2016 оны Утга уран зохиолын Нобелийн шагналтан Америкийн Рок дуучин, яруу найрагч Боб Дилан
Энэ ямар олон жил хүлээсэн үйл явдал болов оо? Рокийн хутагт хувилгаан, яруу найрагч, хөгжимчин, дуучин Боб Дилан (жинхэнэ нэр нь Роберт Аллен Циммерман) дэлхийн утга зохиолын мөнхийн алдар хүндэтгэлийн тавцанд гарч, 2016 оны Утга уран зохиолын Нобелийн шагналт Боб Дилан болон хувирлаа.
Энэ ямар олон жил хүлээсэн үйл явдал болов оо? Рокийн хутагт хувилгаан, яруу найрагч, хөгжимчин, дуучин Боб Дилан (жинхэнэ нэр нь Роберт Аллен Циммерман) дэлхийн утга зохиолын мөнхийн алдар хүндэтгэлийн тавцанд гарч, 2016 оны Утга уран зохиолын Нобелийн шагналт Боб Дилан болон хувирлаа.
Гайхамшиг! Эргэцүүлэн санаваас түүний Шастир (Chronicles) хэмээн ганцхан ном байдаг санагдаж байна. 2016 оны Нобелийн шагнал хүртсэн нь эртний Гэрэгийн сонгодог аман зохиолын уламжлалыг сэргээн хөгжүүлсэн гэсэн байх. Мөн мэдээж АНУ-ын алдарт рок-попын дууны яруу найраг, шүлгийн уламжлалд түүний оруулсан хувь нэмрийг нь үнэлжээ. Олон зуун сая залуус дэлхийн бөмбөрцөг дээр түүний шүлэг найргийг эхлээд сонссон. Дараа нь хэвлэгдэн гарахаар нь уншиx болсон. Монголын алдарт Гэсэр, Жангар, Эртний Энэгхэгийн Үүлэн зардас уянгын найраглал, Шагүндала жүжгийн зохиолч Галидасын бүтээл нь ч эхлээд аман зохиолын хэлбэрээр сонсогч хийгээд үзэгчдэдээ хүрсэн шүү дээ. Тийм ээ, "Илиада" болон "Odyssey" зохиосон агуу Их Хомерын бүтээлийг сохор түүнтэй ойр дотно байсан хүмүүс эхлээд л сонссон, олон зуун жилийн дараа хэвлэгдэн уншсан, олон зуун жилийн дараа олон хэлнээ орчуулагдан дэлхийгээр тарсан, тэгээд бүхнээ хүлээн зөвшөөрөгдсөн, Сонгодог дэлхийн өв болон бүртгэгдсэн урт удаан хугацааны оюун санааны олон зууны, мянганы замыг туулан 21 дүгээр зуунаа ирсэн. Энэ агуу аман зохиолын уламжлал манай Монголын тал нутгаар дүүрэн, ардын аман зохиолын садан төрөл ерөөлч, мaгтаалч, туульчаар дүүрэн. Эрин цагт Нобелийн шагнал тэлэн дэлгэрсээр эртний аман зохиолын уламжлалаар хязгааргүй баян, ардын аман зохиол нь Үлгэр, Тууль, Домог, Оньсого, Таавар, Зүйр цэцэн үг, Ерөөл, Магтаал, бэнсний үлгэр, гүн ухааны ёгтлол, зөн билэг, ёр домгийн xууч, харилцан яриа дуу, найраг шүлгээр дүүрэн МОНГОЛЫН тал нутагт ирэх нь дамжиггүй.
Энд бас нэг гайхамшиг байгаа бөгөөд Боб Диланы дуунуудын үг шүлэг, найргийн мөртөөс хасаж, танаж, засах боломжгүй бөгөөд олон зуун сая сонсогчид маш нягт сонсож, үг үсэггүй цээжилсэн дуулж яваа шүү дээ. Зохиол романыг хасах, танах цензурдах гэсэн тамлал, хаалт боолт огт үгүй гэсэн үг!
Beatles, Rolling Stones, Pink Floyd эхтэй орчин үеийн дууны шүлэг, найраг, уран зохиолын соёлыг дэлхийн сонгодог уран зохиолын академи хүлээн зөвшөөрч, хүн төрөлхтөнд соёл уран зохиолын хосгүй үнэтэй зүйл хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч, алдар нэрийн алтан титэм Нобелийн шагнал гардуулжээ . Бодвоос уран зохиолд Жон Ленноны шүлгийн яруу найргийн гүн ухааны оруулсан хувь нэмэр зайлшгүй байх нь гэдгийг давхар баталж байнам!
Нобелийн академийн шагналын хороо нь уншиж бүгдийг хараахaн чадахгүй ч харин сонсож, уран зохиолын хамгийн өндөр шагнал олгосноор гайхамшигт ДЭВШИЛ хийлээ.
Энэ нь сонсож ирсэн, өнөөдөр ч сонсдог эдгээр бүтээлүүд шүү дээ:
“Bob Dylan” (1962)
“The Freewheelin Bob Dylan” (1963)
“The Times They Are a-Changin" (1964)
“Another Side of Bob Dylan” (1964)
“Bringing It All Back Home”(1965)
“Highway 61 Revisited” (1965)
“Blonde on Blonde” (1966)
“John Wesley Harding” (1967)
“Nashville Skyline” (1969)
“Self Portrait” (1970)
“New Morning” (1970)
“Pat Garrett & Billy the Kid” (1973)
“Dylan” (1973)
“Planet Waves” (1974)
“Blood on the Tracks” (1975)
“The Basement Tapes” (1975)
“Desire” (1976)
“Street Legal” (1978)
“Slow Train Coming” (1979)
“Saved” (1980)
“Shot of Love” (1981)
“Infidels” (1983)
“Empire Burlesque” (1985)
“Knocked Out Loaded” (1986)
“Down in the Groove” (1988)
“Oh Mercy” (1989)
“Under the Red Sky” (1990)
“Good as I Been to You” (1992)
“World Gone Wrong” (1993)
“Time Out of Mind” (1997)
“Love and Theft” (2001)
“Modern Times” (2006)
“Together Through Life” (2009)
“Christmas in the Heart” (2009)
“Tempest” (2012)
“Shadows in the Night” (2015)
“Fallen Angels” (2016)
Өрнөдийн рок-попын урлаг нь Америкийн соёлын салшгүй хэсэг болсон Гэгээн элч, яруу найрагч Боб Дилан эртний өрнөдийн аман зохиолын уламжлалыг хөгжүүлсэн гэдгээрээ ингэж сонгодгуудын эрдмийн хүрээлэнд гарч ирэх нь гайхамшиг юм. Нобелийн шагнал хүртсэн бүх зохиолчид түүнээс өмнө хэвлэн нийтлэгдсэн, олон сая хүн уншсан уран бүтээлээрээ хүртэж байсан бол Рокийн Элч Боб Диланы дэлхийн залуус сонсож, даган дуулж, уухайлан хашхирч байсан цуурай, хүрхрэн дуугарах Рокийн хүчирхэг аянга цахилгааны хөгжмийн хүрхрээнд асаж гялалзан, олон сая залуусын зүрхийг асаасан яруу найраг шүлэгт нь Нобелийн шагнал анх олгогдлоо. Рок соёлын Элчин сайд тэрбээр NOBEL-ийн шагнал аван музей үзэсгэлэнгийн үзмэр болон хөшин зогсох бус пантеон буюу алдар хүндийн тавцанд түүний оруулсан баяр баясгалан гүн ухаан уран бүтээл нь үргэлжилж байна. Яруу сонсголонт хөгжмийн аялгуу, яруу найраг xүрхрэн хүслийн таван зүйл эрдэм үүл мэт бүрхэж, алтан ундааны рашаан далай мэт ойлон, агуу амар их амгалан тэргүүтэн оюуны цэнгэл урагшлах шидэт эрчим нь жам ёсны тунгалаг уянгын яруу эгшиг долгиолуулан, хүний хүсэл мөрөөдөл, оюун санааны гэрэл гэгээтэй эрчмийн гол ус намуухан урсах эрин цагт, агуу их урлаг сэтгэл зүрхэнд үргэлжид ариусгахыг тасралтгүй үйлдэхүй.