Би ч бас Ерөнхийлөгчөө захиалъя
Клабхаус хэмээх шинэхэн платформд бидний захиалах Ерөнхийлөгч хэн байвал дээр вэ гэдгийг хэдхэн хоногийн өмнө хэлэлцэв. Өрөө дүүрэн хүн. Зарим нь өөрийгөө санал болгож байна. Урьд өмнө нэр сонсож байгаагүй ч салбартаа тэргүүлсэн шинэ үеийн шижигнэсэн залуусыг санал болгож байна. Яагаад болохгүй гэж. Монголчуудын олонхи нь “эв нэгдэл хангах, боловсролтой, олон улсын тавцанд тоглолт хийж чадах,эрч хүчтэй, парламентын засаглалаа дэмждэг, эрх баригч намтай ойлголцож чадах, шуналгүй, зарчимтай, ёс суртахуунтай, хүний эрхийг дээдэлдэг” Ерөнхийлөгчийг хүсэж байгаа ажээ. Зарим нь бүр гадаад байдал, имижийг нь ч санал болгож байлаа.
УИХ-д суудалтай намууд л Ерөнхийлөгчийн сонгуульднэр дэвшүүлэх эрхтэй. Сүүлийн үеийн үйл явдлаас харахад МАХН,МАН хоёр 100 жилийнхээ ойгоор нэгдэх шинж ороод явчихлаа. Тэгж гэмээнэ АН, МАН, ХҮН гэсэнгурван субьект л Ерөнхийлөгчйн сонгуульд үзэж таарах байх.
Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог. Гэхдээ ард түмэн өөрийн таалагдсанаа биш намуудын тулгасан нэр дэвшигчдээс л арай дээрийг нь сонгох болно. Өмнөх сонгуулиар өөрсдөд нь сонголт үлдээгээгүй учраас, “худалч, хулгайч, авилгач гурвын дундаас сонгох хүн алга” хэмээж иргэд цагаан сонголт гэх хөдөлгөөн хүртэл өрнүүлж байлаа.
Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн дээрх жишгийг өөрчлөх шинэ санал, санаачилга хэрэгжиж байна. Намын гишүүн бус байсныхаа төлөө зарим эрхээ хасуулж ч байсан иргэдийг “саналаа хэлээч, захиалаач, та нараас асууя” гэхээрцочир сонин байлаа. “Зөв Хүн электорат” эвсэл ийнхүү олон нийтээсээ асуужээ. Тэд “Ерөнхийлөгчөө захиалъя” гэлээ. Өөрөөр хэлбэл бүгдээрээ хэлэлцье гэсэн санал тавилаа. Өмнөбайгаагүй шинэ зүйл.Хэзээ л намууд биднээс асууж байсан юм. Анх удаагаа Ерөнхийлөгчөө захиалах боломж олдлоо.
Клабхаус хэмээх шинэхэн платформд бидний захиалах Ерөнхийлөгч хэн байвал дээр вэ гэдгийг хэдхэн хоногийн өмнө хэлэлцэв. Өрөө дүүрэн хүн. Зарим нь өөрийгөө санал болгож байна. Урьд өмнө нэр сонсож байгаагүй ч салбартаа тэргүүлсэн шинэ үеийн шижигнэсэн залуусыг санал болгож байна. Яагаад болохгүй гэж. Монголчуудын олонхи нь “эв нэгдэл хангах, боловсролтой, олон улсын тавцанд тоглолт хийж чадах,эрч хүчтэй, парламентын засаглалаа дэмждэг, эрх баригч намтай ойлголцож чадах, шуналгүй, зарчимтай, ёс суртахуунтай, хүний эрхийг дээдэлдэг” Ерөнхийлөгчийг хүсэж байгаа ажээ. Зарим нь бүр гадаад байдал, имижийг нь ч санал болгож байлаа.
Ямартай ч нийтээр хэлэлцэж буй бидний мөрөөдлийн ерөнхийлөгч хэн байх вэ гэсэн сэдвийн доор нэр дурдагдаж буй эрхмүүдийн талаар цухас танилцуулъя.
ИЗЗН-ыг үүсгэн байгуулагч, намын даргаар ажиллаж ирсэн С.Оюуны хувьд УИХ-д хэдэнтээ сонгогдож, салбар хариуцсан сайдаар ажилласан. Улстөрчийнхөө хувьд зарчимтай, олон нийтэд нэр хүндтэй,улс төрийн болон бизнесийн бохир асуудалд нэр холбогдоогүй, гадаадад Монголоо төлөөлж чадна, боловсролтой, дэлхийтэй холбох гүүр болж чадна гэж үзжээ. Тэгээд ч яагаад монголчууд эмэгтэй Ерөнхийлөгчтэй байж болохгүй гэж. Дэлхий нийтэд эмэгтэй удирдагч бүр олон болоод байгаа шүү дээ.
Монгол бүсгүйчүүдээс Ерөнхийлөгч байх боломжтой гэж яригдаж, хүлээжбуй нөгөө хүн бол Ц.Оюунгэрэл. УИХ-ын гишүүн, салбарын сайд асан, “Жорлонгоо өөрчилье” төслийн санаачлагч тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөө мэдэгдсэн. Тэрбээр “Ирэх зургаан жилд КОВИД-ын дараа тулгарах олон асуудлаар бодлогын шийдэлд гар бие оролцох, дэлхийн дулаарал зэрэг глобаль асуудлаас монголчуудад учрах эрсдэлийг багасгахад хувь нэмэр оруулах зорилготой аж. Жендерийн үүднээс улстөрч эмэгтэйчүүд түүнийг нам харгалзахгүйдэмжиж буйгаа илэрхийлээд байгаа.
"Дефакто" Д.Жаргалсайхан шиг Ерөнхийлөгчтэй байхыг хүсдэг хүмүүс бас байна. Эдийн засагч, нийтлэлч, нам бус тэрээр олон нийт рүү хандсан нээлттэй хэлэлцүүлэг, мэдээллийг схемтэй, цэгцтэйгээр хүргэхийг зорьдог аналист гэдгээрээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн.
“Үнэн ба зөв нам”-ын Ш.Сайхансамбуу УИХ-д суухдаа чамгүй улстөрч гэдгээ харуулсан. Хэлье гэснээ зоригтой хэлчихдэг. МАН-ын гишүүн байхдаа намаа зоригтой шүүмжилдэг байсан гээд түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшихийг дэмжиж зарим хүн санал болгож байна.
Монголын оюун санааны түүчээлэгчдийн нэг, Сангийн сайд, УИХ-ын гишүүн асан Баабар нийтлэлчийг түүний фэнүүд ньЕрөнхийлөгч болгоё гэжзахиалжээ. Өөрөө болЕрөнхийлөгчид нэр дэвшье гэхгүй л болов уу.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Монгол төрийн амьд архив. Хууль зүйн сайдаар олонтаа ажилласан түүнд туршлага, чадвар бий. Насаараа төрд ажиллалаа гэж түүнийг шүүмжлэх хүн цөөнгүй ч дэмжигчид нь түүнээс олон. Хэлье гэснээ хэнээс айхгүй хэлчихдэг, зоргоороо нэгэн.
Зөв ХҮН электорат эвслээс нэр дэвшин УИХ-д суудалтай болсон Т.Доржханд, Б.Найдалаа нарыг захиалж байгаа хүмүүс ч бас байна. УИХ-д төлөөлөлтэй болсон тэднийг намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвших боломжоо өөрсдөө ашиглаач гэсэн хүсэлт их байх юм. Гэвч хуулиар тэдний нас хүрэхгүй.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын хүчтэй лидерийн нэг. Үе үеийн Ерөнхийлөгч нараасаа гадаад бодлогод хамгийн сайн анхаарч ажиллаж чадсан. Монгол Улсын нэр хүндийг олон улс оронд чамгүй өргөж, харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлсэн гэгддэг."Эрдэнэт"-ийн 49 хувийг авчрахад оролцсон, шударга бусын хонгилын гол эзэн гэж шүүмжлүүлж байсан чбаталсан, нотолсон нь үгүй. Болдогсон бол түүнийг дахин нэр дэвшүүлмээр байна гэсэн хүмүүс цөөнгүй.
Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, УИХ-ын гишүүн байсан эдийн засагч Р.Амаржаргалыг олон нийт эерэгээр хардаг.Зарим нь түүнийг санал санаачлага багатай, үйл явдал болсны дараа "ингэх байсан юм" гэсэн тайлбар хэлээд суудаг, оролцоо муутай гэдэг ч зарим нь хор найруулж гүйгээд байдаггүй, тулхтай хүн гэлцдэг. Тэрээр дараагийнЕрөнхийлөгч болох захиалгад багтжээ.
“М Си Эс”-ийн Ж.Оджаргал аль нэг намд харьяалалгүй улс төрд илт оролцдоггүй түүнийг улс төрд орж ирээсэй гэсэн олон нийтийн хүлээлт байдаг. Монголын бизнес эрхлэгчдийг манлайлж, үлгэрлэн дагуулж ирсэн түүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч байх олон нийтийн хүсэмжит хүний нэгд яригдаж байгаа юм.
Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг МАН-аас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлээд байгаа.Улс төрийн өндөр албан тушаалуудыг хашиж байсан.Намаа сонгуульд удирдан оржялалт авчирсан өөрийн хүслээр Ерөнхий сайдын албаа өгсөн. Хүнд үед фронтоо орхиод явлаа гэх зэрэг шүүмжлэл сонсч байгаа чзарим ньүүнийг эрсэгээрээ эр зориг гаргасан шийдвэр гэх нь бий.Намдаа залуучуудыг дэмжиж, цус сэлбэлт хийж, бүхэл бүтэн үе гаргаж ирсэн.Тиймээс наяад оны залууд итгэл хүлээлгэн Ерөнхий сайдынхаа албыг хүлээлгэж өглөө. Ерөнхийлөгчид нэр дэвшвэл дэмжигчид олонтой.
Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд дахин нэр дэвших болов уу.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалт түүнийг дахин нэр дэвших эрхтэй, эрхгүй гэсэнмаргаан үүсгээд байгаа. Үндсэрхэг үзэлтнүүд түүнийг илүү дэмжиж байгаа нь анзаарагддаг. Энэ нь түүнийбүрдүүлсэн имиж, өмнөх сонгуулийн "Монгол ялна" уриатай холбоотой.
Мөн С.Баярыг санал болгосон хүн олон байлаа. Тэрээр улстөрчийн хувьд олон фэнтэй. Одоогоор хэцүү нэртэд сууж байгаа ч түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшвэл дэмжигсэд олон аж. Монголын хамгийн том стратегич гэгддэг тэрээрдараагийн Ерөнхийлөгчийн захиалгад багтжээ. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс, ОХУ-д элчингээражиллаж байсан дипломатч, улстөрч, хуульч.
Ерөнхий сайд аснуудаас Ерөнхийлөгч болгохыг захиалсан хүмүүсийн нэгд М.Энхсайхан багтаж байна. Эдийн засагч мэргэжилтэй тэрээр одоо мөн л хэцүү нэртэд сууж байгаа. Хэрэв нөхцөл ийм байдалтай биш бол нэр дэвшүүлмээр байна гэсэн саналууд их дуулдах юм.
Д.Энхбатыг Ерөнхийлөгч болоосой гэж хүсч байгаа хүн олон юм. Тэрээр интернэтийг монголчуудад анх танилцуулсан бөгөөд дижитал, дата эрингнэвтрүүлэхэд гар бие оролцсоор байгаа. Монголын боловсролын салбарт шинэ санаа, шинэ төслүүдийг хэрэгжүүлдэг нөлөө бүхий инфлүүзэр.УИХ-ын гишүүн асан. “Датаком” ХХК-ийг үүсгэн байгуулагч тэрээр нэр цэвэр, элдэв асуудалд нэр холбогдоогүй.
Үндэсний цөөнх казак үндэстний төлөөллөөс санал болгосон хүмүүс бас байна. Тухайлбал, Хавдрын эмнэлгийн Асай эмчийг Ерөнхийлөгчөөр захиалъя гэжээ.
Түүнчлэн бас нэгэн сонирхолтой эрхэм байгаа нь “Ерөнхийлөгчөө захиалъя” аянд өөрийгөө нэр дэвших боломжтой хэмээн санал болгосон хүмүүсийн төлөөлөл Д.Болдбаатар. Тэрээр АНУ-д амьдардаг, хөл хорионоос болоод эх орондоо ирж чадахгүй байгаа олон хүний нэг юм. Тэрээр “ХҮН намын арай гэж олж ирсэн энэ эрхийг тултал нь ашиглая, сонголттой сонгууль хийе” гэсэн зорилгоо тодорхой хэлсэн.
Энэ мэт олон хүнийг олон нийт захиалж байна. Олны танил хүмүүс ч байна, ор тас дуулаагүй хүн ч байна. Хуулиар нас заагаагүй байсан бол Ерөнхийлөгч болчихоор шижигнэсэн сайхан залуусыг ч Ерөнхийлөгч болгоё гэж захиалж байна. Хамгийн гол нь “Би ч бас Ерөнхийлөгчөө захиалъя” гэж итгэл үнэмшлээрээ нэрлэж чадаж байгаа нь сайхан юм, шинэлэг юм.
DR. ADITY
DR. ADITY
зочин
Зочин
Зочин
Зочин
gal
иргэн
Гомбосүрэн
хүч
Цэцэг
Цэцэг
ЛХАГВА
Зочин
Билэг
Сонгогч
Оюунаа
Зураач
Зочин
Зочин
Одмаа
Иргэн
Зочин