“Шинэчлэлийн” Засгийн газрын арилжааны телевиз
Арваннэгдүгээр сарыг улстөрийн битүүхэн хөл хөдөлгөөн, бас жижиг сажиг хэрүүлтэй болгосон аймаг, сум, дүүргийн ИТХ-ын хурлын сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд МҮОНТ-ийн “Цагийн хүрд” бүрийн өмнө “Олон нийтийн радио, телевизээр сонгуулийн аливаа сурталчилгааны нэвтрүүлгийг нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг уншиж ер бусын албархуу байжээ.
олон нийтийн болгосон бэ? Төр засаг, албан тушаалтнууд
буюу эрх баригчдаас хараат бусаар ажиллуулах гэж.
Хамгийн том зорилго бол энэ. Түүнээс биш
Монголд албархсан мэдээ, сурвалжлага,
хоосон яриа, элдэв шоу цэнгээнт нэвтрүүлэг,
дуу хөгжим, бас үзүүлэх кино дутаад биш.
Энэ юу гэсэн үг вэ гэвэл өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулиар МҮОНРТ хуулиар зөвшөөрсөн сурталчилгаа, бас хуулиар хориглосон ч баригддаггүй далд сурталчилгаа явуулсан бол одоо зөвхөн далд сурталчилгаа эрхэлж тэр нь энэ удаад орон нутгийн сонгуулийг дуусан дуустал Ардчилсан Намд ихээхэн тустай сурталчилгааны фон болж өглөө.
Аливаа сонгуулийн сурталчилгаа зогсохын урьд орой олон нийтийн радио, телевизийн эфирийг нэг том дарга эзэгнэж хэдэн сэтгүүлчийг томоотой суулгаад тэдний дэвсэж өгсөн асуултуудад хэдэн цагаар тав тухтай хариулахыг орон даяар шууд дамжуулдаг уламжлалтай. Түүгээрээ энэ улсад, бас энэ радио, телевизэд хэн хамгийн их мэдэлтэйгээ харуулдаг. Тэр хүн бол Ерөнхий сайд. УИХ-ын сонгуулиар С.Батболд байсан бол энэ удаад Н.Алтанхуяг.
Өнөөдөр МҮОНРТ шинэчлэлийн гэгдэх Засгийн газрын радио, телевизийн горимд бүрэн шилжжээ. Ерөнхий сайдын “шинэчлэлийн баатрууд”-тай хийх уулзалтын урилгыг олон нийтийн телевизийн сурвалжлагч очиж гардуулаад, дараа нь“Элит” төвд тосч авахад засгийн пиар, телевизийн нэвтрүүлэг хоёр бүрэн нэгдсэнийг анзаарч билээ. “Шинэчлэлийн баатрууд”, “Шинэчилж шийдье-222″ нэвтрүүлгүүд болийм жишээ. Энэ намар Ерөнхий сайд Н.Алтанхуяг МҮОНРТ-ээр хэдэнтээ шууд ярилцлага хийсний нэгэнд 1111 тусгай дугаарын утсаар иргэдийн санал хүсэлтийг юугаар яаж авахаа өөрийн биеэр тайлбарлаж Төрийн ордны ардах иргэдийг хүлээн авах байрнаас явуулын станцаар дамжуулсан асуултанд хариулсан. Хуралдаанаа Бямба гаригт хийдэг болсны ачаар Засгийн газраас ямар сайн шийдвэр гаргасныг манай иргэд тэр оройноос эхлэн “Цагийн хүрд”, “Нээлттэй засаг”, “Долоо хоногийн тойм”-оор дахин дахин судалж амралтын хоёр өдрийг зөв боловсон өнгөрүүлж сурч байна.
Сүхбаатар аймагт Засаг дарга Ж.Батсуурь шугам сүлжээ татаж санаачлагатай ажиллаж байгааг Засгийн газар ирэх дөрвөн жил нүргэлэх кампанит ажлын эхлэл болгохоор шийдсэний дагуу олон нийтийн телевиз “Баруун-Уртаас эхэлж байна”цуврал нэвтрүүлгээ УИХ-ын гишүүн М.Зоригтын “Мөнхчулуун” сангийн ивээн тэтгэлгээр эхлүүлэв. Долоо хоногийн дараа Ерөнхий сайд очиж олон нийтийн телевизээр шөнө дунд өнгөртөл дамжуулсан хэдэн цагийн том шоуг зохион байгуулаад буцсан ч телевиз үлдэж нийтдээ хориод хоногийн турш Баруун-Уртад ухсан шуудуу, тавьсан труба, өрсөн тоосго, түүнийг өргөж тавьсан хүн болгоныг нэгд нэгэнгүй танилцуулж байж сая нэг өндөрлөв. Бас л багадаж “Амжилтаар дүүрэн он жилүүд” нэртэй дараачийн нэвтрүүлгээр гүйцээж магтлаа. Сайн юманд хүртэл хэмжээ хэрэгтэйсэн.
“Хөгжлийг сурвалжилъя” нэртэй өөр нэг цуврал нэвтрүүлэг явлаа. №1 ньСүхбаатар, №2 нь Дорноговь, №3 нь Өмнөговь, №4 нь Завхан аймгаас тус тус бэлтгэгджээ. Хэрвээ та анзаарсан бол бүгдээрээ АН-аас сонгогдсон Засаг даргатай аймгууд. Арааснь “Хөгжлийн ирээдүй хүнээс эхэлнэ”хэмээсэн Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтын магтаал үзүүлж сая нэг тайвшрав. Сонгуультай “яг сайхан” таарлаа.
Олон нийтийн радио, телевиз Засгийн газрынх байхаа хэзээ ч болихгүй юм байна. Уг нь “Ардчилсан засаг”гарч ирэх тоолондоо уяанаас нь сулламаар санагддагч тэгдэггүй. Анх 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар Монгол телевизийг олон нийтийн болгохоор заасан хэрнээ “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газар тас тэвэрсээр 2000 онд Н.Энхбаярын “найдвартай” гарт атгуулсан түүхтэй. “Ардчилсан хүчин засгийн эрхэнд гарсан түүхэн хариуцлагатай энэ цагт дураар нь тавьж болохгүй” гэж хээвнэг тайлбарлахыг сонсож байлаа. Одоо дараачийн “түүхэн хариуцлагатай” мөчлөг тохиож буй хэрэг. Зөвхөн 2004 оны сонгуулийн дараа МАХН-тайгаа нэг хөнжилд ормогцоо сая нэг зөөлөрч олон нийтийн гэсэн пайз зүүж өгөхдөө Үндэсний зөвлөлд нь итгэлтэй хүмүүсээ тэнцүүхэн зоохоо мартаагүй.
Өнөөдөр олон нийтийн радио, телевиз Төрийн ордны цонхоор харж байна. Зарим нэвтрүүлгийг төр, засагтаа бүр тушаачихсан. Ерөнхийлөгчийн ажлыг сурталчилж өгдөг “Сүлд” нэвтрүүлгийг ЕТГ-ынх гэхэд хилсдэхгүй. Улсын Их Хурал, Засгийн газрын “Нээлттэй засаг” нэвтрүүлэг ялгаагүй. Цэргийн асуудлыг БХЯ-ны харъяа “Дуулга” студи олон нийтийн телевизийн өмнөөс хийж өгдөг. Монголд гэмт хэрэг болон түүнтэй тэмцэж байгаа цагдаагийн ажил Сайнжаргал хурандаа нээж хаадаг “Дуулга” студийн хэлснээр болдог. Ингээд МҮОНРТ төр засгийн, яахав энэ удаад “ардчилсан” засгийн үргэлжлэл, сурталчилгааны алба болчихож байгаа юм. Хуулиараа бол зөвхөн дайн байлдаан, гамшиг зовлон тохиолдвол төр засаг юу хүссэнээ хийх эрхтэй. Өнөөдөр хааяа нэг ороо бусгаа хэдий ч тайван цаг.
“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр өөрийгөө “олон нийтийн дуу хоолой”-гоор өргөмжлөө дудлаа. Мөрөөдөх сайхан, гэхдээ төр, засгийн дуу хоолой гэвэл үнэнд ойртоно. Уг нь мэдээ, сурвалжлагууд хэн нэгний дуу хоолой байх албагүй. Одоо эсвэл “гэгээтэй”, эсвэл “таатай” гэсэн хоёрхон төрлийн мэдээ, сурвалжлага явж байна. Хөтлөгч нь “Бидэнд таатай мэдээ байна…” гээд нялуурч эхэлнэ дээ. Уг нь мэдээ бол мэдээ. Иргэн мод тарьсан, компани бизнес хийсэн болгоныг бүтээн байгуулалтаар цоллож дараачийн мөчид Засгийн газрын мөрийн хөтөлбөр амжилттай хэрэгжсэн жишээнд бүртгэчихнэ. Саяхны нэг ослыг мэдээлэхдээ, засгийн газраас олон чухал арга хэмжээ авч байгаа билээ, харин…гэсэн утгатай оршил хэлж сонсогдсон. Хэн ч буруутгаагүй байхад шүү! Хуучин цагийн “Нам, засгийн зөв мэргэн бодлогын ачаар…. ” санагдав.
Элдэв “Нээлттэй хэлэлцүүлэг”, “Цаг үе, үзэл бодол” гэж гол төлөв албан тушаалтнуудыг цуглуулан бодлого ярьж, ингэх тэгэх ёстой талаар хоосон чалчуулдаг нэвтрүүлгүүд үргэлжилсээр. Бодлого яривал том харагдана, албан тушаал нэр хаяг хэлэхгүй, хариуцлага нэхэхгүй учраас олон нийтийн телевизэд халбалгүй. Нэг удаагийн “Нээлттэй хэлэлцүүлэг”-ийн сэдэв “Ардчилсан засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл…” байлаа. Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилж Төрийн ордноос сүр дуулиантай шууд дамжуулсан үндэсний форумын нэр–“Ард түмэн-Та хаан”! Ингэж нялуурцгаах гэж.
Энэ Засгийн газар бол “шинэчлэлийн” биш. Яагаад гэвэл Монгол улсын хуулиар тийм засаг байхгүй. Эрхэм сайдууд өөрсдийгөө яаж дөвийлгөж сүржигнэх нь тэдний хэрэг. Гагцхүү хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид тоть адил давтаж болохуу? Тэр тусмаа олон нийтийн радио, телевиз. Хэрвээ Засгийн газрын радио, телевиз мөн бол үргэлжлүүлээд байждээ.
Хоёр.
телевиз үзэгчдийн мөнгийг хураалгуулж,
дээрээс нь бага сага реклам сурталчилгаа ба
ивээн тэтгэлгийг зөвшөөрөхдөө хэн нэгэн
мөнгөөр даллаж донгодуулаад байхгүйг бодолцож
“болохгүй, хуулиар хориотой” гэж хариулах заалтыг
оруулж өгсөн билээ. Гэтэл юу болж байна?
Хэрвээ сэмхэн цуцалчихаагүй л бол Олон нийтийн радио, телевизийн тухай хуулинд зар сурталчилгааны нийт хугацаа тухайн өдрийн нэвтрүүлгийн цагийн хоёр хувиас хэтрэхгүй тухай заалт байх ёстой. Өглөөний 07 цагаас 24 цаг хүртэл 17 цагийн нэвтрүүлэгтэй гэвэл өдөрт барагцаалбал 20 минутаас хэтрэх ёсгүй гэсэн үг. Энэ хугацааг нэвтрүүлгүүдийн завсарзайгаар тараан байршуулдаг зар сурталчилгаанууд элбэг дүүргэнэ. Тэгээд зогсох ёстой. Цааш хэтрэхийг “Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтаар хаасан.
Гэтэл МҮОНТ-ийн эфирээр пиг дүүрэн захиалгат, төлбөртэй, ивээн тэтгүүлсэн, төслийн нэвтрүүлэг, мэдээ сурвалжлагууд болжээ. Юун хоёр хувь. Сүүлдээ захиалга юмуу төлбөртэй нэвтрүүлгийн дундуур ердийн буюу өөрсдийн бэлтгэсэн нэвтрүүлэг хааяа нэг цухайж болзошгүй. Ялангуяа оргил цагаар. Тоо хэмжээ нь нэмэгдэхийн хэрээр нууж далдалдаг арга ухаан нь айхтар нарийссан байна. Хуулиараа бол “Нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд нэвтрүүлэгчээс ивээн тэтгэсэн тухай мэдээллийг дурдах бөгөөд ивээн тэтгэсэн телевизийн нэвтрүүлгийн явцад ивээн тэтгэгчийн нэр, бэлгэдэл, хуулиар хориглоогүй бараа, үйлчилгээ, бүтээгдэхүүний дүрс зэргийг нэвтрүүлэгт саад учруулахгүйгээр дэлгэцийн аль нэг хэсэгт жижгээр гаргаж болно”. Ердөө энэ! Гэтэл юун жижгээр гаргах.
Өнгөрсөн ганц хоёр сарын хугацаанд юу ажиглагдав? Ердийн зар сурталчилгаануудыг огт тооцоогүйг дахин хэлье. Арилжааны сурталчилгаа хориотойг ч орхиё.
“Цагийн хүрд”-ийн дугаар бүрт нэгээс хоёр төлбөртэй сурвалжлага шургалдаг уламжлал тасарсангүй. “Анунгоо” компанийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэ хямдарсан, “Соёолж” төв” Германаас ёолкны шинэ чимэглэл орууллаа гэх мэт. “Хадгаламж”, Хас”, “Хаан” банкнуудын маркетингийн элдэв арга хэмжээний тухай сурвалжлагууд тасрахгүй. Цаг агаарын мэдээ нь үргэлж “Капитал” банкны сурталчилгаатай.
“Нээлттэй хэлэлцүүлэг”, “Цаг үе, үзэл бодол” шууд ярилцлагын нэвтрүүлгий н ихэнх дугаар яам, агентлагийн ажлыг яриулахаас гадна Монгол Улсад хэрэгжиж байгаа уул уурхай, хүний эрх, шүүх, байгаль орчин, эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийн захиалгатай.
Ер нь банкнууд болон том компаниуд олон нийтийн телевизийн оргил цагийн эзэд юм. Намаржин “Юнител”-ийн “5 байр, 5 азтан”, “Хаан” банкны азтан, “Капитал” банкны мөрөөдлийн 100 байр”, “Хас” банкны азтангууд зөвхөн 21-22 цагийн хооронд ээлж дараалан тодорч байлаа. 11-рсарын 30-ны Баасан гаригт гэхэд “Хас лото” азтан тодруулах шууд нэвтрүүлэг, араас нь түүний үргэлжлэл болсон “Азтангуудын шинэ жил” бүтэн цагийг эзэллээ. Цаашилбал, “Жи Эн Бевережис” ХХК-ийн “Пепсиундаа” азтан тодруулах шууд нэвтрүүлэг гэх мэт. Бүгд оргил цагаар.
Компаниудын нэг удаагийн захиалгат нэвтрүүлэг хэвийн үзэгдэл болжээ. Надад тааралдсанаас дурдвал, “Томас Эйр ХХК: “Тэнгэрт зурайх замаар”, “Оюу Толгой тур” (Захиалгат нэвтрүүлэг гэж хөтөлбөртөө тодотгосон цорын ганц тохиолдол), ”Номадсын түүх” (“Модерн номадс”-ын сүлжээ рестораны захиалгат нэвтрүүлэг), ”MCS” үзүүлж байна: “Монгол инженер”, ”Сүүн цагаан зам” (“Монфрэш” компанийн сурталчилгааны захиалгат нэвтрүүлэг. Тэр үдэш арилжааны сувгуудаар нэгэн зэрэг гарчээ), “Монгол кино төсөл HD” (Юнител) гэх мэт.
2012 онызун, намар, өвөл МҮОНТ-ийн эфирийг хамгийн олон удаа худалдаж авсан компани бол “Газаршим” компани юм. Тус компани нэгэн эмийн ургамлыг судалж түүгээр ундаа үйлдвэрлэж буйг эцэс төгсгөлгүй танилцуулсан– “Артишок Монголд” нэвтрүүлэг олон нийтийн телевизийн хөтөлбөрт хадагдаж заримдаа долоо хоногт гурван удаа - Даваа, Лхагва, Баасан гаригт гарч байв. Эхлээд арваад минутын товч танилцуулга байснаа сүүлдээ “600-ын”студид хэдэн арван хүн оролцсон бүтэн цагийн шууд ярилцлагууд болж хувирсан.
Заавал компаниуд захиалдаггүй. “Оюуныг барласан он жилүүд” баримтат кино (Орчин цагийн хэвлэлийн үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилд зориулав). “Эрин зууны Монгол гааль” теле уулзалт (Гаалийн 100 жилд зориулав). “МУИС-70 жил” баримтат кино ба МУИС үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт. Харин мөнгө нь багаддаг бололтой оргил биш, 18-19 цагийн үед голдуу цацагддаг.
“Арван мянган алхам”, “Өөрчлөлт”, “Өөрчлөлт-3″, “Тачадна”, “Эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөн” (шууд), ”Эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдацгаая”, “Тамхигүй орчин”, “Цэвэр агаар бэлэглэе” зэрэг өдөр алгасдаггүй нэвтрүүлгүүд, дээрээс нь “Огцом эргэлт” телевизийн олон ангит кино бөөнөөрөө Монголын мянганы сорилтын сангийн төсөл юм. Олон нийтийн телевизээс хөдөө нутгийн аж амьдралыг сурвалжилдаг “Эргэх дөрвөн цаг” нэвтрүүлгийг энэ намар Мянганы Сорилтын Сангийн хот орчмын бэлчээрийн төсөлтэй хамтран бэлтгэжээ. Саяхан сурвалжлах баг нь Дархан-Уул аймагт явж байтал АНУ-ын МСК-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Монголд айлчилж малчдын бүлгийн ажилтай танилцаж явахтай “санаандгүй” тааралдаад л…
Швейцарийн хөгжлийн агентлагийн төслөөр эхэлсэн “Ногоон хөгжил-Монголын ирээдүй” нэвтрүүлэг өнөөдөр долоо хоног тутмынх болжээ. Энэ мэт олон нэвтрүүлгийн цаанаа заавал ямар нэгэн захиалагч цухалздаг. 11-р сард шинээр эхэлсэн “Эгэл амьдралын мөр” бүтээлч хүмүүсийн тухай цувралын дугаар бүр “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын санаачлагаар МҮОНТ бүтээв” хэмээсэн битүү тайлбараар эхэллээ. Солонгосын Муны шашнаас салбарласан тэр байгууллага мөн бололтой. “Энхтайваны фестиваль-2012″ нэвтрүүлэгч мөн тэр зүгийнх.
Ямар нэгэн захиалга шаардлагагүй мэт санагдах шоу, цэнгээнт нэвтрүүлгүүд гэж бөөн бизнес. Компани, байгууллагууд дугаар дугаараар нь худалдан авч зөвхөн өөрсдийн хүмүүсийг оролцуулна. Тухайлбал, “1 минут 1 сая” цэнгээнт нэвтрүүлэг (“Өнөөдрийнд угаарт “Ноён зууч 1950”-ын залуучууд оролцож байна…“Улсынтөв 1-р эмнэлгийн залуучууд оролцож байна”), ”Hey hey”цэнгээнт нэвтрүүлэг (“Санрайз” компанийн залуучууд оролцож байна), ”Hey hey”цэнгээнт нэвтрүүлэг (“Өнөөдрийн нэвтрүүлэгт “Бороо гоулд” компанийн залуучууд оролцож байна”) гэх мэт. Арав гаруй жилийн түүхтэй “Агшин” уралдаант цэнгээнт нэвтрүүлэг тэр чигээрээ арилжаа бөгөөд саяхны нэг дугаар орчин цагийн хэвлэлийн үйлдвэр үүсч хөгжсөний 100 жилд зориулагджээ. Хэн оролцсоныг таагаарай. Зарим нь бүр очиж цэнгүүлдэг. ”Замд гаръя” нэвтрүүлгийн Сэлэнгэ аймагт очиж бэлтгэсэн дугаар “Монгол Улсын хяналт шалгалтын байгууллага үүсч хөгжсөний 90 жил, мэргэжлийн хяналтын байгууллага үүсч хөгжсөний 15 жил, Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага үүсч хөгжсөний 15 жилийн ойд зориулав” байж тэр байгууллагын ажилтан ажилчдаас бүрдсэн 3 багийг үнээ саалгаж прессэлсэн өвс өргүүлж, бас спортын зааланд тоглуулж зугаацуулав. Эхнээсээ дуустал, тайз, ширээгээ хүртэл нь реклам сурталчилгаа болсон энэ мэт нэвтрүүлэгт компани, байгууллагаас нь мөнгө зардлаа төлөөгүй бол жирийн иргэн оролцох боломж хаалттай.
“Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн “Үдшийн зочин”-оор аялал жуулчлалын компанийн захирал Чежу, Хайнань аралруу хэдний өдөр нислэгтэй тухай ярьж өгч буян үйлдэхтэй тааралдсан.
Ингээд зогсоё. Тоочоод барахгүй. Өнөөдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз бараг арилжааны телевиз юм. Уран сайхны киноны дундуур зар сурталчилгаа чихэж тасалдаггүйг эс тооцвол. Харамсалтай нь олон нийтийн телевизийн санхүүгийн тайлан олон нийтэд бүрэн хаалттай. Харин өөрсдөө бол сайн мэдэж байгаа.
Бас нэг.
Монгол Улсын олборлох салбарын ил тод байдлын санаачлагын 2011 оны тайлан хэвлэгдэж гарлаа. Тэнд уул уурхайн компаниудаас төр, засгийн байгууллагуудад үзүүлсэн хандив, дэмжлэгээс хүртэгсдийн жагсаалтанд МҮОНРТ цохиж явна.
2011 онд "Оюутолгой" ХХК-иас 346 сая төгрөгийн мөнгөн бус хандив, дэмжлэг, харин Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг "Цайрт минерал" ХХК-иас киноны зардалд хандив нэрээр 10 сая төгрөг авчээ. Хэрэгтэй болоод өгч авсан юм байгаа биз. Гагцхүү энэ мэт төсөв, санхүүгээ огт тайлагнахгүй явсаар өдий хүрчээ. Урьд жилүүдэд, бас энэ 2012 онд "Оюутолгой" төдийгүй бусад, компани, байгууллага, төсөл хөтөлбөрөөс хэдийг юунд авснаа дэлгэхгүй өнгөрч байгаа юм.
Баска
Bayan gar
Зочин
Зочин
baby
зочин
UZEGCH
Зочин
Зочин
Зочин
Ажиглагчид
Зочин
unshigch
Зочин
MIcrosoft Surface
IRGEN
Olon niitiin TV iim baih yosguig meddeg l baimaar
Зочин
Зочин
Иргэн
irgen zochin
irgen
үндэсний олон нийтийн тв
Bayaraa
Зочин
Зочин
Microsoft Surface
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин