Засгийн газарт “тоормоз” биш, ташуур хэрэгтэй
Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа төсгөл шатандаа явж байна. Хочрхон хоногийн дараа сонгуулийн санал хураалт болно. Гэвч өнгөрсөн хугацаанд улс төрийн намуудаас гаргасан сурталчилгаа, сонгогчдод өгч буй мессежийг ажаад байхад байндаа туссан нь тун бага.
Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа төсгөл шатандаа явж байна. Хоёрхон хоногийн дараа сонгуулийн санал хураалт болно. Гэвч өнгөрсөн хугацаанд улс төрийн намуудаас гаргасан сурталчилгаа, сонгогчдод өгч буй мессежийг ажаад байхад байндаа туссан нь тун бага. Ардчилсан намынхан өмнөх сонгуулийн дараа “олуулаа” эхэлсэн ажлаа “бүр олуулаа” болж гүйцээхээр барьцаа лавшруулж байгаа эс тооцвол шүү дээ. Харин Засгийн газарт тэдэнтэй хамтарч ажиллаж байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл орон нутгийн сонгуульд салж оролцож байгаа учраас /зарим сум, дүүрэгт ИЗН-МҮАН, заримд нь МАХН-ИЗН гэх мэтчилэн/ нэгдсэн уриалга, нэг мессэж байхгүй, “ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэж яваа.
Хороон дарга нарыг хогтой нь хамт үдье!
МАН-ын хувьд зөвхөн Сүхбаатар дүүргийн ИТХ-аар жишээ авахад Орон нутгийн сонгуулийн шинэ хуулийн дагуу нийт 41 нэр дэвшигчийн ес нь намын жагсаалтад багтаж, харин үлдсэн 32 нэр дэвшигчийн 19 нь хорооны хуучин дарга нар байна. Бусад дүүрэг сумдад ч мөн ялгаагүй биз. Тэдний уриалга, олон нийтэд өгч буй мессеж нь “Хоггүй хорооны төлөө”. Үүнээсээ болоод “Хороон дарга нарыг хогтой нь хамт үдье” гэсэн бэлэн мессежийг өрсөлдөгчиддөө хаяж өгөв. Өнгөрсөн 22 жил хороо даргалахдаа ядаж хогноос нь салгачихгүй яасан юм бол доо.
Гэвч энэ бүхнээс хамгийн харамсууштай нь орон нутгийн сонгуульд намаа авч орж буй МАН-ын удирдлагууд өөрсдөө уг сонгуулийнхаа учир шалтгаан, онцлог зорилгыг огтоос ойлгохгүй байгаа явдал. Орон нутгийн сонгууль гэдэг бол орон нутагт хэн эрх барих, ямар бодлого хэрэгжүүлэх тухай асуудал. Аль нам олонхи болохоос шалтгаалаад орон нутаг хөгжих үү, эдийн засгийн хувьд бие даах уу, хороод нь хогноосоос салах уу, эсвэл өнгөрсөн 22 жилийнх шигээ эзэнгүй сум, суурингаа төсвөөс тэжээж, хүн нь малаа даган мал болж амьдрах уу, малчид малынхаа үр шимийг хүртсэн үйлдвэрлэгчид болж хөгжих үү гэдэг шалтгаална. Энэ бол иргэдийн хийх сонголт. Тиймээс энэ сонгуулийн уриа, сонгогчдод өгч байгаа мессеж нь орон нутагт, аймаг, сум, дүүргийн хэмжээнд хэн юу хийж бүтээх, яаж өөрчлөх, хөгжүүлэх тухай байх ёстой.
Гэвч хүнийг хийх гэж буй зүйлээс нь гадна хийсэн зүйлээр нь бас үнэлж болдог гэдгийг өнгөрөгч зуны УИХ, НИТХ-ын сонгууль харуулсан. Улаанбаатарын утаа, түгжрэл, жирийн иргэдэд гишгэх газар ч үлдээгээгүй газрын наймаа, хүн амын 30 хувийг эзэлсэн ядуурал, ажилгүйдэл, төрийн албаны хүнд суртал, авлига, хээл хахууль, хөдөөг эзгүйрүүлсэн хөгжлийн буруу жишиг гээд өнгөрсөн 20 гаруй жилд эрх барьсан МАН, МАХН-ын хийж бүтээсэн бүхэнд ард түмэн дүнгээ тавьсан билээ. Тэгвэл өнөөдөр ч гэсэн сонгогчид МАН, МАХН-ыг хийсэн зүйлээр нь , харин өнгөрөгч УИХ, НИТХ-ын сонгуулиар анх удаа олуулаа гарсан Ардчилсан намыг хийх гэж буй зүйлээр нь үнэлэх нь шударга. Улаанбаатар утаанаасаа салах уу, хөдөөд хөгжил ирэх үү гэдэг тус намын бодлого, үйл ажиллагаанаас илүү шалтгаалах болж байна.
Ирж яваа цагийн дууг харьж яваа цагийн хүн дууг дуулдаггүй
Хэдий засгийн эрх бариад богино хугацаа өнгөрсөн ч гэсэн Ардчилсан намын хувьд шинэчлэлийн эхний алхмуудаа олж хараад хийгээд эхэлчихсэн, наад зах ньтөсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулья, иргэдийн хяналт доор төсөв мөнгөө төлөвлөе, хууль шүүхийн байгууллагаа шинэчилье гээд яриад эхэлчихсэн учраас үүнийгээ аймаг, сум, дүүргийн хэмжээнд буулгаж харах, иргэдэд ойлгомжтойгоор томьёолох нь илүү хялбар байх шиг байна. Өмнө нь сонгогчдын өмнө барьж ороод хэдийнээ дэмжлэг авсан бодлого, зорилтоо илүү олон нийтийн санаа бодол туссан, ил тод байдлаар хэрэгжүүлэх нь Ардчилсан намын хийх ёстой ажил. Сумын засаг ноён хэн байхыг аль нэг нам биш иргэд өөрсдөө шийддэг байх /харамсалтай нь энэ саналыг МАН УИХ дээр унагасан л даа/, сум хөгжүүлэх сангийн мөнгийг хэнд өгч, ямар үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах нь орон нутагт ашигтай вэ гэдгийг Засаг дарга биш иргэд өөрсдөө шийддэг болно гэдэг мэдээж сонгогчдын зүгээс дэмжлэг авахуйц зүйл. Харин яаж хэрэгжүүлэх нь сонгуулийн маргаашнаас харагдана. Яг УИХ-ын сонгуулийн дараа Улаанбаатарт амьдрал хэрхэн өөрчлөгдөж, иргэдийн ирээдүйдээ, төр засагт итгэх итгэл хэрхэн сэргэж байгаа шиг.
Харин 22 жилийн дараа анх удаагаа олбог дэвсгэрээсээ бууж байгаа МАН-ын дарга нарын хувьд амьдрал тийм хялбар биш гэдгийг бусад нь ч гэсэн ойлгох хэрэгтэй л дээ. Өмнөх нийгмийн үед 70 жил, ардчилал өөрчлөлтийн 22 жилд завсаргүй туг барьсан нөхдүүд гэнэт бууж ирээд тугал хариулах тийм амаргүй. Төрийн эрх мэдэл, нэр сүрээр далайлгаж амьдраад сурчихсан, албан тушаал нь амин зуулгынх үндэс болчихсон, өөрөөр амьдарч сураагүй нөхдүүдийн хувьд бол бүр ч хэцүү. Нэгэнт төрийг хямралаас, түмнээ ядуурлаас гаргах өмнөх зорилт нь биелээгүй учраас энэ сонгуульд улирч уламжлуулаад аваад явах зүйл тэдэнд бага. Дээр нь өмнөх сонгуульд ялагдсан “шок”-ноосоо бүрэн гарч чадаагүй байгаа нөхдүүд одоо болох сонгуульд хэрхэн өрсөлдөх, юуг өмнөө барьж орохоо төдийлөн сайн харж чадахгүй байгаа бололтой.
Тиймээс аргагүйн эрхэнд 1996-2000 онд УИХ-д сөрөг хүчин байхдаа хэрэглэж байсан хуучин арга барилаараа “Хяналтгүй засгийг хазаарлана, чөдөрлөнө”, “Эрх баригчдад “тоормоз” хэрэгтэй” гэсэн уриатайгаар орон нутгийн сонгуульд орж байна. Ингэхдээ өнгөрсөн 2-3 сарын хугацаанд Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн нааштай бодлого бүхнийг муучлахад чиглэж байгаа нь бүр ч шинэ юм биш. Улаанбаатарын утаа нимгэрч, замын түгжрэл шингэрч, гэр хорооллыхонд хэд нугарч очдог нүүрсний үнэ хямдарсан, төрийн албаныхны ааш зөөлөрч, хуулийнхан хуулиа ярьж эхэлсэн нь хүртэл Шинэчлэлийн Засгийн газрын буруу, Ардчилсан намын хорлол болон тэдэнд харагдаж байна л даа. Үлгэрлэвэл “Сэрэлт” кинон дээр ах ламтан “Буруу номтны хорлолоор охин чинь хойд зүгт хонин гүрвэл болж төржээ” гэдэг шиг л юм болж байна.
Уг нь УИХ дахь цорын ганц, хүчтэй сөрөг хүчний хувьд Засгийн газарт хяналт тавих, бурууд нүд хурц байх бүх үүрэг хариуцлага МАН-д бий. Тэгээсэй ч гэж сонгогчид энэ хоёр намын суудлын тоог ойртуулсан хэрэг биз. Харин МАН-ын хувьд УИХ-ын гишүүний энэ их эрх дарх, сонгогчдын өгсөн итгэлийг үл тоон хусмаа чамласан хүүхэнд шиг чуулганы хаалга тэгнэж, буйдан тэвэрч хэвтсээр багагүй цаг хугацааг үр дүнгүй өнгөрөөсөн. “Дарга л болоогүй бол даамай яваад ч яах юм” хэмээн эхнээсээ зарим нь бүрэн эрхээсээ хүртэл татгалзаж байгаа.Ерөнхийдөө энэ намын бодлого боловсруулагчдын толгойд ирэх сонгуулийн үр дүн биш, өнгөрсөн сонгуулиар алдсан эрх мэдлийн өшөө хорсол л яваад байгаа нь нийтэлж, нэвтрүүлж байгаа сургалт сурталчилгаа, суртал нэвтрүүлгүүдээс нь харагддаг. Эцэстээ энэ нь Үндсэн хуулиас давсан яриа болоод явж байна. Засгийн газрыг хянах эрх зөвхөн парламентад, парламентын цөөнхөд байдаг. Түүнээс биш Үндсэн хуулиар байгуулагдсан УИХ, Засгийн газартай өрсөлдөхүйц хэмжээний эрх мэдлийг орон нутагт өгөх тухай ойлголт угаасаа байхгүй.
Мэдээж “Сонгуулийн шок” гэгч зүйл ялагдсан нам бүхэнд л тохиолддог. 2000 оны сонгуулиар Ардчилсан хүчнийхэн УИХ, орон нутагт үсгүй шахам хусуулсны дараа энэ блокт багтдаг бүх намууд нэгдэж нэг дээвэр дор орсон нь бас л нэг “шок”-ын хэлбэр. Үүнийхээ үр дүнг одоо ч гэсэн амсаад эгнээнээсээ дахиад нэг, хоёр нам төрүүлчихсэн өшиглүүлэхдээ өшиглүүлж, хариу өшиглөж, буцаж тэврэлдээд явж байгаа. Харин МАН-ын хувьд энэ “шок” арай л урт хугацаанд үргэлжилж, илүү хүнд хэлбэрээр илэрч байх шиг.
Шинэчлэлийн Засгийн газарт “тоормоз” биш, ташуур хэрэгтэй
2000 оны сонгуулийн ялагдлын дараа Ардчилсан хүчний намууд “бидний эрх барьж үзээгүй, эв нэгдэлгүйгээс болов” гэдэг нэг дүгнэлтийг хийсэн бол өнөөдөр МАН-ын ялагдалд МАН-аас бусад нь бүх нам, сонгуулийн хууль, сонгогчид, СЕХ хүртэл буруутай болж байгаа. Тиймээс ирэх сонгуулийн дараа МАН орон нутагт олонхи болбол Засгийн газраас одоо явуулж байгаа бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажил бүхнийг хазаарлана, чөдөрлөнө гэдгээ ил цагаан зарлалаа. Үүнийгээ эрх баригчдад хариуцлага тооцох, эрх мэдлийг тэнцвэржүүлэх боломж хэмээн нэрлэж байна. Гэтэл 1996-2000 онд юу болсон билээ. УИХ-ын 76 суудлын 50-ийг ардчилсан хүчний залууст өгсөн сонгогчид бантахдаа яг одоо тэдний ярьж байгаа шиг “эрх мэдлийг тэнцвэржүүлнэ” гээд орон нутгийн эрх мэдлийг МАХН-д тэр чигээр нь өгсөн билээ.
Үүнээс болж тухайн үед бүх зүйл төвөөсөө хамааралтай, босоо удирдлагатай байсан төрийн машин орон нутгийн түвшинд очоод МАХН-ын дарга нарын одоо яриад байгаа “тоормоз”-ны буянаар бүрэн гацаж, УИХ, Засгийн газраас гарсан бүх шийдвэр аймаг, нийслэлийн Засаг дарга нар, ИТХ дээр очоод унаж байв. Тиймээс УИХ-д олонхи болсон ардчилсан хүчин, орон нутагт эрх авсан МАХН хоёрын дөрвөн жил хийсэн тэмцлийн дүнд үйлдвэрүүд хаагдаж, татвар төлөлт “тэг” зааж, төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүй болсон дү зурагтайгаар 2000 оны сонгуультай золгосож байв. Үр дүнг нь харин МАХН хүртэж, сонгуульд үнэмлэхүй олонхиор ялсан билээ. Хамаг бурууг Ардчилсан хүчний Засгийн газар, УИХ-ын олонхид /харин цөөнх яаж ажилласан бэ гэдгийг одоо байгаа МАН-ын дүр зургаас бэлээхэн харж болно/ үүрүүлээд өөрсдөө эрх мэдлийн оройд гарсан юм. Үнэндээ тэр үед ардчилсан засаг, шинэ нийгмийн талаар иргэд, сонгогчдын боловсрол мэдлэг ч ямар байлаа, хэвлэл мэдээлэл ч гэж юу байлаа. УИХ-ын 76 гишүүндээ хороололд хоёр өрөө байр авч өгөөд, тэд нь чуулган тарсны дараа Оросын “ФАЗ” автобусанд бөөнөөрөө сууж, дуулалдсаар харьдаг л байсан үе шүү дээ.
Харин одоо цаг өөр болсон. Хэн юу хэлэхээс, аль нам юу ухуулахаас үл хамаараад иргэд өөрсдийн харж, мэдэрч байгаа, амьдарч байгаа орчноороо дүгнэлтаа хийдэг, түүнээс хамаарч сонголтоо хийдэг болсон. Тэгээд ч орон нутгийн удирдлага эрх мэдлийг тэнцвэржүүлэгч биш, УИХ, Засгийн газраас гаргасан бодлого, үйл ажиллагааг замд нь барьж зогсоодог “тоормоз” ч биш. Харин тухайн орон нутагт тохирсон хөгжлийн бодлогыг төлөвлөгч, төсөв хөрөнгө бүрдүүлэгч, бас зарцуулагч болсон. Иргэд тэр шийдвэрт нь оролцдог, үгээ хэлдэг байхыг хүсч байна. Түүнээс биш УИХ, Засгийн газрын шийдвэрийг орон нутгийн хэмжээнд хянадаг, шүүдэг тогтолцоо Үндсэн хуульд ч байхгүй. Гэтэл 20 гаруй жил эрх барьсан Ардын нам өнөөдөр үүнийг мэдэхгүй байна гэдэг хачирхалтай.
Түүгээр ч зогсохгүй орон нутгийн сонгуулийг гурван сар ажилласан Засгийн газартай хариуцлага тооцох, “иргэн таны ажиллах орчин, амьжиргааны хэдийг чинь булаан дээрэмдсэн эрх баригчдаас хариуцлага нэхэх өдөр” хэмээн нэрлэснийг хараад мэл гайхахад хүрэв. Эндүүрээгүй бол өнгөрсөн сонгуулиас хойших гурван сарын дотор хэн нэг иргэний эрхэлж буй бизнесийн хаах, ТҮЦ-ийг нь хураах, компанийг нь дампууруулах ямар ч бодлого яваагүй. Эсвэл авлигын хэргээс болж албан тушаалаасаа буусан дарга нар, ажлаа хийж чадахгүйгээс өргөдлөө өгсөн төрийн зарим албан хаагчид, төрөөс төрсөн тэрбумтнууд, нам дагасан бизнесмэнүүдээ “иргэд” хэмээн нэрлэж, тэднийгээ “амьжиргааныхаа хэдээс салав” хэмээн халаглаад байна уу. Хэрвээ тэдний хэлж, ярьж байгаачлан Ардын нам эрх барьж байж л сайн цаг ирэх юм бол өнгөрсөн 20 жилд лав монголчууд жаргалын далайд умбаж байсан юмсанж. Утаатай хот, ажилгүй өрх, гэрэлгүй гудамж, хүнгүй сум, суурин, хөгжилгүй улс гүрэн монголчуудын мөрөөдөл байх нь.
Эцэст нь хэлэхэд Ардчилсан нам, Шинэчлэлийн Засгийн газрыг ирэх дөрвөн жилд ажиллуулсан шиг ажиллуулж, эхлүүлсэн ажлынх нь үр дүнг харах, монголчууд хүн шиг амьдарч, улс шиг хөгжихийн тулд энэ Засгийн газарт “тоормоз” биш, ташуур хэрэгтэй. Тэр нь одоо болох орон нутгийн сонгуулиар энэ нам илүү олуулаа ялах явдал.

BAT
Зочин
Зочин
Зочин
unshigch
Зочин
Зочин
turuu
t
bi
"-:.₮_,-":._-":₮_,
"-:.₮_,-":._-":₮_,
test
зочин
tester
tester1
tester
setgegdel
turshilt
Зочин
СҮХ
Зочин
zochin
zochin