100 хоног, зургаан цаг
Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног нижгэр болов. Улаан хивсний ёслол, хүндэтгэлийн концерт, Төрийн ордонд дэлгэсэн гэрэл зургийн үзэсгэлэн, ёслолын банкиад гээд.
Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног нижгэр болов. Улаан хивсний ёслол,
хүндэтгэлийн концерт, Төрийн ордонд дэлгэсэн гэрэл зургийн үзэсгэлэн,
ёслолын банкиад гээд. Ямартай ч Н.Алтанхуягийн Засгийн газар 100 хоногоо
өмнөх Засгийн газруудын урьд нь хийж чадаагүйгээр өргөн дэлгэр
тэмдэглэж, бүтэн гурван сар бүрэн бүтэн ажилласныхаа баярыг хийснээрээ
лав “шинэлэг” байж чадлаа. Мэдээж Засгийн газрын 100 хоногийн тайланд
гэр хорооллынхонд хүрч байгаа нүүрсний үнийг хямдруулсан, хүүхдийн 20
мянгыг дахин олгохоор болсон гээд зөндөө л зүйл багтсан байх. Төрийн
ордон, Соёлын төв өргөө гээд Сүхбаатарын талбайг тойруулан тэмдэглэсэн
сайд дарга нарын энэ баяр ёслол жирийн иргэдэд харин ямархуу харагдаж,
гурван сарын хугацаанд хийсэн ажлынх нь далайц хэрхэн үнэлэгдсэн юм бол
доо. Мэдээж ажлаа аваад гуравхан сарын нүүр үзэж байгаа Засгийн газрын
тэргүүн хийсэн ажлаасаа илүү хийж байгаа, хийх гэж байгаа ажилдаа илүү
“кайф”-тай яваа байлгүй.
Тиймээс ч “Монголын Засгийн газар олон улсын зах зээл дээр анх удаагаа 1,5 тэрбум ам.долларын бонд гаргалаа. Энэ мөнгө ирэх сарын 5-ны дотор /энэ арванхоёрдугаар сарын 5-ны дотор/ Засгийн газрын дансанд орж ирнэ ээ” хэмээх бас нэгэн дуулиан өнгөрсөн долоо хоног, амралтын өдрүүдийн гол сенсааци болж, уг арилжаанд оролцсон Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нарын ч хөл гарыг хөрстөөс хөндийрүүлж дөнгөх шиг болно лээ. Уул уурхайгаа урдаа барьж байгаад босгосон 1,5 тэрбум ам.долларын бондын орлого өнөө маргаашгүй дансанд нь орж ирэх сургаар Засгийн газар дахиад л мөрөөдлийн жагсаалтаа яриад эхэллээ. Эхний орлого орж ирмэгц өмнөд төмөр замаа эхлүүлнэ, V цахилгаан станцынхаа суурийг тавина, ер нь олон жил ярьсан нефть боловсруулах үйлдвэрээ ч гэсэн байгуулдаг хэрэг гээд л. Энэ мэтчилэн хийж хэрэгжүүлэхээр санхүүжилтээ хүлээж буй бүтээн байгуулалтын төслүүдэд наанадаж 22 тэрбум ам.долларын шаардлагатай, энэ 1,5 тэрбум ам.доллар бол юу ч биш л гэнэ. Ер нь бол Монголын Засгийн газар анх удаа нэг юмны эзэн хүн шиг дуугарч байна аа.
Мэдээж эрх барьж байгаа намд итгэл хүлээлгэж сонгосон ард иргэдийн хувьд хамгийн их хүсэн хүлээж байсан зүйл нь ажил орлоготой болохсон, амьдрал ахуйгаа өөд татахсан, иргэнээсээ баян төртэй болчихоод талхныхаа мөнгийг төрөөс царайчилж амьдрах биш, иргэн баян байж, төр нь баян болдог ардчилсан, чөлөөт нийгэмд амьдрахсан гэсэн хүсэл эрмэлзэл. Тийм ч учраас “төр төвтэй биш, хүн төвтэй нийгмийг байгуулна” гэсэн Ардчилсан намын санаачилгыг иргэдийн олонхи нь дэмжсэн билээ. Тэр ч утгаараа бидний ирээдүйгээ барьцаалаад олж ирсэн энэ хүүтэй мөнгө хаашаа урсч, юу бүтээж, хэр олон монгол үр ашгийг нь хүртэх бол гэдгийг нийтээрээ нүд цавчилгүй харж байгаа нь лавтай.
Өнгөрсөн хугацаанд Шинэчлэлийн Засгийн газраас төрийн байгууллагуудын хүнд суртлыг арилгах, авлигатай тэмцэх, албан тушаалтнуудыг ажилдаа хариуцлагатай ханддаг болгох тал дээр багагүй санал санаачилга гаргаж, шахаж шаардаж эхэлснийг иргэд, олон нийт эрхбиш харж л байгаа. Гэвч эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, ажил орлого гээд төр, иргэн хоёрын хооронд нэхэл хатуу үргэлжилдэг хоорондоо холбоо бүхий олон асуудлуудаас хамгийн эхнийх нь иргэдийн амь насны баталгаатай байдал. Монгол Улсын иргэний амь нас Монголын төрд үнэ цэнэтэй юү гэдэг асуудал. Харамсалтай нь, ядахдаа энэ асуудал дээр Шинэчлэлийн Засгийн газар шинэчлэл хийж хараахан чадаагүй л байна. Амьд хүн л эрүүл мэнд, эрх чөлөө, эрх ашгийнхаа тухай ярьдаг болохоос биш амьгүй болсон хойно энэ бүхэн юуны хамаатай.
Сануулахад одоогоос яг нэг сарын өмнө буюу өнгөрөгч арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт Орхон, Сэлэнгийн бэлчрээр явган гол гаталж явсан найман иргэн осолдож, зургаа нь өөрөө өөрсдийгөө аварсан билээ. Харин долоохон сартай хүүгээ тэвэрсэн 27 настай залуухан эх голын мөсөн дээр тэгнэн зургаан цаг урссаны эцэст сураг тасарсан. Тухайн үед аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн ослын газар очиж ажилласан авч аврах завь, усанд шумбах хувцас гээд ажиллагаанд шаардлагатай ямар ч техник хэрэгсэл байгаагүйн улмаас эх, хүү хоёрыг харсаар байгаад голын урсгал дагуулан алдсан байдаг. Тэр ч байтугай тухайн үед аврагчдын гар утсанд нэгж байхгүйгээс хоорондоо холбоо барьж чадахгүй байсан, амрахаар явсан хэлтсийн даргаа сэрээхээс айсан гээд харсан үзсэн хүн байтугай сонссон нэгний ч чихэнд наалдамгүй ёозгүй үгсийг осолд орсон иргэд, ослын газарт ажилласан сэтгүүлч сурвалжлагчид олон нийтэд хүргэсэн билээ.
Иймэрхүү авран туслагчдын туслалцаатайгаар өвлийн хүйтэнд алд дэлэмхэн мөс тэврэн нялх үрээ айлгаж цочоохгүйн тулд орь дуу ч тавилгүй шүд зуун тэссэн хөөрхий тэр эх шөнө дөлөөр зургаан цаг гаруй хугацаанд гол даган хөвсний эцэст “Ядахдаа хүүг минь авраач дээ” хэмээн сүүлийн удаа хашгирсан тухай сэтгэл сэрхийм мэдээллийг ойролцоох хилийн албаны харуулууд дамжуулсан байдаг. Хаа очиж хилийнхэн энэ дуудлагыг аваад Оросын талд мэдээлж, тус улсаас эрэн хайх ажиллагааг бүтэн арав хоног явуулсны эцэст арга мухардан эрлийн ажиллагааг зогсоох болсноо манай талд мэдээлсэн байна билээ.
Төсөөлөөд үз дээ. Түмэн хутгаар нэвт сийчих мэт тэс хүйтэн усан дотор хүүхдээ тэврэн хөвж яваа эх хүн. 27-хон настай цэл залуухан ээж өөдсийн чинээхэн үрээ осгоож хөлдөөхгүй, цочоож айлгахгүй юмсан гэсэндээ энгэрээ задгайлан хүүхдээ хөхүүлж, хөлдүү мөсийг элгээрээ тэгнэн үхэлтэй тэмцэж явахдаа хэн нэг нь ирж тэднийг аварна хэмээн итгэж найдаагүй гэж үү? Тийм ихээр итгэж найдаагүйсэн бол бүтэн зургаан цагийн турш тэгтлээ их тэвчээр гарган тэмцээ гэж үү? Үүнээс хойш бүтэн нэг сарын хугацаа өнгөрөөд байгаа ч эх хүү хоёрыг ар гэрийнхэн нь “Одоо болтол сураг гараагүй юм чинь хаа нэг газар амь гарсан болов уу” гэж горьдон хүлээсээр. Харин гар эвхэн суугаад хоёрын хоёр хүнээ усанд үйчихсэн Монголын төр одоо энэ хэргийг ор тас мартчихсан “ялалтын марш” эгшиглүүлж явна.
Уг нь Улаанбаатараас 300-хан км-ын зайд орших Сэлэнгэ аймаг руу ОБЕГ-аас ганц нисдэг тэрэг хөөргөхөд л цагийн дараа ослын газарт оччих байв. Харамсалтай нь уг газарт нэг ч нисдэг тэрэг байхгүй. Хэдэн жилийн өмнө ХХЕГ-аас хөлсөлж, түймэр унтраахаас нисгэсэн нисдэг тэрэг замдаа осолдож, ОБЕГ-ын 14 ажилтан амиа алдсаныг уншигчид санаж байгаа нь лав. Тухайн үед энэ хэргийн улмаас Засгийн газрын гурван ч гишүүний суудал өнцөгдөж, эцэст нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд нь албан тушаалаасаа огцорсноор энэ хэрэг намжсан ч одоо хэр нь энэ газарт байдал сайжирсангүй. Гал унтраах ажиллагаанаас амьд мэнд эргэж ирсэн аврагчдын яриагаар ажиллагсдын цалин хөлс хангалтгүй, томилолтынхоо мөнгийг ч бүрэн гүйцэд өгдөггүй, аврах ажиллагаанд явж байгаа хүмүүсийн өдрийн хоолонд 350 төгрөгийн үнэтэй бэлэн гоймон шуудайлж өгөөд явуулдаг гэхчлэн өмнөөс нь нүүр улаймаар олон баримтуудыг дэлгэж байсан билээ.
Харамсалтай нь, энэ явдлаас хойш бүтэн зургаан жил өнгөрчихөөд байхад улсын хэмжээнд авран хамгаалах үйл ажиллагаа явуулдаг Онцгой байдлын ерөнхий газрын ажил өөрчлөгдсөнгүй. Өөрчлөгдөөгүй гэдгийн баталгаа нь өнгөрөгч сард болсон энэ ганц ослын жишээ. Монгол хүний амь, амьдрал аврагчдын гар утсанд хийх хэдхэн нэгж, хэлтсийн хэмжээнд ганцхан байгаа хийлдэг завиа мөс мөргүүлэн хагалчих вий гэсэн болгоомжлол, Онцгой байдлын хэлтсийн даргын нэг шөнө алдаж болох нойрноос ч үнэгүйдэж, иргэд тэднээс аврал эрэх бус аврагчдаа өөрсдийг нь энэ байдлаас авран туслах шалтгаан болчихсон байна.
Харамсалтай нь, байдал ийм байхад Онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайд Д.Тэрбишдагва ам нээвэл л “Манай намын даргын эрх зөрчигдөж байна, Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт үргэлжилж байна” хэмээн Төрийн ордон, хэвлэл мэдээллээр нэг “бөөлж” явахын учир шалтгаан юу юм бэ. Монгол Улс Н.Энхбаяр гэдэг ганцхан иргэнтэй биш биз дээ.
Саяхан даа. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ТТАХНЭ-ийг Цэргийн госпитальтай нэгтгэснийхээ дараа “Энэ эмнэлэгт дор хаяж гурван нисдэг тэрэг шаардлагатай. Хил зөрчигчтэй хөөцөлдөж яваад буудуулсан цэргээ бид хотод авчирч чадалгүй ОХУ-аас нисдэг тэрэг дуудаж, ОХУ-д хагалгаанд оруулж байна” гэж ярихыг сонсоод “Яасан их амбицтай нөхөр вэ, бусад нь болоод л байхад” хэмээн битүүхэндээ гайхаж сууснаа нуух юун. Харин өнөөдөр энэ бүх асуудлыг зангидаж суугаа Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас асуухгүй өнгөрч болохгүй ганц асуулт байна. Монгол Улсын хэмжээнд авран хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа ОБЕГ-т ганц ширхэг нисдэг тэрэг аваад өгчих мөнгө энэ улсын сан хөмрөгт байхгүй гэж үү? Монгол хүний амь нас энэ мэтчилэн өдрөөс өдөрт үнэгүйдсээр байх уу? Монгол Улсын иргэдийг аюултай нөхцөл байдал, гэнэтийн ослоос авран туслах үүрэгтэй Онцгой байдлын салбарыг хариуцсан Шадар сайд тань яг ямар иргэнийхээ төлөө яваад байна вэ?
Сануулахад Шинэчлэлийн Засгийн газрыг гурван нам, эвсэл хамтарч байгуулсан. Энэ ч утгаараа үзэл бодол, үнэлэмж, асуудалд хандаж байгаа хандлагаараа хувь улстөрчид болон улс төрийн намуудад ялгаа, зааг байх нь дамжиггүй. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагаа нэгдмэл байх ёстой. Нэг нь эдийн засгаа ярьж байхад нөгөө нь эрүүл мэндээ, гурав дахь нь хууль журмаа, дөрөв дэх нь аюулгүй байдал, авран туслах ажиллагаагаа гээд хүн бүр хариуцсан ажил, хүлээсэн үүрэгтэй байж, хаа хаанаа ажил доголдохгүй, бие биенээ чирч унагахгүй явах ёстой. Тийм ч учраас энэ олон яам, тамгын газруудыг байгуулж, салбар салбарыг нь хариуцуулан эрх үүргүүдийг хуваарилсан хэрэг. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй гэдгийн учир шалтгаан ч энэ.
Уншигчид хэрэв санаж байвал анх 1990-ээд онд ардчилал, чөлөөт зах зээлд шилжиж байх үед Ардчилсан хүчний лидерүүдийн хамгийн их ярьдаг зүйл нь “Хүмүүнлэг, ардчилсан нийгмийг байгуулна” гэдэг уриа байсан юм. Түүнээс биш “Сарын цалинг чинь сая төгрөгт хүргэнэ, хүүхдэд чинь мөнгө өгнө, үйлдвэр заводыг үнэ төлбөргүй байгуулна” гэж амлаагүй юм шүү. Яагаад гэвэл ардчилсан төрийн хамгийн эхний үнэт зүйл нь хүмүүнлэг энэрэнгүй байх, иргэдийн амь нас, амьдрал үнэ цэнэтэй байх явдал. Харамсалтай нь, сүүлийн үед манай төрийнхөн энэ “хүмүүнлэг энэрэнгүй” гэдэг үгийг ор тас орхиод ардчилал, чөлөөт зах зээл, чөлөөт өрсөлдөөний тухай л хамгийн их ярьдаг болсон нь санамсаргүй зүйл биш бололтой.

2012.12.03
sainaa
drrrrrrr
Зочин
Уншигч
Зочин
дэмжигч
mgl
ari
Зочин
ke hh
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин