улстөр 2709 нийтлэл байна

Д.Арвин: Би МАН-ыг ядарсан үед нь биш, задарсан үед нь гарч байна

Д.Арвин дахин сонгуулиар ялалт байгууллаа. Хотын дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн хүмүүсээс Д.Арвин л гарч ирсэн билээ. Тэрээр өөрийнхөөрөө нэгэн шийдвэр гаргасан нь Ардчилсан намыг сонгосон явдал байлаа. Сүүлийн үед түүнийг ийм шийдвэр гаргасантай нь холбож янз бүрээр л ярьж, бичиж байгаа. Энэ бүхний хариултыг авахаар УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна.
#улстөр #нийтлэл

Н.Энхбаяр, шүүх, шүүгч гурав

Монголд өмнөх сенсаац нь хуучраагүй байхад дараагийнх нь залгадаг.Сенсаацаас сенсаац төрдгөөрөө бас сонирхолтой.Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэргийг шийдсэн Дээд шүүхийн шийдвэр бол хуучраагүй тийм сенсаацуудын нэг.Шүүх хуралдаан эхлэхийн өмнө Н.Энхбаярын өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан нь сенсаацаас сенсаац төрүүлсэн жинхэнэ сонирхолтой үйл явдал байлаа.
#улстөр #нийтлэл

Стандарт бус сайд

“Ярилцъя” шинэ зочноо урилаа. Энэ бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжин.
#улстөр #нийтлэл

Хөөрхий дөө, Муусайн партизанууд

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд Ардчилсан хувьсгалын партизанууд нэг цуглардаг. Эхлээд С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, дараа нь нэг баярын хурал хийж, бөхийн барилдаан үзэж, үргэлжлээд л зиндаа зиндаагаараа хуваагдан архидаж нэг сайн баярладаг юм.
#улстөр #нийтлэл

“Мааск”-тай МА(Х)Н

МАН болон МАХН-ын хувьд нүүрэн дээрх мааск нь л өөр болохоос биш үндсэндээ нэг л нам.
#улстөр #нийтлэл

Ардын намын залууст хүргэх үг

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүн хараахан баталгаажаагүй бай­гаа боловч Ардын нам ялагдсан нь нэгэнт тодорхой болов. Монголын 21 аймгаас есхөн аймаг, хоёрхон дүүрэгт ялалт байгуулснаа энэ намын дарга ичихгүй зарлав.
#улстөр #нийтлэл

Хүүхдийн амь аварсан улстөрчид

Хорлоо цайны цаг дуусжуу гүй юу гэж жаахан зовниод цагаа харахаар тонгойтол нүднийх нь буланд нэг юм хөдлөж харагдав. “Гөлөг үү дээ” гээд лавшруулан хартал гэдэс нь түхэлзэн амьсгалсан нэг хүүхэд цус нөжөө гоожуулан нүдээ аниад хэвтэж байх нь тэр. Хорлоо хамраа дараад бушуухан хажуугаар нь зөрөв.
#улстөр #нийтлэл

Ерөнхийлөгч Төрд зүтгэж байгаа албан тушаалтнуудын толгой дээр лантуу шиг цохисон үг хэллээ

“Засгаас гарна” гэсэн хоёрхон өдрийн настай, зорилго нь дэндүү улаан цайм тоглолтыг Парламент доторх МАХН-ын хэд хийлээ. Хэт богино зайнд хийх ядруу тоглолт болохоор ёстой нөгөө дургүйд хүчгүйн үлгэрийг санагдуулан зарим хүнийх нь царай өөрийн эрхгүй ягааран байж “гарна” гэх мэдэгдлээ танилцуулсан.
#улстөр #нийтлэл

Хууль ба зөвшилцөл

Хуулиа яс баримтлахгүй аваас уршиг нь барагдашгүй хортойг дээр доргүй мэдэрч эхлэх шиг. Үсрэнгүй хөгжилд хүрсэн орнуудын хуулиа ягштал мөрддөг жишгийг анзаарсан монгол залуус хуулиа хатуу дагъя гэж уриалж байсан нь хэдэн жилийн өмнөөс олонд анзаарагдсан.
#улстөр #нийтлэл

Дөш шиг нягтарсан дөчин гишүүнтэй болцгооё

Улс төрд ээлжит бужиг­наан нь эхэллээ. МАХН-ын гүйцэтгэх товчоо хуралдан, Засгаас гарах шийдвэр гар­гав. Засгийн газарт багтдаг ”Шударга ёс” эвслийн нэг нам нь ингээд мэдэгдчихээр эвс­сэн МҮАН байдалд орж цааш­лаад Засгийн газрыг бүрдүүлсэн намууд ч хэрхэх талаар толгойгоо ажиллуулж эхэлж байх шиг байна.
#улстөр #нийтлэл

МАХН гарахаараа, хөгшид үхэхээрээ айлгана

МАХН нэртэй Энхбаярын гэр бүлийн улс төрийн хүчин гэнэт Засгийн газраас чинь гарлаа гэсэн шантааж хийлээ. Гэр бүлийн нам гэдэг нь ийм учиртай юм. Саяхан МАХН-ын нэг ноён албан ёсоор “Н.Энхбаяр бол манай намын үнэт зүйл” гэж зарласан болохоор ингэж бичиж болно.
#улстөр #нийтлэл

Яаж улс төрч болох вэ?

Бодсоноосоо өөрийг ярьж, ярьснаасаа өөрийг хийхийг улс төр гэнэ. Харин хийж мэдэшгүй юмандаа бусдыг итгүүлдэг, хожим яагаад амжаагүйгээ ойлгуулж чаддаг хүнийг улстөрч гэдэг. Улс төр, улстөрч хоёр урвуу пропорциональ харьцаатай байдгийг судлаачид тогтоожээ. Тухайлбал, хаана улс төрийн байдал муу байна тэнд улстөрчид тоймгүй олширдог, заримдаа олширсоор байгаад улс төрөө идчихдэг явдал бий гэлцэнэ.
#улстөр #нийтлэл

Баг алагчид

Захидлаас болж Засгийн газар унаж байсан тохиолдол Монголын улстөрийн түүхэнд бий. Харин зуу хонов уу, үгүй юү огцорсон танхим гэж байхгүй.
#улстөр #нийтлэл

100 хоног, зургаан цаг

Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног нижгэр болов. Улаан хивсний ёслол, хүндэтгэлийн концерт, Төрийн ордонд дэлгэсэн гэрэл зургийн үзэсгэлэн, ёслолын банкиад гээд.
#улстөр #нийтлэл

Т.Аюурсайхан: Манай нам лидергүй болчихлоо гэх яриа намын хамт олны дунд ч яригдаж байна

“Ярилцъя” та бүхэнтэй Чин­гэлтэй дүүргийн Засаг дар­га Төмөрбаатарын Аюур­сай­ханыг уулзуулахаар урилаа.
#улстөр #нийтлэл

“Шинэчлэлийн” Засгийн газрын арилжааны телевиз

Арваннэгдүгээр сарыг улстөрийн битүүхэн хөл хөдөлгөөн, бас жижиг сажиг хэрүүлтэй болгосон аймаг, сум, дүүргийн ИТХ-ын хурлын сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд МҮОНТ-ийн “Цагийн хүрд” бүрийн өмнө “Олон нийтийн радио, телевизээр сонгуулийн аливаа сурталчилгааны нэвтрүүлгийг нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг уншиж ер бусын албархуу байжээ.
#улстөр #нийтлэл

Засгийн газрын зүгээс ирсэн хоёр мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас гадаад орнуудад суух зарим Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ бол хамгийн сонирхолтой мэдээллүүдийн нэг юм.
#улстөр #нийтлэл

Чомбо Гомбо болсон нь

1990 оноос хойш Монголд болсон бүх л сонгуулийг МАН зад луйвардаад сурчихсан, гаршчихсан байв. Иргэд өөр сонголт хийсэн ч, ялалт нь МАН-д ирдэг нэг гажиг тогтолцоо байсан юм.
#улстөр #нийтлэл

Бүтэц, тогтолцоо, шүүгчээсээ шүүхийн шинэчлэл эхэлнэ

Шүүхийн шинэчлэл, шүүхийн бие даасан байдал шүүгчийн хараат бус байдлын талаар манайхан ярьцгаадаг. Шүүхийнхэн авлига авдаг, хэрэг буруу шийдлээ, нөлөөнд автлаа гэж гомдоллох нь бий.
#улстөр #нийтлэл

Өдөр нь үл мэдэгдэх түүхт ой

Нэр нь үл мэдэгдэх буюу нэргүй баатрууд гэж бий.Тэднийгээ ард түмэн нэр нь дуурссан баатруудаас дутахгүй хүндэлдэг. Тийм баатруудын гавъяаг дурсахын тулд мөнх гал, дурсгалын булш үйлдээд санан дурсдаг. Эрхэмсэг талийгаачийн шарилыг хүнээр, малаар тахиж ёсолдог балар үе нэгэнт өнгөрсөн тул тэмдэглэлт өдрүүдээр цэцэг өргөх гэхчлэнгийн зөв боловсон тайлга үйлддэг болж.
#улстөр #нийтлэл

Ялагдсан МАН-ынхан яаж бужигнах вэ?

Орон нутгийн сонгуулийн дүн албан ёсоор гараагүй ч МАН ялагдсан гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. УИХ-ын сонгуулийн дараа болж буй энэ ялагдал ах намыг улс төрийн тавцан дээр бүрэн уналтад орсныг нь баталж өглөө. Орон нутгийн сон­гуульд АН, МАН гэсэн үндсэн хоёр том намын суудлын харьцаа 50:50 хувьтай бай­лаа гэхэд л МАН-ыг ялагдал хүлээсэн гэж үзэх бүрэн үндэстэй байсан юм.
#улстөр #нийтлэл

Залуучууд сонгуульд хойрго байгаа нь бидний эмгэнэл юм

Одооны залуучууд бүх эрх чөлөөнүүд дот­роос зөвхөн сонгууль өгөх­гүй байх эрх чөлөөг бахтайяа эдлэх юм. Өм­нөөс нь гомдож халагла­маар. Бид хэнд зориулж яах гэж энэ Монгол орны эрх чөлөө, тусгаар тогт­нолын төлөө бүх л үеийн турш үхэн хатан тэмцсэн юм бол хэмээн ахмад үе шүүрс алдаж байгаа биз ээ.
#улстөр #нийтлэл

АН, МАН хоёулаа “ялжээ”

СЕХ сонгуулийн дүнг эцэслэн зарлаагүй ч, АН ялж, МАН ялагдсан нь тодорхой болов. Ардчиллаас хойш аймаг, дүүргүүдийн 50 хувьд ч ялж үзээгүйг нь бодвол АН үнэхээр хавтгайдаа ялсан ч юм шиг.
#улстөр #нийтлэл

Хүүхдийн аманд багтсан Монголын их улстөр

Нэг танилын маань хамт ажилладаг хоёр хүүхэд ярьж байна гэнээ. 90, 91 оны ардчилсан хувьсгалтай чацуу, бэлгэшээлтэй хүүхдүүд юм байх.
#улстөр #нийтлэл

Горьдогсод 20 мянган хүн, гомдогсод 15 мянган хүн

Олон сонгууль үнэхээр залхмаар юм. Саяын орон нутгийн сонгуулийн үеэр юу болоод өнгөрөв өө. Хэрүүл хараал, өс хонзон үнэн, худал нь мэдэгдэхгүй бөөн тэмцэл даанч хугацаа нь богино тулдаа тэсч гарлаа.
#улстөр #нийтлэл

Х.Тэмүүжин: МАН Үндсэн хуулийн эсрэг явж байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
#улстөр #нийтлэл

Монголын нийгэм, улс төрийн өнөөгийн байдал

Монгол нь 1990 оноос ардчилсан бүгд найрамдах улс болсон. Шинэ үндсэн хуулийн дагуу парламентийн засаглалтай. Нэг танхим бүхий парламент нь 76 суудалтай. Сонгуулийн систем нь абсолют мажоритари учир нийт суудлыг улс төрийн хоёр нам хувааж авдаг, өөрөөр хэлбэл хоёр намын тогтолцоотой.
#улстөр #нийгэм #нийтлэл

Засгийн газарт “тоормоз” биш, ташуур хэрэгтэй

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа төсгөл шатандаа явж байна. Хочрхон хоногийн дараа сонгуулийн санал хураалт болно. Гэвч өнгөрсөн хугацаанд улс төрийн намуудаас гаргасан сурталчилгаа, сонгогчдод өгч буй мессежийг ажаад байхад байндаа туссан нь тун бага.
#улстөр #нийтлэл

Сайн морио үхүүлэхтэй адил гарзтай

Зөвхөн хөдөө сумынханд унд хоол шиг, сайн морь шиг хэрэг болох нэгэн хууль манай парламентаар батлагдаж чадалгүй уналаа. Тун харамсалтай юм . Зөвхөн хөдөө сумын иргэдэд хамаатай болхоор хэвлэл мэдээлэл ч, эрхэм гишүүд ч гааслаж гангиналгүй өнгөрөв.
#улстөр #нийтлэл

Залуусын сонгууль байг

За юу юугүй сонгууль боллоо. Тэхээр сонгуулиар занимаалдсан юм бичкүү бол л горьгүй шүү дээ.
#улстөр #нийтлэл