин маягтай үг. Хаа сайгүй л хэрэглэх болж. Гэтэл үүний оронд бүүр янз бүрээр нөхөөд бичээд байна гэнэ шүү.
#нийгэм #нийтлэл

С.Баярын үлдээсэн “мөр” буюу В.Живовын өгүүлсэн “найрамдал”

Ерөнхий сайд С.Баяр 2008 оны дөрөвдүгээр сард ОХУ-д албан ёсны айлчлал хийж ирээд Мардайн орд газартай танилцсан юм. Тэгээд тэндээсээ нисдэг тэргээр Чита мужийн Краснокаменскт очиж Приаргуны уул, химийн үйлдвэрийн нэгдлийн ажил байдлыг үзэж сонирхов. Энэ бол мөн оны зургадугаар сард болсон явдал.
#улстөр #нийгэм #нийтлэл

Баян, ядуу хоёр

Борвиороо бор эсгий цувуулсан нусгай бор хүү хамуутай бор даагаа унаад эзэн хаанаа зайлуулж, охиныг нь эхнэр болгон авч хаан ширээнд суугаад амарсайхандаа жаргадаг.
#нийгэм #нийтлэл

Гэр бүлийн хүчирхийлэл

Осолгүй хүүхэн хүчиндэхийг бол хүчирхийлчлээ гэхээс бусдыг нь бол байх асуудал гээд гудиггүй явдаг ард түмэн бол бид билээ. Гэт эл хүний нүднээс далд гэр бүлийн хүчирхийлэл гаарч, аав ээж болоход үл тэнцэх сэтгэлгээний доройтолд орсон хийгээд сэтгэцийн өвчтөнүүдийн гарт ирээдүйгээ яргалуулдаг болоод уджээ.
#нийгэм #нийтлэл

Амсаж үзээгүй шоколад

Тэр жилийн цагаан сар санаанаас огт гардаггүй юм. Битүүний өдөр хашааны хэдэн айлын дунд нас бага гэж гологдохгүй баахан зарагдсан хүн чинь маргааш шинийн нэгэн болно гэж л хөл хөөр болж наснаасаа ахадсан ажлын хүндийг барахдаа түүртээгүй. Нөгөө муу оодгор дээлний ханцуй нь богинодоод гар хайрч байсан ч данх өнгөлөх ажил өмнөхөөс хялбар санагдаж байлаа.
#нийгэм #нийтлэл

АТГ-ын хоригдлуудыг Ерөнхийлөгч уучилсан гэнээ, цаана чинь!

Одоогоос 16-17 жилийн өмнө Казиногийн хэрэг гэгч мандав аа. Монголд казино байгуулах хууль гарсан, хуулийн дагуу тендэр болсон, Макаогийн нэгэн компани хөрөнгө оруулсан, үйл ажиллагаагаа эхэлсэн.
#улстөр #нийгэм #нийтлэл

Сингапурын нислэгтэй хамт цуцлагдах тавдугаар эрх

Сингапурын хамгийн олон уншигчтай “Бизнес таймс” сонин 2014 оны есдүгээр сарын нэгэн дугаартаа Монголын тухай нийтэлжээ. Үүнийг нь Монголын хэвлэлүүд орчуулсныг үзвэл, МИАТ компани Сингапур руу шууд нислэг үйлддэг болсныг мэдээлээд “Зуучлагч” гэсэн гарчиг дор тухайн үеийн Зам, тээврийн сайд А.Гансүхийн тухай бичсэн байлаа.
#нийгэм #нийтлэл

Цэдэнбал Филатовогоос хойших абстракт “Хүүхдийн төлөө сан”

Анастасия Филатовагийн удирддаг байсан “Хүүхдийн төлөө фонд” ямар төсөвтэй байсныг олох гээд чадсангүй. Мэдээж хийж бүтээсэн нь нүдэн дээр ил шүү дээ. Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан, Хүүхдийн ордон, Гэрлэх ёслолын ордон, Хүүхэд залуучуудын үндэсний парк, Залуу техникчдийн ордон…гэх мэтээр ил харагдаж байгааг тоолоход л хангалттай.
#нийгэм #нийтлэл

1952 оны цагаан сарын хар өдрүүд

Тэртээх 60 гаруй жилийн өмнөх үйл явдлыг түүхэн, ховор гэрэл зургуудаар өгүүлэх гэж байна.
#нийгэм #нийтлэл

Артгаа айл хэсч цагаалав

Артгаа вацгаан шинийн нэгний шөнө дунд гэртээ арайхийн мөлхөж орж ирлээ. Хэдийгээр 50 шахам үрүүнк уусан ч согтсондоо тэгсэн юм биш. Идсэн зуугаад буузаа ч даахаа байчихсан юм биш. Зүгээр туйлдцан байсан юм. Артгаа юунд туйлдав?
#нийгэм #нийтлэл

Д.Чойжамц: Бид хүнийхээ тархитай ажиллаад, зүрхийг нь орхиод байна

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, Их хамба Д.ЧОЙЖАМЦТАЙ ярилцлаа.
#нийгэм #нийтлэл

Ай, Харанхуй минь...

Ай, Харанхуй минь, Аюулгүйн цогт Охин тэнгэр минь. Нялхаст айдас, егүзэрт бишрэлийг төрүүлэгч Нилэнхүйн их Эрх чөлөө минь. Нүцгэн мөчир дээр суусан ганц хэрээ – Нүгэл, буянаас хэтийдсэн Зэн дохио.
#нийгэм #нийтлэл

Сүүлчийн нийтлэл

Ижийнхээ шарилын дэргэд хагацаж ядан зогсохдоо би өөртөө ийн тангарагласан юм. “Хэрэв би сэтгүүл зүйд ямар нэгэн байр суурьтай юм бол, хэрэв би нийгмийн амьдралд өчүүхэн ч атугаа нөлөөлөх чадвартай юм бол хорт хавдар хэмээх энэ өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх үйлсэд чадлынхаа хэрээр зүтгэж үлдсэн амьдралаа зориулах болно.
#нийгэм #нийтлэл

Ялтын бага хурал: Монголын тусгаар тогтнол ба Сталин багшийн гавьяа

Энэ өдрүүдэд 70 жилийнх нь ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Холбоотон гүрнүүдийн Ялтын (Крымын) бага хурлын (1945.02.04-11) талаар монголчуудын дунд гэгээтэй талаасаа тун эерэг санал сэтгэгдэл үлдсэн байдаг билээ.
#нийгэм #нийтлэл

Муухай Монгол хүн хэмээх “нүүрний ном” оршвой

Ноднин жил Хятад хэлнээс Д.Болдбаатарын орчуулсан “Муухай Хятад хүн” гэх номыг аваад уншиж үзлээ. Ерөөсөө сэтгэл хөдөлсөнгүй. Тэр Тайвань нөхөр өөдтэй муулсангүй юу, эсвэл бид өдөр бүр нүүрний номноосоо өөрсдийгөө ямар муухай хүмүүс гэдгээ харсаар байгаад бидний хажууд Муухай Хятад хүн жулдав уу, бүү мэд?
#нийгэм #нийтлэл

Жүнз дарс - 2

Үлгэрт шимтэх насандаа унших хувь дутсан Үлэмжийн сайхан тууль шиг учрал байх юм. Хэрсүү насны сүүдрээ нарнаас нуучхаад Хэнзхэн багын зүрхээрээ амтлах сан, чамайг.
#нийгэм #нийтлэл

Суудал олдоогүй нь зогсох болно

Монголын фельетончдын холбооноос Хонин жилийн хошин зурхайг суудлынх нь байдлаар тооцоолон гаргалаа. Од эрхисийн байрлалыг Сайханбилигийн засгийн газрын инфляцийн хуваарьт тохируулан тооцооллоо. Улс орны “шороон эдийн засаг”-ийн зургийг үзвэл шороон дээр хэвтсэн байдалтай үзэгдэнэ.
#нийгэм #нийтлэл

Уртын дуугаар төрийн албаны шалгалт авдаг больё

УИХ-ын гишүүн М.Батчимэгт ЮНЕСКО ингэж хэлжээ. “Азийн орнуудаас босоо бичигтэй нь ганцхан танай улс шүү. Хүн төрөлхтний энэ соёлын өв хариугүй мөхөх нь. Аврахыг бодоорой” гэжээ. ЮНЕСКО ер нь дандаа үнэн хэлдэг дөө. Үнэхээр манай босоо бичиг мөхөх дээрээ тулчихаад байгаа.
#нийгэм #нийтлэл

Найрсаг Улаанбаатарынхаа нэр хүндийг алдвал эдийн засгийн гүн ангал руу унах аюултай

Хотын дарга Э.Бат- Үүл өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож буй “Саус Гоби Сэндс” компанийн гурван ажилтантай очиж уулзсан байна. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
#нийгэм #нийтлэл

Үндэсний түүхийн музей үзээд ичиж үхэхээ шахав

Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэр бүлээрээ музей үзлээ. Маршал Х.Чойбалсангийн тухай үзэсгэлэн гарсаныг дуулаад тэр. Нэгэн үеийн түүхийг анд нөхөд, ард түмнийхээ цусаар будан байж хойч үедээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг үлдээсэн энэ хүний тухай хүүхдүүддээ үзүүлэх, ярих юм их байсан тул зорьж очлоо.
#нийгэм #нийтлэл

Таван толгойг хэн авах вэ

Таван толгой гэж айхтар толгойнууд байнаа. Дээр үед үйлийн гурван толгой гэж алдартай толгойнууд байсан одоо хоёр нэмэгдээд таван толгой гэж алдартай толглойнууд болж. Тэхдээ би бол таван толгойн асуудал дээр маш тодорхой байр суурьтай байгаа. Яг эх оронч хүний зангаар. Гэхдээ миний эх оронч гэдэг үг хашилтан дотор байгааг та бүхэн тодорхой анхаарна уу.
#нийгэм #нийтлэл

Өөртөө өргөх ерөөл

Магтаал горилсон сэтгэл минь доромж сонсохын цагт Мартахын мананг ярж, багшийн захиас ургаг. Цуурай хоосон тарнийн эгшиг болон дуурьсаг. Цуугиант орчлоос гэтлэхүйн дуудлага болон тодрог.
#нийгэм #нийтлэл

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг төв газрын эмнэлгүүдээс дутахгүй

“Арева Монгол” компани, “Кожеговь” компанийн ерөнхий захирал Тьерри Плэзант болон төв “Арева” компанийн төлөөлөл, Цөмийн Энергийн газар, “Мон-Атом”-ын төлөөллүүд Сайншанд хотноо болсон Малын эрүүл мэндийг сайжруулах төслийг хамтран хэрэгжүүлэх арга хэмжээнд оролцсон талаар өмнө дурдсан билээ.
#нийгэм #нийтлэл