нийтлэл 6,574 нийтлэл байна

Нэмүү өртөг шингэсэн, нэмүү өртөг шингэсэн...

Монгол Улс суурь эдийн засгаа засахгүйгээр хичнээн мөнгө хийсэн ч элсэнд ус асгасантай ижил болно. Монгол Улс хоёр том хөршийн дунд 27 жилийн турш ардчилалд тууштай байж ирсэн. Монголд эдийн засгийн аюулгүй байдал нэн чухал. Өнөөгийн эдийн засгийн байдлыг би шүүмжилдэг.
#эдийн засаг #нийтлэл

МАН байхад дайснаар ч яах...

-“Хаалгаар гаргахаар тооноор ороод ирэв” гэгчээр ард түмний сонгуулиар, хуулиар олгоогүй эрх мэдлийг хуйвалдаанаар эргүүлж авна гэвэл Засгийн газар нь ч, тэнд багтсан намууд нь ч олон нийтийн жигшлийг төрүүлэхээс хэтрэхгүй. Ингэвэл дөрвөн жилд нэг удаа явуулдаг сонгуулийн ч хэрэг алга-
#улстөр #нийтлэл

“Суудлын хурал”-д суусан тухай

Ойрмогхон “Нэг бүс, нэг зам” санаачилга болон Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын асуудлаар Өвөр Монголд зохиогдсон хоёр ч удаагийн “суудлын хурал”-д уригдан оролцлоо.
#нийгэм #нийтлэл

Алгасч очсон “АН-ын” Я.Санжмятав нь “МАН-ын 30”-ын ноён нурууг хугалав

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах уу. Гарын үсгээ зурсан 30 ухрахад хүрэх үү. Одоогоор Ц.Нямдорж тэргүүтэй “30 тэмцэгч жаал” очиж очиж УИХ-ын дэд даргад АН-ын бүлгээс сонгогдсон Я.Санжмятавын хэлсэн ганцхан өгүүлбэрт “бут цохигдож” тун эвгүй байдалд оров.
#улстөр #нийтлэл

Хаалга савахад хана доргино

-МАН засгийн эрх барьж байх үедээ намын даргаа, Ерөнхий сайдаа нэг бус удаа сольж байсан түүхтэй. Тэгэхдээ эхлээд нам дотроо даргын асуудлаа хэлэлцэж шийдээд дараа нь төрийн асуудал руу буюу Ерөнхий сайдын томилгоо руу орж байжээ. Харин энэ удаад бол намаа ч тойров, даргаа ч эзгүйчлэв-
#улстөр #нийтлэл

Монголын залуус ба дэлхий

Сүүлийн арваад жилээ эргээд сайн харвал Монгол улс дэлхийн хөгжлөөс улам л сугаран хоцорсоор байна.
#нийгэм #нийтлэл

Томсгосон Тува

Гудманд шүлсээ нулимж буй этгээдэд шаардлага тавиад үз. Шившиг болно. Шаардлага тавьсан чамайг өмөөрөх зоригтон нэг ч гарахгүй.
#нийгэм #нийтлэл

МАН, АН-ын тухай

Надад баримт байна дэлгэх цаг нь болоогүй гэдэг бол одоо надад бичлэг байна дэлгэх цаг болжээ гэдэг болсон.
#улстөр #нийтлэл

Бид нэг юм үзнэ (II): Бүтээлч сүйтгэл

Бид нэг юм үзэх нь ч үзэж таарлаа...
#нийгэм #нийтлэл

Дармапада (1-р хэсэг)

Аль ч эрдэм номд нас залуу, тархи сийрэг дээрээ шамдан суралцахгүй бол оройтно гээч явдал үнэхээр байдаг. Харин буддизмд суралцахын хувьд гэвэл насны хамаарал гэж үгүй.
#нийгэм #нийтлэл

Унжаад байхаар унаад ирээсэй, МАН!

НИТХ-ын МАН-ын бүлгээс өчигдөр мэдээлэл хийв. Тэд 60 тэрбумын бичлэгэд оролцсон НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар НИТХ-ын гишүүдийн гарын үсэг зурсан шаардлагыг НИТХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.
#улстөр #нийтлэл

МАН-ын хувь заяа АН-ын гарт орох уу?!

УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр төрийн эрх мэдлийг гартаа авсан МАН-ын хувь заяа цаашид парламентад есөн гишүүнтэй сөрөг хүчин Ардчилсан намын гарт “албан ёсоор” орж болзошгүйд хүрчээ.
#улстөр #нийтлэл

2016 оны Утга уран зохиолын Нобелийн шагналтан Америкийн Рок дуучин, яруу найрагч Боб Дилан

Энэ ямар олон жил хүлээсэн үйл явдал болов оо? Рокийн хутагт хувилгаан, яруу найрагч, хөгжимчин, дуучин Боб Дилан (жинхэнэ нэр нь Роберт Аллен Циммерман) дэлхийн утга зохиолын мөнхийн алдар хүндэтгэлийн тавцанд гарч, 2016 оны Утга уран зохиолын Нобелийн шагналт Боб Дилан болон хувирлаа. ​
#чөлөөт цаг #нийтлэл

Армиа хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтад татаж оруулах хувилбар

Цэрэг дайчдаа яг одоо хадланд дайчлая. Арвин их өвс, малын тэжээл бэлтгүүлээд малчдад заръя! БХЯ ингэж мөнгө босгоё!
#нийгэм #нийтлэл

Болдог бол энэ дэлхийг нэг сайн өшиглөөд авах юмсан

Би ядарч байна… Ингэж болдоггүй юм, тэгвэл арай дээр байх, ийм гашуун туршлага байх юм, цаана чинь нүх байна… Дэлхийгээр нэг ярьлаа…
#нийгэм #нийтлэл

Хийвэл бүү ай: У.Хүрэлсүх

Өнөө өглөөний сонинд МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын тухай нийтлэл гарчээ. Гал авалцуулсан хурал болно доо гэлцэж байсан нь болсон бололтой. Харин гал авалцуулсан шийдвэр нь гарсангүй.
#улстөр #нийтлэл

Баатар аа, Баатар шиг биш ч эр хүн шиг бай л даа!

Монгол түмний хамгийн хайртай эрхмүүдийг урьж оролцуулдаг “Монгол тулгатны зуун эрхэм” гэж сайхан нэвтрүүлэг байлаа.
#улстөр #нийтлэл

Эзэмшил

Улс орон элбэг хангалуун, амгалан тайван амьдрахын тулд гурван үндсэн нөхцөл байдал бий болсон, хөгжиж бэхэжсэн байх ёстой. Энэ бол ардчилал, зах зээл болон шинэ бүтээл(innovation) бөгөөд эдгээрийг энэ эрин зуунд хөгжлийн томьёо ч гэж хэлдэг.
#эдийн засаг #нийтлэл

“Топор”-ыг тунирхсан тактиктаар тулалдана гэж мэдсэнгүй

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан болж өнгөрлөө. Энэ үеэр У.Хүрэлсүхийн сүржигнэл, өөрийн булхайг илчилсэн бухимдал заналхийлэл бүхий хурал хаялт гол үзэгдэл нь болов.
#улстөр #нийтлэл

Олзны төлөөх олигархийн дайн буюу хоосон ажиглагч ард олон

Энэ үгийг тэрээр намынхаа хэн нэгэнд хандаж нийгмийн сүлжээгээр буюу фэйсбүүктээ бичжээ. Түүний өөрийнх нь нүүр ном биш ч гэж бичиж л байна. Мөн ч бай, биш ч бай энэ их үнэн үг санагдав.
#чөлөөт цаг #нийтлэл

МАН-ын дарга М.Энхболд Танаа!

МАН-ын дарга М.Энхболдод захидал илгээх шалтгаанаа нэлээд бодлоо. Би хэн билээ. Миний захидал юунд хэрэгтэй вэ гэхчлэн. Гэвч огт хэрэггүй хэрнээ орон зайг нь олсон үе гэж байдаг аж.
#улстөр #нийтлэл

Зорилго нь аргаа зөвтгөнө. У.Хүрэлсүх

Өчигдөр орой С1 телевизээр цацагдаж , цацагдсан цагаасаа хойш цахим ертөнцөд шуугиан тариад буй “Тооны машин дээрх төрийн алба” нэвтрүүлгийг хэрэг гарган олж үзэв. “Цензургүй сурвалжлага”-аар хөндсөн уг нэвтрүүлэгт өмнө цацагдаад байсан “иргэн” Доржзодовын “60 тэрбумын” бичлэгийг баримтаар нотлохыг зорьжээ.
#улстөр #нийтлэл

Отгонтэнгэрийн дуулал

Отгонтэнгэрийн бараа холдон холдтол харагдана. Эгийн даваанаас, Алтай хотоос харагддаг. Хангайн их уулсын дээгүүр торолзох бараа нь их уулсын дээгүүр, холын замд хүүхдээ үдсэн ээж нь аянчдын бараа тасартал гаднаа зогсох мэт бүртэлзэн торойно. Тэгээд сэтгэл оюун, бодол мөрөөдөл, төсөөллийн ертөнцөд сүмбэрлэн үлдэх бөлгөө.
#чөлөөт цаг #нийтлэл

Засаглалын, намуудын ялзралын жишиг дүүрэг хуралдана

Их хотынхон хөдөөгийнхнөө элдвээр хочлон шоолон байж эдийн засгийн “зоог” барьдаг улирал эхлээд байна. Шинээр элссэн болон анх удаа ирж байгаа “монголчуудад” бол манай хот жигтэйхэн гоё харагдаж болно.
#улстөр #нийтлэл

Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт

Үндсэн хуулийн зангилаа асуудал бол эрх мэдлийн хуваарилалт юм. Тухайн асуудлаар шийдвэрийг хэн хэзээ хэрхэн гаргах ба тэр нь хэрхэн хэнээр ямар үндэслэлээр цуцлагдахыг маш нарийн зааж өгөх ёстой.
#улстөр #нийтлэл

Чоно борооноор...

МАН дахь дотоод зөрчил хурцдсаар... Намрын чуулганы эхэнд эсбөгөөс чуулган нээгдэхээс өмнө Засгийн газрыг огцруулах нь тодорхой болж байх шиг. Мэргэжлийн ЗГ байгуулна гэж амласан ч хандивын ЗГ байгуулсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд сул талаа хангалттай харууллаа.
#улстөр #нийтлэл

Бичлэг

Төрийн сайд байтугай дунд сургуульд багшаар ороход хүртэл авлига өгдөг буруу тогтолцоо манайд бийг хэн хүнгүй л мэднэ. Нэг нам нь л албан тушаал наймаалаад, нөгөө нь ардчиллыг авраад байдаг тийм үлгэрт хэн ч итгэхгүй.
#нийтлэл #улстөр

Галаар наадах уу, намжаах уу?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд намынхаа даргыг нэр дэвшүүлсэн ч энэ удаад жилийн өмнөх ялалтаа бататган хамгаалж чадаагүй МАН үүнээс үүдэн дотроо хөдөлгөөнд орж эхэлснийг бүгд л харж буй.
#улстөр #нийтлэл

Төр солигдоход түшмэл солигдохоос зохиолч солигддоггүй

1960-70-80-иад оны зохиолчдын дундаас арай дээр нь С.Эрдэнэ гуай мэт балчир насанд минь бодогддог байв. Дэлхийн тэргүүний уран сэтгэлгээтэй мөр зэрэгцсэн нь ганц тэр эрхэм л явсан.
#нийгэм #нийтлэл

Багш, эмч нарыг авлига авдаг гэж донгосох нь дэмий хэрэг

Багш нарын ажил хаяна гэж гомдоод байгаа нь зөв. Эмч нарыг ч энд орхих хэрэггүй. Энэ хоёр мэргэжлийн хүмүүсийг нэг үгээр тодорхойлъё гэвэл тэд буянтнууд юм.
#нийгэм #нийтлэл