“Мааск”-тай МА(Х)Н
МАН болон МАХН-ын хувьд нүүрэн дээрх мааск нь л өөр болохоос биш үндсэндээ нэг л нам.
Өнгөрөгч
долоо хоногийн гол дуулиан Монголын улс төрийн хамгийн отгон нам болох
МАХН-ын эргэн тойронд болж өнгөрсөн. Харин энэ долоо хоногийн “эзэн”
МАН байх бололтой.
Өнгөрөгч баасан гаригт болсон Н.Энхбаярын шүүх хурлын өмнө болон хойно УИХ дахь МАХН-ын гишүүдээс “Хэрвээ түүнд оноосон ялыг шүүх хэрэгсэхгүй болгодоггүй юм бол “Шударга ёс” эвсэл Засгийн газраас гарна”, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ хэмээн мэдэгдсэн. Харин даваа гаригт хуралдсан МАН-ын бүлгийн гишүүд УИХ-д албан ёсны бүлэгтэй болгохыг шаардлаа. Үүн дээр өнгөрөгч долоо хоногт СЕХ-ноос зарласан орон нутгийн сонгуулийн дүн ч бас нэмэр хачир болж, Монголын улс төрийн амьдралд бас нэг “өнгө будаг” нэмэх нь тодорхой болов. УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн, үргэлж хуулиас дээгүүр алхаад сурчихсан хэнэггүй зангаасаа болж УИХ-д бүлэггүй үлдэн гар мухардаад байсан МАН-ынхан орон нутгийн сонгуулиар суудлын тоогоо ахиулсандаа омогшин нам, лам ярьдаг нь олширч эхэллээ. Угаасаа МАН болон МАХН-ын хувьд нүүрэн дээрх мааск нь л өөр болохоос биш үндсэндээ нэг л нам. Өнгөрсөн түүх, уг сурвалжийг нь аваад үзсэн ч өөрөөр харах аргагүй. Ялгаа нь гэвэл нэг нь Засгийн газарт багтаж, нөгөө нь эрх мэдлийн гадна хаягдсан, нэг хэсэг нь Н.Энхбаяр гэдэг “эзэн”-д учиргүй үнэнч байхад нөгөө хэсэг нь огтоос эзэнгүй болсон.
Саяхан л Ерөнхий сайдын бөөрөнд наалдчихсан “Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног” яриад манаргаж явсан Шадар сайд Д.Тэрбишдагва “Дээд шүүх Н.Энхбаярт өгсөн ялыг хэвээр үлдээвэл МАХН засгаас гарна” хэмээн мэдэгдэл хийсэн нь тус намыг өөрийг нь нуман тулгуурт хийж орхилоо. Шүүхийн шйдвэрээс урьтаж Засгийн газарт хамтарсан намдаа шахалт үзүүлэхээр яаруу сандруу хийсэн энэ мэдэгдэл Д.Тэрбишдагва сайдыг хувь хүнийх нь талаас “Нөгөө хоёр сайдыгаа бодвол хүн чанартай л юм” хэмээн намынх нь нөхөд үнэлж болох ч улс төрийн өрсөлдөгчдийнх нь хувьд “Чаддаг юм бол гараач” гэх тавлалыг л авчирав. Ялангуяа МАН-ын зүгээс тэднийг “унжаад байхаар унаад ирээсэй” хэмээн анаж байгаа. Хэрвээ “Шударга ёс” эвсэл Засгийн газраас гардаг л юм бол Ардчилсан нам тэдний оронд Ардын намыг засагт урьж таарах учраас.
Гэвч харамсалтай нь эвслийн нөгөө нам болох МҮАН-ын гишүүд “Эвсэл засгаас гарахгүй, МАХН бол гарч болно” хэмээн мэдэгдсэн нь МАН-ын гишүүдийн хөхийг хавтгаж, МАХН-ыг өөрсдийг нь нуман тулгуурт шахлаа. Хэдийгээр МАХН-ын улс төрийн зөвлөл хуралдаж, Засгийн газрас гарах шийдвэрийг гаргасан ч энэ шийдвэр дангаараа эвслийг татан буулгах болон Засгийн газраас гарах үндэслэл болохгүй. Эвсэлд хамтарч орж байгаа МҮАН-ын удирдлага ч бас хуралдаж, энэ шийдвэрээ “Шударга ёс” эвслийн удирдах байгууллагаар хэлэлцүүлж байж эцсийн шийдвэр болох ёстой. Гэвч МҮАН-ынхан тэдэнд товч бөгөөд тодорхойгоор “NO” гэж хэллээ. Эвслийн удирдах байгууллагад МАХН, МҮАН-ын төлөөлөл 70:30 харьцаатай, олонхи болохын хувьд МАХН-ын талд шийдвэр гарах боломжтой ч МҮАН-ын удирдах байгууллага хурлаа хуралдуулахгүй л бол эвсэл хуралдахгүй. Тэгээд ч МҮАН-ын удирдлагууд “Н.Энхбаярт шүүхээс оноосон ял эвсэл Засгийн газраас гарах үндэслэл болохгүй. Засгийн газрыг анх байгуулахад энэ талаар гэрээнд тусгаагүй” гэж хэлж байна. Энэ нь магадгүй “Шударга ёс” эвслээс Засгийн газарт орж ажиллах сайд нарыг томилох асуудал дээр эвслийн тэргүүн Н.Энхбаяр дангаараа шийдвэр гаргаж, эвсэлд оноосон дөрвөн суудлын гурвыг нь хүчээр намдаа авсантай холбоотой ч байж мэднэ. Ямар ч байсан эвслийн нөгөө намынхаа даргыг хүртэл Сангийн сайдын суудлаас тойруулж, Ч.Улаанд авч өгсөн нь үнэн юмдаг. Хэрвээ тэр үед М.Энхсайхан дарга өөрөө энэ сөргөлдөөнөөс чимээгүйхэн холдоогүй бол эвсэл тэр үед ч тарж болох л байсан.
Тиймээс МҮАН-ын хувьд энэ удаа Н.Энхбаярын бамбай болж засгаас гарахгүй гэдгээ мэдэгдлээ. Хэрвээ МАХН-ын Улс төрийн зөвлөл өөрсдийн гаргасан шийдвэрийг хамгаалж засгаас гарна гэвэл гурван сайдаа сугалж аваад чимээгүйхэн буцахаас өөр замгүй болж байна. Гэвч ингэлээ гээд тэдэнд ямар ашигтай юм. Ялангуяа шүүхийн шийдвэрийн дагуу Ардчилсан намын хоёр нэр дэвшигч тангаргаа өргөхөөр хүлээж байхад МҮАН-ын таван гишүүн дээр ИЗН-ын хоёрыг нэмээд УИХ-ын олонхи буюу 39 гишүүн төвөггүй бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газар МАХН-тай МАХН-гүй цаашаа явна гэсэн үг. Тэгээд ч МАХН-аас сайдын суудалд сууж байгаа нөгөө хоёр хүний хувьд “Улс орны эрх эрх ашиг, Засгийн газрын тогтвортой байдал илүү чухал” гэдгээ ил хэлээгүй гэхэд эс үйлдлээрээ илэрхийлээд байгаа.
Энэ мэтчилэн учир шалтгаанаар МАХН засгаас гарах нь МАХН-д лав ашиггүй болж байна. Тиймээс арга буюу Н.Энхбаяр дарга өөрөө шүүх хурлын өдөр “Засгийн газар тогтвортой ажиллах нь чухал, энэ асуудлыг шүүхийн шийдвэрээр барьцаалж болохгүй” хэмээн залруулсан билээ. Уг нь бол шүүх хурлаас хоёр, гуравхан хоногийн өмнө О.Цолмон хатагтай эвслийн гишүүд рүү биечлэн утас цохиж, “Энэ асуудал дээр нэгдмэл байр суурьтай байх нь дээр шүү” хэмээн анхааруулсан байдаг. У.Хүрэлсүхийн намынхаа Удирдах зөвлөл дээр “Төрийн хэргийг та мэддэг юм уу, танай эхнэр мэддэг юм уу” гэж адардаг энэ тэр бол өнгөрсөн шүү дээ.
Нэгэнт МАХН Засгийн газраас гарахгүй нь тодорхой болоод эхэлмэгц /гарсан ч гэсэн нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй/ МАН хориглолтод орж, таван гишүүний тангараг өргөх асуудлаар барьцаалж байна. Орон нутгийн сонгуулийн дүн гарсаны дараа СЕХ өнгөрөгч УИХ-ын сонгуулиар Өвөрхангайн тойрогт нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт, У.Хүрэлсүхийн оронд намын жагсаалтар нөхөн сонгогдож байгаа МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл, “Шударга ёс” эвслээс жагсаалтаар нэр дэвшсэн Ц.Оюунбаатар, Баянзүрхийн тойргоос сонгогдсон Д.Арвин нарын бүрэн эрхийг баталгаажуулж, тангараг өргүүлэхээр УИХ-д оруулсан. Гэвч МАН-ын бүлэг Сонгуулийн хууль тогтоомж зөрчиж, сонгогчдод авлига өгсөн нь шүүхээр тогтоогдсон асуудлыг “Иргэдийн сонголт шүүхийн шийдвэрээс дээгүүр” хэмээн эсэргүүцэж, чуулганыг хуралдуулахгүй ирцээр нь уяж байгаа. Өвөрхангайн тойргийн энэ маргаанаас болж ”зангиатай жагсаал”, “буйдантай суулт” гэх мэт улс төрийн олон акцийг удаа дараа зохион байгуулсан.
Энэ мэт шалтгаанаар хоёр гишүүнийг тангараг өргүүлэх асуудал сар гаруй хойшилсоны эцэст сая таван гишүүний асуудлыг СЕХ хамтад нь өргөн барьсан ч МАН эсэргүүцсэн хэвээрээ. Ялгаатай нь өмнө нь МАН-ынхан “Манай нам, танай нам” гэж ярьдаг байсан бол өнөөдөр “Хоёр эмэгтэй гишүүний асуудал дээр маргаан алга л даа. Харин гурван эрэгтэй дээр зөвшилцөхийг шаардаж байна” хэмээн нэлээд жендерлэг байдлаар асуудалд хандаж байгаа. Гэвч дахиад л хоёр эмэгтэй гишүүн нь МАН-ынх, гурван эрэгтэй нь Ардчилсан нам болон МАХН-ынх. Нэгэнт шүүхийн шийдвэр, сонгуулийн дүн ч гарчихсан байхад хуулиас давсан ямар зөвшилцлийн тухай яриад байгаа нь таавар.
Ардчилсан намын тухайд МАН-ыг бүлэгтэй болгох асуудлыг дэмжиж байгаа ч УИХ-ын Дэгийн хуульд заасан завсарлагааны асуудалтай хамтад нь хэлэлцэнэ гэж байгаа. Учир нь одоо үйлчилж байгаа УИХ-ын Дэгийн тухай хуулиар МАН бүлэгтэй болох боломж нь шинэ гишүүд тангараг өргөснөөс хойш 24 цагийн дараа дуусгавар болсон. СЕХ-ноос УИХ-ын сонгуулийн дүнг УИХ-д өргөн барьсаны дараа Ардчилсан нам болон МАХН, ИЗНН-аас сонгогдсон гишүүд, бие даагчид тангаргаа өргөхөөр хоёр өдөр хүлээсний эцэст гурав дахь өдөр нь “Нэгэнт УИХ-ын олонхи бүрдчихсэн учраас асуудлаа олонхиороо шийдээд явья” хэмээн УИХ-ын даргаа ч сонгоод, нам, эвслийн бүлгээ ч байгуулаад явсан билээ. Харин МАН-ын дарга нар “Намаа сонгуульд ялагдуулсаны хариуцлагыг хүлээдэг баатрууд” гээд чуулганы хуралдааныг гурав хоногоор тасалдуулж, Тусгаар тогтнолын ордондоо чуулсан.
Хожим УИХ-ын зарим гишүүд болон Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төслүүдийг өргөн барьж, “Бүлэг байгуулах тухай асуудлаар хуульд өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдэж болох юм. УИХ дахь суудлын тоогоор хоёрт орж байгаа том нам, Засгийн газрын гадна үлдэж байгаа сөрөг хүчнээ албан ёсны бүлэгтэй болгох нь парламентын ардчилалд тустай” хэмээн үзсэн ч хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж чадаагүй байгаа. Учир нь өмнөх УИХ-ын үед хэлэлцүүлгийн шатанд орхисон Дэгийн хуулийн өөрчлөлт буюу завсарлага авах хугацааг хуулиар тогтоох асуудлыг бүлэг байгуулах асуудалтай хамтад нь хэлэлцэхээр болсон билээ.
Харамсалтай нь МАН-ын хувьд сонгуулийн үр дүнгээс шалтгаалан сонгуулийн өмнө барьж байсан байр сууринаасаа ухарч, завсарлага авах хугацааг хязгаарлах нь сөрөг хүчинд ашиггүй гэдэг байр суурьт шилжсэнээс хуулийн төслүүд хэлэлцэгдэхгүй гацаанд орсон. Уг нь бол тус нам УИХ-д олонхи байх үед хугацаагүй завсарлага шиг төрийн ажилд саадтай зүйл байгаагүй. Гэвч одоо тус нам сөрөг хүчний байр суурьт ирчихсэн байдаг. Харин Ардчилсан нам УИХ-д цөөнх байхдаа ч уг асуудлыг дэмжээд явж байсны хувьд өнөөдөр эрх барьж байгаа үедээ энэ өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой гэж үзэж байгаа. Ялгаа гэвэл ердөө энэ. Мэдээж хэрвээ “Шударга ёс” эвсэл энэ асуудал дээр хамтагчиддаа дэмжлэг болж өгсөн бол МАН-тай МАН-гүй асуудал явах л байсан. Тэртэй тэргүй хоёр нам УИХ дахь олонхийг бүрдүүлж байгаа гэдэг утгаараа энэ битгий хэл олон асуудлыг МАН-гүйгээр шийдээд явж л байгаа. Харин завсарлагааны асуудал дээр эвслийн бүлгийн ч гэсэн эрх ашиг хөндөгддөг. Хугацаагүй завсарлага хэвээр үлдвэл Ардчилсан нам дангаараа хаашаа ч хөдөлж чадахгүй.
Эрх мэдлийн гадна байгаа МАН, эрх мэдлийг хуваалцаж байгаа МАХН хоёрыг нэгтгэж байгаа ашиг сонирхол ч энэ. Тэгэхээр улс төрийн намууд юуг улс орны эрх ашиг гэж харж, намын эрх ашиг чухам хаахна явна гэдгээ үнэлж цэгнээд хэн, юуг түрүүнд тавьж байна вэ гэдгээрээ ялгарч, нэг талдаа гарах цаг нь болж.

МАХН засгаас гарахуй

Улс төр ба “жендер”

2012.12.12
Зочин
Зочин
irgen
bid
demjigch
Зочин