Чомбо Гомбо болсон нь
1990 оноос хойш Монголд болсон бүх л сонгуулийг МАН зад луйвардаад сурчихсан, гаршчихсан байв. Иргэд өөр сонголт хийсэн ч, ялалт нь МАН-д ирдэг нэг гажиг тогтолцоо байсан юм.
УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороонд
1990 оноос хойш Монголд болсон бүх л сонгуулийг МАН зад луйвардаад сурчихсан, гаршчихсан байв. Иргэд өөр сонголт хийсэн ч, ялалт нь МАН-д ирдэг нэг гажиг тогтолцоо байсан юм. 2008 оны УИХ-ын сонгууль болов. Дийлэнх иргэд ардчилалд саналаа өгсөн гээд байсан ч ялалтыг МАХН хүртэв. Номхон томоотой ч тэснэ тэснэ гэхэд хичнээн жил тэсэх вэ. Монголчууд тэсэрлээ. Хуучин коммунист намын байрыг шатаалаа.
Энэ луйврыг хэн хийж сонгуулийн дүн яаж гарахыг хэн шийддэг байсан гэж санана. МАН-ын гар хөл болсон мөнгө төгрөгөөр угжигдаж сурсан, хэсэг хороо багийн дарга нар. Хэн ялахыг хэсгийн дарга нар мэднэ гэсэн хэлц үг ч хүртэл гарсан. Хариуцлага тооцдог сонгуулийн шинэ хууль, хүнд нэг л байдаг цахим үнэмлэх, харгүй тоолдог электрон машины буянаар УИХ-ын сонгууль ч, нийслэлийн сонгууль ч жам ёсоороо болж өнгөрлөө. Сонгуулийн луйврыг гардан хийдэг газар нь баг, хороо, хэсэг. Гаршчихсан луйварчид нь хороо, хэсэг, багийн дарга нар байсан юм. Луйврын олон хэлбэрээс хамгийн найдвартай нь “царцаа” буюу өөр хорооны сонгогчийг олноор байршуулах байлаа. Би элдвийг нуршихаа болин баримт түшин өгүүлнэ. Түүнийгээ УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороо, цагдаа, тагнуулын байгууллагаар шалгуулахыг хүслээ. МАХН хотод нэг хороонд 350-420 “царцаа” байрлуулсан нь судалгаагаар тогтоогдсон юм.
Лхамжавын Давийчомбо гэдэг иргэний амьдардаг газар нь уг нь Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг наймдугаар байрны 57 тоотод амьдран суудаг ажээ. Нас сүүдэр эдүгээ 62-ыг зооглосон төрийн эрхийг хууль бусаар авах сонгууль будлиантуулахад оролцоод, өөрөө гол дүрд нь тоглоод байхааргүй тэтгэврийн буурал ажээ. Ах дүү танил тал нь бүгд Чомбо гуай гэх бөгөөд албан ёсны нэр нь Лхамжавын Давий-Чомбо ажээ. Давий-Чомбо гуай сонгууль будлиулахын тулд бас өөрөө хороон Засаг дарга болохын тулд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга болж Сонгогчийн нэрсийн жагсаалтад Лхамжавын Давий-Гомбо нэрээр оржээ.
Тэрээр бас зайтай нэгэн болохоор өөрийнхөө цахим үнэмлэхийг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны улаан булангийн манаачийнд амьдардаг Давий-Гомбо гэж гаргуулан сэргэлэнтэв. За ингээд “Түмний нэг” кинон дээр гардаг Баруун аймгийн Батсайхан Зүүн аймгийн Гүрсэд болдог шиг. Баянгол дүүргийн Чомбо, Чингэлтэй дүүргийн Гомбо болон хувирав. Амьдардаг газар нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны “улаан булан” Хайлаастын 10 дугаар гудамжны манаачийнх болов.
Тэр манаачийнд хороон дарга Гомбо гуайгаас эхлээд хорооны нийгмийн ажилтан Ч.Нарангуа гэгч ч хамт амьдардаг. Уг нь Чомбо гуайн хань нь Тунгалаг гэдэг эмэгтэй байх ёстой гэнэ. Сонгогчийн нэрсийн жагсаалтын бүртгэлээр бол манаачийнд дор нэр дурьдсан 15 хүн амьдран суудаг ажээ.
Дээрх 15 хүн орон нутгийн сонгуулийн 28 дугаар хэсгийн хорооны нэрсийн жагсаалтад бичигдсэн байна. Үнэндээ бол Гомбо гуай болон түүнийг тойрсон 15 сонгогч нэгэн манаачийн дээвэр доор амьдардаг гэвэл худлаа. Өнөө царцаа гэдэг луйврын технилоги энэ. Нийгмийн хамгааллын хөрөнгө, буцалтгүй тусламжнаас эхлээд хороон даргын унац тун их. Ялангуяа дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч болчихвол бүүр ч орлоготой. Гомбо гуай төрөлх Чомбо нэрээрээ дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН-аас нэр дэвшлээ. Хамгийн хачирхалтай нь Чомбо гуайг Гомбо биш гэдгийг хамт амьдардаг хорооны нийгмийн ажилтнаас эхлээд иргэний бүртгэлийн ажилтан, орон нутгийн сонгуулийн хэсэг тойргийн хорооны дарга нар бүгд мэдэж байгаа. УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороо, цагдаагийн газар, Тагнуулын газар энэхүү Чомбо болсон Гомбо гэгчийн гэмт үйлдлийг эрүүгийн хууль, сонгуулийн хуулийн дагуу шалган тогтоож өгөх шаардлагатай байна. Иргэний цахим үнэмлэх нь Гомбо гэж гарсан боловч Чомбо гэдэг нэрээр дүүргийн иргэдийн хуралд МАН-аас нэр дэвшчихсэн тууж явна лээ.

Gerelchimeg
Dogsom
Chombo
Зочин
Yadmag bichleg
Baagii
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Өр төлөгчид
зочин
Unshigch
Зочин \
GOMBO NERTEI huniig CHOMBOOR BURTGEED
Зочин
kkkkkkkkkkk
balai uvgun
Зочин
za za
шанаган 5
Зочин
Зочин
MAHN
zochin
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Эзэн
zochin
Зочин
turuu