Унжаад байхаар унаад ирээсэй, МАН!
НИТХ-ын МАН-ын бүлгээс өчигдөр мэдээлэл хийв. Тэд 60 тэрбумын бичлэгэд оролцсон НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар НИТХ-ын гишүүдийн гарын үсэг зурсан шаардлагыг НИТХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.
-АН гарахаар л эрхээ сануулаад түрхэрээд босоод ирдэг ард түмэн МАН гарахаар гэр гэртээ ороод хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихнө. “Тэнэг, мулгуу хүнд ямар ч эргэлзээгүйгээр зам тавьж өг” гэсэн нь тийм учиртай аж-
НИТХ-ын МАН-ын бүлгээс өчигдөр мэдээлэл хийв. Тэд 60 тэрбумын бичлэгэд оролцсон НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар НИТХ-ын гишүүдийн гарын үсэг зурсан шаардлагыг НИТХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ. Учир нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд “НИТХ-ын нийт гишүүдийн 2/3 нь гарын үсэг зурсан бол ээлжит бус хурлыг зарлана, эсвэл хурал өөрөө тарна” гэж заасан. Харин НИТХ дахь МАН-ын бүлгийн 34 гишүүнээс 16 нь, АН-ын бүлгийн 11 гишүүн огцруулах шаардлагад гарын үсэг зурсан нь хуульд заасан 2/3 гэдэг хязгаарт хүрэхгүй байгаа аж. Тэгээд ч ирэх есдүгээр сард хуралдах МАН-ын Бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хариуцлагын асуудал ярих гэж байхад наана нь намаа хагалган бутаргах ажиллагаа явуулж болохгүй” гэдэг үүргийг намынхаа гишүүдэд өгчээ.
МАН-ын нөхдийн мартсан нэг зүйлийг сануулахад иргэд Ц.Сандуйгаас М.Энхболдыг яагаад Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулсан бэ? гэдэг хариуцлагыг нэхээгүй юм шүү. МАН ялагдах нь иргэдийн сонголт байсан. Хэн нь хэнээсээ болж ялагдсан нь харин тэдэнд “түй” ч хамаагүй хэрэг. Тиймээс МАН-ынхан МАН дотроо ярих нь зүй. Хэн нь хэнийхээ эсрэг хэнтэй нэгдэж ажилласан гэх мэтчилэн. Харин иргэд болон НИТХ-ын гишүүдийн зүгээс тавьж буй шаардлага бол “Улс төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байгаа энэ хүн яагаад төрийн албан тушаалыг хар зах дээр гаргаж зарах тухай ярив, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах тухай хууль бус хэлцэлд яагаад татагдан оров. Ингэсэн хүнд ямар хариуцлага тооцох ёстой вэ, түүнийгээ тооцож өгнө үү” л гэж байна. Аргаа бараад НИТХ-ын даргын албан тушаалаас нь ч болтугай огцруулья, бид ийм хүнтэй хамтарч ажиллахгүй ээ... л гэлээ. Гэтэл үлдсэн 18 гишүүн нь “НИТХ-ын даргыг огцруулах тухай заалт хуульд байхгүй, зөвхөн өөрөө сайн дураараа огцрох хүсэлтээ гаргасан нөхцөлд огцорч болно” гэж шийджээ. Ийм л нэг тэмээ гэхээр ямаа ярьсан нөхөд эрх баригч намын нэр дор нуугдаж, иргэдийн сонголтыг уландаа гишгэж сууна даа.
Өнгөрөгч долоо хоногт болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан дээр “Шадар сайдын албан тушаалаа хүлээлгэж өгнө” гэж мэдэгдсэн У.Хурэлсүх огцрох хүсэлтээ баасан гаригт албан ёсоор гаргажээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хаягласан өргөдөлдөө “Таны явуулж буй бодлого, үйл ажиллагаанд эх орон, ард түмнээс гэх сэтгэл дутаж, улс төр бизнесийн цөөхөн гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, ард түмний дургүйцлийг төрүүлж буй төрийн албыг шатлан зарсан 60 тэрбумыг хэргийг хаацайлж байгаа нь Монгол төрийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд харшилж байх тул цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо” гэсэн байна. Яг одоохондоо 60 тэрбумыг хэргийг Ж.Эрдэнэбат тэгж ингэж хаацайлсан гэх баримт бол алга. Харин У.Хүрэлсүхийн “Херо” Баатартай ярьсан бичлэг задарсан нь бол яалтачгүй үнэн. Дээр нь нэрмээд Засгийн газраа огцруулах тухай МАН-ын гишүүдийн гарын үсэг зурсан шаардлага УИХ-ын даргад хүргэгдэж байгаа гэх. Ийм л нэг хөл, толгойгоо ороосон хэрүүл тэмцэл өнгөрсөн сонгуулиас хойших хоёр сарын хугацаанд МАН дотор өрнөлөө. Унжаад байхаар унаад ирээсэй, яршиг... АН, МАХН-ын оролцоогүйгээр МАН-ын 31 гишүүн гарын үсэг зурсан гэвэл, хэрэв ээлжит бус чуулган зарлагдлаа л бол Засгийн газар огцрох, хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо хүрэх нь алга урвуулахын дайны ажил боллоо. МАН-ын дараачийн Засгийн газрыг “Мэргэжилгүй”, эсвэл “МСҮТ-ийн” /хуучнаар ТМС/ гэж нэрлэх нь тодорхой болов. Дараачийн Засгийн газар нь өмнөхөөсөө илүү дээр бүрдэж байсан түүх манайд угаасаа байгаагүй юм.
Уг нь эрх барьж байгаа улс төрийн хамгийн том нам ийм болтлоо шал дэрлэж, эдийн засаг нь элгээрээ хэвтчихсэн ийм үед иргэд хамгийн түрүүнд гудамжиндаа гардаг даа. Цалин нэмүүлэх, үнэ бууруулах шаардлага, оюутны төлбөр, сургалтын зээл, шатахууны хомсдол, замын түгжрэл, араас нь залгаад өвөлжилтийн бэлтгэл, цахилгааны тасалдал гээд их хотын эцэс төгсгөлгүй асуудал, хүндрэлүүд шилээ дараад хүлээж байна. Даан ч тэр нь ганцхан МАН-д л падгүй. Тэрийг нь мэдээд иргэд ч таг дуугүй. АН гарахаар л эрхээ сануулаад түрхэрээд босоод ирдэг ард түмэн МАН гарахаар гэр гэртээ ороод хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихнө. “Тэнэг, мулгуу хүнд ямар ч эргэлзээгүйгээр зам тавьж өг” гэсэн нь тийм учиртай аж.
Цахар
Зочин
мөнгөн топор
мөнгөн топор
зочин
зочин
Мулгуу хүнд ямар ч эргэлзээгүйгээр зам тав
Зочин
Зочин
Монгол
z
Зочин
Зочин
Зочин
БАТ инженер
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зураач
ундуй