Өчигдөр орой С1 телевизээр цацагдаж , цацагдсан цагаасаа хойш цахим ертөнцөд шуугиан тариад буй “Тооны машин дээрх төрийн алба” нэвтрүүлгийг хэрэг гарган олж үзэв. “Цензургүй сурвалжлага”-аар хөндсөн уг нэвтрүүлэгт өмнө цацагдаад байсан “иргэн” Доржзодовын “60 тэрбумын” бичлэгийг баримтаар нотлохыг зорьжээ.
Өчигдөр орой С1 телевизээр цацагдаж , цацагдсан цагаасаа хойш цахим ертөнцөд шуугиан тариад буй “Тооны машин дээрх төрийн алба” нэвтрүүлгийг хэрэг гарган олж үзэв. “Цензургүй сурвалжлага”-аар хөндсөн уг нэвтрүүлэгт өмнө цацагдаад байсан “иргэн” Доржзодовын “60 тэрбумын” бичлэгийг баримтаар нотлохыг зорьжээ. Бичлэгийг баталгаажуулж буй бичлэгээр НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар гэж нөхрийн яриаг дэлгэсэн байна. Өөрөөр хэлбэл, төрийн албыг 60 тэрбумаар зарах схемйг гаргасан жинхэнэ эзэн нь. “Улс төрийг зарах маш амархан. Зах дээр бараа зарах чинь харин хэцүү шүү. Би бол чадна, чадахгүй бол толгойгоо тасдана. Нохой өдөр болгон алт үнэрлэдэг. Даанч нохойнд алт хэрэггүй л байхгүй юу. МАН гэдэг чинь тэр чигээрээ мөнгө, ийм том нам ингээд сууж байж таарахгүй” гэх мэт А.Ганбаатарын хийтэй үгс үзэгчдийн цөсийг хөөргөсөн нь мэдээж. Нэвтрүүлгийн зорилго ч тийм.
Гэвч төрийн албан тушаалыг доороос нь дээш, ахлах мэргэжилтэнгээс сайдын суудал хүртэл 10 саяаас нэг тэрбум төгрөгөөр үнэлсэн санхүүгийн схем яг хаа хүртэл явсан бэ гэдэг гол асуултын хариулт нь алга. Яагаад М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын нэр энэ хэрэгт холбогдох болов? Харин МАН-ын дарга Н.Энхболдын сонгуулйн өмнө өгсөн “Энэ бичлэгийг хийхэд миний бие тэнд огт байгаагүй. Энэ бол эвлүүлэг” гэсэн няцаалт, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын багш нартай уулзахдаа хариулсан “Хэрэв би вээр албан тушаалд томилохдоо хэн нэгнээс авилга, хээл хахууль авсан бол сайн дураараа огцорно” гэдэг хариултыг л баримт болгон оруулсан байна. Энэ харулт болж чадах уу?
Мэдээж эрх барьж байгаа намын даргын хувьд өөрөө биечлэн оролцоогүй байлаа ч нам дотор нь ийм хуулиас гадуур яриа хэлцэл болж, түүнд нь эрх бүхий намын албан тушаалтан оролцсоны төлөө улс төрийн харуцлага хүлээж болно л доо. Хэрвээ томилсон албан тушаалтантайгаа өөрөө харуцлага тооцож чадахгүй бол шүү дээ. Харин нотлогдоогүй мэдээллээр “М.Энхболд зарсан”, эсвэл “схем нь байхад зарсан л байж таараа” хэмээн гүтгэх нь бас л хуулиас гадуур зүйл.
Яг үнэндээ Ц.Сандуй, А.Ганбаатар нарын боловсруулсан гэх энэ схемйг 2016 оны сонгуулиар МАН авч хэрэглэсэн үү, үгүй юу? гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоох ёстой. Түүнээс биш У.Хүрэлсүх биш. Учир нь яг одоогийн нөхцөл байдалд У.Хүрэлсүх бол Ж.Эрдэнэбаттай яг адил статустай, намын даргад горилогч шүү дээ. Хэн нь М.Энхболдын дараа МАН-ын дарга болох вэ? гэдгийг МАН-ын гишүүд өөрсдөө шийднэ.
Харамсалтай нь өчигдөр орой С1 телевизээр нэвтрүүлсэн “Тооны машин дээрх төрийн алба” нэвтрүүлгийг үзвэл “60 тэрбумын” бичлэгийг нотлох гэхээсээ илүү У.Хүрэлсүхийн “пиар ажллагаа” шиг л харагдаад байна. Уг нэвтрүүлгээр үзүүлсэн У.Хүрэлсүхийг мөрдөж, мөшгөсөн хэрэг хийгээд түүний “амь насанд нь аюултай байдал үүсгэсэн” гэх тайлбар зүүлт, “У.Хүрэлсүх бол М.Энхболд, Ж.Эрдэнэбат нараас хамаагүй илүү МАН-ыг аваад явчих улстөрч учраас намынхан нь гадуурхаж эхэллээ” гэх дүгнэлтийг өөрөөр “унших” аргагүй юм.
Мэдээж нэвтрүүлгийн автор хийгээд ард нь байгаа захиалагчийн хувьд /Х.Баттулгыг хэлж байна/ У.Хүрэлсүхийг ингэж хэтрүүлэн үнэлэх нь зүй ёсны хэрэг. Учир нь тэдний хувьд нэгдүгээрт, улс төрийн өрсөлдөгч буюу дайсан нь нэг юм. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бий болсон нөхцөл байдлаас үүдэн У.Хүрэлсүхтэй гар барих, улс төрийн холбоотноо болгох нь Х.Баттулгын хувьд цаг хугацааны асуудал байв. Сэлэнгэд гарсан түймрийн үеэр Ерөнхийлөгч, Шадар сайд нарын хамтдаа авахуулсан зургийг уншигчид санаж байгаа нь лав.
Учир нь Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгчөөр сонгогдож АН-аас албан ёсоор тусгаарласны дараа УИХ-д 65 суудалтай эрх барьж байгаа МАН-ын дотоодод өөрийн гэсэн дэмжлэгтэй байж бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадна. Үүнд АН-ын найм, есөн суудал хаана ч хүрэхгүй нь тодорхой. Хоёрдугаарт У.Хүрэлсүх МАН-ын дарга болохгүй байлаа ч МАН-ын дотоодод нэгэнт ассан тоймрийг сөрөгч хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгч хамаг хүчээрээ сэвж өгөх нь жам ёсны зүйл. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох эсэх нь дараачийн асуудал. Х.Баттулга гэдэг хүний хувьд эрх ашгийн эрэмбэ, дараалал юу вэ гэдгийг бид эрх биш гадарлавал гадарлахаар болсон доо. Бүр 2016 оны УИХ-ын сонгуулиас өмнө, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахаас эхлээд...
Харин У.Хүрэлсүхэд нэг л зорилго бий. М.Энхболдын фракцийг намын эрх мэдлээс шахаж, өөрөө намын дарга, Ерөнхий сайд болох. Энэ далбаан дор МАН шинэчлэгдэх үү, үгүй юу гэдгийг ёстой чөтгөр л мэдэх байх даа.
Нэг л зүйлийг хэлэхэд У.Хүрэлсүх гэдэг хүн Х.Баттулгатай тун адилхан арга барилаар ажиллаж байна. “Зорилго нь аргаа зөвтгөнө” гэдэг билүү? 2016 оны сонгуулийн өмнө илчлэгдэж, 2017 оны сонгуулиар ашгаа өгсөн “60 тэрбумын” бичлэг МАН-ыг булшлах хэмжээнд аваачсан. Одоо У.Хүрэлсүх гэдэг хүн М.Энхболдоос намын даргаа авахын тулд Х.Баттулгатай яг ижил аргаар тэмцэж байна. АН үгүй болсон. Одоо МАН үгүй болбол хэнд эрх мэдэл шилжих вэ?
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Munkhsanaa
[кккккккккк
Сайхан цаг ирлээ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
з
топор
зочин
МОНГОЛ
Гана
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
hujaa huuhen
дарангуйлал
Зочин
Зочин
Зочин
Зочин
арайчдээ
Зочин
Молодец этот А.Ганбаатар
Молодец этот А.Ганбаатар
зочин
зочин
Зочин
Зочин
Зочин