Шинэ ертөнцөд бид хуучин үзэл санаа, хуучны арга барилаар амьдарч болохгүй. Шинэ ертөнцөд шинэ арга барил, шинэ оюун санаагаар амьдрах ёстойг түрүүнд хэлсэн. Тийм болохоор хамгийн ойрын боломжит хувилбар Ханбогдоо бид газрын диваажин болгож, өвөлдөө тэндээ бөөгнөрөн амьдарцгаадаг болох. Улмаар цаахна нь байгаа Номхон далайн эрэгт дулаан арал худалдаж авах ажлыг төр засаг, хөрөнгө чинээтэй хүмүүс хамтран хэрэгжүүлэх цаг болжээ. Тэгж чадвал тэнд нь Улаанбаатарт байр түрээсэлдэг шигээ, далайн эрэг дээр байшин түрээслээд, хөгшчүүлээ, үр хүүхдүүдээ утаа, хүйтэн хоёроос дайжуулан бие сэтгэл амар байлгах юм.